Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 1(57)
Эхийн сүүний уургийн амьдралын чухал амин хүчлүүд төрснйи дараах хугацаанаас хамааран нь
( Судалгааны өгүүлэл )

Д.Энэбиш, Э.Лувсандагва, Ц.Намсрай

Эх нялхсыг хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн анагаах ухааны дээд сургууль

 

Хоол боловсруулах эрхтэний өвчин, тэжээлийн доройтол, сульдаа, шүүдэст эмгэгшил, хоёрдогч цус багадалт зэрэг суурь өвчнүүдээс урьдчилан сэргийлэх гол хүчин зүйлүүдийн нэг нь хүүхдийн хоол тэжээлийн асуудал (9) бөгөөд ялангуяа бага насны хүүхдийн хэвийн өсөлт хөгжилт, өвчин эсэргүүцэх чадварыг дээшлүүлэх, дутуу төрсөн ба тэжээвэр хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах гол хүчин зүйлийн нэг нь хүүхдийг эхийн хөхний сүүгээр тэжээх явдал билээ. 0-1 хүртэлх насны хүүхдийн хоол хүнсний уурагт бодисын эх сурвалж нь юуны өмнө эхийн сүү, үнээний сүү, сүүн холимгууд юм. Аливаа уурагт бодисын тэжээллэг чанар нь түүний найрлага дахь аминхүчлүүдээр тодорхойлогддог бөгөөд тэдгээрийг амьдралын чухал буюу үл орлуулагдах, чухал бус буюу орлуулагдаж болох аминхүчлүүд гэж 2 хуваана. Үл орлуулагдах аминхүчлүүд нь бие махбодийн дотор бусад шимт нэгдлээс үүсдэггүй, хоол тэжээлийн хамтаар зайлшгүй авч байх шаардлагатай аминхүчлүүд юм. Тэдгээрийн тоонд триптофан, фенилаланин, лизин, метионин, валин, лөйцин, изолейцин, треонин мөн гистидин аргинин орно. Монгол эхчүүдийн сүүний уургийн аминхүчлүүдийн хэмжээ харьцааг судлан тогтоох нь манай орны нөхцөлд бага насны хүүхдийн хоол хүнсний асуудлыг зохистой шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой юм. Бид төрсний дараах янз бүрийн хоногтой эхийн сүүний уурагт амьдралын чухал амин хүчлүүдийг тогтоох зорилго тавилаа. Улаанбаатар хотын I, II амаржих газарт төрсөн эрүүл эхчүүдээс төрсний дараах 1-2 хоногтой ангир уураг,  4, 5,  7-8 хоногтой шилжлитийн сүү, 28 хоногтой тогтмолжсон сүүний дээжийг авч судалгаанд хэрэглэв.

Шинжилгээний арга:

1. Эхийн сүүний уургийг цэврээр ялгахг тодорхой эзлэхүүнтэй сүүг центрофугт (хурилдуурт) 15-20 минут эргэлдүүлж тосыг аваад 20%-ын гурван хлорт цууны хүчлээр уургийг тундасжуулан шүүж 960-ын этилийн спиртээр усгүйжүүлэн, тосны үлдэгдлийг сокслетийн аппаратанд эфирээр экстракцлан цэвэрлэж хатаав (1, 3, 7).

2. Уургийг задралд оруулах

Тогтмолжсон жинтэй бюксэнд тодорхой хэмжээний уургийг жигнэн авч давсны хүчлийн 6 Н-ний уусмалд уусган 1050С- ийн температурт 24 цаг тавьж задралд оруулав. (3)

Гидролизатыг 50-600С-д 4-5 дахин усаар зайлж ууршуулах замаар давсны хүчлээс нь чөлөөлж хуурай үлдэгдлийг (амин хүчлүүд болж задарсан уургийг) 0,125 н давсны хүчилд тодорхой концентрацитай уусгаж шинжилгээнд хэрэглэв (1, 3). Амьдралын чухал амин хүчлүүдийн хэмжээг Чехосяовакийн „ХД—1200" гэдэг амин хүчлийн автомат анализаторт тодорхойлов.

3. Бичлэгийг бодож тоон тодорхойлолт хийх

Анализаторын бичсэн амин хүчлүүдийг тахирмагийн тусгай зориулалтын шугамаар хэмжиж талбайг нь олоод стандарт цэвэр амин хүчлийн бичлэгийн тахирмагтай (пик-тай) харъцуулах замаар дээжний гидролизатын уурагт ногдох амин хүчлийн хувийг бодож тооцоолов.

Шинжилгээний дүн

Эхийн сүүний уурагт амьдралын чухал амин хүчлүүд 9 тодорхойлогдов. Уургийг хүчлээр задлахад триптофан бүрэн задpax тул тодорхойлогдсонгүй.Аминхүчлүүдийн хэмжээг 100 г уурагт ногдох хувиар илэрхийлэн хүснэгт 1-д харуулав.Хүснэгт 1-ээс үзэхэд эхийн сүүний уургийн амьдралын чухал аминхүчлүүдээс лейцин, лизин, валин их хэмжээтэй, метионин бага хэмжээтэй агуулагдаж байна.Аминхүчлүүдийн хэмжээ ангир уурагт харьцангуй их буюу эхний хоногуудад тогтворгүй байснаа 7-8 хоногт (шилжилтийн сүүнд) бага зэрэг буурч цаашдаа хэмжээ нь ялимгүй нэмэгдэж харьцангуй тогтмолжиж байна.Төрсний дараах аль ч үед сүүний уургийн амьдралын чухал аминхүчлүүдээс лейцин, лизин, валин зэрэг нь их, метионин бага байна.Зөвлөлтийн судлаачдынхаар эхийн сүүний уургийн амьдралын чухал аминхүчлүүдээс лейцин, лизин, валин нь илүү, метионин бага агуулагдаж байгаа нь А. А.Шайхеев (1971), В. П.Кугенев (1962), A. В.Мазурин (1980), Г. М.Филиппова, Б. Н.Аронова (1974), Д. В.Водкайло, Г. А.Проскурников (1972) бидний судалгаатай үндсэндээ тохирч байна.

 
  Монгол эхчүүдийн сүүний уурагт амьдралын чухал амин хүчллүүд харьцангуй бага хэмжээтэй байна. Амьдралын чухал аминхүчлүүдийн хэмжээ, тэдгээрийн нийлбэр нь Зөвлөлтийн судлаачдьнхаас 10-20%-иар бага байгаа юм. Судалгаанаас дараах дүгнэлтийг хийж байна. Үүнд:

1. Эхчүүдийн сүүнд триптофанаас гадна амьдралын чухал аминхүчил 9 тодорхойлогдож байгаа нь түүний тэжээллэг чанар бүрэн хангалттайг харуулж байна.

2.   Монгол эхчүүдийн сүүний уурагт агуулагдах амьдралын чухал аминхүчлүүдийн хэмжээ нь Зөвлөлтийн судлаачдынхтай харьцуулахад бага байна.  

3.   Эхийн сүүний уургийн амьдральн чухал аминхүчлүүдээс лейцин, лизин, валин харьцангуй их, метионин бага хэмжээтэй агуулагдаж байна.

4.   Сүүний уургийн амьдральн чухал аминхүчлүүдийн тоо, хэмжээ төрсний дараах хугацаанаас хамааран өөрчлөгдөж байна.

Цаашид эхийн сүүний хэмжээ найрлаганд нөлөөлөх хүчин зүйлүүдийг харгалзан судалгааг гүнзгийрүүлэн хийх нь зүйтэй юм.

Ном зүй

1. Дж.Бейли-Методы химии белков. Изд-во, Мир, М, 1965. 117.
2. И. М.Воронцез, A. В. Мазурин - Справочник по детской диететике. Медицина, 1980, 18—24.
3. Т. Дэвели, Я. Георгеи - Аминокислоты, пептиды и белки. Изд-во Мир, М, 1976, 166.
4. Н. И.Козин, Н. Н.Галицкая - Изучение аминокислотного состава и ататуемости in vitro эмульсией для детского питания. Вопр. питания, 1970, № 5, 13—16.
5. Н. В.Кугенев, М. Н.Медвецева - Аминокислотный состав грудного молоко. Педиатрия, 1961, №6, 18
6. A. A.Шайхеев, 0. K.Байков, B. A.Куловский-Аминокислотный coстав женского молока при нормальных родах. Вопр. охр. мат., 1971, № 6, 92.
7. Ц.Намсрай, М.Оюунбилэг- Эхийн сүүний химийн найрлага. ШУА-ийн химийн хүрээлэнгийн бүтээл 1980, № 18, 206—213.
8. Ц.Намсрай—Heзаменимый аминокислотный состав белков материнского молока. Тезисы докладов преподавателей. МГМИ, 1980, 86—88.
9. Мо. Шагдарсүрэн- „Эх нялхсын байгууллагын хөгжлийн ирээдүйн төлөв\\\" Анагаах ухаан, 1984, № 2, 24—29
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1071
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК