Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1978, 1,2(27,28)
1974-1975 оны өвөл Улаанбаатар хотод гарсан томуу
( Судалгааны өгүүлэл )

С.Дорж (Эрүүл ахуй, халдвар нян судлалын улсын институтийн их эмч)

Эрүүл ахуй, халдвар нян судлалын улсын институт

 
Абстракт

В настоящей работе представлены результаты эпидемиологического анализа гриппозной эпидемии (декабрь 1974-январь 1975 гг.) в Улан-Баторе и данные вирусологического обследования некоторого  числа больных. Болела почти 1/2 часть населения города (Заболеваемость составила 2836 на 10000 населения). Из общего числа заболевших  68,8%   были дети и подростки до 16 лет. Из собранных в период   эпидемии   гриппа   материалов   впервые в Монголии, выделен вирус гриппа A. Выделенный штамм был этиологическим агентом эпидемии. В результате изучения парных сывороток больных обнаружено 4-х кратно и более) увеличение титра антител к вирусу A 2 во вторых пробах  79,3% сывороток

Томуу нь дэлхий  дахинд их тархсан халдварт өвчин юм. Томуу өвчний тухай ойлголт нь олон улсын эрүүлийг хамгаалах асуудлыг хамарсан анагаах ухааны хамгийн түвэгтэй, чухал асуудал болж байна. Томуугийн эпидеми (дахал) нэг улс орон буюу хотод тэсрэлт хэлбэрээр гарч хүн амын үлэмж олон хэсгийг ахар богино хугацаанд өвчлүүлнэ. Ийм эпидеми 2-3 жил тутам давтагдан гарна. (3,6,11,15). Томуугаар өвчлөх үед уушгины хатгаа мэтийн хүндрэл олон тохиолдох ба энэ нь гол төлөв хүүхэд, настан хүмүүст илүү их байхаас гадна томуугаар өвчилсөн хүний биеийн ерөнхий эсэргүүцэл эрс суларна. Иймээс ч томуугийн эпидемийн үед нас барах явдал цөөнгүй тохиолдоно. (9, 11, 13). Томуу өвчнийг вирус үүсгэнэ. Томуугийн вирусын нэг онцлог шинж нь түүний эсрэг төрөгчийн хувирамтгай чанарт оршино. (4. 5. 12). Сүүлийн үед томуугийн вирусын A(HN), A(H1N1), A(H2N2), А(Н3 N2), В, С гэдэг олон хувилбар омог илэрч, тэдгээр нь эсрэг төрөгч ба дархлал үүсгэх чанараараа өөр хоорондоо эрс ялгаатай байна. Зөвхөн сүүлийн хэдхэн жилд А(Гонконг) 68, А(Англия) 72, А(Портчалмерс) 73 г. м. вирусийн омгууд олон улс оронд томуугийн эпидеми заримдаа цар тахал (пандемия)-ыг үүсгэж байна. Томуугийн вирусын цаг үргэлжид өөрчлөгдөж байдаг нь эпидемийн хоорондох хугацаанд уул вирус хүний тархлал тогтсон бие махбодод амьдран байдагтай холбоотой байж болох юм. Сүүлийн үед, шинэ эсрэг төрөгч бүхий томуугийн вирусийг адгуусан амьтанд хадгалан гаргаж байна гэсэн таамаглалыг олон эрдэмтэд raprax боллоо. (1.7,8.12.14). Томуугийн вирусын эсрэг төрөгчийн бүтцийг судлах нь томуу өвчинтэй тэмцэх арга хэмжээг боловсруулж улмаар түүнээс урьдчилан сэргийлэх тарилга (вакцина ба ийлдэс) бэлдэхэд чухал ач холбогдолтой байдаг. 1974 оны 12-р сарын сүүлчээс эхлэн 1975 оны 1-р сарын дунд хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын оршин суугчдын дотор томуу өвчин дэлгэрч олон хүнийг өвчлүүлэв. Тус хотод томуугийн ийм дэлгэрэлт 1971 оны 11-12-р cap, 1973 оны 2-3-р сард гарч байлаа. 1971-72 онд гарсан томуу нь томуугийн А хүрээний вирус А (Монголия 013/71  гэдэг омгоор үүсч, 10000 хүн ам тутамд 2370,3 хүнийг өвчлүүлж байсан бол 1973 оныхоор 10000 хүн амд 66 өвчилж байжээ. 1973 оны томуугийн үүсгэгчийг тодорхойлох зорилгоор өвчтөний хамраас авсан шинжлэгдэхүүнд флуоресцентыы бичил харуураар шинжлэхэд томуугийн A, В хүрээний вирусууд илэрч байв. Бид энэ удаад 1974-75 оны өвөл Улаанбаатар хотод гарсан томуу өвчний клиникийн зарим шинж байдал, халдвар, судлал, түүний үүсгэгч вирусын омогт судалгаа хийв.

Шинжлэгдхүүн ба арга

Бид, больницод буюу гэртээ хэвтэн эмчлүүлж байсан томуу өвчтэй хүмүүст судалгаа шинжилгээ хийв. Вирус судлалын шинжилгээнд зориулсан шинжлэгдэхүүнийг өвчтөний хамрын хөндийнөөс хөвөн бамбараар авч антибиотик бүхий 2,0 мл. «Орчин 199» хэмээх тусгай найрлагатай шингэнд дүрж сайн хутгасны дараа хурилдуурт эргүүлж, дээд хэсэгт тунасан шингэнээс 0,2 мл-ийг авч тахианы 10 хоногтой үр хөврөлийн аллантойс ба амнионы хөндийд тарьж халдварлуулав. Ийм халдварыг таавар тарилт болгон хэд хэдэн удаа хийв. Өвчтөний хос ийлдсэнд эсрэг биеийн таньцыг тогтоох зорилгоор цус наалдалтын саатах урвалыг (ЦӨСУ) нийтэд хэрэглэдэг түгээмэл аргаар тавилаа. Ийлдэс судлалын урвал тавихын өмнө өвчтөний ийлдсийг РДЕ (CI. PeRFR ingens-ийн өсгөврөер хийсэн резептор, арилгах энзим)-тэй +56 градуст 30 минут байлгаж нус наалдалтийн өвөрмөц бус саатуулагчийн идэвхийг арилгав. Шинээр илэрсзн вирусын омгийн хүрээг тогтоохдоо Болгарийн София хотын Паразит ба Халдварт өвчний төвөөс ирүүлсэн томууны А (Англия)72, А(Гонконг)72, А(Портчалмерс)73 гэдэг стандарт ийлдэс ба эсрэг төрөгчийг хэрэглэв. Бид, тахианы үр хөврөлийн аллантойс шингэнд өсгөвөрлөсөн вирусээ нас гүйцсэн тахианы судас ба хэвлийд тус бүр 5,0 мл-ээр 14 хоногийн завсарлагатайгаар 3 дахин тарьж 10 хонуулсны дараа тахианы цусыг авч түүний ийлдсэнд тархлалын таньцыг тодорхойлов.

Судалгааны үр дүн

1974 оны 12-р сарын 20-оос 1975 оны 1-р сарын 20-ныг хүртэл нэг сарын дотор Улаанбаатар хотын 10000 хүн тутмаас 2836,3 хүн томуугаар өвчлөв. Томуугийн өвчлөл хамгийн дээд цэгтээ  хүрсэн  эпидемийн 2-р долоо хоногийн нэг өдөрт 9651 хүн буюу 10000 хүн амаас 1023,0 өвчтөн шинээр бүртгэгдэв. (Хүснэгт № 1) Томуугийн энэ эпимедийн үед хотын хүн амын 28,3 % өвчилсний дотор 67,0 % нь 0-16 насны хүүхэд байв. Томуугийн үхэл 0,2% байлаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчтэй хүүхдийн өвчний клиникийн шинж байдал нь томуу өвчний шинж байдалтай ижил байсан бөгөөд гол төлөв 38-40° хүртэл халууран хурц байдлаар эхэлж, тэдгээрийн 7,0%-нь амьсгалын замын эрхтний үрэвсэл ба бие махбодын ерөнхий хордлого илэрч байв. Бага насны хүүхдэд мэдрэлийн эрхтнүүдийн хордлого өгсний улмаас уул өвчин хүнд явцтай болж, тэдгээрийн 7,0 %-д нь татах ухаан алдах шинжүүд ажиглагдав. Өвчлөгчдийн 19,0%-д нь цус харвах шинжүүд тодорч, тэр нь хамраас цус гоожих, арьс салст дээр цусархаг тууралт гарах хэлбэрээр илэрч байв. Томуугийн үүсгэгч вирусийг тодорхойлох зорилгоор өвчтэй зарим хүнд вирус ба ийлдэс судлалын шинжилгээ хийв. Үүнд:

1. Хүүхдийн клиникийн 1-р эмнэлэгт томуу гэдэг оноштой хэвтэн эмчлүүлж байсан 1-5 настай 10 хүүхдээс хамрын арчдас авч түүнийгээ тахианы үр хөврөлд халдааж вирусийн нэг шинэ омгийг ургуулан гаргав. Энэ омгийн таньц нь 3 дахь сэлгэлтийн дараа 1:65,5-дахийн дараа 1:256, 7-8 дахь сэлгэлтүүдийн дараа 1:1024 болтол өсөв. Шинээр олдсон томуугийн вирусийн энэ омгийг А(Уланбатор)75 гэж нэрлэв. Мөн омгоор томуугийн вирусийн A. В хүрээний эсрэг хэт дархлалт ийлдэстэй ЦНСУ тавьж үзэхэд уул омог нь томуугийн А хүрээнд хамаарах вирус болох нь батлагдав. Шинэ омгийн эсрэгтөрөгчийн бүтцийг судлахын тулд А(Англия)72. А(Гокконг)72, А(Портчалмерс)73, А(Уланбатор)75 гэдэг омгуудыг тэдгээрийн эсрэг хэт дархлалттай ийлдэстэй ЦНСУ-ыг өөр хооронд нь харьцуулан тавихад бидний илрүүлсэн омог нь А(Портчалмерс)73 ба А(Англия)72 хоёрын хэт дархлалттай ийлдсэнд өндөр (1:1280) таньцтай байсан ба А(Гонконг)72-ын ийлдсэнд харьцангуй бага таньцтай 1:320) байв. (Хүснэгт № 2).

Шинээр илрүүлсэн вирусийн омгоор эр эм 2 тахианд тархлал тогтооход эсрэг биеийн таньц анхны тарилтын өмнө 0-1:20 байсан бол 3-р тарилтын дараа 1:2560-1:5120 хүртэл өсөв. (Хүснэгт № 3). Энэ нь уул омгийн дархлал тогтоох чадал ихтэйг харуулав.

2. Гэрээр эмчлүүлж байсан томуу өвчтэй 24 хүний хос цусанд ийлдэс судлалын шинжилгээний дүнг 3-р хүснэгтэнд бичигдсэнээс үзвэл A (Портчалмерс)73 омгийн эсрэг төрөгчийн таньц 19 өвчтөний ийлдсэнд (79,7%), А(Биктори)72 ба А(СССР) омгийн оношлуурт 50,0-66,0%-д тус тус 4 ба түүнээс олон дахин их болсон байв. (Хүснэгт № 4).

Өвчтөний ийлдсэнд А(Портчалмерс)73 омгийн эсрэгтөрөгчийн таньц А2 оношлуур ба А(Виктория)72 омгийнхоос 2-оос дээш дахин их байв. Бид бас еөрсдийн шинээр илрүүлсэн вирусийн омгор томуугийн эпидемийн үед томуугаар өвчилсөн 4 хүний ийлдсэнд ЦНСУ тавьж үзэхэд эсрэг биеийн таньц 2-р ийлдсэнд 50-100 дахин өссөн байв.

Дүгнэлт

1. 1974-1975 оны өвел Улаанбаатар хотод гарсан томууны эпидеми нь 4-5 долоо хоног үргэлжилж хотын 10000 хүн ам тутмаас 2836,0 хүн өвчлүүлэв.

2. Манай улсад шинээр илэрч анх удаагаа судлагдсан томуугийн вирусийн омгийг бид А(Уланбатор) 75 гэж нэрлэв. Тэр нь томуугийн эпидемийн үүсгэгч болжээ.  А(Уланбатор)75 омгийн эсрэгтөрөгчийн бүтэц нь А(Портчалмерс)73 ба А(Англия)72-тай ижил байсан боловч А(Гонконг) 72 ба А(Виктория)72-оос өөр байв.

3. Томуугаар өвчилсөн хүний хос ийлдсэнд ЦНСУ тавихад 79,3%-д нь томуугийн А хүрээний А(Портчалмерс)73 омгийн эсрэг төрөгчийн таньц 4 ба түүнээс олон дахин их байсан нь батлагдав.

Ном зүй

Голубев Д.В. Воп. вирусологии № 1 1975, 11. Косякое И.Б. Воп вир. N 2 1974, с 248.
Митченко В.П. Ятель Т.П. и др. Врач дело № 1 1974, С. 142. Неклюдова Л.И. Орлова Н.Т. и др. Воп. вир. № 3 1974. с. 120. Pumeea В.В. Счастный Э.Н. и др. Воп. Вир. № 1 1975, С. 25. Смородинцев.A.А. Иванников Ю.Г. и др. Ж-Микробиология № 3. 1974 с. 440. Смородинцев A.А. Воп. Вирусол № 1 1975 с. 105. Соколов М.И. Издательство «Медицина» М. 1967 с. 103.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 590
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК