Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 2(144)
Хүүхдэд тохиолдож байгаа татганаа өвчний шалтгаан, эмнэлзүйн хэлбэрүүд
( Судалгааны өгүүлэл )

С.Булгамаа1, А.Товуудорж2, П.Отгонбаяр3

1Увс аймгийн нэгдсэн эмнэлэг, 2Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль, 3Эх Нялхсын Эрдэм Шинжилгээний Төв

 
Абстракт

Study aim: To determine causes, factors and clinical features of tics

Study objectives:
1. To determine prevalence of tics among 6-12 aged pupils in selected secondary schools of Ulaanbaatar
2. To identify causes and variables that affect the risk of tics
3. To describe clinical types of tics

Materials and Method: A cross sectional study was carried out among randomly selected 750 pupils of some secondary school

Result: Among the samples, the percentage of tics was 5.2%. The most of the tic cases were 7-8 years old boys. The statistically significant factors for the tic were playing computer games for long times, work (study overloads, perinatal negative exposure factors and chronic illnesses. Out of the tic cases, 13 (35.8% (cases had diagnosed with motional tics while 5 (12.8%( cases had diagnosed with voice tics. The most prevalent clinical features were frequent twinkling 66.6% and regular touching of any things 25.6%.

Conclusion:
1. The prevalence of tics among primary school aged children is 52 ±1.5(1000.
2. The main factors for tics were perinatal factors (59.0%(, overplaying computer games (46.2 %) and work overlaods (53.8%).
3. The percentages of motional, voice and combined tics were 35.8%, 12.8% and 51.4%, respectively. To determine causes, factors and clinical features of tics

Study objectives:

  1. To determine prevalence of tics among 6-12 aged pupils in selected secondary schools of Ulaanbaatar
  2. To identify causes and variables that affect the risk of tics
  3. To describe clinical types of tics

Materials and Method: A cross sectional study was carried out among randomly selected 750 pupils of some secondary schools

Result: Among the samples, the percentage of tics was 5.2%. The most of the tic cases were 7-8 years old boys. The statistically significant factors for the tic were playing computer games for long times, work (study overloads, perinatal negative exposure factors and chronic illnesses. Out of the tic cases, 13 (35.8% (cases had diagnosed with motional tics while 5 (12.8%( cases had diagnosed with voice tics. The most prevalent clinical features were frequent twinkling 66.6% and regular touching of any things 25.6%.

Conclusion:

  1. The prevalence of tics among primary school aged children is 52 ±1.5(1000.
  2. The main factors for tics were perinatal factors (59.0%(, overplaying computer games (46.2 %) and work overlaods (53.8%).
  3. The percentages of motional, voice and combined tics were 35.8%, 12.8% and 51.4%, respectively.

Key words: tics in children, pupils, motional tic, voice tic
Pp.10-13 , Tables 4, Figures 4, References 7

Үндэслэл. Нүүр, толгой, гар хөлийн тодорхой хэсгийн булчин богино хугацаанд, гэнэт, өөрийн мэдэлгүй, хэмнэлгүй давтагдан агших байдлаар илрэх өвчин юм. Уг өвчин нь нүдээ анивчих, хамраа үрчийлгэх, мөрөө хавчих, хий ханиалгах зэрэг үндсэн шинжүүд болон ялимгүй зовлонт сэтгэцийн байдал, анхаарал сарнилт, айдас, зэрэг сэтгэцийн эмгэг шинжүүдтэй хамт илэрдэг [2, 5]. Тик өвчний тархалт нь бүрэн тодорхойгүй бөгөөд АНУ-ын “Мэдрэлийн өвчин судлал ба тархины цус харвалтын үндэсний төв”-ийн судалгаагаар 2004 оны байдлаар уг өвчнөөр 1 сая хүн бүртгэгдсэн байна. Америкт Туреттын синдром 2500 хүн тутамт 1 тохиолддог [7]. 2001 онд АНУ-ын Нью-Йоркийн Рочестрийн бүх хүн амд хийгдсэн судалгаагаар 20%-д нь татганаа илэрсэн [6]. Өвчний анхны шинж тэмдэг 21 нас хүртэл илрэх ба хүүхдүүд насанд хүрэгчдээс 10 дахин  илүү өвддөг [4]. Өсвөр насны хүүхдүүдийн дунд 6-20% тохиолддог гэсэн судалгаа байна [3, 4]. Манай оронд Д.Оюунцэцэг, П.Отгонбаяр, Ц.Эрдэнэчимэг (2000-2004 он) нарын судалгаагаар сургуулийн ахлах насны хүүхдийн дунд уг өвчин эхний III байранд (13.4%) орж, эмчлүүлэгсдийн 5.5-12.7% -ийг эзэлж байжээ. Тик буюу татганаа өвчнийг эмнэлзүйн хэлбэрээр ангилсан маш олон ангилал байдаг хэдий ч дэлхий нийтээр хөдөлгөөнт болон дуут гэж 2 ангилан, түүнийгээ дотор нь энгийн, нийлмэл гэж  ялган оношилж байна Зыгов В.П 2006, Коффи Б, Шейдер Р 2004(. Татганааг булчингийн хамрах байдал, үргэлжлэх хугацаа, давтамжаас хамааруулан түр зуурын, архаг, Жиль де ла Туреттийн хам шинж гэж ангилдаг. Түүнчлэн дээрх хэлбэрүүдээс гадна энгийн дуут, энгийн хөдөлгөөнт, нийлмэл дуут, нийлмэл хөдөлгөөнт хэлбэрүүд тохиолдож болох талаар судлаачид үзэж байна. Харин манай практикт дээрхи ангиллуудыг төдийлөн хэрэглэхгүй байна. Татганаа үүсч байгаа шалтгаан нь судлаачдын үзэж байгаагаар янз бүрийн стресст хүчин зүйлс (64%), удмын урьдал байдал (70-99%), перинаталь  үеийн хүчин зүйл (25-53%) байна (Б.Коффи, Р.Шейдер, 1998, В.П.Зыков, 2004, Marry M. Robertson, 2000). Сүүлийн жилүүдэд татганаа өвчтэй хүүхдийн  тоо жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа талаар судлаачид үзэж байгаа  бөгөөд үүнийг техникийн дэвшил хөгжилтэй холбон тайлбарлаж байна. Манай оронд ч уг өвчин харьцангуй элбэг тохиолддог бөгөөд хүүхдүүд, гол төлөв өвчин урхагшиж даамжирсан үедээ эмчид ханддагаас эмчилгээний чанарт сөргөөр нөлөөлж эмчилгээ үр дүн муутай байдаг. Иймд уг өвчнийг эрт илрүүлж эмчлэх, өвчин даамжрахаас урьдчилан сэргийлэх шаардлагатай байна.

Зорилго. Хүүхдийн насанд тохиолдож байгаа татганаа өвчний шалтгаан, нөлөөлж буй хүчин зүйлс, эмнэлзүйн хэлбэрийг тогтооход судалгааны ажлын зорилго оршино.

Зорилт: Дээрх зорилгодоо хүрэхийн тулд дараах зорилтуудыг дэвшүүлэн тавьж байна. Үүнд:

1. Улаанбаатар хотын зарим сургуулийн 6-12 насны хүүхдийн дунд уг өвчний тархалтыг тодорхойлох

2. Татганаа өвчин үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлс, шалтгааныг тогтоох

3. Татганаа өвчний эмнэлзүйн хэлбэрүүдийг судлах

Материал, арга зүй:

Судалгаанд Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 40-р сургууль, Сонгинохайрхан дүүргийн 80-р сургууль, Сүхбаатар дүүргийн 1-р сургууль, Чингэлтэй дүүргийн 17-р сургууль, Хан-Уул дүүргийн 52-р сургууль, Баянзүрх дүүргийн 21-р сургуулийн бага ангийн (1-5-р анги) 750 хүүхдийг статистикийн санамсаргүй түүвэрлэлтийн аргаар (журналын нэрсийн жагсаалтын сондгой дугаарт бичигдсэн) сонгож авсан болно. Судалгаанд хамрагдах хүний тоог дараах томъёогоор тодорхойлж гаргасан бөгөөд дээрх тоо нь татганаа өвчний тархалтыг тогтооход хангалттай гэж үзэв.

n = PЧQ Ч[ z:52 ]= 20Ч80Ч [1.96:25]=125

n–судалгаанд хамрагдах 1 сургуулийн сурагчийн тоо

P – хүн амын дундах тухайн өвчний тархалтын хувь

Q – тухайн өвчнөөр өвчлөөгүй хүний хувь

Z – р-ээс хамаарсан тогтмол тоо (95%-ийн магадлалтай үед 1.96 байх)

52 – боломжит нарийвчлалын түвшин 5-аас дээш

Судалгааг тархварзүйн судалгааны нэг агшны аргаар, 2 үе шатаар явуулав. Судалгааны ажлын I шатанд хамрагдсан 750 хүүхдийг асуумж, ярилцлагын аргаар судалж, татганаа өвчний сэжигтэй 214 хүүхдийг II шатанд сонгон авч мэдрэлзүйн гүнзгийрүүлсэн үзлэг хийн оношийг тодруулсны зэрэгцээ уг өвчний эмнэлзүйн хэлбэрүүдийг өвчний явц болон эмчилгээний байдалтай уялдуулан судлав. Судалгааны асуумжийг компъютерийн SPSS for windows 11.5 программд оруулж, боловсруулалт хийж, үр дүнг тооцлоо.Судалгаанд хамрагдсан хүүхдүүд болон тэдгээрийг төлөөлөх хүмүүсийн зөвшөөрлийг бичгээр авсан.

Судалгааны ажлын үр дүн

1.Татганаа өвчний тархалт

Судалгаанд хамрагдсан Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн 750 хүүхдийн 39 буюу 5.2%-д нь татганаа өвчин оношлогдсон буюу уг өвчний  тархалт 1000 бага ангийн сурагчдын дунд 52±1.5 байгаа нь тогтоогдлоо (Хүснэгт 1).

Татганаа илэрсэн хүүхдүүдийг сургууль тус бүрээр авч үзэхэд 1-р сургуулийн сурагчдын  12 (9.6%), 17-р сургуулийн сурагчдын 4 (3.2%), 21-р сургуулийн сурагчдын 5 (4.0%), 40-р сургуулийн сурагчдын 3 (2.4%), 52-р сургуулийн сурагчдын 9 (7.2%), 80-р сургуулийн сурагчдын 6 (4.8%) татганаа өвчтэй байлаа.

Хүснэгт 1. Улаанбаатар хотын зарим сургуулийн бага ангийн сурагчдын дундах татганаа өвчний тархалт (промилээр)

Эдгээр хүүхдүүдийг хүйсээр авч үзэхэд судалгаанд хамрагдагсдын эрэгтэй хүүхэд 25 (64.1%), эмэгтэй хүүхэд 14(35.9%) байв  (Зураг 1)  (P<0.05).

Зураг 1. Сургуулийн бага ангийн сурагчдын дундах татганаа өвчний тохиолдол (хүйсээр)

Татганаа өвчний тархалтыг насны ангиллаар авч үзэхэд (1000-д): 

6 настай хүүхдэд - 17.8

7 настай хүүхдэд - 101.2*

8 настай хүүхдэд - 86.9*

9 настай хүүхдэд - 67.1

10 настай хүүхдэд - 53.3

11 настай хүүхдэд - 15.7

12 настай хүүхдэд - 11.2 тус тус тохиолдож,

7-8 настай хүүхдүүдийн дундах татганаа өвчний тархалт харьцангуй өндөр байна (Зураг 2), (P<0.05).

Зураг 2. Сургуулийн бага ангийн сурагчдын дундах татганаа өвчний тохиолдол (насаар)

2. Татганаа үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйл:

Татганаа үүсэхэд нөлөөлж болох хүчин зүйлсийг амьдралын нөхцөл, эцэг эхийн гэрлэлтийн байдал, компъютер тоглодог, хичээлийн ачаалал, архаг хууч өвчин, перинаталь үеийн сөрөг хүчин зүйл гэх зэрэг үзүүлэлтүүдээр авч үзэхэд судалгаанд хамрагдагсдын 13 (33.3%) хангалуун амьдралтай, 24 (61.5%) дундаж амьдралтай, 2  (5.2%) дундаас доогуур амьдралтай хүүхэд байснаас 1 ба 52, 80- р сургуулийн хүүхдүүдийн амьдрал харьцангуй хангалуун буюу дундаас дээш байсан нь судалгааны явцад ажиглагдлаа (Хүснэгт 2). 

Хүснэгт 2. Татганаа илэрсэн хүүхдүүдийн амьдралын нөхцөл (n=39)

Эдгээр хүүхдүүдийн эцэг эхийн гэрлэлтийн байдлыг авч үзэхэд эцэг эх нь хамт амьдардаг 28 (71.8%), салсан 3 (7.7%), нас барсан 2 (5.1%), эцэг эх нь тусдаа амьдардаг  6(15.4%) байв. Эцэг эхийн гэрлэлтийн байдал татганаа үүсэхэд нөлөөлж буй эсэхийг тодруулахад статистик үнэн магадтай ялгаа гараагүй болно ( Р>0.05). Харин компъютер татганаа үүсэхэд хэрхэн нөлөөлж байгааг тодруулахад судалгаанд хамрагдагсдын 18 (46.2%) нь компъютер дээр байнга, удаан хугацаагаар тоглодог гэсэн өгүүлэмжтэй байсан бөгөөд энэ нь уг эмгэг үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл болж байгаа нь статистик үнэн магадтай тогтоогдсон болно (Р< 0.05).Компъютер тоглодог хүүхдүүдийг сургууль тус бүрээр авч үзэхэд 1, 52, 80-р сургуулийн хүүхдүүд харьцангуй их тоглож байсан ба гэр хороололд амьдардаг хүүхдүүд тухайлбал, 17-р сургуулийн сурагчдаас нэг ч хүүхэд компъютер дээр тоглоогүй байна ( Хүснэгт 3). 

Хүснэгт 3. Компъютер тоглодог хүүхдүүдийг сургууль тус бүрээр харьцуулсан үзүүлэлт ( тоо, хувиар n =18)

Сурагчдын сургалтын ачаалал татганаа үүсгэж буй эсэхийг тодруулахад ачаалал ихтэй гэж хариулсан 6 (15.4%), дунд зэргийн ачаалалтай гэсэн 26 (66.7%), бага зэргийн ачаалалтай гэж хариулсан 7 (17.9%), ачаалалгүй гэж хариулсан байгаагүй буюу  хичээлийн ачаалал татганаа үүсэхэд нөлөөлж байгаа нь статистик үнэн магадтай тогтоогдлоо ( Р<0.05). Хичээлээс гадуур явагддаг сургалтууд болондугуйлан, секцэд хамрагддаг хүүхдүүд судалгаанд хамрагдагсдын 33.3%-ийг эзэлж байсан ба энэ нь татганаа үүсэхэд нөлөөлж байсан нь судалгаагаар мөн тогтоогдсон болно ( Р<0.05). Хүүхдэд байгаа архаг өвчнүүд тухайлбал, шимэгч хорхой (89.7%), гүйлсэн булчирхайн үрэвсэл (92.3%) татганаа үүсэхэд нөлөөлж байна хэмээн тогтоогдлоо (Р<0.05).

Перинаталь үеийн сөрөг хүчин зүйлс татганаа үүсэхэд нөлөөлж буй эсэхийг судлахад судалгаанд хамрагдагсдын 23 (59.0%) нь жирэмсний хожуу үеийн хордлоготой эхээс  төрсөн, бүтэлттэй төрсөн, багадаа их уйлдаг, тайван бус цочромтгой байсан хүүхдүүд байв (Р<0.05).

3. Татганаа өвчний эмнэлзүйн хэлбэрүүд

Өвчний шинж тэмдэг илэрсэн 39 хүүхдийн эмнэлзүйн шинжийг тодорхойлоход 35.8% нь (13) хөдөлгөөнт, 12.8% нь (5) дуут, 51.2% нь (21) хавсарсан байдлаар тохиолдсон (Зураг 3).

Зураг 3. Сургуулийн бага ангийн сурагчдын дундах татганаа өвчний эмнэлзүйн хэлбэр (хувиар)

Дээрхи эмнэлзүйн хэлбэрүүдийг судалгаанд хамрагдсан сурагчдын насны бүлгээр авч үзэхэд хөдөлгөөнт татганаа 10 насанд ( 12.8%), дуут татганаа 9 насанд ( 5.1%), хавсарсан татганаа 7 насанд (15.4%) илүү илэрсэн (Зураг 4).

Зураг 4. Сургуулийн бага ангийн сурагчдын дундах татганаа өвчний эмнэлзүйн хэлбэр (насаар)

 Татганаа өвчний илэрч буй шинжүүдийг авч үзэхэд нүдээ анивчих 66.6%, хоолойгоо засах 33.3%, хамраа үрчийлгэх 28.2%, ямар нэг юмаар байнга оролдох 25.6%, нусаа татах 20.5% зэрэг шинж хамгийн их, хий ханиалгах 5.1%, авиа үсэг үг давтах 5.1%, толгойгоо дохих 5.1% зэрэг шинж хамгийн бага илэрч байв (Хүснэгт 4).

Хүснэгт 4. Татганаа өвчний эмнэлзүйн шинжүүд

Татганаа өвчнийг явцаар нь авч үзэхэд 14 хүртэлх хоног үргэлжилсэн–3 (7.6%), 14 хоногоос 1 сар хүртэл–2 (5.1%), 1 сараас 1 жил хүртэл– 9 (23.1%), 1 жилээс дээш хугацаагаар үргэлжилсэн– 25 (64.2%) байв. Үүнийг эмнэлзүйн хэлбэр тус бүрээр авч үзэхэд хавсарсан хэлбэрийн татганаа 1 жилээс дээш хугацаагаар үргэлжлэх нь элбэг (48 %) байлаа.

Хэлцэмж. Уг судалгаа нь манай оронд хүүхдэд тохиолдож буй татганаа өвчний талаар хийгдсэн анхны судалгаа байсан бөгөөд бид энэхүү судалгаагаараа Улаанбаатар хотын зарим сургуулийн бага ангийн сурагчдын дунд татганаа өвчний тархалт, нөлөөлж буй зарим хүчин зүйлс, зонхилон тохиолдож буй эмнэлзүйн хэлбэрүүдийг тогтоосон болно. Татганаа өвчний талаар хийгдсэн судалгаа манай оронд төдийгүй гадаадад ч хомс байгаа бөгөөд Б.Коффи, Р.Шейдер (2004), В.П. Зыков (2006) нарын болон бусад судлаачдынхтай өөрсдийн гаргасан тоо баримтыг харьцуулан үзэхэд татганаа өвчний тархалт манай оронд харьцангуй доогуур байна гэж үзэхээр байна. Энэ нь бидний судалгаанд хамруулсан насны бүлэгтэй, өөрөөр хэлбэл судалгааг зөвхөн Улаанбаатар хотод, сонгож авсан тодорхой насны хүн амын дунд хийсэнтэй холбоотой байж болох юм. Иймд цаашид уг судалгааг улсын хэмжээнд явуулах нь зүйтэй болов уу. Гадаадын судлаачдын үзэж байгаагаар татганаа өвчний шалтгааныг удмын гаралтай гэж үздэг хэдий ч энэ нь бүрэн судлагдаагүй байна. Харин өвчин үүсэхэд нөлөөлж буй хүчин зүйлсийг перинаталь үеийн хүчин зүйлүүд, архаг өвчин, стресст  байдлуудтай холбож үздэг бөгөөд сүүлийн үед компъютер, телевизийг удаан хугацаагаар үзэх, ашиглах, тоглох зэрэг нь уг эмгэг үүсэхэд нөлөөлж байгаа талаар таамаглалуудыг дэвшүүлж байна. Бидний судалгаагаар манай оронд сургуулийн бага насны хүүхдэд татганаа өвчин үүсэхэд перинаталь үеийн хүчин зүйл, стресст байдал буюу хэт ядрах зэрэг хүчин зүйлс зонхилон нөлөөлж байгаа нь тогтоогдсон болно.Татганаа өвчний эмнэлзүйн хэлбэрүүдийн хувьд хөдөлгөөнт хэлбэрийн татганаа, түүний дотор нүдээ анивчих 66.6%, хоолойгоо засах 33.3%, хамраа үрчийлгэх 28.2%, ямар нэг юмаар байнга оролдох 25.6%, нусаа татах 20.5% зэрэг шинж хамгийн их тохиолдож байсан ба 9 насанд дуут хэлбэрийн, 10 насанд хөдөлгөөнт хэлбэрийн татганаа бусад насны бүлгийнхнээс харьцангуй элбэг тохиолдсон нь Коффи, Шейдер нарын судалгааны дүнтэй тохирч байна. 

Дүгнэлт

Улаанбаатар хотын ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дундах татганаа өвчний тархалт 1000-д 52 ±1.5 байна. Татганаа үүсэхэд зонхилон нөлөөлж буй хүчин зүйлс нь перинаталь үеийн хүчин зүйл 23 (59.0%), компъютерт тоглоом (46.2%), сургалтын хэт ачаалал (53.8%) байна. Татганаа өвчний эмнэлзүйн  хэлбэрүүдээс хөдөлгөөнт 35.8%, дуут 12.8%, хавсарсан хэлбэрийн татганаа 51.4% байна.

Ном зүй

1. Отгонбаяр П, Оюунцэцэг.Д, 2004, Хүүхдэд тохиолдож буй мэдрэлийн зарим эмгэгүүдийн оношлогоо эмчилгээний асуудалд, Эрдэм шинжилгээний бага хурлын хураангуй
2. Цагаанхүү.Г, 2007, Мэдрэл судлал, 414-41
3. Зыков.В.П, Диагностика и лечение тиков и синдрома Туретта у детей, Русский медицинский журнал, том 14, ¹4, 2006 c.1-4
4. Коффи.Б, Шейдер.Р ,Тик, журнал Медицина, 6-2004 c.25-32
5. Яхно.Н.Н, Штульмана.Д.Р, 2003,Тики и синдром Туретта,Болезни нервной системы, том 2,1, c.48-151.
6. Samual H.Zinner ,Tourette syndrome–much more than tics, J. Contemporary pediatrics, vol. 21, ¹8 p.22-36
7. www.neurologychannel.com
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Г.Цагаанхүү


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4656
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК