Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 1(37)
Вирус судлалын шинжилгээнд зориулсан анхдагч ба шугаман эсийн өсгөвөрлөлтийн зарим шинж чанарыг судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Б.Ганбаатар, П.Сувд

ЭАХНС Улсын институтын вирус судлалын төв лаборатори

 
Абстракт

Изучены ыекоторые культуральные свойства первичных культур фибробластов человека и куры перевиваемых клеточных линий Hela МК, и Е1 Самый хорошии урожай для первичных культур фибробластов дают эмбрионы человека с 9—10 недельным возрастом и куриные эмбрионы с 8—9 дневным возра-€ТОМ5 Полный монослой клеток, пригодных для вирусологических исследовании об-разуется после 46—76 часового культивирования фибробластов человека, и 24—AS часового культивнрования фибробластов кур. Перевиваемые клеточные линии Hela, МК и Е1 растут с сохранением характерлых морфологических и культуральных свойств при использовании монгольских телячьих и бычьих сывороток в условиях данной лаборатории.

Тусгаарласан нөхцөлд ургуулсан эсийн өсгөвөрт вирус амжилттай ургуулсан (1.5) анхны туршилтаас эхлэн энэ арга нь вирус ялгах, үржүүлэх хамгийн найдвартай арга болсон юм. Вирус судлалын шинжилгээнд эсийн өсгөврийг:

1.  Вирусын анхны ялгалт хийж эс гэмтээх үйлчилгээг (ЭГҮ) тодорхойлох.

2.  Вакцин үйлдвэрлзх зорилгоор вирусыг их хэмжээгээр үржүүлэх.

3.  Вирусын биохимийн нарийвчилсан шинжилгээ хийх гэсэн үндсэн гурван зорилгоор ашигладаг. (2, 3, 4)

Манай оронд эсийн өсгөвөрийг анагаах ухааны вирус судлалын шинжилгзэнд 1975 оноос эхлэн БНАГУ, БНБАУ-ын мэргэжилтнүүдийн тусламжтайгаар Эрүүл ахуй, халдвар нян судлалын улсын институтийн вирус судлалын төв лабораторт хэрэглэж байна. Вирус судлалын шинжилгээнд зориулан тахианы болон хүний үр хөврөлийн материалаар анхдагч эс бэлтгэх, Hela, МКЗ Е1 зэрэг шугаман эсийг зорчуулан лабораторийн нөхцөлд дасгаж, сэргээж хадгалах чиглэлээр хийгдэж буй шинжилгээний зарим дүнг энэ өгүүлэлд бичив.

Үүнд: Анхдагч эс хэд хоног амьдрах боломжтойг судлахын тулд, үр хөндөлтөөр авсан 8-12 долоо хоногтой хүний үр хөврөл, 8-12 хоногтой тахианы үр хөврөлөөс бэлтгэсэн эсийг 1 мл-т нь 70.000 эс байхаар тооцоолж 10%-ийн тугалын ийлдэстэй 30 мл Иглийн буюу Паркерийн орчинд хийгээд 36,5°-ийн халуун тогтоогуурт байлгахад тахианы үр хөврөлөөс бэлтгэсэн эс 24 цагийн дараа савны ханыг жигд бүрхэн ургаж байхад, хүний үр хөврөлөөс бэлтгэсэн эс 48 цагийн дараа жигд ургаж байв. Жигд ургасан эсийг цаашид 36,5°-д байлган орчныг 24-36 цагийн зайтай сольж үзэхэд хүний үр хөврөлөөс бэлтгэсэн эс 120 цаг болоод дугариг хэлбэртэй болж, 144 цаг болоод эсийн өнгө бүдгэрч, зарим эс нь хар өнгөтэй болж, 168 цаг болоход савны хананаас ховхрон амьдрах чадваргүй болж байгаа нь ажиглагдав.

Харин тахианы үр хөврөлөөс бэлтгэсэн анхдагч эс 72 цагаас эхлэн өнгө нь бүдгэрч зууван хэлбэртэй болж 96 цагийн дараа амьдрах идэвх нь суларч байна. Анхдагч эс бэлтгэхэд хэрэглэж байгаа үр хөврөлийг, тухайлбал хүний ураг хөндөлтийн 7-12 долоо хоногтой материал, тахианы 7-12 хоногтой материалаар туршин үзэхэд хүний үр хөврөлийн 8, 9, 10 долоо хоногтой, тахианы 8-9 хоногтой үр хөврөлөөс бэлтгэсэн эсийн ургац илүү сайн, амьдрах чадвар урт байна. Түүнчлэн тахианы үр хөврөлөөс бэлтгэсэн эсийн амьдpax хугацаа нь дунджаар 3-4 хоног буюу 7-96 цаг, хүний үр хөврөлөөс бэлтгэсэн эсийн амьдрах хугацаа нь 3-7 хоног буюу 144-168 цаг болж байна.

Туршилтанд хэрэглэж байгаа эс бол амьтны бие махбодоос нь тасалж, тусгaaрлагдсан орчинд ургуулж байгaа мэдрэлийн зохицуулагагүй эс байгаа боловч эсийн амьдрах хугацаа нь тухайн амьтныхaа нaслалтын урт богинотой ямар нэгэн хэмжээгээр хамааралтай байж болмоор санагдлаа. Энэ нь хүний нас дундажаар 65 жил байхад хүний үр хөврөлөөс бэлтгэсэн эс тусгаарлагдсан орчинд дунджаар 6-7 хоног, тахианы дундаж нас 11жил байхад түүний үр хөврөлөөс бэлтгэсэн эс мөн тусгаaрлагдсан орчинд 3-4 хоног амьдарч байгаа нь ажиглагдаж байна. Нelа,MK, Е1 зэрэг шугаман эсийг зорчуулан сэргээж хадгалахад анхдагч эсээс хэд хэдэн зүйлээр ялгаатай байна. Үүнд:

1.  Шугаман эс зорчуулах тохиолдол бүхэнд ургаж байхад анхдагч эс 3-4 зорчуулалтаас цааш ургахгүй болж байна.

Шугаман эс 36.50С-т 4 хоног байлгаад тасалгааны температурт юмуу тасалгааны температурыг 2-160С буулгахад 7-9 хоног амьдрах чадвараа хадгалж байхад анхдагч эс тасалгааны температурт 1 хоног болоод, температурыг 20С-аар буулгахад 2 хоног болоод ургахгүй болж байв. Энэ нь анхдагч эс буюу  удамшлын   материалд нь өөрчлөлт ороогүй эс температурын хэлбэлзэлд их мэдрэг, шугаман буюу удмын материалд нь өөрчлөлт орсон эс температурын хэлбэлзэлд тэсвэртэйг харуулж байна. Мөн эсийг амьд үед нь будах туршилтыг бүрхүүл шилэн дээр ургуулсан эс ашиглан 0.1 % нейтральрот, 0.1 % ацедо-орсейны уусмалыг ургуулах орчинд 2 мл-т 0.05 мл-ээр хийж 36.5°С-т 24-46 цаг байлгаж үзэхэд нейтральротын будаг хийсэн эс жигд ургаж, эсийн цөм, сийвэн нь адил будагдалттай байхад аце-ро-орсейны будаг хийсэн зс ургахгүй байв. Будагдсан эсийг 36.5С°-т ажиглахад 48-72 цагаас хэтрэлгүй савны хананаас ховхорч амьдрах найдваргүй болж байсан ба зорчуулалт хийхэд ургахгүй байна.

Үүнээс гадна өсгөвөрлөж ургуулаад 24 цаг болгосон эсийн орчинд нь 0.1%-ийн нейтральротын будгийг хийж туршихад зарим эсийн цөм нь будагдаж, нийт эсийн 83% нь будагдахгүй байна. Харин будагдсан эс цаашид удамшин дамжих чадваргүй болж амьдрах хугацаа нь богиносож байгаа нь хийсэн туршлагаас харагдав.

ДҮГНЭЛТ

1.  Анхдагч эс бэлтгэхэд тахианы 8-9 хоногтой үр хөврөл, хүний үр хөндөлтийн 9, 10 дахь долоо хоногтой материал тохиромжтой байна.

2.  Анхдагч болон шугаман эсийг 36-76 цагийн дараа вирус судлалын шинжилгээнд хэрэглэх боломжтой бөгөөд хадгалах температурыг бууруулахад 24 цагийн дотор эсэд ямар нэгэн өөрчлөлт гаргахгүй ургах чадвар нь хадгалагдаж байна.

3.  Эсийн зорчуулалт хийх үед тэжээлт орчинд эс гэмтээх үйлчилгээгүй будагч бодис нэмж өгөхөд эс жигд будагдаж байна. Дан үе үүсгэсэн эсийн тэжээлт орчинд эсийг будах будаг нэмж хийхэд зөвхөн амьдрах чадваргүй эс будагдаж байна.

Ном зүй

Новьте методы культуры животных тканей. Перевод с анг. изд. «Мир» Москва 1976 стр 116—136.
Д. Б. Голубев, A. А. Соминина, М. И. Медведева. Руководство по применению клеточных культур в вирусологии. Ленинград «Медицина» 1976. стр 38—49.
И. С. Колесников. Фиксация культуры ткани с одновременной экстракцией ли-пидов. Лабораторное дело 1980, № 10, стр 656.
В. Д. Соловьев, Я. Е. Хесиы, А. Ф. Быковский. Очерки по вирусной цитопатало-гии Москва «Медицина» 1979
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1855
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК