Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1996, 2(95)
Монгол хүнийг судлахын учир
( Лекц )

Л. Лхагва

Анагаах ухааны Их Сургууль

 
Абстракт

This report focused on the analysis of main morphological, physiological and biochemical parameters and some special characteristics of Mongolians.

The following biorhythmological results are obtained from biochemical study: total ptotein-82,5±1.8 g/l 74.6±1.3 g/l; albumin 0.55±0.0021 %-0.52±0.00025%; alpha 1 - globulins 0.80±0.0005%-0.0+0.0007%, alpha 2-globulins 0.1±0.0009-0.07±0.0008%; beta-globulins 0.19±0.0004%-0.15±0.0004%, total lipids 7.02±0.66 g/l 5.46±0.30 g/l; total cholestrol 5.38±0.28 mmoi/l-2.66±0.13 rnmol; sodium.95.9±9.7 mmol/ I 48.99±6.2 mmol/l potassium 14.42±0.56 mmoi/1 5.3±0.28 mmol/1; the observed maximums and minimums of the studies parameters are: total protein from 9.00 to 21.00; albumin from 9.00 to 15.00-21.00; alpha 1 -globulins from 15.00 to 3.00; alpha 2-globulins from 15.00 to 21.00; beta-globulins 21.00 to 9.00; gamma-globulins 21.00 to 3.00; glucose 9.00 to 21.00; sodium excretion from 19.00-23.00 to 3.00-7.00; potassium excretion from 11.00-15.00 to 23.00-3.00. pp. 33-40.   Tables 6. References 9.

 

Монгол хүний морфологи хийгээд физиологийн судалгаа, эрдэмтэд, судлаачдын анхаарлыг татсаар иржээ. Л.Намсрайнайдан (1990)-ийн тэмдэглэснээс үзвэл Польшийн эрдэмтэн Ю.Д.Талько-Гринцевич 1890 онд Ар Хиагт хотноо хүний эмчээр ажиллаж байхдаа монгол хүнд антропологийн зарим судалгаа хийж, эрэгтэйчүүдийн өндөр 161,08 см, цээжний бүслүүр 87,2 см, бэлхүүсний бүслүүр 71.6 см гэх мэтээр 20-иод төрлийн хэмжилт хийж байжээ.

Монгол хүний биеийн галбирын талаар судлаач Бичурин {1928} бичихдээ "Монголчууд дунд зэргийн нуруутай ,ерөнхийдөө туранхайвтар, чийрэг биетэй, данхар бөөрөмхийдүү толгойтой, эмээлийн дөрөөний сур богино явдагаас хөл нь өвдөгөөрөө  майга, бага зэрэг бөгтөр нуруутай" гэжээ.

Хэдийгээр ийм мэр сэр ажиглагдаж судалгаа байгаа боловч Монгол оронд 1970-аад оноос монгол хүний судалгаа эрчимжсэн байна. 1963 онд АУИС-ийн багш нар Хэнтий, Дорнод, Сухбаатар аймагт антропологийн судалгааг хийсэн нь анхдагчуудын нэг байлаа. Өнөөдрийн байдлаар Монголын 56 эрдэмтэн, судлаачид монгол хүний морфологи, биохими, физиологийн талаар 65 бүтýýл туурвижээ. Үүний зэрэгцээгээр гадаадын 5 эрдэмтэн, судлаач 10 орчим бүтээл туурвисан байна. Толилуулан буй илтгэлд монгол хүний морфологи, биохими, физиологийн судалгааны зарим гол үр дүнг эрдмийн тойм маягаар өгүүлэхийг эрмэлзлээ.

Насанд хүрэгчдийн биеийн хэмжээсийг Л.Намсрайнайдан (1990) дагнан хэд хэдэн томоохон эрдэм шинжилгээний тайлан бичжээ. Судалгаанаас түүвэрлэн үзвэл (Хүснэгт №1) Монгол эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн өндөр (чац) 29 нас хүртлээ нэмэгдэж, 30-39 наснаас намсах хандлагатай байна. 18-59 насны эрэгтэйн дундаж өндөр 165.9±6.2 ñì. Ìөн насны эмэгтэйн дундаж өндөр 154.6±5.6 см байна.

Биеийн жинг шинжилж үзвэл эрэгтэйчүүдийн хувьд 18-39 нас хүртэл нэмэгдэж байснаа 40-59 насанд тогтмол болжээ. Харин эмэгтэйчүүдийн хувьд нас ахих тутам биеийн жин нэмэгдсэн байна. Эрэгтэйчүудийн биеийн жин дунäжаар 63.8±9.1 кг , эмэгтэйчүүдийнх 56.3+8.7 кг байна.

Эрэгтэйчүүдийн цээжний бүслүүрийн хэмжээ 18-49 насанд нэмэгдэж, 40-59 насанд тогтмолдуу байсан бол эмэгтэйчүүдийн хувьд тэр хэмжээ нас ахих тутам нэмэгджээ. Харин бэлхүүсний бүслүүрийн хэмжээ эрэгтэй, эмэгтэй хүмүүст нас ахих тутам нэмэгдэж байна.

Монгол хүний чацыг өрнийн хүнтэй харыдуулж үзэхэд (Хүснэгт 2) онцлог харагдаж байна.

Монгол хүний дотор эрхтний хэмжээг судалсан М.Туул (1992)-ын судалгаанаас үзвэл дотор эрхтэнүүдийн хэмжээ биологийн дасан  зохицлын  улмаас зaрим ºâºðìºö

хэмжигдэхүүнтэй болох нь тогтоогджээ. (Хүснэгт 3)

Судлаач монгол хүний бүх дотор эрхтэний хэмжээг тодорхойлсон байна.

Ийнхүү монголын судлаач мэргэжилтнүүдийн хүчээр насанд хүрсзн монголчуудын биеийн болон дотор эрхтэний хэмжýэс анх удаа бүрэн хэмжээгýэр хийгдсэн нь тэмдэглүүштэй бөгөөд олзуурхууштай бүтээл юм.

Хүүхдийн биеийн хэмжээсийг судлахад Д.Батчулуун (1970), Г.Оросоо (1990) Ш.Оросоо (1994) нар дорвитой бүтээл туурвиж, зарим онцлогийг тогтоожээ. Харин Хүүхдийн дотор эрхтэний хэмжээсийг насны ýрэмбээр судалж тогтоох асуудал эзнээ хүлээж байна.

Монгол хүний физиолги, биохимийн лавламж хэмжээний талаар цөөнгүй судалгаа хийгдсэнээс зарим эрдэмтдийн бүтээлийг иш татъя. В.Хадхүү (1993) монгол хүний цусны ийлдэсний уургийн талаар туурвисан бүтээлдээ нийт уураг, альбумин, глобулин, хаптоглобин болон иммуноглобулин зэрэг хэд хэдэн уургийн лавламж хэмжээг тогтоосон байна. (Хүснэгт №4)

Судалгааг тоймлож өрнийн орнуудад нийгдсэн судалгааны дүнтэй жишиж үзвэл Монгол хүний цусны нийт уургийн хэмжээ их, альбумин глобулины харьцаа бага, антирипсин настай хүмүүст бага, макроглобулин өрнийн хүнд тодорхойлогдсон хэмжээний дээд хязгаарт, С комплемент мөн хэмжээний доод хязгаарт, иммуноглобулин G илүү тус тус тодорхойлогджээ. Энэ нь монгол хүний цусны уургийн онцлогийг харуулж буй хэрэг юм. Манай орны газар зүй цаг уурын өөр өөр бүсэд амьдран аж төрж буй монголчуудад физиологи, биохимийн үзүүлэлтийн өвөрмөц онцлог бас ажиглагдаж байна. Я.Нямдорж (1994)-ийн судалгаанаас үзэхэд (Хүснэгт 5) энэ нь тодорхой байна. Тухайлбал монгол хүний дундаж үзүүлэлттэй харьцуулж үзвэл нийт уургийг болон хемоглобины хэлбэлзэл их, цусны их даралт өндөр судасны лугшилт олон байна. Үүнийг өндөр уулын бүсэд дасан зохицож амьдарч буй монгол хүний нэгэн өвөрмөц онцлог хэмээн үзэхээс өөр аргагүй бизээ.

Хүний физиологи, биохимийн үзүүлэлт газар нутаг байгал цаг уурын өвөрмөц илрэлтэй байхаас гадна хоног, улирал, жилийн хугацаанд бас хувиран өөрчлөгдөж байдаг байна.

Бид монгол хүний цусны биохимийн зарим үзүүлэлтийн хоногийн хэмнэл (хөдлөл зүй) ямар байгааг судалсныг хүснэгт 6 д үзүүлэв. .

 

Энэ хүснэгтээс харахад цусний нийт уургийн хамгийн их хэмжээ өглөө 9 цагт ажиглагдаж байсан бол хамгийн бага хэмжээ нь оройн 21 цагт , Гамма глобулины хамгийн их хэмжээ оройн 21 цагт тус тус ажиглагдаж байна. Энэ мэтээр бусад үзүүлэлтүүд тодорхойлогдсон болно. Бид өөрсдийн судалгааг ижил төстэй судалгаа хийсэн Оросын В. П. Латенковын (1985) судалгаатай жишиж үзэхэд хоногийн 24 цагийн дотор биохимийн үзүүлэлтүүдийн их бага хэмжээ илрэх цаг ерөнхийдөө төстэй байсан хэдий ч туханй үзүүлэлтүүдийн хэмжээ ялгаатөай байлаа. Тухайлбал нийт липидийн хамгийн их хэмжээ орос монгол хүмүүст адилхан 15 цагт ажиглагдсан боловч хэмжээний хувьд орос хүнд 6,54±0,34 гр/л, монгол хүнд 7,02±0,66 г/л байх жишээтэй. Эдгээр судалгааны дүнгээс харахад монгол хүний физиологи биохимийн үзүүлэлтүүдийн хэмжээг харь орны хүнийхээр төлөөлүүлэн үзэж болохгүй нь аандаа тодорч байна. Монгол хүнийг ийнхүү орчин цагийн шинжлэх ухааны судалгааны янз бүрийн түвшинд нарийвчлан судлах нь зөвхөн монгол хүний онцлог шинжийг илрүүлээд зогсохгүй түүнтэй холбоотой нийгэм хийгээд хүмүүнлэгийн олон талт арга хэмжээг оновчтой, зөв хөтлөн явуулахад нэн чухал ач холбогдолтой биологи болон анагаахын баримт сэлт хуримтлах болно.

  Монгол хүнийг судлахын учир үүнд орших болой.

 

 

                     

 

Ном зүй

1.Ватчулуун. Д (1970) Физическое развитие детей от 1-го месяца до 17 лет и некоторые гигиенические вопросы акселерации развития школьников г.Уланбатор.
2.Латензов В.П., Губин Г.Д (1985) Биоритмы и алкоголь Новосибирск \\\"Наука\\\" Сибирское отделение
3.Лхагва Л. (1994) Хронофизиологическое исследование человека в нормальных и эктремальных условиях. Дисс. на соискание ученой стөпөни доктора мед. наук, Уланбатор
4.Намсрайнайдан Л (1992) Монгол хуний хзмжил зүйн шинж телөв.Эрдэм шинжилгээний тайлан
5.Нямдорж Я (1994) Морфофизиологическая
характеристика коренного населения основных экологически ниш Монголии Автореф.дисс. канд.биол. наук. Уланбатор,
6.Оросоо Г (1992) Физическое и нервно-психическое развитие детей первого года жизни г.Уланбатора, Автореф.дисс. канд.мед.наук Уланбатор
7.Оросоо Ш (1994) Сомато-психическое развитие и особенности адаптации детей от года трех лет жизни г.Уланбатора Автореф.дисс. канд.мед.наук Уланбатор 1994
8.Туул М (1992) Монгол хүний дотор эрхтэний лавламж хэмжээ. Эрдэм шинжилгээний тайлан
9.Хадхүү В (1993) Референтная величина некоторых белков сыворотки монгольской популяции.Автореф.дисс.канд.мед.наук, Уланбатор,
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4319
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК