Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 2(144)
Эмэгтэйчүүдийн аарцгийн хэлбэр, хэмжээсийг судалсан дүн
( Судалгааны өгүүлэл )

Ч.Мядаг1, Б.Жав2, Д.Гончигсүрэн2

1Клиникийн нэгдүгээр амаржих газар, 2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль

 
Абстракт

Background. Some of the complications in the field of obstetrics including uterine rupture and prolonged delivery depend on pelvis size and its types. Most of the countries have their own measurement and indicators of normal size of the pelvis.

Purpose. Main purpose of study is to indicate normal size of pelvis of Mongolian women in comparison with studies of foreign countries.

Method. We have involved 294 women of reproductive age to determine normal pelvic dimensions of Mongolian women using computed tomography pelviometry.
Additionally, research papers of foreign countries on pelviometry developed during the east 20 years. All collected data were analyzed by SPSS 13, Excel and word programs.

Result. Several classifications on pelvic dimensions have been used in current situation of obstetrics practice.
• Gynecoid
• Android
• Platypelloid
• Anthropoid
• Distantio spinarium of Mongolian women is 26.03±0.03, distantio cristarium is 28.13±0.04, and distantio trochanterica is 31.1±0.03 conjugata externa is 20.32±0.02.

Conclusion. The normal pelvic dimensions are different in every nation. Incidence of contracted pelvic inlet is not similar in countries included in this study.

Key words: pelvis size, pelvis type, contracted pelvis
Pp.14-16, Tables 4, References 15

Товч утга

Дэлхийн улс орнууд өөрийн орны эмэгтэйчүүдийн аарцгийн хэвийн хэмжээсийг судлан тогтоож, эх барихын практикт ашиглаж байна. Зарим улс орнуудын эх барихын  практикт ашиглаж буй нөхөн үржихүйн насны эмэгтэйн аарцаг ясны хэвийн хэмжээсийг харьцуулах, тэдгээр улс орнуудад зонхилон тохиолдож буй аарцгийн хэлбэрийг Монгол орны нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн аарцгийн хэмжээс, хэлбэрүүдтэй харьцуулан судлах зорилгоор хэвлэж, нийтлэгдсэн зарим материалуудыг судаллаа.  Судалгааны үр дүнгээс үзэхэд, эх барихын практикт хэрэглэгдэж буй аарцгийн хэвийн хэмжээс улс орнуудад харилцан адилгүй байгаа төдийгүй түүний хэлбэрийг аарцгийн анатомийн хавтгай эсвэл аарцгийн хэлбэрт үндэслэн ангилсэн хэд хэдэн төрлийн ангиллыг ашиглаж байгаагаас гадна уйтан аарцгийн тохиолдлын түвшин харилцан адилгүй байна.

Түлхүүр үг:

Аарцгийн хэмжээ, аарцгийн хэлбэр, уйтан аарцаг, бага аарцаг

Судалгааны үндэслэл

Жирэмсэн эмэгтэйн аарцаг ясны анатомийн бүтэц, хэлбэр, хэмжээнд үндэслэн умайн урагдал, ургийн гэмтлээс урьдчилан сэргийлэх, төлөвлөгөөг боловсруулдаг. Дэлхийн улс орнууд өөрийн орны эмэгтэйчүүдийн аарцгийн хэвийн хэмжээсийг судлан тогтоож, эх барихын практикт ашиглаж байгаагаас харахад улс орнуудад эмэгтэйчүүдийн аарцгийн хэмжээсүүд адил бус байна. 

Манай оронд хийгдсэн эрдэмтдийн судалгаанууд:

Залуу эхчүүдийн жирэмслэлтийн онцлог, эрт жирэмслэлтийн хүндрэл, түүнээс урьдчилан сэргийлэх ба нийгмийн арга хэмжээний системийг ажиллуулах болон сэтгэл зүйн  дасан зохицолтыг судалсан. (Б.Наранцэцэг 2006) Улаанбаатар хотын 18-45 насны эмэгтэйчүүдийн бие бялдрын үзүүлэлтүүдийг харьцуулан судалсан. (С.Пүрэвсүх)Мөн монгол залуу эмэгтэйчүүдийн бие бялдрын хөгжлийг үнэлэхэд биеийн өндөр жин түүний өөхөн , булчингийн, ясны бүрдэлүүдийн үзүүлэлтүүд ялгаатай болохыг судалсан. (Т.Эрхэмбаатар)Иймээс эмэгтэйчүүдийн аарцгийн  хэмжээсийн талаархи олон улсад хийгдсэн судалгааны үр дүнг Монгол эмэгтэйчүүдийн бага аарцгийн хэвийн хэмжээсийн талаарх үр дүнтэй харьцуулан судалж,цаашид Монгол эмэгтэйчүүдийн аарцгийн хэвийн хэмжээсийг тодорхойлоход ашиглах арга баримтлах ангилал,зарчмыг тодорхойлох шаардлагатай байна.

Судалгааны арга зүй

Зарим улс орнуудын эх барихын практикт ашиглаж буй нөхөн үржихүйн насны эмэгтэйн аарцаг ясны хэвийн хэмжээсийг хооронд нь харьцуулан жиших, зонхилон тохиолдож буй аарцгийн хэлбэрийг судалж, Монгол орны нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн аарцгийн хэмжээс, хэлбэрүүдтэй харьцуулан судлах зорилгын хүрээнд сүүлийн 20 гаруй жилийн дотор хийгдсэн судалгааны материалуудыг нэгтгэн судалсан юм. Судалгааны үр дүнг нэгтгэх болон задлан шинжлэх аргуудыг ашиглан боловсрууллаа.

Судалгааны үр дүн

1. Аарцгийн хэмжээс ба хэлбэр

Улс орнуудад аарцгийн хэмжээс, хэлбэрийн талаар хэд хэдэн төрлийн ангиллыг ашиглаж байна. Ийнхүү хэрэглэж буй ангилалууд нь аарцгийн хавтгайд хуваасан хэлбэрт үндэслэсэн байна.

I. Аарцгийн бүтцийн онцлогийг үндэслэсэн Caldwell-Moloy ангилал /1983/

1. Эмэгтэй хэлбэрийн аарцаг

2. Орох хэсэг нь дугуй, эсвэл хөндлөн зууван хэлбэртэй

3. Эрэгтэй хэлбэрийн аарцагОрох хэсэг нь гурвалжин, өмнөд хэсэг нь нарийссан

4. Бичин хэлбэрийн аарцагОрох хэсэг нь шулуун хэмжээсийн дагуу орших зууван хэлбэртэй, шулуун хэмжээ уртассан, хөндлөн хэмжээ богиноссон

5. Платипел хэлбэрийн аарцаг

6. Хөндлөн хэмжээсийн дагуух зууван хэлбэртэй, хөндлөн хэмжээсээр өргөссөн

II. Орчин үед АНУ болон хөгжингүй орнуудад хэрэглэгдэж буй ангилал : Williams Obstetrics /1997/

1. Аарцгийн орох хэсгийн уйтрал

2. Аарцгийн хөндийн уйтрал

3. Аарцгийн гарах хэсгийн уйтрал

4. Аарцаг нийтдээ жигд уйтрах

III. 1987-1989 онд ЗХУ-ын Эрүүлийг Хамгаалах Яамнаас хийсэн рентген болон Кредерийн аргаар хийсэн хэмжилтийг үндэслэн дараах хэмжээсүүдийг ашиглахыг зөвлөсөн байна /хүснэгт 1 ба 2/. Энэ хэмжээсүүд нь Borell U., Fernstorm, 1960; Myerscough P.R., 1982 нарын судалгааны үр дүнгээр давхар батлагджээ.

Хүснэгт 1. Аарцгийн гадна талын үндсэн хэмжээсүүд, см-ээр

Хүснэгт 2. Бага аарцгийн янз бүрийн хэлбэрүүдийн үе дэх дундаж хэмжээсүүд, см-ээр

Хүний бие бялдрын өсөлтийн хурдац, өөрчлөлттэй холбоотойгоор аарцгийн хэвийн хэмжээ дунджаар 0,3-0,6 см-ээр нэмэгдсэнийг тогтоосон байна. [Персианинов Л.С.,1974] АНУ-ын Сан-Францискогийн их сургуулийн сургалтын гарын авлага номонд аарцгийн хэвийн хэмжээг Russell ба Richards нарын тодорхойлсон хэмжээнд үндэслэсэн хэмжээг хэрэглэхийг зөвлөсөн. Үүнд:

Аарцгийн орох хэсгийн шулуун хэмжээ > 11.0 см

Аарцгийн гарах хэсгийн шулуун хэмжээ > 13.0 см

Аарцгийн орох хэсгийн хөндлөн хэмжээ > 11.5 см

Аарцгийн гарах хэсгийн хөндлөн хэмжээ > 9.0 см гэж үзсэн байна.

James English, Khawla Alcoair нар Араб эмэгтэйчүүдийн аарцгийн хэвийн хэмжээг тодорхойлж, бусад орны эмэгтэйчүүдийн аарцгийн хэмжээтэй харьцуулсан үр дүнг хүснэгт 3-т харууллаа.

Хүснэгт 3. Аарцгийн хэмжээсийн олон улсын судалгааны үр дүнгийн харьцуулалт, см-ээр

IV. Монгол улсад одоогоор ОХУ-ын аарцгийн хэвийн хэмжээг ашигладаг боловч судлаач Пүрэвсүх гадна хэмжээсийг ашиглан 18-45 насны эмэгтэйчүүдийн аарцгийн хэмжээг насны бүлэг тус бүрээр дараахь байдлаар тодорхойлсон байна.

Хүснэгт 4. Монгол эмэгтэйчүүдийн аарцгийн дундаж хэмжээ, насны бүлгээр

2. Уйтан аарцгийн тархалт болон аарцгийн хэлбэрийн тохиолдож буй түвшин

Анатомийн уйтан аарцгийн тохиолдож буй тархалтын түвшинг судалсан судалгааны дүнгээс үзэхэд Эрдэмтэн Калганова Р.И. 1965; Чернуха Е.И. нар, 1991; Кацулов А,  Иванов С, 1973; Бартон Ж, 1982; Стир Ч. М 1983 нар 1.04-7.7 хувь тохиолдож байгааг тодорхойлжээ. 1990-ээд оныг хүртэл уйтан аарцгийн хэлбэр элбэг,харин эдүгээ өргөн  хэмжээгээр богиноссон хэлбэрүүд илүү тохиолдохоос гадна уйтан аарцгийн далд хэлбэр элбэг тохиолдож байна. [Калганова Р.И. 1978; Чернуха Е.И. нар, 1985]  Уйтан аарцгийн тохиолдож буй давтамжийг аарцгийн хэлбэр тус бүрээр нь ангилан судалсан эрдэмтэд тохиолдож буй хэлбэрийг байнга болон ховор тохиолддог уйтан аарцгийн хэмээн ангилсан байна.

1. Байнга тохиолдож буй уйтан аарцгийн хэлбэр ба давтамж [Чернуха Е.И, 2001]

- хөндлөн уйтарсан аарцаг 45,2%

- хавтгай уйтарсан аарцаг

- энгийн хавтгай аарцаг 13,6%

- сульдаагийн хавтгай аарцаг 6,5%

- өргөн хэсгийн шулуун хэмжээ уйтарсан аарцаг 21,8%

- нийлэнхүйдээ жигд уйтарсан аарцаг 8,5%

2. Ховор тохиолддог уйтан аарцгийн хэлбэр 4,4%

- ташуу уйтарсан ба ташуу холимог уйтарсан аарцаг

- ясны хавдар, хугарал гэх мэтийн эмгэгээс шалтгаалсан уйтан аарцаг

- аарцгийн бусад уйтарсан хэлбэрүүд

Харин Монгол улсад нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн дунд зонхилон тохиолдож буй уйтан аарцгийн хэмжээс хэлбэрийн талаархи судалгаа үгүй байна

Дүгнэлт

1. Эх барихын практикт хэрэглэгдэж буй аарцгийн хэвийн хэмжээс улс орнуудад харилцан адилгүй байна.

2. Аарцгийн хэлбэрийг түүний анатомын хавтгай эсвэл хэлбэрт үндэслэн хэд хэдэн ангиллыг ашиглаж байна.

3. Судалгааны үр дүнгээс үзэхэд улс орнуудад уйтан аарцгийн тохиолдлын түвшин харилцан адилгүй байна.

Ном зүй

1. Е.А.Чернуха. Родовой блок. Москва.2001
2. А.И.Волобуев, В.И.Кулаков, В.О.Панов, Е.А.Чернуха, С.Б.Куринов “Акушерство и гинекология”, Москва, 2001
3. А.Н.Стрижков, А.И.Давыдов, Л.Д.Белоцерковцева, Избранные лекции по акушерству и гинекологии, Ростов-на-Дону, 2000
4. “Standard measurement. Pelvimetry measurements”. http://radiology .ucsf.edu/ instruction/abdominal/ab_handbook/15- Pelvimetry.html мэдээллийг ашигласан цаг: 2007 оны 12 сарын 1-ний 18 цаг
5. Russell JGB, Richards B. A review or pelvimetry data. Br J Radiol 1971; 44: 780-784
6. мэдээллийг ашигласан цаг: 2007 оны 12 сарын 1-ний 18 цаг
7. Russell JGB, Richards B. A review or pelvimetry data. Br J Radiol 1971; 44: 780-784
8. Martin L.Pernoll, MD, Current obstetric Gynecologic Diagnosis Treatment, Seventh edition, 1991
9. Peter W.Callen, MD, Callen Ultrasonography in Obstetrics and Gynecology, 2000
10. John D Gordon, MD., Jan T.Rydfors, MD., Maurice L, Druzin MD., Yona Tadir, MD., Obstetrics Gynecology interfertility, 1995
11. “Standard measurement. Pelvimetry measurements”. http://radiology .ucsf.edu/ instruction/abdominal/ab_handbook/15-Pelvimetry.html
12. James English,MRCOG; Khawla Alcoair, MB, BS., Normal pelvic dimensions for Saudi Arabian women in tabuk obtained by computed tomography pelvimetry, www.kfffshc.edu.sa,
13. Хайдавын Лхагважав (МНР) , Материалы к установлению возраста коренного населения монгольской народной республики в судебно – медицинском отношении, 1972 Москва
14. П.Цэндсүрэн, Физическое и половое развитие у девочек и девушек МНР ,1977 Москва
15. Ч.Чүлтэмдорж , Физическое развитие школьников и новорожденных детей г.УланБатора в 1961 Москва.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Б.Шижирбаатар


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5626
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК