Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1978, 1,2(27,28)
Архаг остеомиелитын хүндрэл
( Судалгааны өгүүлэл )

Т. Пүрэвжав (Улсын Клиникийн Төв эмнэлгийн)

Улсын Клиникийн Төв эмнэлэг

 
Абстракт

У больных с хровическим гематогенными остеомиелитами были выявлены различные обшие и местные осложнения. Из общих осложнений мы у 47 больных выявили анемию и у 6 чел. амиолоидоз почек. Хронические нагноительные процессы как причина общего амилоидоза занимают по частоте второе место после туберкулеза (М.Л.Щерба 1957) Из местных осложнений остеомиелита-патологические переломы-22, артриты-19, контрактура близлежащих сустатов-17, атрофия конечности-4, анкилоз-2, абсцесс в мягких тканях-8, патологические вывихи -2. незаживающие язвы-2, вторичное кровотечение-1 и др.

Архаг остеомиелит өвчний үед тохиолдох хүндрэл нь уг эмгэгийн явц, өвчилсөн хугацаа, үүсгэгч, бие махбодын эсэргүүцэх чадал, хийгдсэн эмчилгээний арга барил зэрэг шалтгаалах хүчин зүйлээс хамарч олон янз болохыг (Н.Л.Вильк, Н.П.Рабинович 1931; П.Г.Корнев, 1945; А.Г.Терегулов 1948; Д.А.ШейхАли 1949; М.Л.Щерба 1957; И.Б.Кузнецов 1960; В.Н.Исмайлова 1960; М.В.Гринев 1968) эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Архаг остеомиелит өвчний үед тохиолдож байгаа хүндрэлийг бие махбодын аль ч эрхтэн системд нөлөөлж өөрчлөлт үзүүлэх ерөнхий ба зөвхөн өвчилсөн эрхтний тодорхой хэсэгт тохиолдох байрлалын гэж хувааж болох юм. Энэ дурдсан хоёр төрлийн хүндрэлээс архаг остеомиелит өвчтэй 158 өвчтөнд судалгаа хийхэд ажиглагдсан хүндрэлийг товч авч үзье.

ЕРӨНХИЙ ХҮНДРЭЛ-Хэвлэлийн тойм болон бидний судалгаанаас үзэхэд архаг остеомиелит өвчний үед нилээд элбэг тохиолддог, бүс бие махбодод зохих нөлөө үзүүлж обьектив болон субьектив шинж илрэх ерөнхий хүндрэлийн нэг нь цус багадах өвчин (анемия) юм. Энэ талаар И.С.Венгеровский (1964); A.М.Солнцев (1970) нар бичсэн байна. Бид 1969-1973 онд Улсын клиникийн төв эмнэлгийн гэмтэл согог, мэс заслын тасагт эмчлэгдсэн архаг остеомиелит өвчтэй 158 хүнд судалгаа хийхэд клиник ба лабораторийн шинжилгээгээр 47 (29,7%) өвчтөнд цус багадах өвчний шинж илэрхий байсан юм. Бие махбодыг шууд үхэлд хүргэж болох ноцтой өөр нэг хүндрэл нь бөөр, элэг, дэлүү зэрэг амьдралын чухал нөлөө бүхий, дотор эрхтнүүдэд цардууланцар (амилоидоз) үүсэн үгдрэл хамаарна. Остеомиелит өвчний үед дотор эрхтэнд цардууланцар үүсч хүндрэх нь тохиолдох тооны хувьд зөвхөн архаг сүрьеэ өвчний дараа хоёр дугаарт ордог болох нь М.Л.Щербагийн (1957) судалгаагаар нотлогджээ. Эх орны их дайны үед гэмтлийн улмаас үүссэн архаг остеомиелит өвчтэй хүмүүст дотор эрхтэнд цардууланцар үүсч хүндэрсэн цөөн тохиолдлыг П.К.Корнев (1945), А.Г.Терегулов (1948); Д.А.Щейх-Али (1948) нар бичсэн байна. Архаг остеомиелит өвчний үед цардууланцрын өөрчлөлт голдуу бөөрөнд үүсч цаашид үгдэрсээр бөөрний хурц дутагдалд ордгийг Л.В.Бильк ба Н.Л.Рабинович (1931) нар тодорхой судалжээ Одоо үед архаг остеомиелит өвчний эмчилгээнд антибиотик эмийг их хэмжээтэй хэрэглэж байгаа боловч дотор эрхтэнд цардууланцар үүсэх хүндрэл цөөнгүй байна. М.Г.Гринов (1963) остеомиелит өвчтэй 228 хүнд судалгаа хийхэд 10 (4,5%) өвчтөнд бөөрөнд цардууланцрын хүндрэл үүссэнийг тогтоожээ. Бидний судалсан архаг остеомиелит өвчтэй 158 өвчтөний 6 хүнд (3,8% бөөрөнд цардууланцрын өөрчлөлт гарсан нь клиник-лабораторийн шинжилгээгээр нотлогдсон юм. Остеомиелит өвчнөөр өвчилсөн хугацаа нь 7-33 жилийн хооронд байлаа. Байрлалын хувьд дунд чөмөгний үрэвсэлтэй 4, бугалга ба том шилбэ яс өвчилсөн тус бүр нэг хүн байв. Өвчлөгсдийн шээсний шинжилгээнд уураг 0,15-5,3%, микро цус алдалт бүх өвчтөнд байв. Цагаан цогцсын тоо харах талбайд 25-35 орчим, нэг өвчтөнд гиалиновый цилиндр тодорхойлогдов. Эдгээрийн 3 өвчтөнд цусны даралт буурч дээд хэмжээ нь 100 доод хэмжээ нь 60 ба түүнээс бага байв. Цусанд үлдэгдзл азот онц өөрчлөлтгүй, 3 хүнд өндөгний цусны шинжилгээнд УЦТ урвал цагт 60-70 мм хүртэл хурдассан, лейкоцитын тоо 12000-15000 хооронд байв. Хоёр өвчтөнд нүүр хөлд нь хаван сууж цэлхийсэн, 3 хүнд элэг дэлүү бага зэрэг томорсон тэмтрэлтэнд мэдэгдэж байв.

Байрлалын хүндрэл - Энэ хүндрэл уг өвчилсөн үе мөч, яс, түүний ойролцоо зөөлөн эд, үенд архаг остеомиелит өвчний улмаас үүссэн үгдрэл хамаарна. Байрлалын хүндрэлээс хамгийн элбэг тохиолддог нилээд хүнд нь ЭМГЭГ ХУГАРАЛТ юм. Остеомиелитын үед үрэвссэн яс хугардгийг анх 1863 онд Вернейль, 1874 онд Морсо нар хэвлэлд бичжзэ. Оросод анх 1891 онд Горохов, 1925 онд A. В. Бритнев нар бичсэнээс хойш өнөөдрийг хүртэл олон эрдэмтэн судалж бичсээр байна. Судалсан байдлаас үзэхэд энэ хүндрэл 2-20,4% хүртэл тохиолддог нь доорхи хүснэгтээс тодорхой байна.

Бидний судалгаанд авагдсан 22 хүний 18 нь дунд чөмөг яс хугарсан атгаал ба шилбэ ясны том бүдүүн нь хугарсан тус бүр 2 хүн байв. Нас 4-51 хооронд, эрэгтэй-15, эмэгтэй-7, Клиник рентген шинжилгээгээр хугаралтын шалтгааныг магадалж үзэхэд 5 хүнд чөмөг ясны гандан хэсгийн их хэмжээний талбайд үрэвслийн гүн өөрчлөлт болсон үүний хоёрт нь үрэвсэл бүх гандан хэсгийг ургацын бүс хүртэл хамарч үхжилд оруулснаас гандан хэсэг нь мөхлөг болон эрүүл яснаас тасарсны улмаас хугарсан байлаа, 4 хүнд чөмөгний булуу идээнд гүн идэгдэж мөхлөгт хөндий үүссэн өөрчлөлт дээр хугаралт болсон байв. 3 өвчтөн том хэмжээний мөхлөг авч хөндийг хусаж цэвэрлэсэн хагалгаа хийлгэж эмнэлгээс гарсны дараа хальтарч унасан, автобусанд шахуулсан зэрэг бага зэргийн гэмтлийн дараа хугарсан нь нотлогдлоо. Бусад тохиолдолд яс нь хугарч удсаны улмаас өөрчлөгдөж хугаралтын шалтгааныг нарийн тогтоох боломжгүй байв. Өвчтөний олонхи нь яс хугарснаа хугацаанд нь мэдээгүй хожуу мөч мурийж-тахийж, хэлбэрээ алдсан, хугарсан түвшинд хөдөлгөөн гарсан үед мэдсэн байна. Хугаралтын улмаас 9 өвчтөний хөлийн хэлбэр ихээр өөрчлөгдөж, 8 хүний яс богиносож, хоёрт яс нь уртсаж, нэг хүнд хугаралтын түвшинд хуурамч үе үүссэн байлаа. Үений үрэвсэл (артрит) болсон хүндрэл-19 (12%) тохиолдсоны нэг нь даамжирч үе нь мултарч, 2 өвчтөнд хагас мултарсан байв.Эдгээр ноцтой хүндрэлээс гадна үрэвссэн мөчний ойролцоо байрлал бүхий үе татанхай (контрактура) болсон-17 (10,8%), зөөлөн эдэнд буглаа үүссэн-8, өвчилсөн мөч нь нарийсч хатингаршсан (атрофи)-4, удаан хугацааны идээт цоорхойд суурилан шархалсан-2, үений үрэвслийн улмаас үений зай нийлж хөдөлгөөнгүй (анкилоз) болсон-2, архаг өөрчлөлтийн улмаас цус алдсан-1 зэрэг хүндрэл тохиолдов.

Товч дүгнэлт

  1. Архаг остеомиелит өвчний үед бие махбодын бүх эрхтэн системд нийтэд нь нөлөөлөх ЕРӨНХИЙ ба зөвхөн өвчилсөн үе мөчинд тохиолдох БАЙРЛАЛЫН гэзэн 2 үндсэн хүндрэл байна.
  2. Ерөнхий хүндрэлээс бидний материалаар архаг остеомиелит өвчтэй 153 өвчтөнөөс 47 (29,7%) хүнд цус багадалт 6 (3,8%) өвчтөнд бээрний цардууланцрын хүндрэл ажиглагдлаа.
  3. Байрлалын хүндрэлээс өвчилсөн ясны эмгэг хугаралт, үений үрэвсэл ба татинхай, үений завсар нийлж хөдөлгөөнгүй болох, идээг цоорхойн амсар шархлах, хугарсан ясанд хуурамч үе үүсэх, үе мөч хатингарших, цус алдах зэрэг хүндрэлүүд  тохиолдож байна.
Ном зүй

Н.Л.Вилъс a Н.П.Вабинович Клиническая медицина-1, 1931, П.Г.Корнев В кн. Опыт Советской медицины в Великой Отечественной войне. 1945, А.Г.Терегулов В кн. Труды Казанского НИИ ортопедии и восстановительной хирургии, том-11, 1948,
Д.А.Шейх-Али такая же книга том III-1949, М.Л.Щерба Общяй амилоидоз М. 1957,В.Н.Исмаилова Патологический перелом у детей при гематогенном остеомиелите. Вестник хирургии. им. Грекова,1965 М.В.Гринев Общий амилоидоз у больных остеомиелитом. Вест. хирургии. им. Грекова,1968, №8
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1513
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК