Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 2(144)
Улаанбаатар хотын иргэдийн осол гэмтлийн шалтгаан
( Судалгааны өгүүлэл )

Б. Түмэн-Өлзий1, О. Чимэдсүрэн2

1ГССҮТөв, 2ЭМШУИС-ийн НЭМС

 
Абстракт

Accident is a condition of a damaged structure and un-operating function of the human body that exposed by an external episode-factor in short the term. In the 2000, WHO survey reported that 5 million mortalities occurred, annually and 16 000 observed daily due to the reason of accidents and injuries and thousands of people disabled.

In 1990 mortality caused by the accidents and injury included in the 5th of the main 5 mortality reasons and in 1998, it has reached-up to top 3.

The chart describes that, mortality caused by accident and injury raised twice in the last decade.

Morbidity caused by accident and injury is although increasing. In 2001 it was 2856.8 per 100 000 people and raised up to 3807.0 in the year of 2005.

National average of morbidity of accidents and injury was 2760.3, aimag’s (province) average was 1.062, average in the capital city was 6.477.4 per 100 000 people. It shows that UB city average is 3 times higher than national average and 6 times higher than aimag’s (provincial) average. This data tells us about necessities and demands to study reasons of accidents and injuries particularly, in the UB city.

Therefore a survey was investigated and aimed to identify accident’s reason according to the International Classification of Diseases-10 (ICD-10) among admitted residents of the UB city at the National Traumatology and Orthopaedics Research Center (NTORC) between 2004 and 2006. Incident rates of accidents were selected and injury reasons were categorized by the items of V01-Y89 according to the ICD-10. 11 categories were selected and compared by districts.

Survey result showed that 92.1% of addmited patients were residents of the UB city among total admisions at the NCTO in 2004-2006. Majorities of admissions (23.6%) were residents of the Songino-Khairkhan, Bayangol (21.4%) and Bayanzurkh (19.9%) districts while minority were addmitted residents of Bagakhangai (0.1%) and Baganuur (0.2%) districts.

Main reasons of accidents and injuries were falls (30.6%), violence (23.5%), other injuries caused by pressing, crashing and sqeezing (15.8%), and traffic accidents (15.4%).

Almost half portion of the population lives in the Ulaanbaatar city. Thus higher population density and geographic distances of districts were asscociated with such reasons.

Key words: accident and injury situation of Ulaanbaatar population, its reason, injury morbidity level in districts
Pp.21-23, Table 1, Figure 1, References 8

Товч утга

Монгол улсад осол гэмтлийн өвчлөл 2001 оны байдлаар 100 000 хүн амд 2856.8 байсан бол 2005 онд 3807.0 болж өссөн ба ГССҮТ-д тусламж авсан осол гэмтлийн өвчлөл 2002 онд 48553 байсан бол 2006 онд 61801 болж, хэвтэж эмчлэгдсэн дундаж өвчтөн 2002 онд 9293 байснаа 2006 онд 10832 болж тус тус өсөн нэмэгдсэн байна. Осол гэмтлийн бүртгэгдсэн нийт өвчлөлийн 5 жилийн дундаж улсын хэмжээнд 2760.3, аймгийн дундаж 1062, Улаанбаатар хотын дундаж 6477 буюу улсын дунджаас 3 дахин, аймгийн дунджаас бараг 6 дахин өндөр байгаа нь Улаанбаатарын иргэдийн осол гэмтлийн шалтгааныг судлах шаардлагатай байгааг харуулж байна.

Судалгааны зорилго нь осол гэмтлийн улмаас эмнэлгийн яаралтай тусламж авсан Улаанбаатарын иргэдийн осол гэмтлийн шалтгааныг судлахад орших ба Улаанбаатарын иргэдийн осол гэмтлийн шалтгааныг дүүргээр харьцуулах зорилт тавьсан болно. Судалгааны    материалд 2004-2006 онд осол гэмтлийн улмаас яаралтай тусламж авсан Улаанбаатарын иргэдийн халдварт бус өвчлөлийг бүртгэх хуудсыг авч, гэмтлийн шалтгааныг Өвчний ОУ-ын 10-р ангиллын дагуу V01-Y89 хүртэл 11 бүлэг болгон авч, дүүрэг тус бүрээр харьцуулав. Судалгаа нь дескриптив тоон судалгаа ба интенсив үзүүлэлт бодох, хүснэгтэн мэдээлэлд боловсруулалт хийх, хувь тооцоолох, графикт дүрслэл гэх мэт судалгааны аргуудыг хэрэглэв. Судалгааны боловсруулалтад компьютерийн статистистик мэдээллийн H-info программ болон хэрэглээний Microsoft Excel, Microsoft Word, Microsoft PowerPoint зэрэг программ хангамжуудыг ашиглалаа. Судалгааны үр дүнд ГССҮТөвд осол гэмтлийн улмаас тусламж авагсдын 90 гаруй хувь Улаанбаатарын иргэд байна. Улаанбаатарын дүүргүүд дотроо Сонгинохайрхан, Баянгол, Баянгол дүүрэг хамгийн өндөр Багануур, Багахангай дүүргийн хүмүүс хамгийн бага байна. Улаанбаатарын иргэдийн осол гэмтлийн шалтгааны эхний 5 байранд бүх төрлийн унах гэмтэл, хүчирхийлэл, амьгүй хүчинд өртөх гэмтэл, зам тээврийн осол, нохойд хазуулах гэмтэл орж байлаа. Судалгааны үр дүнд дээрх илүүтэй тохиолдож байгаа осол гэмтлийн шалтгааныг бууруулах арга хэмжээний талаар санал оруулсан болно.

Түлхүүр үг

Улаанбаатарын иргэдийн осол гэмтлийн байдал, түүний шалтгаан, дүүргүүдийн осол гэмтлийн түвшин

Удиртгал

Осол гэмтэл нь гадны хүчин зүйлийн богино хугацааны үйлчлэл нөлөөний улмаас хүний бие махбодийн бүтэц, үйл ажиллагаа алдагдах эмгэг юм. 2000 оны ДЭМБ-ын судалгаагаар дэлхий нийтэд нэг жилийн хугацаанд таван сая гаруй хүн, нэг өдөрт дунджаар арван зургаан мянган хүн осол гэмтлийн улмаас амь насаа алдаж, үүнээс хэдэн мянга дахин илүү хүн үүрдийн тахир дутуу болж байна. Монгол улсад осол гэмтэл хордлогын улмаас нас баралт 1990 онд хүн амын нас баралтын шалтгааны 5-рт орж байсан бол 1998 оноос 3-рт орох болж, осол гэмтлийн нас баралт 10 000 хүн амд 1995 онд 6.0, 2000 онд 7.6, 2005 онд 11.1 болж 10 жилийн хугацаанд бараг 2 дахин нэмэгдсэн байна. Осол гэмтлээс шалтгаалсан хөдөлмөрийн чадвар түр алдалт 16,8% болж, түүний 68-76% нь ид хөдөлмөрийн насны хүмүүс байгаа нь нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал болж байна.

Судалгааны зорилго нь осол гэмтлийн улмаас эмнэлгийн яаралтай тусламж авсан Улаанбаатарын иргэдийн осол гэмтлийн шалтгааныг судлах ба энэ зорилгын хүрээнд дараахь зорилтыг дэвшүүлсэн.

Үүнд:

  • Осол гэмтлийн улмаас яаралтай тусламж авсан Улаанбаатарын иргэдийн осол гэмтлийн байдлыг дүүргээр харьцуулах
  • Яаралтай   тусламж   авсан Улаанбаатарын иргэдийн осол гэмтлийн шалтгааныг тодорхойлох

Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй

Судалгааны хүрээ, материал: 2004-2006 онд ГССҮТөвд осол гэмтлийн улмаас яаралтай тусламж авсан Улаанбаатарын иргэдийн халдварт бус өвчлөлийг бүртгэх хуудсыг авч, гэмтлийн шалтгааныг Өвчний ОУ-ын 10-р ангиллын дагуу V01-Y89 хүртэл 11 бүлэг болгон авч, дүүрэг тус бүрээр харьцуулав.

Судалгааны төрөл: Дескриптив тоон судалгаа - интенсив үзүүлэлт бодох, хүснэгтэн мэдээлэлд боловсруулалт хийх, хувь тооцоолох, графикт дүрслэл гэх мэт судалгааны аргуудыг хэрэглэв. Судалгааны боловсруулалтад компьютерийн статистистик мэдээллийн H-info программ болон хэрэглээний Microsoft Excel, Microsoft Word, Microsoft PowerPoint зэрэг программ хангамжуудыг ашиглалаа.

Судалгааны үр дүн

Осол гэмтлийн улмаас сүүлийн 3 жилд ГССҮТөвд яаралтай тусламж авсан Улаанбаатарын иргэдийн осол гэмтлийн байдлыг 9 дүүргээр харьцуулан 1-р хүснэгтээр харууллаа.

Хүснэгт 1. Улаанбаатарын харьяа яаралтай тусламж авсан иргэд дүүргээр

2004-2006 онд осол гэмтлийн улмаас яаралтай тусламж авсан нийт иргэдийн дотор Улаанбаатарын иргэд 92.1% эзэлж байгаа ба үүний дотор Сонгинохайрхан (23.6%), Баянгол (21.4%), Баянзүрх дүүрэгт (19.9%) байгаа нь хамгийн өндөр, Багахангай (0.1%), Багануур дүүрэгт (0.2%) дүүрэгт хамгийн бага, харин Чингэлтэй дүүрэгт 14.5%, Сүхбаатар дүүрэгт 11.7%, Хан-Уул дүүрэгт 8.1%, Налайх дүүрэгт 0.5% байгаа ба нийт нийслэлийн харьяа тусламж авсан хүмүүсийн гэмтлийн шалтгааны эхний байруудад унах гэмтэл (30.6%), хүн хоорондын хүчирхийлэл (23.5%), амьгүй механик хүчинд өртөх гэмтэл (15.8%) болон зам тээврийн осол (15.4%) орж байгаа нь хүн амын нягтрал, улсын нийт хүн амын бараг тал хувь нь нийслэл хотод төвлөрөн амьдрах болсон, дүүргийн байршил, оршин суугчдын тоо зэрэгтэй холбоотой юм.

Улаанбаатарын төвийн байрлалтай хүн ам их суурьшдаг, осол гэмтэл их тохиолдож байгаа 6 дүүргийн эхний 5 байранд орж байгаа осол гэмтлийн шалтгааныг дараахь зургаар харууллаа.

Зураг 1. Улаанбаатарын төвийн 6 дуургийн осол гэмтлийн шалтгаан

Нийт 9 дүүргээс 7 дүүргийн хүмүүсийн яаралтай тусламж авсан осол гэмтлийн шалтгааны нэгдүгээр байранд бүх төрлийн унах гэмтэл /W00-W19 нь 28.2-35.6%/ орж байгаа нь манай орны цаг агаар, улирлын онцлогоос хамааран өвөлдөө цас мөсөн дээр халтирч унах, бусад улиралд хотын тохижилттой холбоотой ба ухсан нүх суваг шуудууг удаан хугацаанд хэвээр үлдээж, цаг агаарын онцлогт тохироогүй плита хавтангаар зам талбайг бүрснээс халтирч унах, мөн барилгын үйл ажиллагаа явуулахдаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм муу мөрдсөнөөс барилга дээрээс унах, согтуугаар зам, нүх, шуудуу, барилга байшингаас унаж гэмтэх нь элбэг байдагтай холбоотой байж болох юм. Осол гэмтлийн улмаас яаралтай тусламж авагсдын тэр дундаа Улаанбаатар хот дотроо байрладаг 6 дүүргийн хүмүүсийн гэмтлийн шалтгааны 2-рт хүчирхийлэл (X85-Y09 нь 21.2-25.9%) орж байгаа бөгөөд энэ нь нийт тусламж авагсдын 23.5% буюу бараг 1/4 -ийг эзэлж байгаа нь хүн амын төвлөрөл төвлөрөл, архидан согтууралт, ажилгүйдэлт, ядууралтай холбоотой гэж үзэж болохоор байна.

Төвийн байрлалтай дүүргийн иргэдийн яаралтай тусламж авсан осол гэмтлийн шалтгааны 3,4-рт (13.3­17.2%), захын байрлалтай Налайх, Багануур дүүргийн иргэдийн гэмтлийн шалтгааны 1-рт (28.6-32.1%), Багахангай дүүрэгт гэмтлийн шалтгааны 2-рт (26.2%) зам тээврийн осол (V00-V99) орж байгаа бөгөөд энэ нь замын хөдөлгөөний нягтрал ихэссэн, замын бүрэн бүтэн байдал алдагдсан, замын хөдөлгөөнд оролцох соөл хангалтгүй, хотоос зайдуу замд хурд хэтрүүлдэг зэрэг олон шалтгаантай гэж үзэж байна. Бүх дүүргийн гэмтлийн шалтгааны 5-рт нохойд хазуулах гэмтэл /3.6-8.3%/ орсон байгаа нь золбин нохой ихэссэн, эзэнтэй нохойг хамгаалалтын хошуувчтай явуулж хэвшээгүй, нохойг сул орхидог зэргээс холбоотой гэж үзэж болох юм.

Дүгнэлт

  1. ГССҮТөвд осол гэмтлийн улмаас тусламж авагсдын 90 гаруй хувь Улаанбаатарын иргэд байна.
  2. Улаанбаатарын дүүргүүд дотроо Сонгинохайрхан, Баянгол, Баянгол дүүрэг хамгийн өндөр буюу 19.8­23.6 хувийг эзэлж байна.
  3. Багануур, Багахангай дүүргийн хүмүүс хамгийн бага буюу тусламж авагсдын 0.1-0.2 хувийг эзэлсэн байна.
  4. Улаанбаатарын иргэдийн осол гэмтлийн шалтгааны эхний 5 байранд бүх төрлийн унах гэмтэл, хүчирхийлэл, амьгүй хүчинд өртөх гэмтэл, зам тээврийн осол, нохойд хазуулах гэмтэл орж байна.
  5. Гэмтлийн шалтгааны эзлэх хувийг дэс дарааллаар авч үзвэл төвийн байрлалтай 6 дүүрэгт бүх төрлийн уналт, хүчирхийлэл, амьгүй хүчинд өртөх гэмтэл, зам тээврийн осол, нохойд хазуулах гэмтэл орж байгаа бол алсын байрлалтай 3 дүүргийн гэмтлийн шалтгааны эхний байруудад зам тээврийн осол, уналт, хүчирхийлэл, амьгүй хүчинд өртөх гэмтэл, нохойд хазуулах гэмтэл орж байгаа нь төвийн дүүргүүдэд уналт, хүчирхийлэл их, захын дүүрэгт зам тээврийн осол, уналт хамгийн их байгааг харуулж байна.

Санал, зөвлөмж

  1. Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд болон бусад түвшинд хийгдэж буй судалгааны дагуу урьдчилан сэргийлэх сурталчилгааны ажиллагааг тогтмол, чанартай, үр ашигтай явуулж хэвших.
  2. Нийслэлд хүн ам их төвлөрч байгаа ба бүх төрлийн унах гэмтэл нэгдүгээр байрыг эзэлж байгаа тул эрүүл аюулгүй орчин бүрдүүлэх, ухсан нүх шуудууны орчимд анхааруулах тэмдэг байршуулах, цаг тухайд нь битүүлж байх, зам талбайн цас мөсийг цэвэрлэж байх, барилгын ажлын хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны журмыг мөрдөж ажиллах.
  3. Хүн хоорондын хүчирхийлэл өндөр хувийг эзэлж байгаа учир түүний шалтгааныг нарийвчлан тогтоох судалгаа хийх, архидан согтууралтыг бууруулах арга хэмжээ зохион байгуулах,
  4. Зам тээврийн осол гэмтлийг бууруулахын тулд явган зорчигч гэрэл дохионы дагуу гарцаар гарч сурах, автомашины жолооч болон зорчигч нь хамгаалах бүс, малгайг хэрэглэж, дүрмийн дагуу соөлтой хөдөлгөөнд оролцох.
  5. Нохойд хазуулах гэмтэл гэмтлийн шалтгааны эхний 5-р байрыг бүх дүүргийн хэмжээнд эзэлж байгаа тул золбин нохойг устгах, эзэнтэй нохойг хамгаалалтын хошуувчтай явуулах, нохойгоо эзэнгүй орхиж хүнд гэмтэл учруулсан хүмүүст хариуцлага тооцох журмыг боловсронгуй болгох.
Ном зүй

1. ГССҮТ-ийн 2004-2006 оны үйл ажиллагааны статистик үзүүлэлт, амбулаторийн тайлан, халдварт бус өвчлөлийг бүртгэх хуудас, компьютерийн мэдээллийн бааз
2. Эрүүл Мэндийн Яам. Эрүүл мэндийн үзүүлэлтүүд 2005
3. Монгол улсад тохиолдож байгаа осол гэмтлийн байдал 1998-2004
4. Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр
5. Injury surveillance guidelines 2002
6. Presentation of Prof. Marc Stevenson 2003
7. Өвчний олон улсын 10-р ангилал
8. ЭМ-ийн судалгааны арга зүй ДЭМБ Манила 2001
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Ц.Мухар


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2507
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК