Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 1(37)
Эрүүл хүмүүс болон цус алдалтын дараахи цус багадалттай хүмүүсийн ретикулоцитын хэмжээ
( Судалгааны өгүүлэл )

Л.Дашхүү,  Ч.Цэрэннадмид

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

Нормальные величины  ретикулоцитов в условнях  МНР не устоновлены, в  связи с чем авторами изучен данные вопрос с  бомошыо нанболее доступного ко сравнительно чувствительного метода у 89 первечних доноров и. 20 больных постгеморрагической анамией. Установлено, что количество ретикулоцитов и периферической крови составляло у здоровых  вэрослых в условнях г Улан-батора 8‰± 0.3 (2-17%), у женшин 9‰± 0.1 (4-17%), у мужчин 7‰± 0,5 (2-13‰), а у больных постгеморрагической анемней повышалось до 21‰±1.8  (7—41‰). 

1. Судалгааны   ажлын  зорилго, үүрэг

1. Чөмгөнд эритроцитын боловсрох үе шатыг эмч нарт товч танилцуулж, цус багадалтын үед эритроцитын тоо, гемоглобины хэмжээ, ретикулоцитын тоог проммиль процентээр зохих хугацаанд гаргаж байх хэлбэр аргад клиникийн лаборант эмч нарыг сургах.

2. Дээрх зорилгыг биелүүлэхийн тулд доорхи үүргийг биелүүлэв.

а) Холбогдох ном зүйг судлах, 

б) цус алдалтын дараахи цус багадалтын үеийг ретикулоцитын тоог, эрүүл хүнийхтэй харьцуулан богино хугацаагаар судалж дүнг гаргах,

в) манай орны нөхцөлд ретикулоцитын тоог судлан гаргах хэлбэр аргыг бичих,

г)  ретикулоцитын тоог цус багадалтын үед тодорхойлж онол практикийн ач холбогдлыг гаргах зэрэг ажлыг хийв.

2. Ном зүйн тойм

Ясны чөмгөнд эритробласт нь пронормобластбазофилын нормобласт-полихроматофилын нормобласт-оксифилын нормобласт-рети-кулоцит-эритроцит гэсэн дарааллаар эритроцит болдог. Ретикулоцит нь базофиль торлог биеийг агуулсан залуу улаан цогцос юм. Ретикулоцит хөгжлөөрөө 5 бүлэгт хуваагддаг. Эдгээр бүлгийг базофилийн будагдах байдал байршлаар тогтооно. 1-р бүлэгт нормобластын бөөмийг тойрсон өтгөн торлогтой базофиль эсүүд багтана. 2-р бүлэгт голдоо бөөгнөрсөн торлог бүхий эс, 3-р бүлэгт торлог нь эсийн бүх талбайгаар тархсан эс, 4-р бүлэгт торлог нь хэсэг хэсгээр тасархайтсан эс, 5-рт торлог нь мөхлөг юмуу богино утас маягаар үлдсэн эс багтдаг. Үүнд, 1-р бүлгийн ретикулоцит нь нормобластаас эритроцит руу шилжйж байгаа эхний үеийн хамгийн залуу хэлбэр бөгөөд 5-р бүлэг нь эритроцитын өмнөх, хамгийн нас гүйцсэн хэлбэр нь юм. Эрүүл хүний цусанд 4, 5-р бүлгийн ретикулоцит зонхилж байдаг. Гэтэл янз бүрийн эмгэгийн үед эритропоэз идэвхжсэнээс болж захын цусанд ретикулоцитын тоо нэмэгдэхээс гадна 3-аас 1-р бүлэг хүртлэх ретикулоцитууд гарч ирдэг. Иймээс ретикулоцитын тоо болон тэдгээрийн бүлгийг ялган тодорхойлох нь эритропоэзын идэвхжлийг мэдэхэд чухал ач холбогдолтой юм. (1, 2, 3, 4, 6; 7; 9). Клиникийн практикт захын цусны 1000 эритроцитод олдох ретикулөцитьш тоог (%) гаргадаг. Эрүүл хүний захын цусанд байх ретикулоцитын тоо нь гадаадын судлаачдынхаар 2-10% байна. (1, 5, 6, 7, 8). Харин монгол хүний ретикулоцитын хэвийн хэмжээний талаар хийсэн судалгааны тухай бичигдсэн зүйл бидэнд олдсонгүй. Захын цусанд ретикулоцитын тоо хурц цус алдалт, цус задралаас болсон цус багадалтын үед эрс олширч, харин B12 витаминфолийн хүчил дутагдсан цус багадалтын үед цеөрдөг ба гипопластик цус багадалтвш үед эрс буурах юмуу бүр алга болдог. Бусад зарим хэлбэрийн цус багадалтын үед өвчний үе шатаас хамаарч хэвийн байх юмуу эсвэл ихсэх, багасах янз бүрийн хэлбэлзэлтэй байна. Мөн ретикулоцитын тоог эмчилгээний явцад тодорхойлох нь эмчилгээний үр дүнг мэдэхэд хэрэгтэй юм. B12 витамин дутагдсанаас болсон цус багадалтын эмчилгээний үед ретикулоцитын хэмжээ эрс нэмэгдэх (ретикулоцитын криз) нь эмчилгээ зохих үр дүнд хүрч, мегалобластын эритропоэз   нормобластынхаар   солигдож байгаагийн илрэл бөгөөд цаашид эритроцитын тоо хэвийн хэмжээндээ хүрэхэд бас ретикулоцитын тоо хэвийн хэмжээндээ ордог. Цус задарснаас болсон цус багадалтын үед ретикулоцитын тоо эргэж хэвийн байдалд орох нь задрал зогссоны гэрч юм. Гипопластик цус багадалтын эмчилгээний үед ретикулоцитын тоо өсч хэвийн хэмжээнд дөхөж байгаа ньи эмчилгээ зохих үр дүнгээ өгч байгаагийн илрэл байдаг. Цус багадалтын үед ретикулоцитын тоог харгалзан эритропоэзын идэвхжил ямар байгааг үнэлж болдог. Үүний үндсэн   дээр тус багадалтыг а) (регенератив) ретикулоцит 5%-иас их бол), б) гиперегенератив (ретикулоцит 50 %-иас дээш бол), в) гипо-арегенератив, (ретикулоцит 2%-оос доош юмуу алга байвал) цус багадалт гэж хуваадаг. Эдгээрээс үзэхэд ретикулоцитын тоог тодорхойлох нь цус багадалтын   шалтгааныг илрүүлэн  оношлогоог зөв тавих, зохих эмчилгээг сонгон авах, түүний үр дүнг хянахад чухал ач холбогдолтой байна. Гэтэл манай орны эмнэлгийн практикт төрөл бүрийн шалтгаантай цус багадалт цөөнгүй тохиолддог боловч тэдгээрийн шалтгааныг илрүүлэх, эмчилгээний арга барилыг сонгож авах, эмчилгээний үр дүнг хянахад   цусны гемоглобиньг хэмжээ, эритроцитын тоог   тодорхойлох нь бас ч хангалтгүй бөгөөд ретикулоцитыг тэр бүр тодорхойлдоггүй, өөрийн нөхцөлд харьцуулах ретикулоцитын хэвийн хэмжээ байхгүй байгаа зэргийг харгалзан бид энэ талаар судалгаа явуулах зорилт тавив.

3.    Судалгааны арга

Ретикулоцитыг тодорхойлох янз бүрийн будах арга байдаг тул бид манай нөхцөлд хаана ч хэрэглэж болох хамгийн хялбар боловч шинжилгээний чанарыг бууруулахгүй, метилений хөхөөр будах аргыг (О. Г. Гаврилов, 1961) сонгон авсан юм. Ретикулоцит нь азур-эозины холимогоор шууд будагддаггүй, метилений хөхөөр суправиталь аргаар өвөрмөц будагддаг эс юм. Метилений хөх 1»,0, азур II. 1,0, хлорт натрий 1,0-ыг 100 мл нэрмэл устай найруулж, түүнээсээ хурууны өндөгнөөс авсан цустай 1:1 харьцаагаар хольж, тасалгааны дулаанд 2 цаг тавьсны дараа нимгэн наалдац бэлтгээд хатааж, окуляр 8, объектив 100, иммерсийн системээр харж, 1000 эритроцитод олдсон ретикулоцитын тоог тоолж %-иар илэрхийлэх аргыг хэрэглэв.

4.  Манай материал.

1. Энэ аргаар бид Улаанбаатар хотын цус сэлбэх станцид цусаа анх удаа өгөхөөр ирж, үндсэн шинжилгээнүүдийг хийлгэж, эрүүл гэж үнэлэгдсэн 18—49 насны эмэгтэй 61, эрэгтэй 28, бүгд 89 донорын цусанд (гемоглобин 66-96 нэгж, эритроцит 3900000—5500000) ретикулоцитын тоог тодорхойлж үзэхэд 2-17‰, дунджаар 8±0.3, эмэгтэйчүүдэд 4-17‰, дунджаар 9%±0.4, эрэгтэйчүүдэд 2-13‰, дунджаар 7%±0.5 байна.

2. Мөн архаг ба хурц цус алдалтын дараахи цус багадалттай 20 евчтөнд хэвтэх үед нь (гемоглобин 46,8-66 нэгж, эритроцит 2400000-4180000) ретикулоцитыг тодорхойлж үзэхэд 7-41‰ дунджаар 21‰±1,8 байв. Эдгээр хүмүүсийн 50 хувьд нь 21‰-иас дээш гарсан ба 3-1-р бүлгийн ретикулоцитууд илэрч байлаа. Нийт өвчтөнд оношийг зөв тогтоох, эмчилгээний үр дүнг хянахад ретикулоцитын тоо багагүй чухал ач холбогдолтой байв.

3. Цус багадалтын эмчилгээний үр дүнгийн динамикийг ретикулоцитын тоогоор харж болдгийг дараахи жишээ үзүүлж байна. Өвчтэн Д. эмэгтэй, 26 настай. ӨТ № 1312. Цус алдалтын дараахи цус багадалт оноштой хэвтэж эмчлүүлсэн.

1977—9—26-нд НВ 54 нэгж, эрит. 2640000, ретикулоцит 13‰

 10—1-нд НВ 51,6 нэгж, эрит, 2600000; ретикулоцит 22‰

 10— 3-нд НВ 54 нэгж, эрит. 2820000, ретикулоцит 21‰

 10— 7-нд НВ 66 нэгж, эрит. 3140000, ретикулоцит 20‰

 10—10-ндНВ 75 нэгж, эрит. 41З0000, ретикулоцит 17‰
10—13-нд ретикулоцит 10‰ болжээ. Үүнээс харахад эмчилгээнии үр дүнд эритропоэз хүчтэй болж, ретикулоцит 20-22‰ хүртэл
олшроод эритроцит,  гемоглобины хэмжээ нэмэгдэж хэвийн байдалд ороход эритропоэз хэвийн болж ретикулоцит хэвийн хэмжээнд орж байна.

               Дүгнэлт

1. Насанд хүрсэн эрүүл хүний захын цусанд ретикулоцит 2-17‰, дунджаар 8‰± 0.3, эмэгтэйчүүдэд 4-17‰, дунджаар 9‰± 0.4, эрэгтэйчүүдэд 2-13‰, дунджаар 7‰± 0,5 гэж үзэж болох үндэстэй байна.

2. Цус алдалтын дараахи цус багадалтын үед ретикулоцит 7—41‰, дунджаар 21‰±1.8 болж байна.

3. Ретикулоцитын тоог тодорхойлох нь цус багадалтын шалтгааныг илрүүлэх, эритропоэзын байдлыг дүгнэх, зохих змчилгээг сснгон авах, эмчилгээний үр дүнг хянахад чухал ач холбогдолтой байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 759
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК