Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 1(57)
Эрүүл хүүхдийн цусны хийн найрлага, хүчил шүлтийн тэнцвэрт байдлын үзүүлэлт
( Судалгааны өгүүлэл )

Д.Агваандорж, Ю. И.Гирлия, Г.Данзан, Ч.Содном, А.Шалсмаа

Анагаах ухааны дээд сургууль

 
Абстракт

С целью установления физиологических нормативов показателей кислотно-щелочного равновесия и газового состава артериальной крови у здоровых детей, проводилось исследование у 46 детей в возрасте с 2 месяцев до трёх лет с помощью аппарата Микро-Аструпа. В результате исследования установлено резкий дефицит буферного основания малые количества парциального давления кислорода углекислого газа и кислородного насыщения гемоглобина.

Хүүхдийн цусны хүчил шүлтийн тэнцвэрт байдлын (ХШТБ) үзүүлэлт, хийн найрлагыг судлах нь хийн солилцоо, хүчилтөрөгчийн хангамж муудаж улмаар бодисын солилцоо хямрах бүхий л өвчний үед, уг өвчний үүсгэгчээс шалтгаалахгүйгээр эмгэг  жамын  дагуу бүрдмэл   эмчилгээг зөв хийх үндэс нь болдог. Цусны ХШТБ-ын үзүүлэлт болон хийн бүтэц нь байгаль цаг уур, хүнс тэжээлийн бүрэлдэхүүн хангамж, орон сууцны нөхцөл, амьдралын дэглэм зэргээс шалтгаалдгийг харгалзан өөрийн орны нөхцөлд янз бүрийн насны хүүхдийн физиологийн хэвийн нормыг тогтоох нь чухал ач холбогдолтой юм. Энэ зорилгын үүднээс бид 2 сараас 3 хүртэлх насны 46 хүүхдийн хялгасан судасны цусыг авч, орчин үеийн хийцийн (ВМЕ 33-ВСА йРАДИОМЕТР) микро-Аструп аппарат дээр шинжилгээг хийж, цусны рН, рС02, р02-г тодорхойлж, цусны гемоглобин, хүүхдийн биеийн халууныг харгалзан Зиггаард-Андерсений номмограмыг ашиглан, BE, ТС02, AB, ВВ, SB үзүүлэлтийг олж, BGC (J. W.Seweringhaus) маягийн цусны хийн калькуляторын тусламжтайгаар гемоглобины хүчилтөрөгчийн ханамж (02SАТ)-ийг тодорхойллоо. Судалгаанд эрэгтэй 26, эмэгтэй 20, үүнээс 2-6 cap хүртэлх 8, 6-12 cap хүртэлх 7, 1-2 нас хүртэлх 17, 2 -З нас хүртэлх 14 хүүхэд хамрагдсан юм. Хүүхдийн насыг нийтээр мөрдөж байгаа ангилльн дагуу бүлэглэж, ХШТБ-ын үзүүлэлт, хийн бүтцийг хүснэгтээр харуулав. Судалгааны дүнг шинжилгээнд хамрагдсан 3 хүртэлх насны хүүхдийн насны бүлэг, хүйсийг харгалзан хооронд нь жишиж, мөн 1982 онд бага сургуулийн насны 41 хүүхдэд хийсэн өөрсдийн судалгаа (р02, 02 SАТ% үзээгүй) дүгнэлт болон ЗХУ-ын зарим судлаачдын шинжилж тогтоосонтой харьцуулж үзэв. Үүнд:

1.   Буферийн суурийн хэлбэлзэл (BE) бүх хүүхдэд сөрөг утгатай, тэр ч байтугай ЗХУ-ын зарим судлаачдынхаас 1-2 дахин бага байна. Энэ нь 3-аас дээш насанд эерэг утга руу дөхөх хандлагатай байна. Үүний учир нь хүүхдийн хоол хүнсэнд хүчиллэг бүтээгдэхүүн зонхилон хэрэглэдэгтэй холбоотой байж болох юм. Гэхдээ бүх төрлийн бодисын солилцоо, физиологийн онцлогийг нарийвчлан судлахгүйгээр бүрэн тайлбарлах боломжгүй юм. Харин манай хүүхдүүдийн нас бага байх тусам цусны рН-ийн өөрчлөлтөд мэдрэг, түүнд дасан зохицох чадвар сулавтар байгааг нарийвчлан ажиж судлах, эмчжлгээний үйл ажжллагаанд энэ онцлогийг харгалзан үзэх шаардлагатай байна.

2.   Нүүрсхүчлийн хийн хэсэгчилсэн даралт (рС02) болон,
нийт хэмжээ (ТС02), ЗХУ-ын зарим судлаачдынхаас бага байна.
Үүнтэй холбоотойгоор амьсгалах үйл ажжллагаа муудан, хийн солилцоо саатаж хэмжээ нь нэмэгдэхэд хүүхдийн амьсгалын төвийг цочроон, хэт сэлгэлцлийн хам шинж үүсэхэд нэмэрлэж болно.                                          

3.   Артерийн цусны хүчилтөрөгчийн хэсэгчилсэн даралт (рО2) 62,2-71,4 мм.Hg гэж бждний тогтоосон нь судлаач Sorbini-xaaс (80—100 мм.Hg) нэлээд бага байна. Мөн гемоглобины хүчжлтөрөгчийн ханамжийг 94,1-95%-иас 97-98% (P. М.Пулык 1973, М.Б.Коган 1970) гэж үздэг бол биднийхээр 90,8—94,5% байна. Энэ онцлогийг амьсгалын цочмог дутагдлын зэргийг тorтоох, хүчилтөрөгчийн эмчилгээ хийх зэрэтт  харгалзах нь зүйтэй юм.

4.   Цусны хүчил шүлтийн тэнцвэрт байдлын бусад бүх үзүүлэлт (pH,  AB, ВВ, SB)-ээр онцын зөрөөгүй байна.    

 

Ном зүй

1. Ю. Е. Агапов-Кислотно-щелочный баланс. М., 1968.
2. Гемеостаз. Под. Ред. П. Д.Горизонтова. М., 1981
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 908
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК