Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1978, 1,2(27,28)
Цөсний хүүдийн үрэвслийн үед элэгний үйл ажиллагаа өөрчлөгдөх нь
( Судалгааны өгүүлэл )

Аспирант Г.Пүрэв

Донын Ростов хотын анагаах ухааны дээд сургуулийн ерөнхий мэс заслын тэнхим эрхлэгч. проф. П.М.Шорлуян

 
Абстракт

Одной из причин неудовлетворительных результатов хирургического лечения холециститов является сопутствующее поражение печени. В последние год в клинической практике широко используется определеные активности ряда сывороточных ферментов (маинотрансферазы, альдолазы, фосфатазы и холинэстераз). Авторами проведено исследование активности вышеуказанных ферментов у 141 больных с различными формами холецистита. По данным автсра функция печени больше нарушается три остром холецистите осложненной механической желтухой. Автор подчеркивает, что тшательная подготовка к операции с учетом функции печени улучшает  результаты оперативного лечения.

Элэг цөсний системийн үрэвсэлт өвчнүүдийн дотор цөсний хүүдийн цочмог үрэвсэл гол байр эзэлдэг. Цөсний хүүдийн цочмог үрэвслийн оношлогоо, эмчилгээний тактик, өвчний тегсгөл зэрэг олон асуудал мэс засалчдын анхаарлыг татсаар байна. 1956 онд Ленинград хотод хуралдсан бүх холбоотын мэс засалчдын нийгэмлэгийн 6-р бүгд хурал, 1965 онд Москва хотод хуралдсан бүх холбоотын мэс засалчдын 23-р их хурал, 1968 онд Калинингард хотод хуралдсан бүх холбоотын мэс засалчдын бага хурал, 1972 онд Харьков хотод хуралдсан Украйны мэс засалчдын нийгэмлэгийн 13-р бүгд хурлуудаар цөсний хүүдийн болон замын үрэвсэл өвчний тухай асуудал хэлэлцсэн байна. Ингэж удаа дараагийн хурлуудаар хэлэлцсэн явдал цөсний хүүдийн үрэвсэл өвчнөөр өвчлөгсдийн тоо олширч энэ өвчиий үед хийгдсэн хагалгааны үр дүн нь зарим талаар хангалтгүй байгаатай холбоотой юм. Элэг, цөсний анатомийн бүтэц, үйл ажиллагаа нь нягт холбоотой учраас цөсний хүүдийн болон замын үрэвсэлт өвчнүүдийн үед хоол боловсруулах замын бусад эрхтнүүд юуны өмнө элэг үрэвсэж гэмтдэг. Цөсний хүүдийн болон замын өвчний үед өвчтөнийг үхэлд хүргэдэг нэг гол шалтгаан бол цөсний хүүдийн цочмог үрэвслийн үед ба хагалгааны дараахь үед илрэх элэгний ажиллагааны дутагдал мөн гэж И.В.Розанов (1965) В.И.Витлин (1967), П.Н.Напалков (1968) П.А.Иванов (19/2), Э.И.Гальперин (1973), В.В.Юденич (1974) нар бичсэн байна. Ер нь элэг цөсний замын өвчнүүдийн үед хийгдэх хагалгааны үр дүн, төгсгөл нь хагалгааны үед буюу түүний дараа гарч болох хүндрэлүүд, ялангуяа элэгний ажиллагааны дутагдлаас урьдчилан сэргийлэх асуудлаас ихээхэн шалтгаалах нь тодорхой юм. Иймээс элэгний үйл ажиллагааны байдлыг цаг хугацаанд нь бодит байдлаар шинжилж, дүгнэлт өх явдал хамгийн түвэгтэй асуудлын нэг мөн. Үүнтэй холбоотойгоор өвчтөнийг хагалгааны өмнө, хагалгааны явцад ба түүний дараахь үед бүрэн шинжлэх нь чухал юм. Цөсний өвчнүүдийн үед элэгний үйл ажиллагааны байдлыг цаг хугацаанд нь мэдсэнээр өвчтөнийг хагалгаанд эрчимтэй бүрэн дүүрэн бэлтгэж чадах ба ялангуяа ахимаг насны хүмүүсийн зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах болон бусад эрхтнүүдийн үйл ажиллагааны алдагдлыг нөхөх бэлтгэл эмчилгээг хийх бололцоотой болно. Одоогоор элэгний үйл ажиллагааны байдлыг шинжлэх 500 гаруй арга нээгдсэн байна. Чухам ямар арга элэгний үйл ажиллагааг үнэн зөв харуулж чадах вэ? гэдэг талаар зрдэмтдийн санал зөрөөтэй байна. Бидэнд мэдэгдэж байгаа шинжилгээний аргууд бол элэгний өвчнүүдийг ялган оношлох сонгомол арга биш юм. Иймээс элэгний үйл ажиллагааг судлахын тулд тодорхой зорилго бүхий хэд хэдэн шинжилгээг нэгэн зэрэг хийх нь зүйтэй. Сүүлийн жилүүдэд элэгний үйл ажиллагааны дутагдлын эрт үеийг илрүүлэх, элэгний үйл ажиллагааны байдалд дүгнэлт өгөхийн тулд ферментүүдийн идэвхийг шинжлэх аргыг улам өргөн хэрэглэж байна. Зарим судлаачид A.А.Покровский (1962), А.Ф.Коровкин (1966) Л.Л.Громашевская, А.Н.Веремеенко (1968), A.М.Хазанов (1968) нар өөрсдийн судалгааны үндсэн дээр элэгний үйл ажиллагааг тодорхойлох бусад сорилуудын хамт зарим ферментүүд тухайлбал аминотрансфераз, альдолаз, шүлтлэг фосфатаз ба холинэстеразын идэвхийг тодорхойлох нь илүү үр дүнтэй болох тухай бичсэн байна. Бид цөсний хүүдийн янз бүрийн үрэвсэл бүхий өвчтөнүүдэд элэгний үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгддөгийг судлах зорилгоор судасны цусанд зарим ферментийн идэвхийг тодорхойлж эдгээр ферментийн идэвхийн өөрчлөгдөх байдал, клиникт хэрэглэх бололцоог судлах зорилт тавьсан юм. Манай клиникт 1974-75 онуудад эмчлэгдсэн цөсний хүүдийн үрэвсэл өвчтэй 141 өвчтөнд бүх төрлийн клкникийн шинжилгээ хийж ажиглалтанд авсан. Ферментийн идэвхийг тодорхойлох шинжилгээг өвчтөнийг эмнэлэгт хэвтсэн эхний хоногт багтааж авсан юм. Судасны цусан дахь альдолазын идэвхийг В.М.Товарницкий, Е.Н.Волуйский (1955) нарын аргаар аминотрансфераз (ACT), (АЛТ)-ийн идэвхийг Райтман, Френкель (1957) нарын аргаар, шүлтлэг фосфатазын идэвхийг Боданскийн (1933) аргаар, холинэстеразын идэвхийг Бенсен, Сегонзак (1958) нарын аргаар тус тус тодорхойлсон юм. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийг үнэн зөв дүгнэхийн тулд 18-аас 48 насны 15 донорт дурдсан ферментүүдийн идэвхийг тодорхойлж норм болгон авсан. Үүнд: альдолазын идэвх 4,50±0,28, аминотрансфераз (АСТ)-ийн идэвх 8,08+0,59, аминотрансфераз (АЛТ)-ийн идэвх 6,40±0,36, шүлтлэг фосфатазын идэвх 3,50±0,23, холинэстеразын идэвх 45%-65% байв. Бид өөрсдийн ажиглалтанд авсан бүх өвчтөнийг A.В.Гуляев (1973)-ын ангиллын дагуу цөсний хүүдийн цочмог ба ужиг үрэвсэлтэй гэж хоёр хуваасан юм. Эмчилгээний тактикийн онцлогоос шалтгаалж цөсний хүүдийн цочмог үрэвсэл гэдэгт анхдагч цочмог, дахисан цочмог үрэвслүүд гэдгийг үл харгалзан цочмог цочмогдуу үрэвслийг, цөсний хүүдийн ужиг үрэвсэлд цочмог байгаад намдаж ужиг явцтай болсон бүх тохиолдлыг тус тус харуулсан юм. Ажиглалтанд авсан 141 өвчтөний 108 нь цочмог, 3З нь ужиг үрзвсэлтэй байв. Бүх өвчтөний 110 нь эмэгтэй, 33 нь эрэгтэй 74 нь буюу 52,4% нь 50-аас дээш насны хүмүүс байв. Бид ЗХУ-ын томоохон клиникүүдийн нэгэн адил цөсний хүүдийн цочмог үрэвслийг эмчлэхдээ «идэвхтэй хүлээх» эмчилгээний тактикийг баримталдаг. Зөвхөн цөсний хүүдийн идээт үрэвсэл хүндэрч хэвлийн гялтангийн идээт үрэвсэл болох тохиолдлуудад яаралтай мэс заслын эмчилгээ хийдэг. Бусад бүх тохиолдлуудад өвчтөнийг хзвтүүлж холбогдох шинжилгээнүүдийг хийж, хордлого арилгах, антибиотик тарих, цөсний замын спазм тавиулах, цөс туулгах ерөнхий эмчилгээ, бүслүүр нурууны буюу элэгний өргөн холбоосонд новакайны хориг хийх, баруун сүврэгдэс тус газар хүйтэн жин барих зэрэг хэсэг газрын эмчилгээнүүдийг хамтатган хийдэг. Ингээд өвчний явц хэрхэн өөрчлөгдөхийг ажиглан цочмог үрэвслийн процесс намдсанаас хойш дунджаар 2 долоо хоногийн дараа мэс засал хийх нь илүү үр дүнтэй байна. Бидний ажиглалтанд байсан бүх өвчтөний 55 нь буюу 39 хувь нь мэс хагалбар эмчилгээ хийлгэсэн юм. Үүнээс цөсний хүүдийд цорго гаргах хагалгаа 1, цөсний хүүдийг авах хагалгаа 47, цөсний хүүдийг авч цөсний сувгийг нээх хагалгаа 1 цөсний сувгийг ходоод болон арван хоёр хуруу гэдэстэй залгах хагалгаа 3 тус тус хийгдсэн.

Хүснэгтээс 1-ээс үзэхэд цөсний хүүдийн цочмог үрзвслийн үед альдолазын идэвх 6,00± 0,64, аминотрансфераз (АЛТ) 7,40±0,81, аминотрансфераз (ACT) 10,00±0,65, шүлтлэг фосфатаз 6,40±0,45, холинэстераз 43%+0,96 болж бүх ферментүүдийн идэвх өөрчлөгдсөн байв. Харин ужиг явцтай цөсний хүүдийн үрэвслийн үед альдолазын идэвх 3,93±0,23, амино-трансфераз (АЛТ)-ын идэвх 5,86±0,35, аминотрансфераз (АСТ)-ын идэвх 5,18±0,69, шүлтлэг фосфатазын идэвх 3,14±0,34, Холинэстеразын идэвх 51,00±2,80, буюу нормтой зэрэгцүүлэхэд ферментүүдийн идэвхт онцын өөрчлөлт илрээгүй юм. Цөсний хүүдийн болон замд чулуутай үед үрэвсэл механик шарлагаатай хамт явагдана. Энэ үед элэгний үйл ажиллагаа хэрхэн өөрчлөгддөгийг бид сонирхож механик шарлагаа бүхий 46 өвчтөнд дээр дурдсан ферментүүдийн идэвхийг тодорхойлж нормтой зэрэгцүүлэн үзсэн юм. Үүнд: альдолазын идэвх 6,00±0,64, аминотрансфераз (АЛТ)10,42±0,40, аминотрансфераз (ACT) 8,18±0,49, шүлтлэг фосфатаз 7,86±0,86, холинэстеразын идэвх 41,00±1,86 болж альдолаз, аминотрансфераз (АЛТ), шүлтлэг фосфатазын идэвх 1,5-аас 2 дахин нэмэгдсэн ба холинэстеразын идэвх мэдэгдэхүйц буурсан байв.

Дүгнэлт

  1. Цөсний хүүдийн үрэвслийн янз бүрийн үед элэгний үйл ажиллагаанд гарах өөрчлөлт харилцан адилгүй байна.
  2. Ужиг явцтай цөсний хүүдийн үрэвслийн үед ферментүүдийн идэвх онц өөрчлөгдөхгүй байхад цочмог хэлбэр ялангуяа механик шарлагаа бүхий цөсний хүүдий болон замын үрэвсэл өвчний үед ферментүүдийн идэвх мэдэгдэхүйц өөрчлөлттэй байгаа нь элэгний үйл ажиллагааны өөрчлөлт буйг гэрчилнэ.
  3. Цөсний хүүдий болон замын цочмог үрэвсэл ялангуяа механик шарлагаа хавсарсан тохиолдлуудад өвчтөнийг хагалгаанд урьдчилан бэлтгэж злэгний үйл ажиллагааг сайжруулахад чиглэгдсэн эмчилгээ хийх нь хагалгааны явцад ба хагалгааны дараахь үед элэгний үйл ажиллагааны дутагдал үүсэхээс урьдчилан сэргийлж байна.
Ном зүй

В.И.Витлин. Некоторые морфологические и функциональные изменения печени при обтурационной желтухе. К.анд. дисс. Л. 1967,. Л.Л.Громашевская. К.Н.Веремеенко. Основные направления исследования ферментов в медицине на современном этапе. Врачебное дело. 1968 стр-1-8; П.Н.Напалков. Современные методы диагностики заболеваний печени и желчных путей в хирургической клинике. Клин.хирур.7. 1968 стр. 3-9. A.А.Покровский, Значение ферментных методов в диагностике заболеваний. Вопpocы Медицинской химии. том 6. вып, 3, 1962, стр. 228-243,. И.В.Розанов Воспалительные заболевания желчного пузыря и желчных протоков. Докт.дисс М.,1965,. A.М.Хазанов. Функциональные пробы в диагностике заболеваний печени. Москва 1968,. В.В.Юденич.Причины послеоперационной летальности при остром холецистите. Военномед. журнал 1974,10,стр. 27-30.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1167
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК