Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 1(57)
Эх барих тусламжийн зохион байгуулалтыг боловсронгуй болгох асуудалд
( Судалгааны өгүүлэл )

MO.Шагдарсүрэн, Ш.Содномпил

Эх нялхасыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн 

 

Манай орны хүн амын нас хүйсний бүтэц, төрөлтийн төвшин, хүн амын байршил, нягтрал, хөдөлмөрийн нөхцөл, эмнэлгийн үйлчилгээний цар хүрээ зэргийн онцлог байдал нь эх барих тусламжийн зохион байгуулалт, үйл ажиллагааны арга барилыг боловсронгуй болгохыг зүй ёсоор шаардаж байна. Манай орны хүн ам өсөн залуужих процесс эрчимтэй  түргэсч төрөх чадвар өндөр байгаа нөхцөлд дээрх арга хэмжээ нэн чухал байна. Одоо манай орны эмнэлгийн нийт орны 14,7%-ийг эх барих эмэгтэйчүүдийн ор, нийт эмч нарын 6,4%-ийг эх барих эмэгтэйчүүдийн эмч эзэлж, эх барих эмэгтэйчүүдийн нэг хэсэгт төрөх насны 3500—4000 эмэгтэйчүүд ногдож байна. 1983 оны байдлаар манай орны 10 мянган хүн амд эх барих эмэгтэйчүүдийн эмч 1.6, эх барихын ор 17.0 байна. 1980 оныг 2000 онтой харьцуулахад эх барих эмэгтэйчүүдийн эмч 72.7%, эх барихын ор 44.8%, эмэгтэйчүүдийн ор 71.4%-иар нэмэгдэх төлөвтэй байна. Эх нялхсын байгууллагыг 2000 он хүртэл хөгжүүлэх зорилтот цогцолбор программд 10 мянган хүн амд эх барихын ор 14.5, эмэгтэйчүүдийн ор 6.0, эх барих эмэгтэйчүүдийн эмч 3,0, эх барих эмэгтэйчүүдийн нэг хэсэгт төрөх насны 2500—3000 эмэгтэйчүүд тус тус ногдохоор төлөвлөгдөж байна. Бид тус улсьн хүн амын эх барихын тусламжийн зохион байгуулалт, төрөлтөнд эмэгтэйчүүдийн нас, төрөлтийн тоо жилийн cap улирал, гэр бүл, нийгмийн байдал ямар холбоотой байгаа, төрөхийн хүндрэл, эмчилгээнд хамрагдсан байдал, жирэмсний зөвлөлгөө өгөх газрын ажиллагааны чанарын зарим үзүүлэлт, төрөх үед хийсэн мэс ажилбар, төрсний дараах хүндрэл, эзэлсэн ор хоног, төрсөн нярайн эрүүл мэндийн байдал, тэдгээрийн хоорондын уялдааг судалж цаашид авах арга хэмжээг боловсруулах зорилт тавьсан юм. Энэ зорилгоор 1980 онд Улаанбаатар хотын Найрамдлын район, Дорнод аймгийн Чойбалсан, Өвөрхангай аймгийн Арвайхээр хот, Хужирт, Хархорин сумын нэгдсэн ба сум дундын эмнэлэгт төрсөн 3641 эхийн материалд тусгай картаар хуулбарлалт, экспертын судалгаа хийв. Судалгааны материалыг нэгтгэн шалгаж, программын дагуу шифрлэж, Эрүүлийг хамгаалах Яамны дэргэдэх статистикийн машинт станцад боловсруулав.

Хүснэгт 1-ээс үзэхэд судалгаанд хамрагдагсдын 24,0% нь I улиралд, 25,6% нь II улиралд, 23,5% нь III улиралд, 26,9% буюу олонх хувь нь IV улиралд төрсөн байна. 

Хүснэгт 2-оос үзэхэд жирэмслэлт, төрөлт 20—39 насны эмэгтэйчүүдэд (90,196) зонхилж байна. Судалгааны объект газруудад төрсөн хүмүүсийн жирэмслэлтийн дэс дарааллыг үзэхэд нийт төрөгсдийн 21,2% нь анхны жирэмсэн, 60,6% нь ажилчин, 16,1% нь албан хаагч, 10,6% нь гэрийн ажилтай эмэгтэйчүүд байна.

Нийт төрсөн хүмүүсийн 4,8% нь гэр бүлгүй хүмүүс байсан ба нийт анхны жирэмслэлтийн дотроос 11,9% нь гэр бүлгүй хүмүүс байгаа нь бусад жирэмслэлтээс давамгайлж байна. Гэр бүлгүй хүмүүс 2 дахь жирэмсэнд 4,8%, гурав дахь жирэмсэнд 3,0%, 4 дэх жирэмсэнд 3,3%, 5 дахь жирэмсэнд 1,3%, 6 дахь жирэмсэнд 4,0%, 7 дахь жирэмсэнд 2%, 9 дэх жирэмсэнд 1%, 10 дахь жирэмсэнд 2,5%, 11 дэх ба түүнээс дээш жирэмсэнд 1,3%-ийг тус тус эзэлж байна. Ажилчин 9 дэх жирэмслэлтэнд 74,5%, малчин 11 ба түүнээс дээш жирэмслэлтэнд 26,8%, албан хаагч 3 дахь жирэмслэлтэнд 21,4%, суралцагчид 1 дэх жирэмслэлтэд 10,9, гэрийн ажилтай хүмүүс 11 ба түүнээс дээш жирэмслэлтэд 18,9% тус тус тохиолдож байна. Жирэмсний хүндрэлийн улмаас амаржих газарт төрсөн хүний 1,5% нь хэвтэж эмчлүүлсэн ба үүнд 1 дэх жирэмслэлт 2,9%, 2 дахь жирэмслэлт 0,9%, 3 дахь

жирэмслэлт 0,5%, 4 дөх жирэмслэлт 0,6%, 5 дахь жирэмслэлт 1,1%, 6 дахь жирэмслэлт 1,0%, 7 дахь жирэмслэлт 2,3%, 8 дахь жирэмслэлт 1,5%, 9 дэх 2,1%,
10 дахь жирэмслэлт 1,4% байгаа ба 11 түүнээс дээш жирэмслэлт 4,5% байгаа нь
хамгийн өндөр хувьтай байна. Судалгааны обьектод төрсөн хүмүүсийн 1,5% нь жирэмсний нефропатитаар хүндэрсэн ба жирэмслэлтийн  дэс дараагаар үзэхэд анхны 2,6%, 9 дэх 2,8%, 11 ба түүнээс дээш 2,6% эзэлж байгаа бөгөөд бусад жирэмслэлтийн хүмүүсийн өвчлөл 0,5—2% байгаа юм. Эмэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх газарт үзүүлсэн байдлыг үзэхэд 4,1% нь огт үзүүлээгүй, 27,6% нь 1—5 удаа, 68,3% нь 6—16 удаа үзүүлж зөвлөлгөө авсан байна. Мөн 39,1% нь эхний 12 долоо хоногт, 50,9% нь 13—28 долоо хоногт, 10% нь 28 долоо хоногоос дээш хугацаанд анх удаа үзүүлжээ. Эдгээрийн 90% нь хугацаандаа хэвийн, 7,2% нь хугацаандаа хүндрэлтэй, 1,4% нь хугацаанаасаа өмнө хэвийн, 0,1% нь хүндрэлтэй дутуу, 0,4% нь хугацаа хэтэрч хэвийн, 0,9% нь хугацаа хэтэрч хүндрэлтэй төржээ.

Нийт жирэмсний зөвхөн 14,9—19,5% нь дотор, сүрьеэ, арьс өнгө, шүд, нүд, чих хамар хоолойн нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн байна. Судалгаанд хамрагдагсдын 0,07% нь зүрх судасны өвчтэй хүмүүс байсан ба дотрын эмчид үзүүлсэн хүний 0,05%, сүрьеэгийн эмчид үзүүлсэн хүний 0,07%, арьс өнгөний эмчид үзүүлсэн хүний 0,07%, шүдний эмчид үзүүлсэн хүний 0,07%, чих хамар хоолойн мэргэжлийн эмчид үзүүлсэн хүний 0,07%, нүдний эмчид үзүүлсэн хүний 0,08%-ийг тус тус зүрх судасны өвчтэй хүн эзэлж байна. Мөн судалгаанд хамрагдагсдын дотор цус багадах өвчин 0,07%, бөөрний тэвшинцрийн үрэвсэл 0,08%, элэгний үрэвсэл 0,09%, бусад өвчин 0,8%-ийг тус тус эзэлж байна.

Жирэмсний амралтыг 77,9% нь хугацаандаа авснаас хэвийн хугацаандаа төрсөн 89,5%, хүндрэлтэй хугацаандаа төрсөн 7,8%, хэвийн дутуу төрсөн 0,9%, хүндрэлтэй дутуу төрсөн 0,08%, хугацаа хэтэрч хэвийн төрсөн 0,5%, хүндрэлтэй хугацаа хэтэрч төрсөн 0,4%, амралтаа хугацаанаас эрт авсан 5,8% байгаагийн дотроос хэвийн хугацаандаа төрсөн 93,2%, хүндрэлтэй хугацаандаа төрсөн 3,2%, хэвийн дутуу төрсөн 2,1%, илүү тээж төрсөн хүмүүс 1,0%-ийг тус тус эзэлж байна. Хугацаа хэтэрч амралт авсан хүмүүс 8,7% байгаагийн 94% нь хугацаандаа хэвийн, 3,5% нь хугацаандаа хүндрэлтэй, 1,8% нь хүндрэлгүй дутуу төрсөл эхчүүд байна. Амралт огт аваагүй хүмүүс 7,6% байгаагийн 84,7% нь хүндрэлгүй хугацаандаа, 12% нь хугацаандаа хүндрэлтэй, 2% нь хүндрэлгүй дутуу, 0,7% нь хүндрэлтэй дутуу, 0,7% хугацаа хэтэрч хэвийн төрсөн эхчүүд тус тус эзэлжээ.

Судалгаанд хамрагдсан эхчүүдийн төрөлтийн үед мэс ажилбар хийсэн байдлыг үзэхэд кесарев зүслэг, умайг тайрах, ураг эвдэх мэс заслууд тус бүр 0,1%, хавчуур тавих 0,7%, эхэс гардах 2,4%, умайн хүзүүний урагдал оёх 0,5%, хярзангийн урагдал хайчилбарыг оёх ажилбар 1,8%-ийг тус тус эзэлсэн байна. Мэс ажилбар хийсэн байдлыг жилийн сартай харьцуулж үзэхэд 12—5-р саруудад давамгайлж байна.

Төрсний дараах үеийн хүндрэл 0,5% байгаагийн 0,3% нь төрсний дараах эндометрит ба бусад үрэвсэлт өвчин, 0,2% цус багадалт, 0,03% үжил халдвар байна. Төрсний дараах хүндрэлийн тохиолдол намар (9,10,11-р cap) 28,3%, хавар (3, 4, 5-р cap) 25,4% байгаа нь жилийн бусад улирлаас өндөр байна. Төрсний дараах хүндрэлийг эхийн эзэлсэн ор хоногтой харьцуулахад нийт эхийн 63,1% нь 5—7, 26,7% нь 8—10, 6,5% нь 11 ба дээш ор хоног эзэлсэн ба 11-ээс дээш ор хоног эзэлсэн тохиолдолд төрсний дараах эндометрит цус багадалт тус бүр 3 буюу 1,3%-ийг эзэлж байгаа нь ор хоногийг уртасгахад нөлөөлсөн байна.

Нийт төрсөн эхийн 1,2% нь хоёр, 0,05% нь гурван ихэр хүүхэд төрүүлсэн ба үлдсэн 98,7% нь нэг хүүхэд төрүүлжэа. Хоёр ихэр хүүхдийн 7% нь 1001—1500 гр, 9,3% нь 1501—2000 гр, 53,1% нь 2001—2500 гр, 18,6% нь 12501—3000 гр, 4,7% нь 3001—3500 гр, 2,3 нь 3501—4000 гр жинтэй төржээ.

Нийт төрсөн (ихэр биш) хүүхдийн 5,2% нь дутуу (2500 граммаас доош), 89,8% нь 2501—4000 гр жинтэй, 4,9% нь түүнээс дээш жинтэй төржээ. Төрсөн бүх хүүхдийн 99% нь амьд, 1% нь амьгүй төржээ.

Төрсөн хүүхдийн 0,5% нь 35 см-ээс доош, 0,3% нь 36—39 см, 0,6% нь 40—43 см, 2,5% нь 44—47 см, 70,8% нь 48—51 см, 25,2% нь 52 см ба түүнээс дээш урттай байна. Ихэр төрсөн хүүхдийн 7% нь 35 см-ээс доош, 9,3% нь 40—43 см, 25,6% нь 44—47 см, 58,1% нь 48—51 см урттай байна. Амьгүй төрсөн хүүхдийн 30,9% нь 43 см-ээс доош, 48,3% нь 48—51 см, 20,7% нь 52 см ба түүнээс дээш урттай байна.

Амаржих газар төрөөд эндсэн нярайн (нийт 17 нярай) эндэгдлийн шалтгааныг авч үзвэл бүтэлт 0,3%, төрөхийн гэмтэл, уушгины үрэвсэл, үжил халдвар тус бүр 0,03%, төрөлхийн гажиг 0,05%, бусад өвчин 0,05% эзэлж байна.

         ДҮГНЭЛТ

1979 оны хүн амын тооллогоор монгол эмэгтэйчүүдийн төрөх чадварын коэффициент төрөх насны 1000 эмэгтэйд 189,2 промилл, 1973—1982 оны дунджаар 1000 хүн амд төрөлт 37,9 промилл, цэвэр өсөлт 28,3 промилл байв. Энэ байдлаас үзэхэд манай орон дэлхийд төрөх чадварын үзүүлэлт, төрөлт, цэвэр өсөлт өндөртэй орны тоонд орж байна. Судалгаанаас үзэхэд жирэмслэлт, төрөлт нь 20—39 насны эмэгтэйчүүд (90,1%) зонхилж байна. Жирэмсний зөвлөлгөөнд хамрагдсан хугацааг үзвэл 39,1% нь эхний 12 долоо хоногт, 50.9% нь 13—28 долоо хоногт, 10% нь түүнээс дээш долоо хоногт анх удаа үзүүлжээ.Жирэмсний зөвлөлгөөнд олонх нь (68,3%) 6—16 удаа хамрагдсан байна. Жирэмсний 14,9—19,5% нь дотор, сүрьеэ, арьс өнгө, шүд, нүд, чих, хамар хоолойн зэрэг нарийн мэргэжлийн эмчид үзүүлсэн байна. Жирэмсний хүндрэл 1—6 дахь төрөлтөнд (81,7%) тохиолдож, түүний 1,5% нь. эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн байна.

Эх барих тусламжийг боловсронгуй

болгох арга зам

Хөдөөгийн хүн амд эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг ойртуулах зорилгоор эх, хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний улсын төвийн харьяа аймаг дундын төрөлжсөн нарийн мэргэжлийн салбарыг манай орны баруун, зүүн хэсэгт Ховд, Дорнод аймагт байгуулж, улсын хэмжээгээр эх нялхаст үзүүлэх эмнэлгийн тусламжийн эмнэлэг үйлчилгээг бүсчилэн зохион байгуулж хэрэгжүүлэх нь зүйтэй байна.

Улаанбаатар хотын амаржих газрууд Дархан, Эрдэнэт хот, аймгийн нэгдсэн эмнэлгийн амаржих тасаг, эмэгтэйчүүдэд зөвлөлгөө өгөх газрын эх барих эмэгтэйчүүдийн хэсэгт үйлчлэх хүрээний 15-аас дээш насны 2500-3000 эмэгтэйчүүд ногдохоор зохион байгуулж, нарийн мэргэжлийн тусламж, үзлэг шинжилгээг нэгдсэн эмнэлгийн тусгай мэргэжлийн диспансер, амбулатори поликлиник, лабораторийн хүчинд тулгуурлан явуулж, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг байгаа нөөц бололцоог ашиглан өргөжүүлэх шаардлагатай байна.

Эмнэлэг үйлчилгээний шатлалын дагуу сум дундын эмнэлэг, сумын их эмчийн салбар, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн тасаг, бригад, сууриудад эх барих эмэгтэйчүүдийн тусламжийг хамгийн идэвхтэй хэлбэрээр зохион байгуулж, эмнэлэг үйлчилгээнд явуулын үйлчилгээг өргөжүүлж эмэгтэйчүүд, эхчүүд, хүүхдийг нарийн мэргэжлийн тусламж, үзлэг шинжилгээнд өргөн хамруулснаар хот, хөдөөгийн эмэгтэйчүүд, эхчүүдэд үзүүлэх эх барих эмэгтэйчүүдийн тусламжийн хүртээмж, чанарыг ойртуулж, жигдрүүлэх зорилт тавигдаж байна.

Эх барих эмэгтэйчүүдийн байгууллагын материал-техникийн баазыг цуцалтгүй бэхжүүлэн, эмэгтэйчүүд, эхчүүд, нярай хүүхдийн эрүүл мэндийн асуудлаар явуулах эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг өргөжүүлж, эрдэм шинжилгээний ажлын үр дүнг практикт шуурхай нэвтрүүлэх нь чухал байна. Жирэмсэн ба нялх биетэй эхчүүдийн амрах байрын ашиглалт, үйл ажиллагааг боловсронгуй болгож, хөдөөгийн жирэмсэн эмэгтэйчүүдийг түүнд хамруулан, нийт жирэмсэн эмэгтэйчүүдийг эмнэлэгт бүрэн хамарч амаржуулах боломжийг хангах хэрэгтэй.

Эх барих эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааг улам боловсронгуй болгох, тэдгээрт шинжлэх ухааны үндэслэлтэй хөдөлмөр зохион байгуулалтыг нэвтрүүлэх, эмч эмнэлгийн ажилтан нарын мэдлэг мэргэжил ажлын хариуцлага, сахилга батыг өндөржүүлж, хөдөлмөрийн идэвх санаачилгыг өрнүүлэх, ЗХУ болон ах дүү социалист бусад орон, өөрийн орны тэргүүний байгууллага, хүмүүсийн туршлагыг судалж дэлгэрүүлэх нь эх барих тусламжийг чанаржуулах нэг үндсэн нөхцөл мөн.

Ном зүй

1.Л. И.Куриленко- Организация специализированной акушерско-гинекологической помощи. М, 1978
2.И. Н.Желоховцева -Организация акушерско-гинекологической помощи в СССР. М, 1970.
3. И. В.Ильина- Организация родовспоможения и гинекологической помощи в CCCP. М, 1980.
4. Мо.Шагдарсүрэн-Эх нялхаст үзүүлэх эмнэлгийн тусламжийн зохион байгуулалт арга зүйн асуудалд УБ, 1980
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 575
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК