Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1986, 1(57)
Бэлтгэл, тэмцээний үед тамирчидын цусны биохимийн зарим өөрчлөлт
( Судалгааны өгүүлэл )

Ё. Думаа, П.Дагвасүрэн

Анагаах ухааны хүрээлэн, Эмнэлэг биеийн тамирын улсын диспансер

 
Абстракт

Как известно, одним из интегративных показателей аэробной и анаэробной работоспособности организма человека является концентрация молочной кислоты и сахара в крови. В целях изучения аэробной и анаэробной работоспособностей спортсменов (борцы вольного стиля, боксеры) были определены концентрации молочной кислоты и сахара в крови по соответствующей биохимической методике. В результате исследования были получены следующие данные. Концентрация молочной кислоты и сахара в крови перед тренировкой у обследуемых лиц: 1,27 + 0,14-1,55±0,54 м. моль/л, 4,15±0,34-5,78 ± 0,76 м. моль/л, во время интенсивной тренировки 10,55 ± 2,19-19,24 ± 0,94 моль/л, 6,14±0,09-6,30 ± 0,65 м. моль/л после спортивных состязаний 24,04±3,69-24,9 ± 2,19 м. моль/л, 5,50± 0,71-6,78±1,36 м. моль/л соответственно. Во время состязании после продолжительной тренировки- спортсменов без интервала отдыха еще более увеличивается в крови концентрация молочной кислоты. Можно заключить, что определение концентрации молочной кислоты и сахара дает ценную информацию об изменениях, имеющих место не только в крови, но и в мыщцах тренированных и не тренированных лиц

Биеийн тамир спортоор тогтмол хичээллэдэг тамирчдын бие махбодын бодисын солилцоо, хичээллэдэггүй хүмүүстэй харьцуулахад илүү эрчимтэй явагддаг байна (3.8). Тамирчдын бие махбод дахь сүүний хүчлийн хэмжээ бэлтгэл дасгалын үө шат, зэргээс   шалтгаалж өөрчлөгддөг. (2, 7, 8) Хүний бие махбод тухайлбал.булчин богино хугацаанд их ачаалалтай болсноос цусанд нүүрс усны задралын эцсийн бүтээгдэхүүн болох пировиноградын болон сүүний хүчлийи хэмжээ эрс нэмэгдэнэ (1, 4, 7). Үүнийг биохимийн шинжлэх ухаанд гликолиз гэж нэрлэдэг. Гликолизын үед цусны сүүний хүчлийн хэмжээ хамгийн их болдог. Мөн гликолиз явагдах үед бие махбодод фосфорлаза-гликоген хэмээх биохурдасгуур (фермент)-ийн нөлөөгөөр чөлөөт глюкозууд фосфорждог. Ялангуяа булчин, зүрх судас, уураг тархинд байх глюкоз их хэмжээгээр фосфоржино (5, 7). Биеийн тамирын эрчимтэй бэлтгэлийн дараа тамирчдын цусан дахь сүүний хүчлийн хэмжээ 12-33,2 м.моль л хүртэл ихэсдэг. (хэвийн хэмжээ нь: 0,83-2,5 м.моль-л   байна (2).

Бэлтгэл сайтай тамирчин хүний цусны биохимийн үзүүлэлтийн өөрчлөлт, тухайлбал сахар, сүүний хүчил бага хэмжээгээр өөрчлөгдөнө. (2, 3) Ийм болохоор тамирчдын бэлтгэл сургуулилтын чанар тэмцээнд үзүүлэх амжилт ямар болохыг тэмцээний өмнөх эрчимтэй бэлтгэлийн   үед цусанд хуралдаж бай­гаа сүүний хүчил, сахарын үзүүлэлтээр урьдчилан төсөөлж болох талтай (3, 6). Хийх дасгалаа ёсоор хийгээгүй буюу тааруу хийсэн тамирчны цусны сүүний хүчлийн хэмжээ илүү өндөр байдаг.

Энэ талаар манай оронд одоогоор хийсэн судалгаа алга байна. Иймээс бид 1981 -1983 онд улсын шигшээ багийн бөх, боксын тамирчдын тайван болон бэлтгэл, тэмцээний үеийн цусан дахь сүүний хүчил, сахарын хэмжээ хэрхэн өөрчлөгдөж байгаад ажиглалт, судалгаа хийсэн юм.

МАТЕРИАЛ, APГА ЗҮЙ

Бокс, бөхийн чөлөөт барилдааны 100 тамирчинд өглөөний тайван, бэлтгэл болон тэмцээнд яг орохын өмнөх тайван үе, бэлтгэл тэмцээнд орсны дараа болон бэлтгэл тэмцээн дууссанаас 30 минутын дараах хугацаанд цусан дахь сүүний хүчил, сахарын хэмжээг тодорхойлов.

Бөхийн чөлөөт барилдааны 10 жингийн тамирчдыг хүнд, хөнгөн, дунд жингийн гэж гурав ангилан, эрчимтэй бэлтгэл, тэмцээний үед жингийн ялгаагаар сүүний хүчил, сахарын хэмжээ яаж өөрчлөгдөж байгааг судлав.

Тамирчдьн цусны сахарыг Орто-толуидины өнгөт урвалаар, сүүний хүчлийг Баркер-Самирсоны аргаар тодорхойлсон болно.

ҮР ДҮН, ШҮҮМЖ

1. Бокс, бөхийн чөлөөт барилдааны тамирчдын тайван ба бэлтгэлийн үеийн цусан дахь сүүний хүчлийн хэмжээг гадаадын судлаачдын судалгааны дүнтэй харьцуулан (хүснэгт 1) үзэхэд үндсэндээ ойролцоо байв.

2. Бокс, бөхийн чөлөөт барилдааны тамирчдын тайван ба эрчимтэй бэлтгэлийн үе, бэлтгэл дууссанаас хойш 30 минутын дараах сэргэлтийн үед цусан дахь сүүний хүчил, сахарын хэмжээ хэрхэн өөрчлөгдөж байгаа болон тамирчдын бэлтгэлийн дараах сэргэлт ямар   байгааг үзэхэд (хүснэгт 2) эрчимтэй бэлтгэлийн үед тамирчдын цусан дахь сүүний хүчил эрс нэмэгдэж, сахарын хэмжээ ялигүй ихсэж байна. Энэ нь ихэнх чөлөөт сахарууд фосфоржсонтой холбоотой бөгөөд, ЗӨ минутын дараа зарим тохиолдолд ачааллын үеэс ихсэж байгаа нь тухайн спортын тамирчдын сэргэлт сайн байгаа буюу фосфоржсон сахар ойрын хугацаанд эргэж чөлөөт байдалд орж байгааг харуулж байна.

3. Тамирчдын тайван болон бэлтгэлийн үеийн цусны сүүний хүчил сахарын хэмжээг хавар, намрын улирлаар харьцуулан үзэхэд (хүснэгт 3) хаврын улиралд тамирчдын бэлтгэлийн үеийн цусны үзүүлэлтүүд арай их байна. Энэ нь тухайн үзүүлэлтийн улирлын хэмнэл (ритм)-тэй холбоотой байж болох бөгөөд хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдсанаас хоолны найрлагын тохироо хаварт намрын улирлаас илүү алдагдсан нь мөн зохих нөлөө үзүүлж байна

4. Судалгаанд хамрагдсан бокс, бөхийн чөлөөт барилдааны тамирчдын бэлтгэлийн   үеийн цусны   сүүний  хүчил, сахарын хэмжээг тэмщээний үеийнх гэж харьцуулаж үзэхэд нэлээд ял гаатай байв. (Хүснэгт 4).

Тухайлбал бидний судалгаагаар бэлтгэлийн үед тамирчдын цусан дахь сүүний хүчил 10,86±0,92-12,24± 0,94 м.моль.л байхад тэмцээний үед 17,58 ± 1,57-19,89± 1,97 м.моль л тус тус байлаа. Дээрх 2 төрлийн тамирчдын бэлтгэл болон тэмцээний үеийн цусан дахь сүүний хүчил, сахарын хэмжээг харьцуулж үзэхэд боксын спортын тамирчдын сүүний хүчил, сахарын хэмжээ бөхийн чөлөөт барилдааны тамирчдынхыг бодвол арай их байгаа нь боксын тамирчид илүү хүч гаргадаг болохыг харуулж байна. 

3. Бөхийн чөлөөт барилдааны 10 жингийн тамирчдыг жингийн ойролцоо байдлаар хөнгөн, дунд, хүнд гэж гурав хувааж аль жингийн тамирчдын цусны биохимийн үзүүлэлт илүү хэлбэлзэлтэй байгаа болон бэлтгэл ямар байгааг судлахад бөхийн чөлөөт барилдааны тамирчдын цусны биохимийн үзүүлэлт жингийн байдлаар ялгаатай байв. Ялаягуяа дунд жингийн тамирчдын сүүний хүчил бэлтгэл болон тэмцээний үед мэдэгдэхүйц өндөр байлаа. (17,1 ± 2,68-22,4 ± 2,11 м.моль.л

 
  6. Ойрхон хугацаанд болсон 2 тэмцээнд оролцсон тамирчдын цусны сүүний хүчил ямар байгаа болон, сэргэлтийн амралтгүй урт хугацаагаар үргэлжилсэн бэлтгэл ямар үр дүнтэй байгааг 1982 онд болсон бөхийн чөлөөт барилдааны „Интернационал" »Ах дүү армиудын аварга" шалгаруулах тэмцээний үеийн үзүүлэлтүүдийг харьцуулан үзэхэд (хүснэгт 6) сүүлчийн тэмцээний үед тамирчдын цусны сүүний хүчлийн хэмжээ өмнөхөөсөө илүү өндөр байв. Ер нь хоёр тэмцээний үед шинжилгээний дээж авч байх хугацаанд болон эмнэлгийн ажилалт хийж байхад ч гэсэн сүүлийн тэмцээний үед тамирчид илүү их ядарч байсан нь ажиглагдав. Энэ нь тамирчдыг тэмцээнүүдийн хооронд тодорхой хугацаагаар амрааж байхын чухлыг харуулж байна.

Бид тус хоёр тэмцээнд оролцож байгаа тамирчдын хоолонд давхар хяналт тавилаа. Эхний тэмцээн буюу Интернационал тэмцээний үед тамирчдын хэрэглэсэн хоол 168±2,25 г уураг, 183,8 ± 3,48 г өөх тос, 350,5 ±3,06 г нүүрс ус, 3907,4 ± 43,1 ккал илчлэгтэй байсан ба сүүлийн тэмцээний (Ах дүү армиудын аварга шалгаруулах) үед тамирчид 120,0 ± 3,50 г уураг, 115,0 ± 12,3 г өөх тос, 331,7±13,7 г нүүрс ус, 2995,5±24,6 ккал илчлэгтэй байлаа. Физиологийн шаардлага ёсоор бол сүүлийн тэмцээнд оролцсон тамирчдын хоол өмнөх тэмцээнийхээс илүү чанартай байх ёстой юм.

ДҮГНЭЛТ

1. Судалгаанаас үзэхэд, судалгаанд хамрагдсан тамирчдын ажиллах чадвар хангалттай биш, тэдний сэргэх чадвар удаан байна. Энэ нь бэлтгэл дасгалыг шинжлэх ухааны үндэслэл муутай хийж, ажил амралтын дэглэмийг зөв тохируулахгүй байгаагийн дээр тэдний хоолны хэмжээ, найрлагын тохироо оновчтой биш, тамирчдын бие махбодыг витаминжуулж эрдэс бодисоор хангах явдал хангалтгүй байна. Үүнээс үндэслэж энэ талаар өөрийн орны өвөрмөц онцлогт тохирсон эмнэлэг биологийн арга зүйг шинжлэх ухааны үүднээс боловсруулж мөрдөх нь зүйтэй байна.

2. Тамирчдын бэлтгэлийн явцыг хянаж, тэдний цусны сүүний хүчлийн хэлбэлзлэлийн байдлаар үнэлгээ дүгнэлт өгөх үндэстэй гэж үзэж байна.

Ном зүй

1. Н. И.Волков-Проблема утомления и восстановления в теории и практике спорта. Журн. Теория и практика физической культуры. 1974, № 1, 60—62.
2. С. В.Каледин, А. Ф.Краснова и др-Особенности физиолого-химической адаптации организма к мышечной деятельности в зависимости от величины интервалов отдыха между нагрузками в процессе тренировки. CCCP 1961.
3. Н. Н. Яковлев-Биохимия спорта Журн. Физкультура и спорт. 1974.
4. Н. Н.Яковлев - Биохимическая основа утомления и его значение в спортивной практике, Журн. Теория и практика физической культуры, 1976, N° 7, 19
5. Н.Н.Яковлев-Анаэробное и дыхательное фосфорилирование при мышецной деятельности их соотношение и регуляция. В кн.: Фосфорилирование и функция. Л, ИЭМ, 1960, 243.
6. Н.Н.Яковлев-Проблема биохимической адаптации мышец в зависимости от характера их деятельности. Журн. Общей биологии. 1958.
7. Биохимия под. ред. Н.Н. Яковлева. Журн. Физкультура и спорт. 1974, 147, 254—272.
8. Спортивная медицина. под. ред. В. Л. Карпмена. Журн. Физкультура и спорт, 1980, 159—161.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1148
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК