Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1978, 1,2(27,28)
Бага тархинд байрласан олон буглаа
( Судалгааны өгүүлэл )

Л.Шагдар (Анагаах ухааны дэд эрдэмтэн) Ц.Санжмятав (Их эмч)

Л.Шагдар (Анагаах ухааны дээд сургуулийн чих, хамар, хоолой, нүдний өвчний тэнхэмийн эрхлэгч)

Анагаах ухааны дээд сургууль

 

 

Чихний эмгэгээс үүсэлтэй тархины болон бага тархины олон буглаа нь ховор тохиолддог (В.О.Калина,1957) гэж үздэг боловч сүүлийн жилүүдэд тархины олон буглаа нилээд элбэг тохиолдох болсныг эрдэмтэд (В.П.Бондарь,1966. Л.Е.Тодадзе, 1966; С.А.Ярлыков, 1966: Б.П.Баренбаум, 1969; А.Ф.Смеянов,1974) бичжээ.Тархинд олон буглаа байрласан нөхцөлд өвчний тавилан муу байдаг. С.А.Ярлыков (1966) тархины олон буглаатай 16 өвчтөн эмчилж түүний хоёр нь эдгэрсэн тухай тэмдэглэсэн байна. Бага тархины буглааны тухай тун ховор бичигдсэн байдаг бөгөөд 1962 онд, Ханой хотын профессор Тран, Хью, Туок бага тархины буглааны 6 тохиолдлыг бичсэн бөгөөд эдгээр нь ганц буглаа байжээ. Харин бага тархинд байрласан олон буглааны тухай мэдээг бид, өөрсдийн ашигласан хэвлэлээс олж үзсэнгүй. Иймээс бидний нийтлүүлж буй энэ тохиолдол нь маш ховор учраас эмч нарт сонирхуулах нь зүйтэй гэж үзлээ. Өвчтөн А. 12 настай, эмэгтэй (өвчний түүхийн дугаар 3535(242) 1975 оны 3-р сарын 21-нд Архангай аймгаас дундат чихний идээт мезотимпанит, идээт менингит оноштойгоор Улсын клиникийн төв эмнэлгийн чих, хамар, хоолойн клиникт хэвтжээ. Хэвтэх үед, толгой ялангуяа ар дагзаар маш хүчтэй өвдөнө, байнга огиулан бөөлжинө, үе үе ухаан балартана. Зүүн чихнээс эвгүй үнэртэй булаг гоожно гэсэн зовуурьтай байлаа. Уг өвчин 3 хоногийн өмнө гэнэт эхэлсэн. Хүүхэд багадаа улаан бурхан, салхин цэцэг өвчнөөр өвчилсөн, 2 сартай байхаас нь эхлэн зүүн чихнээс булаг байнга гардаг болсон, 1973 оны 6-р сард чихнээс үүссэн идээт менингит өвчний учир зүүн чихэнд төгс хагалгаа хийлгэн эдгэрчээ. Тус клиникт хэвтэх үед хүүхдийн биеийн еренхий байдал маш хүнд толгой нь хүчтэй өвдсөнөөс хүүхэд уйлж, хашгирч байлаа. Хүүхэд ямар ч хөдөлгөөнгүй, дэргүй хэвтэхийг эрмэлзэх боловч байнга огиулан бөөлжих бөгөөд юманд сонирхолгүй, дүйнгэ, ухаан саруул боловч ярих дургүй, ярих үед үгээ зөөж удаан ярина. Хүүхэд их туранхай, ялангуяа өвчин эхэлснээс хойш улам их турсан гэнэ. Судасны цохилт 1 минутад 80, артерийн даралт 90/50, дагзны булчин 3 хуруу чангарсан, Керинг, Брудзинскиин шинж хоёр талдаа тод илэрсэн, зүүн талын гар хөлийн булчингийн тонус суларсан байлаа. Нүдний хөдөлгөөн чөлөөтэй, нистагм илрээгүй. Зүүн чихний араас мэс засал хийлгэсэн сорвитой, зүүн чихний хөндий нь чихний ар ханаас түрсэн цүлхгэр зөөлөн хавдар, грануляци идээгээр дүүрсэн, эвгүй үнэртэй байв. Зүүн чихний араар болон шилний хонхрын орчим дарахад эмзэглэнэ. Цусны шинжилгээ:  лейкоцит 12800, УБТУ-28 мм (1 цагт, гемоглобин 13 г хувь, э-2, п-6, с-72, л-19, м-1) Нугасны ус авахад шингэн бага зэргийн даралттай, тунгалаг, Пандын урвал (+-) уураг 0,198%, цитоз 163. Чихний идээт үрэвслээс үүссэн зүүн бага тархины буглаа гэдэг оноштойгоор яаралтай мзс засал хийлээ (мэс засалч дэд эрдэмтэн Л.Шагдар). Хагалгааны үед чихэн дэх эмгэг өөрчлөлтийг бүрэн цэвэрлэж үзэхэд гавлын ар хотгорт холестеотом турж, ургасан, хураагуурын тахир хонгил хоосорч, гадагш цүлхийсэн, хөхөнцөр сэртэнгийн бүх хөндийнүүд идээр грануляцаар дүүрсэн байв. Эмгэг өөрчлөлтийг цэвэрлэж гавлын ар хотгорт бага тархины өмнө хэсэгт бүдүүн зүүгээр хатган соруулахад өтгөн ногоон идээр гарсан учир зүслэг хийхэд 20,0 орчим идээр гарав. Буглаа байсан газар гоожуур тавин шархыг нарийсган хагалгааг дуусгав. Хүүхдийн биеийн байдал хагалгааны 2 дахь өдрээс эхлэн муудаж толгойны өвдөлт нэмэгдэн, заримдаа Дфексоны таталт өгч эхэлсэн учир мэс засалд дахин орж буглааны орчмыг шалгаж үзэхэд эхний буглаа байсан газрын ар болон өмнө хана цүлхийж байсан учир хатгаж үзэхэд тус бүр 3-5,0 идээр гарсан учир уг хоёр буглааг нээлээ. Хоёр дахь хагалгааны дараа хүүхдийн биеийн байдал хэвэндээ байсан боловч толгой өвдөх бөөлжих нь намдаж хөл гар нь татахаа болив. Хагалгааны 5 дахь өдрөөс эхлэн толгой өвдөх нь нэмэгдэн, бөөлжиж эхэлсэн учир боолтын үеэр шалгаж үзэхэд том хөндийн дээд хана цүлхийж байсанд зүсэхэд 5,0 орчим идээр гарав. Тархи дахь идээрээ бактерологийн шинжилгээ хийхэд пенициллин, стрептомицин, тетрациклин, левомицетинд мэдрэхгүй, эритромицинд, сулхан мэдрэмтгий, Мицеринд мэдрэмтгий идээрлүүлэгч микроб олдов. Хагалгааны дараа антибиотик эмчилгээ, хордлогын эсрэг эмчилгээ хийснээр хүүхдийн биеийн байдал сайжирч шарх нь бүрэн эдгэрэн 6-р сарын 25нд эмнэлгээс гарлаа. Уг хүүхэд одоо эрүүл, сургуульд суралцаж байна. Бидний энэ тохиолдлын сонирхолтой нь: 1. Бага тархины буглаа нь төгс мэс засал хийлгэсэн чихнээс эхлэн хураагуурын тахир хонгилыг дамжин үүссэн. 2. Зүүн бага тархинд тусгай тусгай 4 буглаа байрласан. 3. Бага тархины олон буглаа бүрэн эмчилгээ авсны зэрэгт оршино.

Ном зүй

Баренбаум Б.П.«К вопросу о множествеяных отогенных абсцесс ах моз-га. Журн. уш. нос. горл. бол 1969. 4. 94
Бондарь В.П. Вест. оторинолар. 1965. 1. 40.
Битюрина Л.М.«Случай отогенного рецидивирующего абсцесса» Вест., оторинолар. бол 1977, 4. 94.
Калина В.О.«Отогенные абсцессы мозга М. 1957.
Смеяноз А.Ф.К казуистике множественных абсцессов головного мозга риногенного происхождения» Журн. уш. нос, горл, бол. 1974. 5. 114.
Толадзе. Л.Е.«К вопросу о множественных абсцессах мозга отогенного происхождения» Вест. оторинолар. 1966. 1. 45.
Тран,Хью,Туокидр«Шесть наблюдений абсцесса мозжечка» Вест.оторинолар. 1962. 3. 95.
Ярлыков С.A.«Множественные отогенные абсцессы мозга» Журн.уш.нос. горл. бол. 1
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1581
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК