Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2008, 3(145)
Эрүүл мэндийн технологийн талаар төрөөс баримтлах бодлогын үндэслэл (зөвлөмж)
( Тойм өгүүлэл )

Н.Жаргалсайхан1, С.Дуламсүрэн2, Б.Бурмаа3, Л. Ширнэн2

1Эрүүл мэндийн салбарын хөгжил-2, АХБ, 2Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв, 3Эрүүл мэндийн яам

 
Абстракт

We have prepared a recommendation and gathered evidences for policy improvement in health technology. These recommendations were based on analysis of Mongolian health technology current situation, priority areas, current situation of equipment supplies,, international design used in health technology and mind of health workers and clients about health technology.

  • To do health system reform, to improve health financial system and to implement the best policy of cost and benefit
  • To develop internet based information technology in health system, to improve capacity of distance diagnosis and treatment at all levels of medical services,
  • To increase capacity of tertiary level hospital’s doctors and nurses in other developed countries, which will include training in genetics, ultrasound diagnosis, child medical services, perinatal diagnosis and care, surgery of thoracy, to organise training, to invite professionalists, to organise study tour and training based on internet.
  • To promote research study, to do evidence based decision and use effective health technology
  • To train medical technology engineers, to establish new, modern technology\
  • To establish centers for diagnosis, control laboratory, manifacture for disposable medical supplies.

Keywords: Health Technology, Policy, Recommendations
Pp.73-74

1. Эрүүл мэндийн технологийн талаар төрөөс баримтлах бодлогын үндэслэл

“Эрүүл мэндийн технологийн өнөөгийн байдал” судалгааны үр дүн, техник тоног төхөөрөмжийн хангамжийн өнөөгийн байдал, дэлхий дахины эрүүл мэндийн технологийн хөгжлийн түвшин, эрүүл мэндийн технологийн талаар төр засаг, бодлогын түвшинд анхаарах асуудлын талаархи эмнэлгийн мэргэжилтэн, үйлчлүүлэгчдийн санал, бодолд тулгуурлан төрөөс баримтлах бодлогын үндэслэлийг дараах байдлаар тодорхойлов.

  • Эрүүл мэндийн салбарын өнөөгийн тогтолцоонд шинэчлэл хийж, санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгон зардал, үр ашгийн оновчтой бодлогыг хэрэгжүүлэх ;
  • “Монгол улсын цахим хөтөлбөр”-тэй эрүүл мэндийн мэдээллийн технологийг уялдуулан эмнэлгүүдийг интернет, дотоод сүлжээнд холбох, дүрслэл оношлогооны мэдээллийг компьютерээр боловсруулах, алсын зайн оношлогоо, эмчилгээг чадавхижуулах замаар эрүүл мэндийн салбарт цахим хөтөлбөр, мэдээллийн технологийг эрчимтэй нэвтрүүлэх ;
  • Технологийн дэвшлээс хүний нөөцийн чадавхи нь хоцорч байгаа тул нэвтрүүлсэн шинэ технологийн ашиглалт хангалтгүй байгаад дүгнэлт хийж, төрөлжсөн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтнийг өндөр технологи бүхий орнуудад багаар бэлтгэх, ялангуяа перинаталь оношлогоо, удам зүй, ураг нярайн тусламж, цээжний хөндийн мэс  засал, дүрслэл оношлогооны чиглэлээр эмнэлгийн мэргэжилтнүүдийг багаар бэлтгэх, багш урих, туршлага судлуулах, электрон сургалт зохион байгуулах ;
  • Эрдэм судлалын ажилд дэмжлэг үзүүлэн, технологийн үр ашиг, өртөг болон эрүүл мэндэд үзүүлэх нөлөөний талаархи нотолгоонд тулгуурлан шийдвэр гаргах, оношлогоо, эмчилгээний үр дүнтэй, үр ашигтай технологийг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх замаар эрүүл мэндийн технологийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх ;
  • Орчин үеийн шинэ дэвшилтэт технологийг өөрийн оронд сонгон нэвтрүүлэх, тоног төхөөрөмжөөр хангах, ашиглалтыг сайжруулах, инженер техникийн болон засвар үйлчилгээний мэргэжилтнүүдийг бодлогоор бэлтгэх ;
  • Эмнэлгийн нэг удаагийн хэрэгслийн үйлдвэр, оношлогооны төв, лавлагаа лаборатори, засвар үйлчилгээний төв байгуулахыг бодлогоор дэмжих ; 

Нэгтгэн дүгнэвэл технологийн хөгжлийн энэ зуунд эрүүл мэндийн салбарын менежментийг боловсронгуй болгох, хүний нөөцийн чадамжийг сайжруулах, эрүүл мэндийн мэдээллийн технологийг хөгжүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх бодлогыг баримталж ажиллах шаардлагатай байна.

2.Эрүүл мэндийн технологийг сайжруулах зөвлөмж

Манай улсын эрүүл мэндийн технологийн өнөөгийн байдал, одоогийн тулгамдсан асуудлууд, энэ чиглэлээр олон улсын хэмжээнд хэрэглэгддэг загварууд зэргийг судалж, эрүүл мэндийн технологийг сайжруулахын тулд дараах зөвлөмжийг толилуулж байна.

Эрүүл мэндийн анхдагч шатлалын түвшинд: 

Урьдчилан сэргийлэх, өвчний эрт илрүүлэлт, нөхөн сэргээх, эрүүл мэндийн анхны тусламж, эрүүл мэндийг дэмжих технологи гэсэн үндсэн чиглэлээр зайлшгүй шаардлагатай технологийг багцлан, хэт авиан оношлогоо, түргэвчилсэн оношлогооны лаборатори, нөхөн сэргээх тоног төхөөрөмж, барилга байгууламжтай байхаар стандартыг боловсронгуй болгох

Хоёрдогч шатлалын түвшинд:

Хүний нөөц, техник тоног төхөөрөмжийг чадавхижуулах замаар сэтгэцийн эрүүл мэнд, эсийн түвшний шинжилгээ, дурангийн оношлогоо, эмчилгээ, хавдрын хими эмчилгээ, архаг өвчний эмчилгээ, яаралтай тусламжийн алсын зайн оношлогоо-эмчилгээ зэрэг гуравдагч шатлалд хийдэг тусламж, үйлчилгээг үзүүлдэг болгож төвлөрлийг сааруулах

Гуравдагч шатлалын түвшинд:

Эрхтэн шилжүүлэн суулгах, перинаталь оношлогоо, удам зүй, ураг нярайн тусламж, цээжний хөндийн мэс засал, зайн болон дүрслэл оношлогооны чиглэлээр багаар тусламж, үйлчилгээ үзүүлэх чадавхийг бий болгох

Салбарын хэмжээнд:

  • Урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх, өвчний эрт илрүүлэлтийн технологийн стандарт гаргах, эмийн бус эмчилгээ, асаргаа-сувилахуйн технологийг боловсруулах, хоцрогдсон технологийг халах
  • Эмнэлэг, эмнэлгийн мэргэжилтэн - үйлчлүүлэгчийн тооны харьцаа, ажлын ачаалал болон техник, тоног төхөөрөмжийн норм, норматив, халдвар хамгаалал, аюулгүй ажиллагааны стандартуудыг гаргах
  • Технологийн дэвшилтэй уялдуулан хүний нөөцийг чадавхижуулах, эрүүл мэндийн сургалтын тогтолцоо, онол, үйл ажиллагааны уялдааг боловсронгуй болгох
  • Эрүүл мэндийн технологийн чанарын хяналтыг сайжруулах
  • Бүсийн оношлогоо, эмчилгээний төв, дүүргийн нэгдсэн эмнэлэг, хөдөөгийн нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгүүдийн шатлалын статусыг тодорхой болгох

Өндөр үр дүнтэй, өртөг багатай оношлогоо, эмчилгээний технологийг сонгон нэвтрүүлэхийн тулд дараах хэд хэдэн асуудалд түлхүү анхаарал тавих шаардлага байна.

1. Дүрслэл оношлогооны мэдээллийг компьютерээр боловсруулах хэрэгцээ байна.

Компьютерийн техниктэй дүрс оношлогоо, рентген болон чанд авиан оношлогоо, цөмийн оношлогоо, дурант оношлогоо, компьютерт томографи, соронзон цахилгаан томографи зэрэг тоног төхөөрөмжүүд нь аналоги мэдээллийг тоон мэдээлэлд хувирган боловсруулалт хийж, оношлогооны дүрсийн мэдээллийг хадгалах, алсын зайнд дамжуулах, хэвлэх боломж байдаг нь нотлогдсон байна. 

Нөгөө талаар дүрслэл оношлогооны төхөөрөмжүүдийг нэг аргаар буюу нэг технологиор компьютерт холбох боломжтойгоороо давуу талтай юм.

2. Дүрслэл оношлогооны мэдээлэл дамжуулах сүлжээ бий болгох 

Дүрслэл оношлогооны мэдээлэл дамжуулж болох сүлжээний харьцуулалт

Дээрх харьцуулалтаас харахад нийтийн үйлчилгээний суурин телефон утасны сүлжээгээр дүрслэл оношлогооны мэдээллийг дамжуулах, мэдээлэл солилцох нь манай

орны хувьд илүү тохиромжтой байна.

3. Түргэвчилсэн оношлогоог дараах чиглэлүүдээр түлхүү хөгжүүлэх, нэвтрүүлэх.

Антенатал үеийн түргэвчилсэн оношлогоо: 

  1. Цусанд гемоглобин, АВО болон RhD –ийн төлөвийг тогтоох, В гепатит, ХДХВ, пре-эклампсийн эрсдлийн хүчин, улаануудын дархлаа, тэмбүү;
  2. Шээсэнд: Шинж тэмдгийн бус бактериури;
  3. Чанд авиан шинжилгээ: Ургийн гаж хөгжил, тодруулбал анэнцефалопати, Spine bifida, хромсомын анамоли (Дауны хамшинж );

Нярайн үеийн түргэвчилсэн оношлогоо:

  1. Үзлэг: Зүрхний төрмөл өвчин, төрмөл катаракт, крипторхизм, түнхний төрмөл мултрал; 
  2. Цусанд: бамбайн үйлийн төрмөл хомсдол; 
  3. Шээсэнд: фетилкетонури;

Хүүхдийн түргэвчилсэн оношлогоо

Үзлэг: Чих гажиг ба сонсголын үйл хямрал, мөхөс хараа, харааны хурц алдагдах, шүдний өвчин, түнхний үений төрмөл мултрал, түүнчлэн гэр бүл болон нийгмийн талаас тусламж, үйлчилгээ хүртэхэд бэрхшээлтэй хүүхэд;

Өсвөр үеийнхэн болон 25 хүртэлх насны залуусын түргэвчилсэн оношлогоо:

Үзлэг: хламидын халдвар;

Насанд хүрэгсдийн түргэвчилсэн оношлогоо:

  • Хөхний хорт хавдар (үзлэг, хөхний рентген зураг) ;
  • Умайн хүзүүний хорт хавдар (сорил) ;
  • Бүдүүн шулуун гэдэсний хавдар (50-74 настай хүмүүст баасанд цус илрүүлэх)
  • Хүний дархлал хомсдолын вирусийн шинжилгээ ;
  • Хэвлийн гол судасны цүлхэн ( 65 дээш насны эрчүүдэд чанд авиан шинжилгээ),
  • Чихрийн шижингийн торлогийн эмгэгшил (чихрийн шижинтэй 12 ба дээш насны хүмүүст нүдний уг дурандах ) ;
  • Титэм судасны эрсдэлт хүчин зүйлсийн үнэлгээ (цусны даралт, хөдөлгөөний идэвхи, тамхи татах, триглицерид
  • сахар) ;

Өндөр настны түргэвчилсэн оношлогоо:

  1. Үзлэг: Артерийн даралтын ихдэлт, зүрхний дутмагшил, сонсгол муудах, хараа муудах, тэвчишгүй байдал, хооллолтын асуудал, нүсэр эмчилгээ;
  2. Сэтгэцийн байдал: Архины хэрэглээ, сэтгэл гутрал ; 
  3. Нийгмийн байдал: Ганцаардал, өлсгөлөн, унаж гэмтэх гэсэн чиглэлүүдээр хөгжүүлэх хэрэгтэй байна.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Ц.Содномпил


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1026
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК