Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1996, 2(95)
Чихний төрөлхийн гажгийн үе дэх меототимпаноплатикийн зарим асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Л. Шагдар, Б.Эрдэнэчулуун

Анагаах Ухааны Их Сургууль

 
Абстракт

In 1991-95 conducted the works of auditory of testing of hearing for 84 children with congenital atresia of external and middle ear determining the structure and by high-resolution computed tomography for testing of transformation apparatus of middle ear.

According to our testing thickness of the atresia external and auditory canal cartilageness was 9.3+2.6 mm and the atresia of the external canal bones 14.9±3.8 mm, length of rest of ossicular chain 3.9±1.8 mm and breadth 2.7±0.8mm and defeciency in hearing from 65.5±9.9 dB to 69.8+6.2dB.

The causes of deafness were the closed canal of external ear and insufficiently ossicular chain of hearing bone.

We have done on 13 children the surgery of extension for newly-creating external auditory canal (length-11.7+1.3mm and depth-14.0±1.9mm), changing the hearing bone (ossicular chain) and construct­ing of tympanic membrane grafing) meatotympanoplasty).

After these operations the hearing of the children increased by 25­30 dB. pp. 12-15. Tables 4. References 9.

 

1950 оноос гадна, дунд чихний төрөлхийн гажгийн үе дэхь дуу дамжуулах аппаратын эмгэгийг мэс заслаар эмчлэх арга эрчимтэй хөгжиж эхлэв. (1,2,5,6)

Сүүлийн жилүүдэд анагаах ухааны орчиí үеийí ололтыг өргөн ашиглаж, дуу дамжуулах аппаратын эмгýг тогтоцыг нарийвчлан тогтоож, түүний багагүй хэсэгт мэс засал амжилттай хийж байна. (7,9)

Уг эмгэгийг аль болох хүүхэд ахуйд нь эмчпэх явдал онош эмчилгээний хувьд олон талын давуу байна. (3,4,8)

Манай улсад 1991 оноос АУИС, ЭНЭШТ, АУҮХ-ийн бааз дээр сонсгол судлалын болон компьютерт томографийн шинжилгээг үндэслэн төрөлхийн гажгийн дуу дамжуулах аппаратын эмгýг тогтоцыг нарийвчлан тогтоож, сонсгол сайжруулах мэс засал хийх зорилготой судалгааны ажил эхэлсэн юм. Бид судалгаанд гадна, дунд чихний гажигтай, дуу дамжуулах аппаратын гаралтай дүлий 84 хүүхдийг хамааруулав.

Судалгааны арга зүй

1.    Чихний дэлбэн, сувгийн гадна хэмжээг чих хэмжилтийн үндсэн үзүүлэлтээр хэмжиж, мм-ээр тооцоолов.

2.    Сонсголын түвшинг үг, хөглүүр аудиометрийн үзүүлэлтээр гаргаж, олон улсын ангилалд оруулав. Сонсгол агаарын дамжуулалтаар 65±9.9 дБ-ээс 69.8+6.2 дБ буурчээ.

3.    Дуу дамжуулах аппаратын тогтоцыг компютерт томографын зүслэг дээр 13 үзүүлэлтээр хэмжиж, зайг мм-ээð, нягтыг Хаусфильд (+Н)-ийн нэгжээр бодож гаргалаа.

4.    Дуу дамжуулах аппаратын тогтоцыг тодорхойлсны дараа сонсгол сэргээх мэс заслыг дөрвен хувилбараар хийв.Гарсан үзүүлэлтийг хооронд нь харьцуулж, уялдаа холбоо, дундаж алдаа, хазайлтыг гаргав.

                     

 

Судалгааны үр дүн :

1.    Төрөлхийн гажгийн үед байгаа дэлбэнг 10 үзүүлэлтээр хэмжиж, урт өргөнөөр нь эрүүл дэлбэнтэй харьцуулав.

2.    Компьютерт томографийн хэмжилтээр тогтоосон бүтцийг хэсгүүдийг хооронд нýгтгэж, мэс заслын заалт гаргалаа.

3.    Компьютерт томографийн заалтыг үндэслэн сонсгол сэргээх мэс заслыг ерөнхий унтуулгын дор гүйцэтгэнэ. Шинэ суваг өрөмдөж гаргаад, сонсголын ясны оромцгийг шалгаж, түүнийг нөхөн сэргээв. Сонсгол сэргээх ажилбараа 4 хувилбараар хийж, үр дүнг хооронд нь харьцуулав.

Дүгнэлт

Гадна дунд чихний дуу дамжуулах аппаратын төрөлхийн гажгаас шалтгаалсан дүлийн үед гадна дунд чихний гаж хөгжлийг засаж дуу дамжуулалтын нөхцлийг хангаснаар сонсгол сайжруулах бүрэн боломжтой байна.

Ном зүй

1. Преображенский Ю.Б., (1961) Современные вопросы тимпанопластики Вест.Оторинолар №3 с 96-101
2. Лапченко С.Н, (1972) Врожденные пороки развития наружного и средного уха и их хирургическое лечение Москва Медицина с 99-159
3. Кручинина И.Л., Балясинская Г.Л (1975) Меатим-панопластика у детей при аномалиях развития уха Вест. Оторинолар №3 с 18-22
4. Козлов М.Я., Егоров Л.В., (1981) Дифференциальная диагностика и лечение врожденных аномалии наружного и средного уха Вест. Оторинолар №3 с 28-32
5. Кручинский Г.В (1975) Пластика ушной раковины с 43-¬51
6. Altmann F. Mibbildung des Ohres (1965) In Buch, Ein kurzgefasstes. Lehrbuch. Hrsg. von J.Berendes Link, Zollner, Stuttgart
7. Gerhardt H.J (19B0) Die piastischen Operationen bes Anomalien des Ohres. In buch: Hals Nasen-Ohrenarztliche Diagnostica und Therapie im Kindesalter. Magdburg, 167-171
8. Kimitaka Kaga and Jun-lchi Suzuki (1991) Bilaterial con¬genital atreie Auditory and vestibular testing and surgical appraoch Acta. Oto-rhsno-laryngologlesL belg, 45, 51-57
9. Manach Y. Christain H, Options for atresia treatment in childhood.Nobelpharma. International Updates 9-10
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 609
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК