Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1991, 1(77)
Хүүхдийн дунд чихний идээт үрэвслийн үед хэнгэргийн ба хэнгэргийн арын өөрчлөлтийг оношлох асуудал
( Судалгааны өгүүлэл )

Б.Эрдэнэчулуун, Б.Оюун, А.Сайнжаргал 

Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төв, Хотын клиникийн төв эмнэлэг

 
Абстракт

Проблема к диагностике тимпанальной и ретротимпанальной патологии при хроническим гнойным средним ститом у де-тей. Б.Эрдэнэчулуун, Б.Оюун, А.Сайнжаргал Единственными методами, дифференциальной и топической диагностики, с помощью, которого можно увидеть тимпанальную и ретротимпанальную патологию являются компьютерная томография и тимпаноскопия. Нами обследовано 170 детей. Всеми больными помимо отоскопии, аудиологических и традиционных рентгенологических исследований, выполняли компьютерную томографию на аксиальной и коринарной проекций со срезом 1—2 мм шага и тимпаноскопию с микрофотографией. При компьютерной томографии грануляции и холесстеотомы отмечен изображение с плотностью от 4-20Н до +70Н, также снижена аэрозация тимпанального пространства от —20Н до ОН. Компьютерная томография и тимпаноскопия позволяют диагностировать многие патологические изменения в тимпанальной и ретротимпанальной области и уверен планирпвать адекватное лечение детей с заболеваниями среднего уха, что, в свою очередь способствует улучшению результатов их лечения.

Удиртгал: Хүүхдийн дунд чихний архаг идээт үрэвслийн үед дуу дамжуулах аппарат, хэнгэргийн агааржилтын байдалд гүнзгий өөрчлөлт үүссэнтэй холбоотойгоор сонсгол буурч, удаан хугацаагаар идээ (булаг) гоожно. Дунд чихний архаг идээт үрэвслийн үед үүссэн бичил өөрчлөлтийг байрлалаар нь хэнгэргийн (хэнгэргэн хальс, хэнгэргэн хөндий, сонсголын яснуудын), хэнгэргийн ар (гонхны хонгил, гонх-хөхөнцөрийн, хөндий)-ын гэж ангилна (5). Дунд чихний архаг идээт үрэвслийн эмчилгээннй тавилан эдгээр өөрчлөлтийн хэмжээ, хэлбэр, шинж чанараас шууд шалтгаална. Сүүлийн үед хэнгэргийн ба хэнгэргийн арын өөрчлөлтийг хэнгэргийн бичил дуран, компьютерт томографийн шинжилгээг ашиглан амжилттай оношлож байна (1, 2, 8, 9). Бид хэнгэргийн бичил дурандалт, компьютерт томографийн шинжилгээг үндэслэн дунд чихний архаг идээт үрэвслийн үед хэнгэргийн ба хэнгэргийн арын хэсэгт үүссэн бичил эмгэгийн бүтэц, хэлбэр, сонсголын аппаратын байрлал, хэнгэргийн агааржилтын байдлыг тодорхойлох замаар чихний бичил мэс заслын заалт гаргах зорилт тавилаа.

Аргазүй, материал:

а) ХБНГУ-ын «Storf» нэгдэлд үйлдвэрлэсэн 30°, 70°, 90°-ын налуутай «Tympanoscope Typ Wullstein» дуранг ашиглан хэнгэргийн ба  хэнгэргийн арын хэсгийг дурандав. Хэнгэргийн бичил дурандалтыг шууд, арын гэж ангилав. 90°-ын налуутай хошуу ашиглан, хэсгийн мэдээ алдуулалттай хэнгэргийн шууд дурандалт хийж, хэнгэргийн өөрчлөлт (хэнгэргэн хальсны үлдэгдэл, хэнгэргийн ёроол, алхны бариул, хэнгэргийн дотор хана)-ийг тодорхойлов.

30°, 70°-ын налуутай дурангаар ерөнхий мэдээ алдуулалтын доор хэнгэргийн арын дурандалт хийж хэнгэргийн арын өөрчлөлт (дугуй цонх, дөшний урт сэртэн дөш дөрөөний холбоо, хэнгэргийн арын ховил, хэнгэргийн дээвэр)-ийг ашиглаж Zhol дурангаар төхөөрөмжлөгдсөн «Olympus—40» аппаратаар 16—32 дахин өсгөж, 70—140 мм-ийн зайнаас гэрэл зураг авав (6).

б) Компьютерт томографийн шинжилгээ (Япон улсын Nisan пүүсэд үйлдвэрлэсэн III үеийн СТ—W4 төхөөрөмж ашиглан)-г хэвтээ (аксиаль), босоо (коринари) хавтгайгаар стандарт «О» шугамаас 1—2 мм-ийн зузаантай 8—16 зүслэг хийж, хэнгэргэн хальс, хэнгэргийн ёроол ба дээвэр, алх, дөш, дөрөө, гонхны хонгил, гонх-хөхөнцөрийн хөндийн дүрслэлийг олон улсын батлагдсан нэгж ±Н (плотность)-ийг ашиглан тодорхойлов (3. 4. 7).

Хэнгэргийн бичил дурандалтаар илэрсэн өөрчлөлт, компьютерт томографийн дүрслэлийн нэгжийг хооронд нь харьцуулан авч үзэв. Бид 1986—1989 онд ЭХЭМХЭШУНТ-ийн чих, хамар хоолойн клиникт дунд чихний архаг идээт үрэвсэлтэй 58 хүүхдэд хэнгэрэгний бичил дурандалт (үүний 47 нь шууд, 11 нь арын), 112 хүүхдэд компьютерт томографийн шинжилгээ хийж, хэнгэргийн ба хэнгэргийн арын өөрчлөлтийн байрлал хэмжээг харьцуулан тодорхойлж, бичил мэс заслын заалт гаргалаа.

Заалт гаргаж байгаа үзүүлэлтийг дотор нь:

I. Цэвэрлэх мэс заслын (санирующий этап тимпанопластики)

II Цэвэрлэх нөхөн сэлбэх мэс заслын (одномоментная тимпанолластика)

III. Нөхөн сэлбэх мэс засал (пластический этап тимпанопластики)-ын заалтад хамаарагдах үзүүлэлтүүд гэж гурван хувилбарт ялгав.

Судалгааны үр дүн:

I. Хэнгэргийн шууд дурандалт: 16 дахин өсгөж, хэнгэргэн хальсны үлдэгдлийн ирмэг, өнгөц давхрын бүтэц эмгэг мөхлөг, шохойжилт наалдац, хэнгэргэн хөндийн салст бүрхэвч, алхны бариул, богино сэртэнгийн эрүүл, эмгэг байдлыг илрүүлж бичил мэс заслын заалтыг гаргав (Хүснэгт №1-ээс үзнэ үү).

Түүнчлэн хэнгэргэн цагирагны бүтцийг тодорхойлсноор хэнгэргэн хальс суулгах мэс заслын ямар хувилбар сонгох боломжийг олгож байна.

2. Хэнгэргийн арын дурандалт: Чихний гадна сувгийн тэнхлэгээс 30°, 70°-ын налууд дурангийн харах талбайн тусгалт ойдог үчраас ердийн аргаар харах бололцоогүй дугуй цонх, дөш-дөрөөний холбоо, хэнгэр арын ховилд байгаа эмгэг өөрчлөлтийг илрүүлж байгаагаараа давуу юм. Арын дурандалтын 21%-д хэнгэргэн хальсны цооролтоор эрүүл атлаа хэнгэр ховил, хэнгэр ёроолд идээт-эмгэг мөхлөг илэрч, цэвэрлэх болон нөхөн сэлбэх мэс засал хийлгэсэн байна (Хүснэгт №2-оос үзнэ үү).

Эрүүл хэнгэргийн агааржилт: хэнгэргэн хөндийд —400Н, гонхны хонгилд—150Н гонхны хөндийд —500— —6ООН-ээс дээш (агааржилт хэвийн) байна. Сонсголын яснууд +400Н-аас +1360Н хүртэл нягтралттай дүрслэл өгч байна. Сонсголын ясны дүрслэлийн хэмжээг (урт ба өргөн) нэг адил тодорхойлов. Эрүүл дүрслэлийг үндэслэн дунд чихний архаг идээт үрэвслийн үед үүссэн хэнгэргийн ба хэнгэргийн арын өөрчлөлтийг хүснэгт №5, 6-д тодорхойлов.

Юуны өмнө хэнгэргийн агааржилт буурна. Агааржилтын бууралтыг хоёр (I II) төвшин болгон хуваав. Хэнгэргийн ёроол, дээвэр, гонхны хонгил, гонх-хөхөнцөрийн хөндийн агааржилт нь +20Н— +60Н байвал агааржилтын бууралтын I төвшинд хамааруулсан бөгөөд ихэнхдээ идээт-мөхлөгт үрэвсэл байлаа. Эдгээр хэлбэрт чихний цэвэрлэх мэс засал хийлээ.


3. Компьютерт томографийн шинжилгээ: Бид эрүүл хүүхдийн дунд чихний бүтцийн компьютерт томографийн дүрслэл (±Н) босоо зүслэгийн зузааны хэмжээ (±мм)-г тодорхойлов  (Хүснэгт №3-аас үзнэ үү)

Компьютерт томографийн шинжилгээгээр сонсголын аппаратын бүтэц, хэнгэргийн агааржилтын төвшинг тодорхойлов.

Хэнгэргийн агааржилт нь (—10 +20Н-ээс) хасах тал руугаа ихэссэн (II төвшин) хэнгэргэн хөндийд салслаг-зууралдсан ялгадас байсан ба цэвэрлэх нөхөн сэлбэх мэс засал хамтруулан хийв. Хэнгэргийн дурандалтаар илэрсэн өөрчлөлт нь компьютерт томографийн дүрслэлтэй тохирч байлаа.

             ДҮГНЭЛТ

1. Хүүхдийн дунд чихний архаг идээт үрэвслийн үед хэнгэргийн (шууд ба арын) дурандалт хийж, илэрсэн өөрчлөлтийг компьютерт томографийн шинжилгээтэй харьцуулах нь хэнгэргийн ба хэнгэргийн арын бичил өөрчлөлтийн хэлбэр, хэмжээ, шинж чанарыг нарийвчлан тогтоож, улмаар бичил мэс заслын оновчтой заалт гаргах бүрдмэл арга юм.

2. Компьютерт томографийн дүрслэлийг стандарт «0» шугамаас 1—2 мм зузаантай 6—8 зүслэгээр бүтцийн 69 цэгт төвлөрүүлж, сонсголын аппаратын бүтэц, хэнгэргийн агааржилт гэсэн хоёр чиглэлээр судлах нь ашигтай байна.

Ном зүй

1. Коновалов Н.А, В.Н.Корниенко \\\"Компьютерная томография в нейрохирургической клинике М. Медицина. С. 7—19
2. Коссовой А.Л. Компыотерная томография и пространственная фильтрация изображения в диагностике заболеваний высочной кости Востн. оторинолар 1985. —С. 77—80
3. С.В.Кузнецов, В.И.Апряткииа Компьютерная томография в диагностике заболеваний среднего уха и высочной кости, Журн. Ушн. нос и горловных болезней. 1987. №5. —С. 51—54
4. С.В.Кузнецов, В.И.Апряткина Компьютерная томография: особенности рентгеноанатомии височной кости. Вести, сторинолар. 1989. №4. —С. 66—69.
5. О.К.Патякина Блокада адитуса и тимпанального перешейка при хр гн. сред. отитах. Журн. ушн. нос и горд бол. 1982. —С. 5—7.
6. М.С.Плужников, А.А.Усанов, Л.Н.Васин, Ю.А.Фролов Возможности примения особо тонких эндоскопов в оториноларингологии. Журн.ушн. нос и горл. боль. 1982. №2. —С. 34—37
7. Пресбраженскин Н.А, И.X.Рабкин, В.Е.Добротип Компьютерная томография при оториноларингологических заболеваниях. В. кн: к зональной научно-практической конференции оториноларингологой п выездной научной ассии МНИИ уха, горла и носа.
Иркутск. 24—25 сентября 1987. М. 1987. —С. 91—92.
8. Koster O
Dil Hochaufeosende Computer tomographie des Mittel-und Jnnenohves Laryng. Rhinol otol 63 (1984) 488—492
9. itinger G. Kalendev W Computer-tomagrape bei Evkvankungen des HNO-Beveiches HNO HNO (1981) 9. 364—369
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 819
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК