Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1996, 2(95)
Ховд аймгийн газарзүй, цаг агаар, хүн амын байршил, эрүүл мэнд
( Судалгааны өгүүлэл )

Б. Морх

Ховд аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төв

 
Абстракт

 

The author make information briefly of geographical and climatical pecularity of Khovd aimaks and compared them with indicators of some districts, cities and countries in connection of distribution and health situation of the population of this aimak. pp.24-28. Tables 4. References 4.

 

Хүний амьдрал үйл ажиллагаа, өвчин үүсэх шалтгаан нөхцөл, хөдөлмөрийн чадвар алдалт, өвчний хүндрэл, нас барапт, түүнээс урьдчилан сэргийлэх зүй тогтолд газар зүйн тогтоц, уур амьсгал зэрэг байгалийн хүчин зүйл онцгой нөлөөтэй болох нь бидний ажиглалт судалгаагаар батлагдсаар байна.

Дэлхийн хүн амын 8-9% нь газар зүй цаг уурын таагүй нөхцөлд аж төрдөг ба Монголчууд улс орноороо энэ хэсэгт хамаарагддаг ажээ. Монгол орон өргөн уудам нутагтай, өндөр уулс, ой хөвч, тал хээр, өмнөд хэсгээр говь, цөлийн тогтоцтой газрын гадаргын хувьд харилцан адилгүй, хотгор гүдгэрийн ялгаа ихтýй, далай тэнгисээс асар их алслагдсан учир хур чийг багатай, уур амьсгалын хувьд эрс тэс, өвөл урт, хахир хүйтэн, үнэмлэхүй бага хýм 1-р сард -50°С, зунд халуун үнэмлэхүй их хэм +40°С хүрэхээс гадна өдрийн температурын хэлбэлзэл ихтэй, ер нь дэлхийн халуун хүйтний туйлд оршдог орон билээ.

Дэлхийн гадаргын нэг өргөрөгт байгаа улс орнуудыг нар нэгэн ижил тусгалаар гийгүүлдэг боловч, газар нутгийн тогтоц, байрлал, хотгор гүдгэр, далай тэнгисийн нөлөөлөх хүчин зүйлс монгол орны уур амьсгалыг зөөлөн дулаан болгосонгүй.

Өргөрөгийн ижил буюу ойролцоо бүсэд байгаа улс орны хотуудын орших газар зүй, уур амьсгал харилцан адилгүй ажээ. Монголтой нэг өргөрөгт Казакстан, Румын, Унгар, Чехословак, Франц, Швецари, Итали, Югослав, Болгари, Украйн, Германы өмнөд хэсэг, Испанийн хойт хэсэх, АНУ-ын хойт хэсэгт орших Вашингтон, Монтана, Өмнөд ба хойт Даката, Вайоминг, Миннесот муж улс, Канадын өмнөд хэсэг, зүүн талд Ази тивд БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны зарим аймгууд, Манжуур, ОХУ-ын Приморын хязгаар, Японы Хоккайдо арал оршино. Ижил ба ойролцоо өргөрөгт орших, Ази, Европ, Хойт Америкийн зарим хотуудтай газар зүй уур амьсгалын зарим үзүүлэлт шиг харьцуулан нэгдүгээр хүснэгтээр үзүүлэв. Манай улсын нийслэл болон зарим хот суурины орших газрын өндөр нам, жилийн ба хоногийн температурын хэлбэлзэл, агаарын даралт, жилд унах чийг тунадасны хэмжээгээр ижил өргөрөгт орших дэлхийн бусад хотуудаас эрс ялгаатай байна.

Манай улсын хойт хэсэгт орших Хөвсгөлийн Ханх суманд -6.1, Улаанбаатарт -4.5, Ховд -1.9, Өмнөговийн Номгоны суманд 5.3 байхад Париж Лондон хотуудад 11.2-10.5 байх жишээтýй. (-) хэмтэй сарууд зөвхөн манай улсын бүх нутагт олон байгаагаас гадна Канадын Монреаль, Эдмонтон, ОХУ-ын Хабаровск, БНХАУ-ын Урэмч хотуудад байна.

Жилд унах хур тунадас ч манай орны өмнөд хэсэгрүү эрс бага байхад бараг ижил өргөрөгт байгаа Үрэмчид 280 мм тунадас унадаг гэх мэт эрс ялгаа байна. Мөн Европ, Азийн, Америкийн ихэнх хотууд ДТД төдий л өндөргүй байршилтай хоногийн температурын хзлбэлзэл багатай зэрэг газар зүй уур амьсгалын зарим үзүүлэлтүүд эрс ялгаатай нь тодорхой байна. Ховд аймаг, Монгол Алтайн нурууны дунд хэсэг, Алтайн ар, өвөр говийн зарим хэсэг буюу 2 их мужийн нутагт байрлаж, хамгийн нам дор газар нь зэргийн Цагааннуур ДТД 1090 м, Хамгийн өндөр нь Монголын хамгийн өндөр цэг Мөнххайрхан уулсын оргил 4362 м өндөрт оршино. Иймд хүн ам, хот суурин газрын байрлалын хувьд ДТД харилцан адилгүй өндөрлөгт байх ба сарлаг маллагчид нь жилийн аль ч улиралд ДТД 2500-3000 м өндөрт амьдарна. Аймгийн хот суурин газар, хүн амын байршилтыг ДТД хэдэн метрийн өндөрт оршдогоороо нь газар зүйч Х.Цэрэнсодномын судалгаатай харьцуулан хоёрдугаар хүснэгтээр үзүүлэв.

Х.Цэрýнсодномын судалгаанд манай улсын төв суурин газрын 42.4 , хүн амын 52.6 нь, 1000-1500 м-ийн өндөрт сууршиж байхад манай аймгийн төв суурин газрын 61.1, хүн амын 70.1 нь дээрхи өндөрлөгтэй нутагт төвлөрчээ. Харин 1500-2500 м орших төв суурин хун амын тоогоор арай бага боловч, 2500 м-ээс дээш өндөрлөгтэй нутагт аймгийн хүн амын 1.2% нь тогтмол амьдарч байна.

Ховд аймагт архаг өвчлөлийн тархалт ямар байгааг гуравдугаар хүснýгтээр үзүүлэв.

Насанд хүрсэн 1256 хүнд (736 эрэгтэй, 520 эмэгтэй) арван нэгэн төрлийн мэргэжлийн эмчийн үзлэг хийж архаг өвчний тархалтын бүтцийн үзүүлэлтийг 1000 хүнд судлахад 1571.6 байлаа. Хамгийн их өвчлөл шүд 592.3, дотор 541.4, эмэгтэйчүүд (1000 эмэгтэй)-д 257.6 илэрч эхний байранд орж байна.

Гэвч зарим багажийн хүрэлцýэ, эмчийн мэргэжлийн ур чадвар зэргýэс шалтгаалан өвчлөлийг бүрэн дүүрýн илрүүлсэн гэж баттай хэлэх боломжгой юм. Архаг өвчний тархалтыг бусад хот суурин, хүн амынхаа жишиж зарим судлаачдынхтай харьцуулбал:

Улаанбаатар 1306.8

Дархан 1640.2

Мөрөн 1891.8

Их уул (Хөвсгөл) 1168.8

Орхон (Булган)      1131.4

Ханхонгор (Өм.нөговь)    1331.1       

(Ц,Мухар, 1985) Ховд 1571.6 (Биднийхээр, 1995)

Тус аймагт явуулсан үзлэгээр хүн амын өвчлөл 1000 хүн амд Улаанбаатар, Хөвсгөл, Их уул, Булганы Орхон, Өмнөговийн Ханхонгор сумдын оршин суугчдаас архаг өвчлөл ихтэй, Дархан, Мөрөн хотын оршин суугчдаас арай бага болох нь ажиглагдав.

Мөн үзлэгэнд орсон 2215 насанд хүрэгчдийн эрүүл мэндийн бүлгийг гаргаж, 8-15 насны хүүхдэд хийсэн проф.Э.Лувсандагвын судалгаатай харьцуулан дөрөвдүгээр хүснэгтээр үзүүлэв.

Судалгаагаар нас ахих тутам архаг өвчин нэмэгдэж байгаа ч гэсэн ýрүүл мэндийн 4,5 р бүлэгтэй хүмүүсийн хөдөлмөр зохицуулалт хийх, насны тэтгэвэрт гардаг зэргээс шалтгаалж уг бүлýãт цөөн хүмүүс хамрагджээ.

ДҮГНЭЛТ:

1.  Монголын хүн ам хот суурин газар ижил ба ойролцоо өргөрөгт оршдог Европ, Ази, хойт Америкийн хот суурингийн хүн амыг бодвол газар зүй, цаг уурын өвөрмөц орчинд байрлаж байна.

2.  Газар зүй уур амысгал, байгалийн хүчии зүйлээс шалтгаалан хүн амын дунд архаг өвчний тархалт Ховдод 1000 хун амд 1571.6, үүнээс хамгийн тархалттай нь шүдний эмгэг 592.3, дотрын 541.4, эмэгтэйчүүдийнх 257.6 байна.

3.  Монголын хүн амын өвчлөлийн тархалтыг газар зүй, уур амьсгал байгалийн хучин зүйлтэй холбон судлах нь зүйтэй.

Ном зүй

1. Ш.Цэгмид (1969) Монгол орны физик газар зүй, 125 х
2. Х.Цэрэнсодном (1984) БНМАУ-ын хүн амын газар зүйн зарим үзэгдлийг зураглах онцлог 86х
3. Г.Жамба (1985) Состояние здровъя населения МНР
4. Ред Е.П.Борисенкова (1995) Краткий климатический справочник по странам мира,
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2948
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК