Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1996, 2(95)
Хүн амын наслалтын дүн шинжилгээгээр монгол улсын хүн амын эрүүл мэндийн тулгамдсан зорилтыг тодорхойлох асуудалд
( Судалгааны өгүүлэл )

П. Алтанхуяг, Ч. Чулуунбаатар, П. Нямдаваа

Эрүүл ахуй, халдвар, нян судлалын үндэсний төв

 
Абстракт

The indicator of Potential Years of Life Lost between age 1 and 70 is proposed with the primary objective of ranking major causes of prema­ture mortality. This proposal is based on a review of existing mortality indicators and indices and of the history of the concept of potential years of life lost. The method rate-is- discussed and presented with applications to Mongolian data in 1990-94. This indicator fits well into the category of Social indicators and help health planners and decision-makers define priorities for the prevention of premature deaths.

pp.7-11, Tables 4, Pictures 2, References 3.

 

Бид хүн амын наслалтын байдалд дүн шинжилгээ хийх зорилгоор 1990-94 онд улсын хэмжээнд бүртгэгдсэн нас бараптын тухай эмнэлгийн гэрчилгээг компьютерт оруулж гаргасан хөтөлбөрийнн дагуу боловсруулалт хийж, амьдрах боломж алдсан жил (АБАЖ)- үүдийн тооцоог жилээр, насны ангилал, хүйс, нас баралтын шалтгаанаар гаргаж харьцуулан дугнэлт хийлээ. Ихэнх нас баралтын үзүүлэлтүүд нас, хүйс, газар нутгаар ялган он жилүүдээр гаргасан байдаг. Амьдрах боломж алдсан жилийн тооцоо нь нас баралтын шалтгаануудыг тухайн хүн амд нь харьцуулан судалггаараа ялгаатай юм. АБАЖ гэдэг ойдголтыг хамгийн анх 1947 онд М.Дэмпсэй зүрхний өвчтэй .хавсарсан сүрьеэ болон өмөн өвчний нас баралтыг харьцуулан судсах үедээ тухайн хүн амын дундаж наслалт хүртэлх хүлээгдэж байгаа жилуүдийг тооцох замаар гаргаж ирсэн. 1948 онд Дикинсон, Вýлкэр нар "Нас баралтын шалтгаан гэж юу вэ?", "Амьдрах шалтгаан гэж юу вэ?" гэдэг бүтээлүүддээ Дэмпсэйн аргыг хэрэглэж "Амьдрах боломж алдсан жил" буюу "Хөдөлмөрлөх боломж алдсан жил" нэр томъёог дэвшүүлсэн байна. 1953 онд Стокс "цаашид хөдөлмөрлөх жил алдалт" гэж нэрлэн судалгаа хийж байсан байна. Манай орны хувьд сүүлийн 10 жилийн байдлаар нас баралтын ерөнхий коэффициент 1984 онд 10.6 (1000 хүн г/гамд) байснаа жил тутам буурсаар 1994 онд 6.9 болсон байна, Нялхсын эндэгдэл 1980 онд 83.9 (1000 амьд төрөлт тутамд) байснаа мөн жил тутам буурч 1994 онд 46.8 хүрсэн байна.

Амьдрах боломж алдсан жилүүдийг тооцохдоо 1 -70 нас хүртэлх насны бүлэг тус бүрийн нас бараëтын тоог 70 нас хүртэл үлдэж байгаа амьдрах боломжтой байсан жилийн тоогоор үржүүлж нийлбэрийг тодорхой шалтгаан буюу бүлгэýр тус бурт нь тооцож гаргалаа.

Хүснэгтээс (1) харахад АБАЖ-ийн тоогоор 1990-92 онд нэг түвшинд өсч байснаа 1993 оноос буурсан, АБАК-оор авч үзвэл жил тутам буурсан байдал ажиглагдаж байна. Эрэгтэйчүүд эмэгтэйчүудээс АБАК илүү байгаа нь жил тутамд харагдаж байна. Эрэгтэйчүүдийн АБАК 1990-1992 онд өсч байснаа 1993 оноос буурч байхад

АБАК 1990-1992 онд өсч байснаа 1993 оноос буурч байхад эмэгтэйчүүдийн хувьд жил тутам буурч байна.

Энэ графикаас (1) харахад бух насны бүлэгт эрэгтýйчүүдийн АБАЖ эмэгтэйчүүдийнхээс өндөр байгаа нь харагдаж байна. Насны бүлгээр авч үзвэл 25-29 насны булэгг 2.5 дахин өндөр байна. Хүн амын дээгүүр авч үзвэл 1-4, 25-29 насны бүлэгт АБАЖ харьцангуй өндөр байна. Эрэгтэйчуүдийн 25-29 насны бүлэгт осол гэмтэл илүүгэй өртөж нас барж байгаагаас АБАЖ өндөр байна гэж үзэж байна.

2-р хүснэгтээс харахад амьсгалын эрхтний өвчнөөр 1-4 насны хүүхдийн эндэгдэл өндөр байгаатай холбогдож АБАЖ өндөр  байна. Мөн осол гэмтэл, хордлогонд хүүхэд залуучууд олноор өртөж байгаагаас АБАЖ илүү хувь эзэлж байгаа нь харагдаж байна. Хүйсээр АБАЖ-үүдайн тооцоо хийж үзэхзд, (график 2) Осол гэмтэл, амьсгалын эрхтний өвчний АБАЖ эрэгтэйчүүдийн өндөр байгаа нь тодорхой байна. Харин гипертони, вируст гепатитын хувьд эмэгтэйчүүдэд илүү байна. Цаашид эрэгтэйчүүдийн ослоор нас барж буй шалтгааныг нарийвчлан судлах шаардлагатай байна.

Эрүүл мэндийн бодлого боловсруулах, шийдвэр гаргах түвшинд осол гэмтэл, хордлого, амьсгалын эрхтний өвчин, уушигны хурц үрэвсэл зэрэг өвчнөөр хүүхэд, залуучууд нас барж байгаа байдалд анхаарах шаардлагатай байна. 1994 онд нас барагсдын зонхилох өвчний шалтгаанаар авч үзвэл осол гэмтэл, хордлого, уушигны хатгалгаа, халдварт мэнэн, элэгний өмөн, гипертони өвчин зонхилох байрыг эзэлж байна. Осол гэмтэл 25-64 насанд, уушигны хурц үрэвсэл 1-4 насанд тус тус маш өндөр байгаа нь харагдаж байна. Дундаж наслалтаас харахад эрэгтэйчүүд эмэгтэйчүүдзэс 3 насаар доогуур байгаа нь харагдаж байна. Монгол хүний дундаж наслалт хөгжиж байгаа орнуудын түвшинд доогуурт орж байна.

1988 онд манай оронд хүн амын нас баралтын гол шалтгаан нь:

1-р байранд Амьсгалын эрхтний өвчин (34.6 хувь)          

2-р байранд Хоол боловсруулах эрхтний өвчин (18.6 хувь)        

               

                                                    

3- р байранд Халдварт паразитын өвчин (9.3 хувь)                                                                    

4-ð байранд Перинаталь үед буй болсон байдлууд (8.9 хувь)                                                

5-р байранд Цусны эргэлтийн системийн өвчин.( 8.4 хувь) áайсан бол сүүлийн жилүүдэд нас баралтын шалтгааны бүтэц өөрчлөгдөж байна.

1994 онд хүн амын нас баралтын гол шалтгаан нь:

1-р байранд Цусны эргэлтийн системийн өвчин (29.9 хувь                                                          

2-ð байранд Хавдар (17.8 хувь)                                                                                                   

3-ð байранд Амьсгалын эрхтний өвчин (16.2 хувь)

4-р байранд Осол гэмтэл хордлого (9.4 хувь)

5-р байранд Хоол боловсруулах эрхтний өвчин (8.3 хувь) Цусны эргэлтийн системийн өвчин, хавдар, осол гэмтэл, хордлого сүүлийн жилүүдэд ихэсч байгаа нь нийгмийн хөгжилд өөрчлөлт орж, хотжилтын процесс түргэсч, хүмүүсийн ажил хөдөлмөр эрхлэлт өөрчлөгдөж, үйлдвэрлэл, агаарын бохирдолт нэмэгдсэн, хотын хөдөлгөөн ихэссэн зэрэгтэй холбоотой гэж үзэж байна. Харин халдварт паразитын өвчний эзлэх хувь буурч байгаа нь халдварт өвчинтэй тэмцэх ажил сайжирсан, хүмүүсийн боловсролын түвшин нэмýгдсэн зэрэг нөлөөлсөн байна.

Дүгнэлт

Амьдрах боломж алдсан жилүүд 1 -4 насны хүүхэд, 25-29 насны эрэгтэйчүүдэд өндөр байна. Хүн ам цөөнтэй ажиллах хүчин хомс манай орны нөхцөлд "Амьдрах боломж алдсан жил"-үүдийн тоог багасгах нь эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг болж байна.

Ном зүй

1. Neupert.R (1993) \"Mongolia: Recent Demographic Trend and implicatians \" Asia-Pacific Population Journal, Vol.7 N,
2. J.M.Romeder and J.M.Mc Whinnie (1977) \"Potential years of life lost between ages 1 and 70: An indicator of premature mortality for health planning\" International Journal of Epidemiology 6(2): 143-151, 1977, Oxford University Press,
3. United Nations (1982) \"Model Life Table for Developing Countries \", Department of Social and Economic Affairs, Population Studies, No.77.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2648
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК