Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 1(57)
Маркамент шингэн түрхцийг клиникт хэрэглэсэн дүн
( Судалгааны өгүүлэл )

Ж.Гүнжидмаа, Ж.Цогнэмэх, Ц.Будханд

Анагаах ухааны дээд сургууль, Улсын клиникийн төв эмнэлэг

 
Абстракт

Нами проведено клиническое изучение действия жидкой мази маркамента в отделении реабилитации Центральной клинической больницы на 60 больным со следующими заболеваниями: обменные (возрастные) артриты-20, ревматоидные полиартриты-15, радикулиты-5, плексит (по некоторым авторам этот симптом комплекс называют болезнью дояроков)-15, рубцовые и костносуставные изменения-5. Жидкая мазь Маркамента дает наиболее отчетливый клинический эффект при местном применении и в виде растирании у больных хроническим артритам, радикулитам плекситам. Рекомендовано производственное приготовление мази для широко использования в клинической практике.

Улсын клиникийн төв эмнэлгийн реабилитацийн тасагт үе мөчний архаг үрэвсэл, радикулит, плексит зэрэг өвчний онош бүхий 60 өвчтөнд маркамент шингэн түрхцийг гадуур түрхэж клиникийн судалгаа хийж дүнг гаргалаа. Шингэн түрхцийн найрлаганд камфор (гавар) 5 %, ментол (гаа) 1%, метилийн салицилат, нашатырийн спирт тус бүр 12%, тарваганы тос 70% орно. Энэ түрхцийн найрлага дахь камфор, ментол нь хэсгийн мэдрэлийн төгсгөлийг цочроож,  [1] төв мэдрэлийн системийг сэргээх амьсгал, цусны эргэлтийн үйл ажиллагааг сайжруулахаас гадна тэр орчмын хялгасан судсыг тэлж тэжээлийг нэмэгдүүлснээр бодисын солилцоонд ашигтай өөрчлөлт үзүүлдэг байна [2]. Камфор, ментол нь усанд уусахгүй, спирт тосонд сайн уусдаг, өвөрмөц үнэртэй, агаарт хялбархан ууршдаг хуурай талст. Нашатырийн спирт, метилийн садицилат. Энэ хоёр шингэн хоёулаа өнгөгүй тунгалаг, эхүүн хурц үнэртэй, шултийн чанар агуулсан бөгөөд хэсгийн, мэдрэлийн. төгсгөлийг цочроох, гистамин үүсэх чанарыг агуулсан байна. Хүний төв мэдрэлийн системд рефлекс өгч амьсгал цусны эргэлтэнд өөрчлөлт оруулнa. Аксон рефлекс нь зөвхөн хэсгийн өөрчлөлтөөр хязгаарлахгүй дотор эрхтэнд шууд бус замаар нөлөөлж өвдөлт намдаах фармакологийн үйлчилгээтэй (3)Камфор, ментол, нашатырийн спирт, метилийн салицилат зэрэг цочроох чанартай дөрвөн бодисыг тарваганы тосоор суурь болгон авахад өвөрмөц үнэртэй, бор шар өнгөтэй шингэн түрхэц болсон юм.

Тарваганы тосыг лабораторийн нөхцөлд судалж үзэхэд хэд хэдэн чухал онцлог шинжтэй (5, 6) болох нь тогтоогдсон байна. Үүнд: эрүүл арьсаар хялбархан шимэгдэж цусанд шилжин орох, устай холилдон нэгдэж жигд шингэн үүсэх, ургамлын бa амьтны бусад тостой харьцуулбал чөлөөт өөхний хүчил багатай ба шүлтийн шингэнтэй нийцэж саванжих чанар илүү, энэхүү тосны хамгийн чухал онцлог гэвэл найрлаган дахь бодис нь эрүүл арьсанд шингэж ордог. Тарваганы тосоор суурь болгосон шингэн түрхцээ „Маркамент" гэж нэрлэсэн юм. „Маркамент"-ыг лабораторийн амьтад дээр туршиж дүнг Анагаах ухааны дээд сургуулийн багш нарын эрдэм шинжилгээний онолын бага хурлын материалд (1980) хэвлэсэн болно. Маркаментыг Улсын клиникийн төв эмнэлэгт 60 өвчтөнд хоёр аргаар гадуур хэрэглэв. Нэгдүгээр бүлэг (30) өвчтөнд УТП-1 аппаратаар архаг үрэвслийн голомтын орчимд арьсны 0,4—0,6 вт/см2 талбайд уул шингэн түрхцийг нимгэн түрхэж 10 минут тасралтгүй илэх арчих аргаар хэрэглэлээ. Хоёрдугаар бүлэг (30) өвчтөнд архаг үрэвслийн голомт орчмын арьсанд маркаментыг түрхэж задгай гальн дөл, чийдэнгийн гэрлээр халааж 10 минут илж хэрэглэв. Клиникийн судалгаа хийсэн бүх өвчтөнийг насаар ангилвал 25-35 настай 8, 36-45 настай 12, 46-55 настай 25, 56-гаас дээш настай 15 байв. Хоёр бүлэг өвчтөнийг өвчний оношоор ангилбал: радикулит (нервийн ширхгийн үрэвсэл) 5, плексит (хөшиж хөөрөх өвчин буюу хуян шар ус) 15, артрит (үений архаг үрэвсэл) 36, элдэв сорвижилт, зөөлөн эдийн өөрчлөлт бүхий 5 хүн байв. Эмчилсэн хугацаа нэгдүгээр бүлгийн өвчтөнд 10-15 хоног, хоёрдугаар бүлгийн өвчтөнд 15-20 хоногоор тус тус үргэлжилж ээлж эмчилгээг өдөрт нэг удаа тогтмол хийв. Хүснэгт 1-ээс үзвэл 60 өвчтөнөөс клиникийн сайжрал 45, клиникийн эдгэрэлттэй 15 болжээ. Өвчтөнийг анх хүлээн авсан үеийн бүх шаналгааны 70% нь бараг арилж, өвчтөний биеийн байдал нэлээд сайжирч зовиур үлэмж багассаныг клиникийн сайжрал болсон гэж үзсэн ба шингэн түрхэц хэрэглэхийн өмнөх өвчтөний бүх зовиур, шаналгаа бүрэн арилж (100%) эдгэрсэн тохиолдлыг клиникийн эдгэрэлт гэж тооцов. ~ Судалгааны хоёр бүлгийн өвчтөнөөс хяналт болгон тус бүр 5 хүн авч хяналтын 1-р хэсгийн 5 хүнийг УТП— 1 aппаpaтaap шарж парафин түрхэхэд 3 нь сайжирч 2 нь үр дүн  бараг  өгсөнгүй. 2-р хэсгийн 5 хүнд зөвхөн камфорын 10%-ийн тос түрхэж эмчлэхэд 4 нь сайжирч 1 нь төдий л үр дүн өгсөнгүй. Клиникийн судалгаанд дүгнэлт хийвэл:

1.   Тарваганы тосон суурьтай цочроох шингэн түрхэц үе мөчний архаг үрэвсэл хуян шар ус, мэдрэлийн судлын үрэвсэл өвчинд гадуур түрхэж хэрэглэхэд сайн үр дүн өгч байна.

2. Энэхүү маркамент шингэн түрхцийг үйлдвэрийн аргаар бэлтгэж эмнэлгийн хэрэгцээнд гаргах нь эмчилгээний чухал ач холбогдолтой юм.

3. Маркамент шингэн түрхцийг хэрэглэх явцад ямар нэгэн гаж нөлөө илэрсэнгүй.

Ном зүй

1. С.В.Аничков, М.Л.Беленький-Вещества, раздражающие кожу и слизистые оболочки. М. 1955, 138.
2. В.В.Закусов-Раздражающие вещества, Фармакология, 1960, 133
3. A.Н.Кудрин-Фармакология с основами патофизиологии. 1977, 207.
4. Д. А.Харкевич—Фармакология, 1980, 65.
5. С.Мажигсүрэн—Исследование тарбаганьего жира его каталитического гидрирования. 1978, Автореф. дис, на соискание ученой степени кандидата химических наук.
6. Ж.Цогнэмэх- Новой препарат-маркамент. 1980. Тезисы докладов 22-й научной конференции преподавателей Монгольского государственного медицинского института. 1982, 136.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 512
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК