Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1978, 1,2(27,28)
Гавлын цусны эргэлтийн асуудалд
( Судалгааны өгүүлэл )

Доцент Ч.Нээчин дэд эрдэмтэн Л. Жигжидсүрэн (Улсын  анагаах   ухааны  дээд сургуулийн анатоми, топ-анатомийн тэнхим эрхлэгч доц. Ч. Нээчин)

Улсын  анагаах   ухааны  дээд сургуулийн анатоми, топ-анатомийн тэнхим

 

Аливаа махбодод шингэний эргэлт зайлшгүй шаардагддаг. Энэ бол мэдрэлийн системийн удирдлага, зохицуулалтын нэг тал юм. Энэхүү шингэн эд эс, эрхтний шингэний эргэлт, эсвэл судаст системээр явагддаг. Судаст систем бол артери (тараах), вен (хураах), лимфийн (тунгалгийн) 3 үндсэн хэсгээс тогтох ба төв нь зүрх юм. Манай нам засгаас ард түмнийхээ эрүүл энхийн төлөө зүрх судасны орчин үеийн томоохон төвийг бий болгосон юм. Зүрх судасны эмгэгийн асуудал тус орны хүн амын өвчлөлтийн нэг чухал зангилаа буюу эрдэм судалгааны шийдвэрлэвэл зохих чухал сэдэв бөгөөд өөрөөр хэлбэл зүрх судасны системийн судлалыг онол практикийн талаар нэгдэлтэйгээр судлах явдал үр дүн хялбар гарч болох асуудал юм. Судас судлалын асуудлыг амьтны судаснаас, эсвэл заавал хүний судаснаас эхлэх ёстой гэх талгүй бөгөөд харин сорилтой хавсрах нь чухал шаардлагатай. Бид Москвагийн анагаах ухааны 2-р дээд сургуулийн анатомийн тэнхимийн эрхлэгч академич В. В. Куприяновын арга түүний удирдлагаар толгойн хуйх, шөрмөс, дуулга, гавал, заадсаны судсыг мөнгөжүүлэн будсан юм. Судас судлалд бидний хэрэглэсэн нижгээд аргаас энэхүү арга хамгийн сонгомол мэт санагддаг. Судас бол 2 үүрэгтэй юм. Аль ч эрхтэнд дамжуулах, солилцооны үйлийг гүйцэтгэх судас бүтцээрээ ижил боловч агууллага зорилго нь нэн өвөрмөц юм. Энэ асуудал эрхтний цусжилтын өвөрмөц хэрэгцээг хангахад зориулагддаг. Иймд эрхтэн бүхэн харилцан адилгүй багтаамжит цусны эргэлтийн сантай юм. Эрхтэн бүхэн цусны эргэлтийн жирийн багтаамж хүрээний зэрэгцээ эргэлтийн нөөц тодорхой эзэлхүүн бүхий судастай болно. Ийм судас бол цусны эргэлт ерийнхөө замаар хэвийн явагдаж байхад оролцдоггүй нөөцлөгдөн оршиж байдагт л хамаг учир байна. Гэнэт цусны эргэлтийн хэвийн хүрээ өөрчлөгдөхөд эргэлтийн хүрээнээс төдий чинээ эзэлхүүн хэмжээ бүхий судас цусны эргэлтэнд шинээр оролцох нь хатуу хуваарилалт, нарийн тооцоо, сэргэг удирдлага зохицуулалттай холбоотой билээ. Энэ бол асуудал бичил эргэлтийн (Микроциркуляцийн) хүрээнд л явагдаж байгаа юм. Бичил эргэлтийн асуудлыг шийдвэрлэх орчин үеийн нэг гол төв Зөвлөлт даяар нэрд гарсан лаборатори В. В. Кунрияновын удирдлагаар ажилладаг ба түүний шавь нар сорилыг бичил эргэлтийн хүрээнд амьд үйлийн ажиллагаанаас бичил кинонд шууд буулган судалж том амжилтанд хүрсээр байна. Биеийн хамгийн өндөрлөгт орших алслагдсан хязгаар болох толгой нь дүрс, бүтэц, үйлийн хувьд маш тохиромжтой сайхан нөхцөлд цусжилтаар хүрэлцээтэй хангагдах бололцоонд л нарийн үйлийг эндэгдэлгүй биелүүлж байгаа юм. Ийм ч учраас толгой олон гол эрхтэнг өөртөө зэргэлдээ байрлуулсан бүтэц, үүсэл хөгжилт, үйлийн салшгүй нэгдэлт эрхтнүүдийн цогцолбор болсон нь нэн чухал юм. Толгойн зэргэлдээх алив нэг эрхтний хямрал, доголдол бусад эрхтэнтэйгээ хичнээн олон талт нарийн холбоотой болох нь илэрхий харагддаг явдал тэр аясаараа махбодын бүхэл бүтний нотолгоо юм. Толгойтой холбоогүй мэдрэхүй ганц ч зрхтэн байхгүй адил толгойн мэдрэлжилт, цусжилтын асуудал хичнээн нарийн сонин болох нь аяндаа хэн бүхэнд тодорхой. Хуйх, нүүрний арьс, тэнд орших булчин бусад давхаргын онцлог бүтцэд шүтэлцэн, атираа, хөдөлгөөн, зузаанаараа ялгаатай юм. Бүтэц, үйлийн энэ онцлог хуйханд төдийгүй түүний давхарга тус бүрд судасны зураглалын онцлог, өвөрмөц байдал, тусгай тал тун илэрхий байна. Хуйхны хэсэгт ямар ч нөхцөлд аль ч хэсэгт шаардлагатай чиглэлд хэрэгцээт цус хамгийн жирийн (оптималь) хүрэлцээгээр тарах буюу хураагдахад зориулагдсан судас байрлажээ. Толгойн оройн ойртох тутам судасны гол ч багасах боловч нягтрал ихэссэний учир эргэлдэх цус төдий л хорогдохгүй, бүтэц үйлийн хэрэгцээ шаардлага ийм юм. Өөрөөр хэлбэл толгой альч хэсэгтээ ямар ч байрлалд цусны жигд тархалт ижил хуваарилалтай байж чадна. Энэ нь систем хоорондын төдийгүй, артери-артери-венийн хоорондхи холбоос судсаар маш баялаг болох нөхцөлийг бүрдүүлжээ. Хуйхнаас өөр бүтэц бүхий шөрмөс дуулгад судасны нягтрал түүний зураглал цусны эргэлтийн багтаамжаар яагаад ч хуйханд хүрэхгүй нь тодорхойн дээр нарийхан артери, венийн түвшин дэх шууд шилжилт олонтой, энэ түвшингийн судасны солилцооны үйл хялгас судаснаас урьд эхэлсэн нь бүр ч илэрхий, судасгүй бус хуйхнаас хавьгүй талбар томтой юм. Холбогч эдийн хавтгай бүрхэвч дотроос шөрмөс эд л тун өвөрмөц цусжилттай явдал ясны хуудас, хальс, хатуу хальс алинтай нь ч ижил бус болно. Шөрмөс дуулганы цусжилтын онцлог болох хоёр талдаа цусжилт нягттай хөвсгөр холбогч эд, ясны хуудасны завсарт орших нь шим тэжээлийн хангамжийн сайхан нөхцөл болохын зэрэгцээ хөдөлгөөн их эдэд бүтцийн энэхүү байршилт олон талт ач холбогдолтой нь зайлшгүй юм.

Судалгаанаас ажихад хөдөлгөөн ихтэй шөрмөс мэтийн нягт эд дэх судаст бүтцийн байдал ялангуяа бичил эргэлтийн хүрээнд цусны эргэлтийн багтаамж нөөцлөгдөх, солилцооны болон хуваарилалтын зориулалтат хэрэгцээний талыг нотлох баримт тун элбэг тохиолддог.

Шөрмөс дуулгын дор орших ясны хуудсыг биеийн ясны хуудастай адил гавал болон толгойн бусад ясны төлжих үүсвэр төдийгөөр хязгаарлаж болохгүй мэт санагддаг. Гавлын ясны хуудас адилгүй нягттай хуйх, шөрмөс дуулга, ясны завсарт, ялангуяа заадас орчмоор бүр ч бат бөх барицалдсан тогтоц нэн ач холбогдолтой. Ясны хуудас судас нягттай, цусны эргэлтийн сайн хангамжтай, дамжуулах, солилцооны үйл бүхий судас жигдтэй бүтэц бөгөөд толгойн цусны хангамжинд чухал байр эзэлдэг.  Бид хуйх, шөрмөс дуулга, ясны хуудсын цусжилтын байдлыг судас судлалын талаар явуулж урьдчилсан дүгнэлт хийхэд эдгээр давхарга тус бүрийн судасны онцлог бүтэц, зураглал, тусгай талтай байна. Энэ асуудал гавлын гаднах цусны эргэлтийн үндсэн асуудал төдийгүй гавлын дотнох цусны эргэлтийн салшгүй хэсэг болно. Судасны системийн эргэлтэнд нарийн ба энгийн нилээд зохицуулалт тодорхой бөгөөд хэсгийн цусжилтын онцлогийг илэрхийлэн эрхтэн бүр өвөрмөц цусжилтын эргэлттэйг нотлон Т.А.Григорьева «Цусны ерөнхий эргэлтээс хамааралгүй үйл ажиллагаанд батлан даалт гаргах явдал энэхүү эрхтний үйл зүйн байдлыг мөч ямагт хатуу зохицуулдаг» гэжээ. Энэ нь эрхтэн бүр нэгж хугацаанд үйл ажиллагаандаа яг тохирсон хэмжээний цус авдаг тал болох явдал мөн. Хэсгийн цусны эргэлт, урьдчилан тодорхойлогдох артери, нарийхан артери-капилляри судсанд улмаар семетат цаашдаа капиллярк судас-нарийхан вена болон венийн цутгалан бүрдэх явдлаар илэрнэ. Цусны урсгалын тэнцвэржилт явагдахдаа цусыг түгээгч ба эргэлтийг зохицуулагч хэрэгсэл (бүтэц-элемент) түүнчилэн капилляри торны бүтэц, нэг ба олон төрлийн судасны хоорондын холбоогоор илэрхийлэгддэг. Судсан торын төгсгөлийн бүтэц нь төдий л онцгой анхаарал татахаар сонин бус. Эдгээр нь ач холбогдлоороо өөр өөр билээ. Ижил судсууд нэг нь нөгөөгөө хуулбарласан мэт боловч төстэй ба ялгаатай нь нэгдлээр харагддаг. Тархмал ба нягтармал торыг судасны багцарсан тархалт дагалддаг. Зураглалын энэхүү талыг бүтцийн ширхэгт байдалтай холбож тайлбарлах хэрэгтэй. Эрхтний бүрэлдэхүүн дэх янз бүрийн эдийн бүтцийн хамааралт хуулийг нотлох хэмээх шаардлагагүй юм.

Олон бүрхэвч дэх төгсгөлийн судасны тархалтын зураглалыг харьцуулан үзэхэд судсуудын нягтрал ба хялгасан судасны байрлал нь уул бүрхэвчийн бүтэц элементэзс харьцангуйгаар хамаардаг тал мэдэгдэхүйц ялгаатай болох нь батлагдсан юм. Бүрхэвчийн эгэл ширхэгт бүтэц заавал хялгасан судсаар бага, харин өөхлөг давхарт шигүү судас нэвт сүлжилдсэн байна. Өөхний жижиг хэсгэнцэрт эс бүр бараг бүгд хялгасан судасны гогцоогоор ороогдсон байдаг. Өөхийн хуралдах ба синтез цусжилтын өрнүүн нөхцөлд явагддаг нь зайлшгүй юм. Бидний судалгаагаар холбогч эдийн судсан торны зураглал ба хялгасан судасны бүтцийн зүй тогтол эдийн бүтцзэс төдийгүй юуны урьд үйл ажиллагааны шаардлага, эрхтэнд ямар байгаагаас тогтоогдлоо. Эрхтэн хичнээн цусаар баялаг хангагдах тутам түүний бүрхүүл хучаас төчнөөн олон судастай байна. Эрхтний хана (бүрхүүл) дахь судас нэг ёсондоо эрхтэн доторхи цусны эргэлтийн нэг хэсэг сан болно. Жишээ нь бөөрний уутанд артери-венийн холбоо судас, богино хялгасан судас ихээхэн тохиолдож байгаа явдал, цусны эргэлт үүгээр түргэн өнгөрдгийг харуулж байна. Өндөр ачаалалтай эрхтний үйл ажиллагаанд капиллярын байршил бие биендээ ойр байдаг явдал эдэд тэжээл хүрэхийг хөнгөвчилдөг. Холбогч эдийн олон янзын бүрхэвч эрхтэн доторхи эргэлтийг судалж харьцуулалт хийхэд судасны нягтрал, судасны гогцооны хзмжээ, хэлбэр, вена, артерийн тоо, капилляри ялгаатай. Судасны хамгийн их нягтрал нь бөөрний уутанд, хальсанд тохиолдох ба дараа нь гялтан хальс орно. Тархины хатуу хальс үүнтэй ойролцоо байж болох юм. Ясны хуудас, булчингийн хальс, яс, хоорондын хальс зэрэгт судасны тархалт жигд бусыг ажиглаж болно. Эдгээр бүтцүүдийн нягт байршилтай судас бүхий хэсэгт бага судастай буюу огт судасгүй бүс дагалддагийг ялангуяа шөрмөснөөс тодорхой харж болно.

Эрхтний цусжилтанд бүх судасны бүрдлийг хамарсан хэвийн эргэлтийн зам чухал юм. Нарийхан артери-венийн (артериол, венул) үеллийн түвшинд хялгасан судасны систем бодисын солилцоонд оролцдог. Ажиллагч бүтцэд судаснаас тэжээлийн бодис нэвтрэх зохицолдоо ба эдээс судсанд зарцуулагдсан бүтээгдэхүүн шимэгдэх явдлыг судасны ханын байдал нөхцөлдүүлдэг. Эрхтэн доторхи судсан системийн хэсэг эсвэл дамжуулах, эсвэл хуваарилах, солилцооны үүрэг гүйдэтгэдэг. Макро-микро эргэлтийн системийн бүтцийн онцлог тэрхүү судасны өвөрмөц бүтцийг тодорхойлох төдийгүй бүтэц үйлийн шинжүүд болон янз бүрийн байршилтай нэгдсэн холбоотой нь бүр ч ойлгомжтой. Эрхтний судаст системийн бүтэц цусны урсгалын зүй тогтлуудын хөдлөлтэй холбоотой ба энэ нь судсанд үйлчлэх гадаад механик хүч эдийн бүтэц, махбодын байдал, эрхтний үйлийн  идэвхшил зэргээс хамаардаг. Алив эдийн бүтцийн цусжилтын эрхтэнлэг тусгай тал, судсан торны өвөрмөц онцлог мөнгөжүүлэгдсэн зүсмэл ба энгийн бичил үзүүлэнд сайхан харагддаг. Үнхэлцгэний хялгасан судас 10 микроноос хэтэрдэггүй; яс хоорондын болон булчингийн хальсанд адилхан, хуудас ба хавтгай шөрмөсөнд хялгасан судас заавал бүдүүрдэг. Гавлын ясны хуудас дахь судас зурвас маягаар «Татлага» мэт олон чиглэлээр нилээд гүнд орших нь өвөрмөц тал юм. Энэхүү «Татлага» нь бие биеэсээ судасгүй зайгаар тусгаарлагдсан явдал ясны хуудас, шөрмөс, дуулга, шар усны уут зэрэгт тусгайлсан онцлог мөн. Орчин үеийн нэршлээр «Бага тэжээлт» болох холбогч эдэд цусны судас жигд бус тархсан явдал нэгэнт зүй тогтол болжээ. Зураглалд иймэрхүү судасны хялгасан судасны хоорондын зай хэдэн зуун микроноор хэмжигддэг. Судасны торын бүтцийн энэ харьцааг ялангуяа тархины зөөлөн бүрхэвчинд ажиглаж болно. Хэдийгээр судаслаг бүрхэвч хэмээх нэрийг олсон боловч хялгасан судсаар маш хомс юм. Бүрхэвч доторхи судасгүй бөгөөд тэр нь тархины бүрхэвчийг холбогч зурвас болох ширхгээр судас нэвтэрдэг тул хальсыг хуулахад судас тасардаг. Тэр цагаас эхлэн уламжилж хөгжих болсон олон санал тодорхойлолт (Ф.М.Маркизов ба бусад) түүнийг тайлбарласан арга зайлшгүй хүлээн зөвшөөрөгдөх боллоо.

Жигд ачаалалтыг хүлээсэн хавтгай бүтэц дэх хялгасан судасны тархалт торлог байх онцлог нэгэнт тогтоогдлоо. Нарийн бүтэц тогтцын онцлогтой механик нөлөөний олон талт үйлчлэлтэй бүрхэвчинд хялгасан судасны цогцос нь үелсэн капилляри ба хөндлөн холбоо судас, тууш судас оролдсон байна. Эрхтний хязгаарлагдсан давхраа гогцоорсон хялгасан судсаар баялаг ончроо хялгасан судас бөөр, булчирхай, эсийн элементийн хуримтлал жигд бус эрхтэнд их онцлог болохыг судлаачид тогтоов. Шар усан бүрхэвчний шилжвэр бүсэнд ч ончроо судас тохиолддог.  Янз бүрийн эрхтэн дэх нарийн судсан торны нэг төрлийн зураглал бол анхаарууштай үзэгдэл мөн. Б.А.Долго-Сабуров (1959) Судас бүрийн анатомийн онцлог, эрхтэн доторхи сүлжээ, судсан торын зураглалыг тодорхойлохдоо түүхэн ба үйл ажиллагааны асуудал гэж үзэв.

Алив бүтцийн хөгжилт, түүний үүрэг (үйл) ямагт тусгай өвөрмөц бүтэц бүхий цусжилттайгаа харилцан хэлхээ холбоотой юм. Цусны урсгалын замын хураалт бүрдэх явдал нилээд олон талтай (ялгаатай). Эрхтний хүрээн дэх венийн эргэлтийн нарийн бүтцийн талаар дурдах нь зүйтэй юм. Венийн зураглалын эхлэлт (ёзоор) ер бусын ээдрээтсэн юм. Венийн хоорондохи холбоос судас нэн олон билээ. Венийн судасны тоо артерийн судаснаас илүү учир эрхтний венийн эргэлтийн цусны багтаамж артериас дутахгүй болох нь тодорхой юм. Иймд үүнийг ямар ч бичил үзүүлэн бүхэнд харж болно. Жижигхэн венийн эргэлтэнд мэдэгдэхүйц ялгаа бүр ч илэрдэг. Тэр нь нэгдэх венийн өргөслийг үүсгэдэг. Хэрэв артерийн цусны урсгал хамгийн ойр (шулуун), тэгш хана бүхий уян гуурсаар урсаж түгэхэд венийн цус аажуу урсгалаар нимгэн хана бүхий олон тооны судас бүхий их багтаамжаар хураагдах эрхтний бүх судсан системийн зураглалд шийдвэрлэх нөлөөтэй байдаг. Бид бичил харуулын (микроскопия) дурангийн талбай дахь нэг артериас гарсан салаа зэргэлдзэ орших венийн салаа хоёрыг тус тус тоолж харьцуулахад 5:8 ба 4:8 байна. Энэ нь хялгасан судасны эргэлтийн замаас цусыг хураах замын (венийн) тоо цусыг түгээх замаас (артериас) 2 дахин илүү байгаа асуудал юм.

Хялгасан судасны эргэлтийн зам томьёолол бий болмогц цусны эргэлтэнд хамаарал багатай идэвхгүй холбоос хялгасан судасны ойлголт цусны эргэлтийн системийн хүрээн дэх агуулга болох гол санаагаар солигдох болжээ. Эрхтний хялгасан судасны зам түүнд заавал ойр, хамт байдаг явдал түүний үүргийг дагалдаж байгаа асуудал мөн. Эрхтний бүтцэд бичил эргэлтийн замын бүтэц захирагддаг. Тэдгээрийн оршин тогтнох ба хамтрах явдал бүтцийн харьцаанд бүр тодорхой. Хэрэв эрхтний ажиллагаа цусан хангамжаас хамаардаг бол судасны үйл ажиллагаа тэр орших бүтцийн байдлыг тусгадаг. Эд нягтрахад цусны урсгал боогддог, харин эрхтний үхжилт нь судсыг алга болгодог. Эрхтэн эд, эсийн өөрийн үйл ажиллагааны байдлыг хангах тал нь цусны эргэлтийн нэг гол зорилт мөн. Гэхдээ энэхүү үйл нэгэн адилгүй билээ. Зөвхөн тулгуур эд л эрчимт энергит зарцуулалт төдий л шаарддаггүй. Харин зүрх, булчирхай, тархи гэх мэтийн үргэлжид цусны урсгалыг мөрөөдөж байдаг, эрхтний үйлийн идэвхжил, бодисын солилцооны түвшин нь цусжуулалттай холбоотой юм. Ямар ч эс өөрийн амьдарч байгаа нөхцөлтэйгөө харилцан түшилцдэг. Хүрээлэгч бүтцээсээ хэрэгцээт бодисоо авч түүндээ бүтээгдхүүнээ ялгадаг. Иймд эдийн амьдрах хүрээнд цусны урсгалын зам төдийгүй эдийн шингэний холигдолт нь эдийн бүтэц түүний даралтаас хамаардаг болохыг Ланг 1961 онд тэмдэглэжээ. Энэ бол үнэхээр шинэ дардан зам нээгдэж байгаа физиологийн (үйлийн) тусгай хэсэг нь юм. Одоо үед бичил эргэлтийн механизм, тогтлыг нарийвчлан судалж энэхүү өргөн хүрээт асуудлыг олон мэргэжлийн мэргэд анхаарал тавин тал бүрээс нь нэгтгэн дүгнэж тодорхой зорилго тавьж амжилттай үр дүнд хүрч байна.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 895
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК