Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 1(37)
Түргэн тусламжийн эмч нарт тусламж Гипертонийн кризтэй өвчтөнд эмнэлэгт хэвтүүлэхийн өмнө даралт буулгах ямар эмчилгээ хийх вэ?
( Судалгааны өгүүлэл )

Я.Дондог

Улсын нэгдсэн тусгай эмнэлэг

 

Сүүлийн жилүүдэд гипертонийн криз олон эрдэмтдийн анхаарлыг татах боллоо. Гадаадын АНУ мэтийн улсуудын эрдэмтэд (8, 9) гипертонийн криз гэж зөвхөн тархины цусны эргэлтийн ноцтой өөрчлөлт ажиглагдахыг хэлнэ гэж үздэг бол ЗХУ-д цусны даралт тэр өвчний хувьд тогтмол болсон төвшнөөсөө гэнэт ихдэх тохиолдлыг гипертонийн криз гэж үзэж байна. (4, 5, 6, 7). Гипертонийн криз нь төв мэдрэлийн систем хэт цочирч зүрх судасны үйл ажиллагааг хамгаалж зохицуулах боломж алдагдсанаас болно. Артерийн гипертонийн криз зүрх судасны хурц хүнд дутмагшлыг үүсгэж гэнэтийн үхэлд хүргэж болдгоороо аюултай бөгөөд сайн судлах хариуцлага эмч, эрдэмтдийн өмнө тулгарч байна. Гипертонийн криз нь гипертони өвчин юмуу шинж тэмдгийн гипертонийн огцом хүчтэй сэдрэлтээр үүсэх бөгөөд артерийн даралт гэнэт өндөр болохоос гадна вегетатив мэдрэлийн 2 хэсэг хоёулаа цочрон шингэний ба дааврын хэвийн байдал алдагдан, тархи буюу зүрх судасны эмгэгийн шинж илэрдэг гэж үзэх боллоо. Гипертонийн кризын энэ явцыг ойлгох нь түүний эмчилгээг зөв оновчтой болгох аливаа хүндрэлээс сэргийлэх боломж олгож байна.

Москва хотын иргэдийн гипертони өвчтэй хүмүүсийн 32.0-39.3%-д нь криз үүсч байгаа бөгөөд бүх дуудлагын 10% нь гипертонийн криз байсан гэж (3) бичсэн байна. Энэ бол гипертони өвчнийг эмчлэх талаар сүүлийн жилүүдэд ихээхэн амжилт олж байгаа хирнээ гипертонийн криз өндөр байгааг харуулж байна. Ийм учраас уул асуудал онцгой анхаарал татсан хэвээр үлдэж байна. Манай оронд хийсэн судалгаанаас үзэхэд ямар нэг шалтгаанаар артерийн даралт ихэдсэн тохиолдлын тоо бусад орнуудынхаас онц доогуур биш байгаагийн дээр криз болох нь бас нилээд элбэг байна гэж хэлж болно.

Улаанбаатар хотын түргэн тусламжийн 1974, 1975, 1976 оны 3 жилийн материалд (2) хийсэн судалгаанд гипертонийн хүндрэлээр дуудсан дуудлага бүх дотрвш дуудлагын 14% болж байсан мөн (1) 1979-1980 онд хийсэн судалгаанд гипертоний өвчнөөс цус харавсан, криз болсон тохиолдлын хувь нь 16.9 болж байгаа бөгөөд үүнд зүрхний хүндрэлийн тоо ороогүй юм. Үүнээс үзэхэд криз нилээд байгаа нь тодорхой. Иймээс бид гипертонийн кризыг эмнэлэгт хэвтэхийн өмнө шатанд яаж эмчлэх, эмчилгээний ямар тактик баримтлах талаар мэргэжил нэгт нөхөддөө зөвлөв. Гипертонийн кризыг эмчлэх гол зорилт нь артерийн даралтыг яаралтай бууруулахад чиглэх ёстой. Яаралтай тусламжийн эмч нарт тохиолддог нэг бэрхшээл бол даралт бууруулах эмийг ямар эмээр эхлэх вэ?, ямар хэлбэрээр хэрэглэх вэ? гэдэг асуудал байдаг. Энэ аргагүй ээ, өгөх эм, хийх хэлбэр нь өвчний хэлбэр, өвчтөний хувийн онцлогтой уялдан тохирч байж сая үр дүнгээ өгнө, Тархи болон зүрхний судасны хатууралтай өвчтөний артерийн даралтыг гэнэт бууруулахад зарим эрхтэний цусны эргэлт доройтох тал бий. Гэтэл кризыг түргэн буулгахгүй бол тархинд цус харвах, зүрхэнд шигдээс үүсэх аюул гарч болдгийг бид мэднэ. Иймээс эмч, эмийн дагалт үйлчилгээг аль болохоор багасгаж дээд зэргийн үр дүн гаргахыг эрмэлзэх нь зүйн хэрэг.

Гипертонийн криз үүсэх эмгэг зүй

Даралт ихдэх өвчний хамгийн тод илрэл бол гипертонийн криз юм. . Гипертонийн криз, даралт ихдэх өвчний аль ч үе шатанд гарч болох бөгөөд ноцтой аюул тулгарч байгаагийн илрэл юм. Гипертонийн криз нь ихэнх өвчтөний зүрх судас болон артерийн даралтыг зохих түвшинд нь барьж зохицуулж байдаг төв мэдрэлийн системийн жолоодлого алдагдсанаас үүснэ. Гипертонийн кризэд орохын өмнө тархины диэнцефаль хэсгийн үйл ажиллагаа алдагдан электроэнцефалограммд янз бүрийн эмгэг өөрчлөлт мэдэгдэнэ. Эдгээр өөрчлөлт нь тархины судасны тонус алдагдсанаас болдог. Ийм үед даралт бууруулах мэдрэл ба шингэний механизм тэнцвэр өөрчлөгдсөнөөс бага зэргийн цочролын үед л криз болж болно. Гипертонийн криз үүсэхэд төв мэдрэлийн систем хүчилтөрөгчөөр дутагдах (гипокси) явдал багагүй үүрэг гүйцэтгэнэ. Үүнд ямар ч гаралтай гипокси байж болно. Жишээ нь: хэсэг газрын судасны тонус ихэдсэний улмаас үүсдэг (ортостатистик) гипокси криз үүсэж болдог гэдэг. Гипертони өвчний сүүлчийн шатанд криз хүнд, удаан үргэлжилнэ. Энэ бол тархи, зүрхний судаснууд хатуурч өөрчлөгдсөн эмгэг суурин дээр гипертонийн криз үүсч байгаатай холбоотой гэж үззж болох юм. Хурц явцтай судас хатуурах өвчний үед тархины судасны даралтын өөрчлөгдөх ба өөрөө жолоодож тогтворжуулах механизмын хязгаар багасна. Ийм хүмүүст артерийн даралт бага шиг дээшлэхэд криз үүсэх, түүнчлэн тохироо муутай хийсэн эмчилгээний арга хэмжээнд артерийн даралт эрс их хэлбэлзэх байдал ажиглагдана. Гипертонийн кризтэй өвчтөний төвийн гемодинамикийн онцлогийг судлахад хэрэв хуучин эмгэг суурьтай байсан бол хүнд явцтай болдог нь ажиглагджээ.

Гипертонийн криз нь гиперкинетик, эукинетик, гипокинетик гэдэг гемодинамик 3 вариантаар үүсдэг гэж батлагджээ. ГИПЕРКИНЕТИК ШИНЖТЭЙ КРИЗ нь цусны даралт ихдэх өвчний I-II шатанд голдуу тохиолдох боловч хааяа нилээд хүндэрсэн шатанд гарах нь цөөнгүй. Энэ бол зүрхний агших чадал харьцангуй удаан хэвийн байдлаа хадгалж байж чаддагийг харуулж байна. ГИПОКИНЕТИК ШИНЖИЙН КРИЗ өвчний нилээд хүндэрсэн (голдуу III шатанд) бас титэм судас их хатуурсан үед тохиолдох нь олонтой. Тархины судасны хатуурал ихтэй өвчтөнд дийлэнхдээ гемодинамикийн гиперкинетик шинжтэй криз гардаг байна.

Ямар ч түвшинд болов артерийн даралтын тогтворжилт нь зүрхний агшилтаар шахах цусны хэмжээ (агшилтын багтаамж; судасны эсэргүүцэл хоёроос шалтгаална. Зүрхний агшилтын багтаамж ,судасны эсэргүүцэл хоёрын нилээд зөрөөг бие махбод хэвийн нөхцөлд өөрөө зохицуулж тохируулах боломжтой байх боловч зүрхний булчин хатууралтай үед энэ боломжийг эрс багасдаг байна. Гиперкинетик криз нь зүрхний агшилтаар шахах цусны хэмжээ захын судасны эсэргүүцэл хоёрын зөрөөг бие махбод зохицуулах боломжоо алдсан нөхцөлд үүснэ. Энэ хоёр харьцааны тэнцвэр алдагдсанаас артерийн даралт огцом дээшилж криз үүсгэн эрхтэнүүдийн цусны эргэлтэд ажиллагааны буюу эсвэл органик гажуудал учруулна.

Тухайлбал: гипертонийн криз тархины цусны эргэлтийн хурц дутмаг үүсгэвэл тархины нийт артерийг хамарсан ерөнхий шинж гарна. Харин голомтын шинж тэмдэг үзүүлэхгүй. Хэрэв тархины судасны хатуурснаас болбол тархины цусны судсанд түр зуурын хямрал үүсч голомтын шинж тэмдэг тодорно.

Гипертонийн криз зүрхний цусны хангамж дутах байдлаар үүсвэл зүрхний бах, шигдээс зэрэг хүндрэл гарна. Бас цусны эргэлтийн бага тойрогт гипертонийн криз зонхилон нөлөөлбөл зүрхний багтраа болон уушгинд хаван үүсгэх байдлаар илэрнэ. Бөөр гэдэс дотор болон бусад эрхтэнүүдэд энэ хямрал зонхилбол тухайн эрхтэний цусны эргэлтийн хурц дутагдалтай холбогдсон шинж тэмдэг гарна.

Гиперкинетик хэлбэртэй гемодинамик нь зүрхний агшилтын багтаамжийн хэмжээ өндөр, захын судасны эсэргүүцэл хэвийн буюу багадсан байхад илэрнэ. Эукинетик шинжтэй гемодинамикт зүрхний агшилтын багтаамж захын судасны эсэргүүцэл хоёр онц өөрчлөлтгүй үед тохиолдоно. Гипокинетик хэлбэрийн цусны эргэлт нь зүрхний агшилтын багтаамж багассан, захын судасны эсэргүүдэл эрс нэмэгдсэн байхад тохиолдоно. Кризын дээрх хэлбэрүүдэд гарах гемодинамикийн өөрчлөлтүүдийн хэмжээг тодорхойлохын тулд М.И.Тишенкогийн санаачилсан интеграль реографийн (хатгалтгүй) аргыг хэрэглэж зүрхний агшилтын багтаамжийг гаргана. Интеграль реографийн аргаар гемодинамикийг шинжлэхэд ЗХУ-ын Биполярын географ 4РГ1, тетраполярын реоплетизмограф РПГ-202 аппаратуудыг ашиглаж болдог байна, Реографийн бичилгийг нэг сувагт электрокардиографийн аппарат дээр ч бичиж болдог байна. Улсын нэгдсэн тусгай эмнэлэгт бид БНСЧСУ-д үйлдвэрлэсэн Хирокард аппаратаар гемодинамикийг хэмжив. Зүрхний агшилтын ба минутын багтаамж систолийн индексийг ЗХУ, манайд тодорхойлсон байдлыг харьцуулж харуулбал: Реографийн энэ аргаар зүрхний агшилтын багтаамж ба зүрхний индексийг тодорхойлох нь энгийн, хялбар, олон давтан хайж болдог, тавьсан зорилтыг үнэн зөв шийдэхэд хангалттай мэдээ өгч чаддагаараа давуутай юм. Гипертонийн кризыг оношлох Гипертонийн криз мэдээжийн клиникийн  олон   тодорхой шинж тэмдэг үзүүлдэг боловч нарийн  онош   тогтооход   зохих хэмжээний бэрхшээл тохиолддог. Даралт онц их биш байхад криз өгөх юмуу эсвэл тархи зүрх, бөөр мэтийн эрхтэнүүдийн судалсны органик өөрчлөлтийн шинж тэмдэг өгдөг кризыг ялган салгаж оношлоход хэцүү байдаг. Гипертонийн кризын үед ажиглагдах шинж тэмдэг нь: Криз харьцангуй түргэн эхлэх ба артерийн даралт их өндөр болох, зүрх дэлсэх, зүрхээр хатгаж, сунжирч, дарж, хорсгох байдлаар өвдөх, толгой өвдөх, толгой эргэх, огиж, бөөлжих, нүд бүрэлзэх, нүдний өмнүүр юм жирэлзэх, түр зуур юм харахгүй болох ч ёс бий, арьсны мэдээ алдран бадайрах, хөл гар халуун, хүйтэн оргих, бие арзганаж чичрэх, хөлрөх зэрэг болно. Гэвч эдгээр шинжүүд цөм нэг зэрэг илрэхгүй дээрх шинж тэмдэг тус бүрийн оношийн ач холбогдол янз бүр юм.

Артерийн даралтын огцом ихдэлт, толгой өвдөлт хоёр зэрэгцэхэд гипертонийн криз болжээ гэж үзэж болох үндэс байна. Гэтэл ялангуяа судас хатууралтай өвчтөнд артерийн даралт ихдэж, толгой өвдөж эхлээд цаашдаа тархи юм уу зүрхэнд хүнд гэмтэл учруулж болох ёс байдаг. Бусад дээр дурьдсан шаналгаанууд артерийн даралтын гэнэт ихдэлттэй хавсран тохиолдоход гипертонийн кризийг оношилж болно.

Үр дүнтэй эмчилгээг тууштай явуулахад зөвхөн кризыг оношлосноор хязгаарлагдахгүй, бас гемодинамикийн гажуудлын хэлбэрийг тогтоох нь чухал.

Гемодинамикийн гажуудлын хэлбэрийг зөвхөн зүрхний агшилтын багтаамж, зүрхний индексийг тодорхойлж байж тогтооно. Тэгэвч гемодинамикийн гиперкинетик хэлбэрийг клиникийн нилээд хэд хэдэн шинжийг үндэслэн оношийг төсөөлөх боломж бий. Үүнд: насаар, арьс улайн зүрх дэлсдэг, тархи лугшиж өвддөг, пульсын даралт өндөр байх ззргийг харгалзан оношлох тал байдаг.

Яаралтай үзүүлэх тусламж

Гипертонийн кризыг даралт буулгах эмээр эмчлэхэд эмийн бодисонд үүсэх хариу урвалыг харгалзан тооцоолох нь чухал юм. Даралт буулгах эм ба түүнийг биед хийх аргыг сонгож авахад анамнез, клиникийн шинж тэмдэг, өвчтөний нас, судас хатууралтаи бол хаана нь их байгаа зүрхний дутмаг, тархинд голомтын шинж тэмдэг буй эсэх зэргийг харгалзах ёстой.

Эмийн тохироог шалгах гол үзүүлэлт нь артерийн даралтын түвшин, өвчтөний өөрийн нь мэдэрч байгаа байдал юм. Эмчилгээний үр дүн нь эмчлэгч эмчийн дадлага туршлага мэргэжлээс ихээхэн шалтгаална. Гипертонийн кризыг эмчлэхэд клиникийн шинж тэмдэгийг үнэлэхийн зэрэгцээ гемодинамикийн онцлогийг харгалзах тухай бид өмнө дурьдсан. Гемодинамикийн өөрчлөлтийн хэлбэрээс шалтгаалан нилээд өвөрмөц эмчилгээ хийгдэнэ.

1. Зүрхний агшилтын багтаамж ихсэж, захын судасны эсэргүүцэл багадсан, өөрөөр хэлбэл гиперкинетик   хэлбэрийн   цусны эргэлттэй кризын үед зүрхний агшилтын багтаамжийг багасгах   зорилт тавих ёстой. Үүнд:

а) Бета-адреноблокатор, ялангуяа криз аритмитэй хавсарсан үед сайн байдаг. Жишээ нь Обзидан 5 мг-ийг 10-15 мл физиологийн уусмалтай судсанд шууд хийж болно. Артерийн (голдуу) систолийн даралт сайн буудаг. Энэ үйлчилгзэ тарьсан доор эхлэх боловч 30 минутын дараа дээд цэгтээ хүрч хэдэн цагийн турш үргэлжилнэ. Кризээс гаргасан эхний цаг дотор багтаамж дахин үүсэхээс сэргийлж обзидан юм уу анапрелиныг 60-120 мг-аар уулгах нь зүйтэй. Тэгэхдээ бета-адреноблокатрыг бронхийн багтраатай брадикардитай, зүрхний дамжуулах системийн хоригуудтай өвчтөнд хэрэглэж болдоггүйг мартаж болохгүй.

 б) дибазол 0.5%-ийн уусмал судсанд 6-10 мг-ийг хийнэ. Зүрхний агшилтын багтаамж тарьснаас хойш 10-15 минут болоод багасч эхэлнэ. Шээс туух эмүүд хавсарган хэрэглэхэд дибазолын даралт бууруулах нөлөө улам ихэснэ. Дибазолд харшлах нөлөө бараг байхгүй.

Сэтгэлийн хөдөлгөөн ихтэй тахиркардитай нөхцөлд үүссэн гиперкинетик кризид рауседил 0.5-1.0 мг-ийг судсанд буюу булчинд тарихад даралтыг түргэн буулгана. .

2. Гипертонийн криз захын судасны эсэргүүцэл ихдэх замаар гипокинетик хэлбэрээр үүссэн үед анхны тусламжийг захын судасны эсэргүүцлийг бууруулахад чиглүүлэх ёстой. Үүнд тайвшруулах нөлөө ихтэй (аминазин, катапрессан, клофелин гзх мэт) эмүүд чухал үүрэгтэй.

а) аминазин  (альфа-адренаблокаторын шинжтэй) судсанд 1 -1.5 мг 2.5%-ийн уусмалыг 100-250 мл 5%-ийн глюкоз юм уу физиологийн уусмалтай минутанд 15-30 дуслаар бодож хийнэ. Хурдан түргэний нь даралтын буултыг 3—5 минут тутам хэмжиж байж тохируулна.

Хэрэв дуслаар хийх боломжгүй бол 0.5-1 мг, 2.5%-ийн уусмалыг 20 мл 5%-ийн глюкозтой хамт судсанд маш удаан (10-15 минутын турш) хийж болно. Тэгэхдээ нөгөө гар дээр нь артерийн даралтыг заавал хэмжинэ.

Тарьсны дараа цагийн турш өвчтөнг хэвтүүлэх хэрэгтэй. Аминазины даралт буулгах нөлөө нь хийнгүүт гарах ба хэдэн цагаас хоног хүртэл үргэлжилнэ. Аминазын даралтыг зөвхөн буулгаад зогсохгүй цусанд агуулагдах катехоламиныг хэвийн хэмжээнд оруулна.

Өвчтөний биеийн байдал мэдэгдэм сайжирч огих, толгой өвдөх, эргэх нь арилдаг. Гэвч элэгний үрэвсэл, хатуурал, цусны өвчин, тархины цусны эргэлтийн гажуудалтай евчтөнд хэрэглэхэд харш баидаг нь харамсалтай юм.

б) хараа өөрчлөгдөх, тархи хавагнасан мэтийн шинжүүд илэрвэл
аминазинаас гадна 10мл, 10-25%-ийн сульфат магнийг булчинд
тарина.

в) гипокинетик хэлбэрийн кризээс гаргахад гематон, катапрессан
юмуу ЗХУ-д үйлдвэрлэж байгаа клофелинийг хэрэглэнэ. Клофелинийг кризын үед булчинд буюу арьсан дор 0.5-1мл 001%-ийн уусмалаар, эсвэл судсанд 0.5-1мл, 001%-ийн уусмалыг 10мл физиологийн шингэнтэй 3-5 минутын турш (удаан)тарина. Клофелинаар эмчилж байх хугацаанд өвчтөнг суугаа босоо байдлаар даралтыг нь
байнга хэмжиж байх хэрэгтэй. Эмчилгээг гэнэт хасч болохгүй аажим
багасгах замаар хасна.

г) гипокинетик хэлбэрийн кризэд даралт буулгах эмүүдээс гадна
зүрхний агшилтын багтаамжийг дээрдүүлэх төрлийн (зүрхний гликозид, миокардин метаболизмыг сайжруулах) эмүүдийг хэрэглэх хэрэгтэй.

д) гемодинамикийг сайн шалгасны үндсэн дээр эрхтэнүүдийн цусны эргэлтийг сайжруулахад чиглэсэн шинж тэмдэгийн эмчилгээг Эуэфиллин, но-шпа гэх мэт эмээр хийж болох юм.

3. Гипертонийн кризын эукинетик хэлбэрт хэрэглэгдэх яаралтай тусламжинд өмнөхийн адил аминазиныг хэрэглэж болно. Гэвч артерийн даралт ийм хэлбэрийн кризэд тийм ч амар буудаггүй, нөгөө талаар даралтыг буулгахдаа өвчтөний бие сайжрах, бусад эрхтэнүүдэд ялангуяа тархи зүрхний цусны эргэлт гажуудалд орохгүй тэр түвшинд хүргэж буулгахыг хичээнэ.

Эукинетик хэлбэрийн криз голомтын шинж тэмдэг үзүүлэхгүй, тархины ерөнхий үйл ажиллагаатай холбогдсон шинж бүхий их өндөр даралттай өвчтөнд туссан бол түүнд мэдрэл засах тайвшруулах төрлийн эмүүд өгөх нь зүйтэй. Тухайлбал: 2.5-5 мл дегидробензперидолыг 20 мл 5-20%-ийн уусмал глюкоз юм уу физиологийн уусмалтай судсанд аажим хийнэ. 2-4 минутын дараа даралт бууж биеийн байдал сайжрах боловч энэ нь 1 цагаас илүү удаан үргэлжлэхгүй. Ийм учраас дегидробензперидолын даралт буулгах хүчийг нэмэгдүүлэхгүй ба үр нөлөөгий нь бэхжүүлэхэд шээс туух эмүүд уулгахад сайн байдаг байна.

Тархи, зүрхний цусны эргэлтийг хямруулж байгаа шинж тэмдэг ажиглагдвал үндсэн эмчилгээн дээр сульфат магни, седуксин но-шпа, изоптин зэргийг нэмэх хэрэгтэй. Гипертонийн криз зүрхний зүүн ховдлын хурц дутмаг шинжтэй илэрвэл яаралтай тусламжинд ганглиоблокаторыг шээс туух эмтэй хавсарган судсанд хийж хэрэглэнэ. Хэрэв гипертонийн криз титмийн буюу тархины цусны эргэлтийн дутмагаар хүндэрвэл зүрх, мэдрэлийн нарийн мэргэжлийн зөвлөлгөө яаралтай авах нь зүйтэй юм. Даралт ихдэх өвчин, шинж тэмдгийн даралт ихдэлтийн алинд ч криз өгч болох ба эмчилгээний хувьд төсөөтэй билээ. Гипертонийн кризыг төвийн гемодинамикаар судалж ангилах нь даралт буулгах эмчилгээг өвчний явцад тохируулан хийхэд тус болно. Даралт ихдэх өвчний янз бүрийн үе шатанд үүсэх кризын гемодинамикт гарах онцлогийг харгалзан даралт буулгах эмчилгээг 2 вариант болговол зүгээр гэж үздэг. Үүнд:

а) даралт ихдэх өвчний эхний шатанд үүссэн криз, гипер ба эукинетик хэлбэрийн криз, уушгинд хаван үүссэн тохиолдолд артерийг
даралтыг түргэн (2-10 минутанд) буулгах тактик гэж байдаг.

б) гипокинетик хэлбэрийн ялангуяа даралт ихдэх өвчний сүүлийн
шатанд тархи, зүрхэнд өөрчлөлт гарсан шинжээр илэрч буй тохиолдолд артерийн даралтыг аажим (20-40 минутанд) буулгах тактикийн эмчилгээ хийнэ. Үүнтэй холбогдуулан гипертонийн кризыг эмчлэх эмүүдийг 2 анги болгох шаардлага гарна. Үүнд:

1. Даралтыг асар хурдан буулгах (ганглноблокаторууд, аминазин дроперидол, рауседил, диазоксид, клофелинад) эмүүд орно.

2. Даралтыг харьцангуй аажим буулгах (дибазол, магнез, шээс туух эмүүд) орно.

Артерийн даралтыг буулгах гэж байгаа хурдаас хамааруулан эмийг судсанд шууд буюу дуслаар, булчинд арьсан дор гэх мэтээр хийнэ. Нэгдүгээр группэд дурьдсан эмүүдийг хийсний дараа 1-3 цаг өвчтөнг хэвтрийн дэглэм сахиулах хэрэгтэй. Ганглиоблокаторууд, аминазин, диазоксид, клофелина, проперидолыг тарьсны дараа ялангуяа нас ахисан хүмүүст ортостатистик гипотони үүсч болдог аюултай. Ийм өвчтөнг эмнэлэгт хэвтүүлэхдээ дамнуургаар зөөнө. Эцэст нь хэлэхэд гипертонийн кризын үед төвийн гемодинамикийн хэлбэрийг судлах аргыг түргэн тусламжийн эрчимт эмчилгээний бригадын эмч нарт эзэмшүүлэх асуудал зайлшгүй чухал. Энэ арга хэрэглэж эзэмшихэд хэцүү биш бөгөөд үр нөлөө ихтэй юм.

Ном зүй

С. Алтангэрэл. Научно-практическая конференция иосвященная 50 летию осно-вания скорой мед. помоти в г. Улан-Батор Тезисы докладов. 1980 г.
Ш. Дуламсүрэн. Шинжлэх ухааны акад^мийн мэдээ сэтгүүл 1978. № 3 х 52—57.
А. П. Голиков. Гипертонические кризы «методические рекомендации» 1976, 3978.
К. Н. Замыслава. Клин-мед. I960. № 6. стр 150—153
А. Л. Мясников. Гипертояическая болезнь и атеросклероз М 1965. 14
Н. А. Ратнер. Артериальные гипертонни. М. 1974.
И. К. Шхвацатая. Кардиология 1976. № 5 е 5—11
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2804
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК