Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1978, 1,2(27,28)
Уурхайчдын хоол тэжээлийн байдлыг харьцуулан судалсан зарим дүн
( Судалгааны өгүүлэл )

Ш. Чадраабал (Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, Анагаах ухааны дэд эрдэмтэн)

 
Абстракт

Автором проведено сравнительное изучение состава суточного рациона и структуры потребления пищевых продуктов у монгольских и казахских шахтеров, работаюших в угольной шахте «Налайх». Питание шахтеров изучалось опросно-несовыми и анкетными методами. Обследованием охвачено около 300 шахтеров. Статистически обработавные данные этого исследования показали, что в весенний период в составе суточного рациона шахтеров-казахов количество обшего белка (182,31±11,6% и углеводов (543,67±11,4% статически достоверно (3) больше, чем у шахтеров-монголов. Количество белков животного происхождения в суточном рационе шахтеров-казахов в весенний и осенний периоды (323.95±10,9 и 112,48+10,5) также статически больше, чем у шахтеров монголов. У шахтеров монголов количество жира (150,6+8,4г) и углеводов (449,7+21.4 г) в осенний период статически достоверно больше, чем в весенний период. У шахтеров-казахов заметные сезонные колебания состава суточного рациона не отмечается. В режиме питания шахтеров-казахов и шахтеров-монголов не отмечается статически достоверной разницы. У шахтеров обоих групп на ужин приходится 37-39% суточной калорийности. Анализ структуры потребления пищевых продуктов показали, что шахтеры-казахи значительно больше употребляют мясо и мясовых продуктов, среди которых более 56% занимают верблюжье мясо и конина.

Бид анагаах ухааны хүрээлэнгээс 1971-1975 онд гүйцэтгэх эрдэм шинжилгээний ажлын төлөвлөгөөний дагуу тус улсын хүнд аж үйлдвэрийн томоохон салбар болох уул уурхайн ажилчдын хоол тэжээлийн байдлыг бодисын солилцооны зарим үзүүлэлттэй холбон судалж дүнг нь «Монголын анагаах ухаан» сэтгүүлд нийтлүүлэн (Ш. Чадраабал 1973, 1974, 1975). Уурхайчдад хоногт ноогдож байгаа үндсэн шимт бодис (уураг, өөх тос, нүүрс ус,) калорийн хэмжээ болон тэдгээрийн харьцаа, бодисын солилцооны зарим үзүүлэлт, хоногийн хоолны найрлаганд гол нэр төрлийн бүтээгдэхүүний эзлэх хувийн жин, хэрэглээний хэмжээ, уурхайчдын илч зарцуулалтын байдлын талаар зохих үзүүлэлтийг гаргаж дүгнэлт өгсөн билээ. Бид энэ өгүүлэлдээ казах, монгол уурхайчдын хоол тэжээлийн зарим гол үзүүлэлтийг харьцуулан дүгнэх зорилтыг тавилаа. Хоол тэжээлийн бодит байдал, төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний хэмжээ, хоногийн хоолны найрлага зэрэг нь хүмүүсийн ажил хөдөлмөр, нас хүйсний байдлаас хамааран өөр өөр байхаас гадна үндэсний дадал заншлаас хамаардаг нь тодорхой юм. Энэ өгүүлэлд Налайхын уурхайд хийсэн судалгааны материалаар казах, монгол уурхайчдын хоол тэжээлийн байдлыг харьцуулан үзүүлсэн материалыг оруулав. Уурхайчдын хоол тэжээлийн байдлыг судлахдаа ийм судалгаанд голчлон хэрэглэдэг асуух-жигнэх ба анкиадын судалгааны аргыг (А. А. Покровский 1964) хослуулан хэрэглэсэн бөгөөд хүнсний бүтээгдэхүүний байдлыг гаргахдаа нэг төрлийн хүнсний бүтээгдэхүүнүүдийг тусгай тогтоосон коэффициентийг ашиглан үндсэн бүтээгдэхүүнд шилжүүлэх аргаар гаргасан болно. Судалгаанд нийтдээ 300-аад уурхайчид хамаарагдсанаас казах-монгол уурхайчдыг тодорхой дарааллаар адил тоогоор сугалан авч, тэдний хоол тэжээлийн гол үзүүлэлтийг харьцуулан гаргасан юм. Гэхдээ эдгээр үзүүлэлтийг 2 янзаар харуулсан. Үүнд: Нэгдүгээрт уурхайчдын хооллолтын байдлыг гэрийн нөхцөлд асуух-жигнэх аргаар судалж нэгж хүнд тооцоолон гаргасан үзүүлэлтээр, хоёрдугаарт зөвхөн уурхайчдын өөрсдийн нь хооллолтын байдлыг анкиадын аргаар судалсан материалыг харьцуулан үзүүлэх замаар гаргалаа. Хаврын улиралд хийсэн судалгааны дүнг харьцуулан үзэхэд казах уурхайчдын хоногийн хоолны найрлаганд байгаа нийт уураг, түүний дотроос амьтны гаралтай уураг, мөн нүүрс усны нийт хэмжээ нь монгол уурхайчдынхаас статистикийн магадлал бүхий (t>) 3 буюу Р(/0,01) бүхий ялгаатай давуу байна. Мөн хоногийн калорийн нийт хэмжээ ч статистикийн магадлал бүхий (3) ялгаатай байгаа нь харагдаж байна. Хоногийн хоолны найрлагад байгаа уураг, өөх тос, нүүрс усны харьцааг авч үзвэл: Монгол уурхайчдынх 1:0, 9:2,4. Казах уурхайчдынх 1:0,8:3,0 тус тус байлаа.

2-р хүснэгтээс үзэхэд монгол, казах уурхайчдын намрын улирлын хоолны найрлаганд байгаа шимт бодисууд болон калорийн хэмжээнд статистикийн магадлал бүхий ялгаа байхгүй нь харагдаж байна. Харин казах уурхайчдын хоолны найрлаганд байгаа амьтны гаралтай уургийн хэмжзэ монгол уурхайчдынхаас статистикийн магадлал бүхий (Р<0,01) илүүтэй байна. Энэ нь хүнсний бүтээдэхүүний хэрэглээний онцлогтой холбоотой гэж бид үзэж байна. Хүнсний бүтээгдэхүүний хэрэглээний байдлыг судлан үзэхэд казах уурхайчид мах, махан бүтээгдэхүүнийг монгол уурхайчдаас илүүтэй хэрэглэж байсны дээр тэдгээрийн хоногт хэрэглэж байгаа махны 56 гаруй хувийг тэмээ, адууны мах эзэлж байна. Казах уурхайчдын хоногийн хоолны калори нь хаврын улиралд монгол уурхайчдын статистикийн магадлал бүхий илүү байгаа боловч намрын улиралд статистикийн магадлал бүхий ялгаагүй. (/<2) байна. Бид уурхайчдын хоногийн хоолны найрлагын улирлын хэлбэлзлээр ямар байгааг тодруулах зорилгоор монгол, казах уурхайчдын хоногийн хоолны найрлагын үзүүлэлтийг тус тусад нь улирлын байдалтай харьцуулан  гаргасан  юм. (Хүснэгт 3,4-р).

3,4-р хүснэгтэнд харуулсан үзүүлэлтээс үзэхэд намрын улиралд монгол уурхайчдын хоногийн хоолны найрлаганд өөх тос, нүүрс ус, калорийн хэмжээ хаврын улирлынхаас статистикийн магадлал бүхий илүүтэй (7>3) байна. Казах уурхайчдын хоногийн хоолны найрлаганд улирлын хэлбэлзлэл бага байгаа бөгөөд тэдний хоногийн хоолны найрлагын үзүүлэлтийг авч үзэхэд хоолны найрлаганд хаврын улиралд байгаа нүүрс усны хэмжээ намрынхаас илүү байлаа. Монгол, казах уурхайчдын хоногийн хоолны калорийн хуваарилалтыг, хооллох дэглэм авч үзэхэд статистикийн магадлал бүхий ялгаа харагдахгүй байна. Тухайлбал монгол уурхайчдын хоногийн нийт калорийн 31,0 хувийг өглөө, 30,0 хувийг өдөр, 39 хувийг орой, казах уурхайчид 31,0 хувийг өглөө, 32,0 хувийг өдөр, 37,0 хувийг орой тус тус хэрэглэж байна. Үүнээс үзэхэд монгол, казах уурхайчдын аль аль нь хоногийн хоолны зонхилох хэсгийг (37,39%) орой хэрэглэж байна.

ДҮГНЭЛТ

  1. Хаврын улиралд казах уурхайчдын хоногийн хоолны найрлаганд байгаа нийт уураг (182,31 ± 11,62 г) нүүрс усны (543,67± 19,39) хэмжээ монгол уурхайчдын статистикийн магадлал бүхий (t> 3) давуутай байсан ба харин намрын үзүүлэлтэнд статистикийн магадлал бүхий ялгаагүй байна.
  2. Казах уурхайчдын хоолны найрлаганд байгаа амьтны гаралтай уургийн хзмжээ аль ч улиралд монгол уурхайчдынхаас давуутай байна. (t> 3).
  3. Намрын улиралд монгол уурхайчдын хоолны найрлаганд өөх тос нүүрс усны хэмжээ хаврынхаас статистикийн магадлал бүхий илүүтэй (t> 3) байна. Харин казах уурхайчдын хоногийн хоолны найрлага улирлын хэлбэлзэл багатай байна.
  4. Монгол, казах уурхайчдын хооллох дэглэмийг харьцуулан үзэхэд статистикийн магадлал бүхий ялгаа ажиглагдаагүй бөгөөд хоногийн нийт калорийн 37-39% нь оройн хоолонд ноогдож байна.
  5. Казах уурхайчид мах махан бүтээгдэхүүнийг монгол уурхайчдынхаас илүүтэй хэрэглэж байгаагийн дээр тэдгээрийн хэрэглэж байгаа махан бүтээгдэхүүний 56 хувийг тэмээ, адууны мах эзэлж байна.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1752
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК