Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1978, 1,2(27,28)
Зүрхний гажгийг оношлоход электрокардиограмм фонокардиограммын шинжилгээний ач холбогдол
( Судалгааны өгүүлэл )

Б.Жамбалжамц, Д.Эрдэнэчулуун (Эрдэм шинжилгээний ажилтан) (Анагаах ухааны хүрээлэнгийн захирал, акад) Т. Шагдарсүрэн

 
Абстракт

Авторы изучили диагностическую ценность признакоз электрокардиограммы (ЭКГ) и фонокардиограммы (ФКГ) при различных пороках сердца. При исследованиях проведены анализы ЭКГ на 213 чел. и ФКГ-115 чел. с различными врожденными и приобретенными пороками сердца, которым было сделано оперативное вмешательство. Больных с врожденными пороками сердца сгруппировали по сос-тоянию кровонаполнения малого круга кровообращения в 3 группы: гиперволеми-ческий, гиповолемический и нормоволемический, а приобретенные пороки сердца на митральный стеноз, чистый и митральный стеноз с недостаточностью митрального клапана. В статье изучены ЭКГ-ские и ФКГ -ские признаки по группам порока сердца, а также некоторые особенности отдельного порока. Ценности  ЭКГ-ского    исследования    показали     выявления  гипертрофии перегрузки камеры сердца и определения  ритма сердца, состояние питания миокарда. По ФКГ-скому исследованию  определяли   характер, локализацию сердечного мума и изменения тонов сердца. Эти исследования не только полезны для диагностики порока сердца, но имеют большую роль для определения нарушения гемодинамики и показаний хирургического вмешательства.

Зүрхний цахилгаан (ЭКГ) ба авиа, дууны (ФКГ) бичлэгүүд нь зүрхний гажгийг танин мэдэх шинжилгээний үндсэн арга юм. Зүрхний цахилгаан бичлэг нь зүрхний бусад шинжилгээнүүдийн суурь дэвсгэр нь болдог ба оношийн ач холбогдлоороо ямар ч шинжилгээгээр сольшгүй ач холбогдолтой байдаг. (Л.И.Фогельсон, 1957, Г.Я.Дектярь 1968, В.Ионаш 1960). Зүрхний цахилгаан бичлэгээр зүрхний сэрэхүй чанар болон дамжуулах системийн ажиллагаа, зүрхний хөндийнүүдийн тэлэгдэл, ачаалалт, зүрхний булчингийн тэжээл, бодисын солилцооны өөрчлөлт зэргийг тодорхойлдог. Зүрхний үйл ажиллагааны үед үүссэн авиа дүуг бичсэнээрээ (ФКГ) чихээр сонссоныг бататгахын хамт хүний чихний хүлээн авч чаддаггүй авиа ба дууны хэсгийг тэмдэглэх боломжтой юм. (Л.М.Фитилева 1968, Э.Н.Брудная, И.Ф.Остаичук 1968, Г.И.Кассироский 1964-1972, Хольдак Вольф 1974) Бид П.Н.Шастины нэрэмжит клиникийн эмнэлгийн зүрх-судасны мэс заслын тасагт, мэс заслын эмчилгээ хийлгэж онош батлагдсан 16-44 насны (эрэгтэй-74, эмэгтэй-156) 213 хүний ЭКГ ба ФКГ-115 хүний шинжилгээнүүдэд ажиглалт хийлээ. Зүрхний төрөлхийн гажгийг цусны бага эргэлтийн өөрлөлтийн байдлаар гиперволемия (цусны бага эргэлтийн цусны хзмжээ ихэссэн) гиповолемия (цусны бага эргэлт дахь цусны хэмжээ багассан), нормоволемия (Бага эргэлт дахь цусны хэмжээ хзвийн) гэж гурав ангилан үзлээ. Гиперволеми-үүсгэдэг гажигт: Зүрхний тосгуурын таславчийн цоорхой (ЗТТЦ), Ховдлын таславчийн цоорхой (ХТЦ), Артерийн битүүрээгүй цорго (АБЦ) Гиповолеми-үүсгэдэг гажигт: Уушгины артерийн нарийсал, (УАН) Фаллогийн дөрөвлөсөн ба гуравласан гажиг Нормоволеми үүсгэдэг гажигт: Гол судасны хавхлагын нарийсалт, Аортын коарктац,зүрхний олдмол гажигт: хоёр хавтаст хавхлагын цэвэр нарийсалт, нарийсал нь дутагдалтай хавсарсан гэж ангилан үзэв. Бид Швед улсад үйлдвэрлэсэн Мингограф 34 аппаратын тусламжтайгаар зүрхний цахилгаан бичлэгийг 12 залгалтаар, зүрхний авиа дууны бичлэгийг өндөр, дунд, нам хэлбэлзэлтэйгээр 5 цэгт хийсэн ажиглалтаас үзэхэд зүрхний хэм ажиллагааны өөрчлөлт нь төрөлхийн гажгийн үед ховор гарч (A.Н.Бакулев, Е.Н.Мешалкин 1955, A.А.Вишневский, Н.К.Галанкин 1962, Б.А.Королев, И.В.Дынник) олдмол гажгийн үед их тохиолдож байна. В.Е.Незлин 1968, В.К.Василенко 1972, Г.Г.Гельштейн 1969 Зүрхний гажгийн үед хэм ажиллагаа түргэсэх тохиолдол их байгаа нь гол төлөв ээнэгших (конпенсаци) ажиллагаатай холбоотойгоос гадна вегататив мэдрэлийн өөрчлөлт, хэрх өвчний идэвхжлийн нөлөөтэй холбоотой гэж үздзг. (Л.И.Фогельсон, Г.Я.Дектярь 1966, В.X.Василенко 1970) зүрхний цахилгаан бичлэг хийлгэсэн бүх өвчтөний 167 (78,4%) нь зүрхний цахилгаан тэнхлэг баруун тийш хазайсан байна.

Энэ нь зүрхний ердийн босоо байрлалаас хамаарахаас гадна ТТЦ-ХТЦ, АБЦ, фаллогийн гажгууд, хоёр хавтаст хавхлагын нарийссан үед зүрхний баруун ховдол, баруун тосгуур, зүүн тосгуурын ачаалалт, ихсэж булчингийн гипертрофия болсонтой холбоотой гэж үздэг. (Г.Я.Дектярь 1966 Л.И.Фогельсоы 1957, A.А.Вишневский, Н.К.Галанкин 1962, Г.М.Соловьева, A.А.Намазова, Б.В.Шабалкин 1967 (Артерийн битүүрээгүй цоргын цөөн тохиолдолд ба гол судасны нарийсалтын үед (6,6%)-д зүрхний цахилгаан тэнхлэг зүүн тийш хазайсан, бусад 15%-д нь дундаж байршилтай байлаа.

Баруун ховдлын томролт нь тосгуурын таславчийн цоорхой ба уушгины артерийн нарийсал, фаллогийн гажгууд, хоёр хавтаст хавхлагын нарийсалтын гол чухал шинж болохоос гадна зүүн тосгуурын томрол нь (гипертрофия) хоёр хавтаст хавхлагын нарийсал гажгийн гол шинж болж байна. (Л.И.Фогельсов, 1957, Дектярь 1966, В.X.Василенко 1972, Е.Н.Мешалкин 1955, Н.М.Амосов, Я.А.Бендет 1969, Б.А.Королев, И.Б.Дынник 1968) Хүснэгтээс харахад зүүн ховдлын гипертрофии: АБЦ, ХТЦ, гол судасны гажгийн үед тохиолдож байна. Энэ нь түүний агшилт, сулралтын үеийн ачаалалт ихсэж, булчингийн зузааралт тэлэгдэл үүссэнтэй холбоотой юм. Зүрхний ховдлын таславчийн цоорхой, артерийн битүүрээгүй цорго, хүндэрсэн үедээ орсон юм уу, хоёр хавтаст хавхлагын хавсарсан гажгийн үед хоёр ховдлын зэрэг томролт нилээд илэрч байна. Артерийн битүүрээгүй цорготой өвчтөний 21,3%-нь аль нэг ховдлын томролт илрээгүй нь уг өвчний эхний үед ЭКГ-д өөрчлөлт гардаггүйг харуулж байна. Энэ тухай судлагчид мөн бичсэн байдаг. (Н.М.Амосов, Я.А.Бендет 1969, Б.А.Королев, И.Б.Дынник) Тосгуурын таславчийн цоорхойтой өвчтөний баруун тосгуурын томролт нь цоорхойгоор зүүн тосгуураас, баруүнд цус хаягдсаны улмаас булчингийн зузааралт үүссэнтэй холбоотой байдаг. (Г.М.Соловьева, A.А.Хамазова, Б.В.Шабалкин 1967). Гиссын баруун салааны хагас ба бүтэн хориг: тосгуурын таславчийн цоорхой гажигтай өвчтөний 56,9%-д нь илэрсэн нь оношийн чухал ач холбогдолтой шинж болох нь тодорхой байна. Үүнийг баруун ховдлын сулралтын үеийн ачаалалт ихэссэнтэй холбоотой гэж үздэг. (Б.А.Королев, И.Б.Дынник 1968, Г.М.Соловьева, A.А.Хамазова, Б.В.Шабалкин 1967) Зүрхний төрөлхийн ба олдмол гажгийн үед зүрхний ховдлын хана зузаарсны улмаас цусан хангамжийн харьцангуй дутагдал үүсдэг. Ялангуяа олдмол гажгийн үед зүрхний булчингийн тэжээл бодисын солилцооны алдагдал их байдаг. Бидний ажиглалтанд байсан олдмол гажигтай өвчтөний 59,1%-д нь, төрөлхийн гажгийн 28,2%-д зүрхний булчингийн тэжээлийн дутагдал бодисын солилцооны өөрчлөлт илэрсэн байна. Зүрхний авиа ба дууны бичлэгт судалгаа хийхдээ 1-р авиа хүртэлх хугацааг 0,06 хүртэл ба түүнээс дээш гэж хувааж үзсэн. Гиперволеми үүсгэдэг гажгийн 28,9%-д, хоёр хавтаст хавхлагын гажгийн 67,8%-д нь 1-р авиа хүртэл хугацаа 0,06-ээс их байлаа. Механик систол эхлэх хугацаа хожимдох нь ялангуяа хоёр хавтаст хавхлагын гажгийн үед нилээд элбэг тохиолддогийг харуулж байна. Мөн энэ хугацаанд нь хоёр хавтаст хавхлагын нарийсалтын хэмжээтэй шууд холбоотой байдаг гэж олон судлагчид бичсэн байдаг. (В.Ионаш 1960, Л.М.Фитилева 1968, В.К.Василенко 1972, Хольдак Вольф 1964) хоёр хавтаст хавхлагын нээгдэх үеийн чимээ уг гажгийн 64,5%-д
нь тохиолдож байна. Иймээс 1-р авиа  хүртэлх хугацаа уртсах, II шинж нь хоёр хавтаст хавхлагын гажгийг оношлоход чухал ач холбогдолтой шинж гэдэг нь нотлогдож байна. Энэ тухай мөн судлагчид бичсэн байдаг. (В.Е.Незлин 1968, В.К.Василенко 1972, Хольдак-Вольф 1964, Г.И.Кассирский 1972) В.П.Зеленин 1962, Л.М.Фитилева 1968) ФКГ-д ажиглалт хийхэд зүрхний төрөлхийн гажгийн үед 1-р авиа өөрчлөгдөхгүй, харин хоёр хавтаст хавхлагын нарийсалтын үед 1-р авиа чангарах нь 85,7%-д тохиолдож байна. Энэ шинжийг оношийн чухал ач холбогдолтой болох гухай Кассирский Г.А. 1967-1970, Фитилева Л.М. 1968, нар бичжээ. Зүрхний хоёрдугаар авиа гиперволеми үүсгэдэг гажгийн 51,3% хоёр хавтаст хавхлагын гажгийн 60,7%-д нь чангарсан байв. II авиа салаалж, гол судас ба уушгины артерийн хавхлагын зөрж хаагдах нь гиперволеми үүсгэдэг гажигтай 20 өвчтөнд илэрснээс 15 нь тосгуурын таславчийн цоорхойтой өвчтөн байлаа. Иймд: II авиа уушгины артерт салаалах нь тосгуурын таславчийн цоорхойн үед тохиолддог чухал шинж болж байна. Ийм дүгнэлтийг мөн (Н.М.Амосов, Я.А.Бендет 1969, Б.А.Королев, И.Б.Дынник 1960, Г.М.Соловьева, A.А.Хамазова, Б.В.Шабалкин нар) бичсэн байдаг. Агшилтын шуугианы хэлбэрүүдээс үзэхэд агшилтын үеийг бүхэлд нь хамарсан лент ба ээрүүл хэлбэрийн шуугиан, тосгуурын таславчийн цоорхой ба ховдлын таславчийн цоорхойн үед зонхилон тохиолдож байхад агшилтын сүүлийн хугацаанд хүч нь ихэссэн шуугиан артерийн битүүрээгүй цоргын үед, агшилтын эхэн үеийн хүч нь буурах хандлага бүхий шуугиан хоёр хавтаст хавхлагын дүтуу хаагдлын үед гол төлөв тохиолдож байна.

Диастолын үеийн шуугиан хугацааны сүүл рүү намссан байдлаар артерийн битүүрээгүй цорготой 29 хүнд бичигдсэн. Диастолын шуугиан хоёр хавтаст хавхлагын нарийсалтай бүх өвчтөнд илэрснээс 67,9%-д пересистолын шуугиан байгаа нь оношийн чухал ач холбогдолтой шинж болж байна. (В.Ионаш 1960, Я.В.Оберемченко 1972, Н.К.Василенко 1972) Цөөн биш тохиолдолд ховдлын таславчийн цоорхой, тосгуурын таславчийн цоорхой гажгийн үед протодиастолын шуугиан бичигдсэн. Энэ нь гажгийн сүүлийн үе шатанд зүүн тосгуурт ирэх цусны хэмжээ ихэссэнээс хоёр хавтаст хавхлагын харьцангуй нарийсалт болсонтой холбоотойгоос гадна уушгины артерийн хавхлагын харьцангуй дутуу хаагдалтай холбоотой байна.(Хольдак-Фольф 1964, Г.И.Кассирский 1972).

Дүгнэлт

Зүрхний цахилгаан бичлэгээр илэрч байгаа хэм ажиллагааны өөрчлөлт нь олдмол гажгийн үед ихээр гарч байгаагийн дотроос тосгуурын фибрилляция илүү тохиолдож байна. Нийт төрөлхийн ба олдмол гажгуудын үед тохиолдох хэм ажиллагааны алдагдлын ихэнх нь, хэм ажиллагаа хурдсах явдал байна. Зүрхний цахилгаан тэнхлэг гиперволемия, гиповолемия үүсгэдэг гажгууд болон хоёр хавтаст хавхлагын нарийслын үед баруун тийш хазайж, аортын хавхлагын нарийсалт, артерийн битүүрээгүй цоргын цөөн тохиолдолд зүүн тийш хазайсан байх нь харагдана. Зүрхний цахилгаан бичлэгээр, зүрхний хөндийнүүдийн томролт, булчингийн гипертрофия болох шинжүүд нь зүрхний гажиг өвчнийхөө төрлөөс шалтгаалж түүний эмгэг физиолог, гемодинамикийн өөрчлөлттэй нягт уялдан үүсч байна. Зүрхний булчингийн тэжээлийн дутагдал зүрхний олдмол гажиг ба цусны бага эргэлтийн даралт ихэссэн, хожим үе рүү шилжиж байгаа төрөлхийн гажигт үзэгдэж байна. Дамжуулах системийн хориг Гисын багцны баруун салааны хориг хэлбэрээр илрэх нь ТТЦ-ын үед нилээд их гарч байна. Зүрхний авиа-дууны бичлэгээр 0-1 хүртлэх хэмжээ ихсэх, үүсэх шинж нь хоёр хавтаст хавхлагын нарийсалтын гажигт илрэх үндсэн шинж болж байна. Зүрхний I авиа өндөр далайцтай бичигдэх нь хоёр хавтаст хавхлагын нарийслын үед, II авиа өндөр далайцтай буюу салаалж бичигдэх нь гиперволемия үүсгэдэг гажиг, хоёр хавтаст хавхлагын гажиг тохиолдож байна. Агшилтын үеийг бүтэн хамарсан шуугиан зүрхний таславчийн цоорхой гажгийн үед, ээрүүл ба лент хэлбэрээр голчлон тохиолдож, агшилтын сүүлч рүү хүч нь ихсэж, диастолын эхнээс нь хүч нь цаашдаа буурсан шуугиан артерийн битүүрээгүй цоргын үед бичигдэж байна. «Диас-толийн үеийн» үүнээс систолын өмнөх үед гарах шуугиан хоёр хавтаст хавхлагын нарийсалтын үед ихэвчлэн байхаас гадна диастолын эхэн үеийн богино шуугиан зүрхний таславчийн цоорхой гажгийн үед цөөвтөр тохиолдолд гарч байна.

Ном зүй

A.M.Амосов, Я.Л.Бендет «Хирургия пороков сердца» 1969. Г.И.Алексеев. «Внутрисердечные исследования в кардиохирургии раннего детского возраста»
А.Н.Бакулев Ё.Н.Мешалкин. Врожденные пороки сердца «Медгиз, 1955 г. Э.Н.Брудная, И.П.Остапчук. «Методы функциональной диагностики заболеваний сердечно-сосудистой системы» 1968 г. В.К.Василенко «Приобретенные пороки сердца» 1972 г. Киев. A.А.Вишневский, Н.Г.Галанкин Врожденные пороки сердца и крупных сосудов М. 1962. Г.Я.Дектярь «Электрокардиографическая диагностика. 1966. Кассирский И.А. Г.И.Кассирский «Звуковая симптоматика приобретенных пороков сердца к результаты хирургического лечения. Б.А.Королев И.Б.Данник «Диагностика врожденных пороков сердца и результаты хирургического лечения. Г.И.Кассирский «Фонокардиография при врожденных и приобретенных пороках сердца. Медгиз 1972. Я.В.Обремченко «О пересистолическом шуме при митральном стенозе. Кардиология 1972, № 5, с. 80. Г.М.Соловьева, A.А.Хамазова, Б.В.Шабалкин «Хирургия перегородки сердца 1967. Л.И.Фогельсон «Клиническая ЭКГ М, Медгиз 1957. Хольдак, К.Вольф Д. Атлас и руководство по фонокардиографии и смежным механокардиографическим методам исследования М. 1964.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1695
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК