Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1978, 3,4(29,30)
Галзуу өвчний (Хидрофоби) тахал судлал өвөрмөц сэргийлэлтийн асуудалд
( Тойм өгүүлэл )

Г.Жамба Д.Дандий (Био-бэлдмэл цусны үйлдвэр шинжилгээний институт)

Био-бэлдмэл цусны үйлдвэр шинжилгээний институт

 
Абстракт

На территории 8 аймаков центральной восточной и западной части МНР сохраняется природный резервуар бешенства и инфекция возникает ежегодно в 4-ом и 1-ом кварталах года, и тем самым наносит значительный ущерб животноводству и представляет серьезную, опасность для человека В этих местностях источником распространения данной инфекции и резервуаром рабического вируса является дикая фауна. В условиях МНР эпидемиологические и эпизоотологические наблюдения дают право утверждать, что в распростракении бешеыства среди домашних животных имеют большое значение дикие плотоядные (волки, лисицы, корсаки), а для людей собаки. Так например в 85 % укусы людям были нанесены собаками, а домашним животным в 57,5 % укусы были нанесены дикими животными. Антирабическая вакцина, изготовляемая в МНР из мозга коз 1-2 летнего возраста или козлят по методу Ферми с успехом применяется за последние 20 лет в медицинской практике и не наблюдается случаев осложнений после вакцинации. Однако авторы считают необходимостью улучшечие качества вакцины лутем Лиофильной сушки и наряду с этим внедвить в медицинскую и ветеринарную практику лучшие антирабические вакцины п иммуноглобулины, разработанные в других странах.

Манай оронд галзуу өвчин нь өвчлөлтийн хувьд хүн эмнэлэгт болоод мал эмнэлэгт ч гэсэн бусад халдварт өвчнүүдтэй зэрэгцүүлэхэд харьцангуй бага суурь эзлэх хэдүй боловч одоо хүртэл эмчлэх арга зүй нь олдоогүй байгаа энэхүү аюултай халдвараас сэргийлэх асуудал нэн чухал ач холбогдолтой хэвээр байгаа юм. Манай улсын нутаг дэвсгэр өргөн уудам ой, тайга, уул хад, тал хөндий, говь, хангай хосолсон байгалийн хувьд зэрлэг ан араатан, жигүүртэн, мэрэгчид элбэгтэй болохын хамт жилийн дөрвөн улиралд таван хошуу малаа бэлчээрээр хариулж малладаг зэрэг байдлууд нь галзуу өвчний вирусыг байгалийн голомтонд нууцлан хадгалах болон цаашид халдвар тархах нөхцөлтэйг харуулж байгаа юм. Галзуу өвчин бол хүн болоод бүх халуун цуст амьтны мэдрэлийн системийн цочмог явцад энзоот маягаар тохиолддог гоц аюулт халдварт өвчин юм. Манай оронд галзуу өвчинтэй тэмцэх шинжлэх ухааны үндэстэй оновчтой арга хэмжээг зөвхөн ардын засгийн жилүүдэд хэрэгжүүлж чухал чухал арга хэмжээнүүдийг авч ирсний нэг тод жишээ бол бүр 1929 оноос мал эмнэлэгт, 1943 оноос хүн эмнэлэгт зориулж галзуу өвчнөөс сэргийлэх вакцин үйлдвэрт нэвтрүүлж чадсан явдал юм. Ариун цэвэр бактери шинжилгээний институтийн пастерийн салбарт зөвхөн 2 жил хагаст 375 хүн ирж галзуугаас сэргийлэх тарилга хийлгэж байсан мэдээ (1) байдаг. Ариун цэвэр бактери шинжилгээний институтийн (Санбакинститут) Пастерийн салбарын 6 жилийн (1935-1940) материалаар судалсан (эмч A.И.Авдеева) судалгаанаас үзвэл 909 хүн урьдчилан сэргийлэх тарилга тариулсны 91 хувь буюу 826 хүн галзуу өвчтэй буюу сэжигтэй, нохойд 2,4 хувь буюу 24 хүн, чононд бусад өчүүхэн хэсэг нь, өөр мал, амьтанд хазуулж ноцуулж (2) байсныг үзвэл золбин нохой галзуу өвчнийг тараахад зонхилох үүрэг гүйцэтгэж байсан нь илт байна.

Манай оронд сүүлийн 15 жилд (1957-1972) хийсэн ажиглалт судалгаанаас үзвэл ойт хээрийн хээрийн, говийн бүс хосолсон зүүн, өмнө, төвийн нутагт тухайлбал Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Төв болон Төв аймагтай залгаа Булган, Дундговь, Өвөрхангай зэрэг аймгийн зарим сумдын нутагт зэрлэг ан амьтад галзуугаар өвчлөх тохиолдол бараг жил бүрийд ажиглагдсаар ирлээ. Галзуу өвчний тархалтын байдал нь сүүлийн 10-15 жилд зүүнээс баруун тийш шилжих маягийн хандлагатайгаар тархаж байгаа нь байгалийн голомтын хөдлөлтэй холбоотой байж болох боловч нарийвчлан судлах асуудлын нэг юм. Ажиглалт судалгааны байдлаас үзэхэд жилийн 3-4 буюу 1-р улирал өөрөөр хэлбэл сэрүүн хүйтний улиралд дунджаар 1-2 удаа галзуугийн тохиолдол гарч байна. Өвчилсөн буюу өвчний нууц хугацаанд байгаа зэрлэг араатан тухайлбал чоно, үнэг, хярс гэх мэт амьтад гэрийн хоточ нохойд бариулах болон нохой, сүрэг мал тэр ч байтугай хүнд довтлох, хот айлыг түйвээх зэргээс галзуу өвчин үүсэн дэлгэрэх гол шалтгаан болдог. Аймаг хотын ариун цэвэр, халдвар судлалын станцууд, халдвартын больницын мэдээнээс үзэхэд (1957-1972) хазуулж, шүлсдүүлсэн хүмүүсийн 83 хувь нь нохойд 14,2 хувь нь чоно, үнэг, хярс мэт зэрлэг амьтанд 3,7 хувь нь гэрийн малд хазуулсан байна. Өөрөөр хэлбэл жил бүрд 10000 хүн тутмаас 0,3 хүн галзуугийн ямар нэг сэжигтэй амьтанд хазуулж ноцуулсан хүмүүсийн 5,1 хувь буюу дунджаар 4 жилд 3 хүн галзуу өвчнөөр нас барсан байна. Тэгэхдээ нас барсан хүмүүсийн ихэнх нь (84 хувь) галзуугийн сэжигтэй буюу ил галзуу нохой, чононд хүндээр хазуулснаас сэргийлэх тарилгын үр дүнг авч чадалгүй нас барсан байна.

Дээрх хугацаанд аймгуудын мал эмнэлгийн байгууллагуудаас авсан галзуугийн эпизоотологийн бүрэн биш мэдээнээс үзвэл ноцуулсан малын 57,5 хувь нь чоно болоод зэрлэг араатанд, 9,09 хувь нь нохойд 33,4 хувь нь малд тус тус хазуулж ноцуулсан эдгээр малаас 67,3 хувь нь үхлүүт хазуулснаас хүндээр шархдаж үхсэн буюу сэхэх найдваргүй учир нядлуулсан байна (3) Бидний цуглуулж боловсруулсан энэхүү судалгаат материалаас үзэхэд манай улсад галзуу өвчнийг хүн амд дамжуулагч нь нохой, малд дамжуулагч нь чоно үнэг, хярс, учраас нохойг халдвараас сэргийлэх мөн байгалийн голомтыг судалж ан амьтан авлалтыг шинжлэх ухааны үндэстэй зохион байгуулалттай явуулах нь чухал байгаа юм. Говь-Алтай аймагт 1969 онд гарсан галзуу өвчний үед 18 цагийн дотор галзуу чоно 100 гаруй бог мал сэглэж, 5 нохой, 5 хүн хүндээр шархдуулж ихээхэн гарз хохирол учруулж байсан юм. Энэ байдлаас болж жил бүрийд олон арван мянган мал галзуугаас сэргийлэх тарилгаар тарих шаардлага гарч байна. Бидний материалд болон бусад мэргэжилтний судалгаагаар манай оронд гэрийн мал адуу, үхэр, хонь, ямаа, тэмээ мөн нохой, муур, зэрлэг ан амьтнаас чоно, үнэг, хярс, зээр мануул, үмхий хүрэн зэрэг амьтад өвчилдөг нь ажиглагдсан бөгөөд газрын мэрэгчид элбэгшихээр галзуу өвчин гардаг гэж нутгийн хашир малчид ярьдаг нь тэдгээр мэрэгчдийг агнадаг үнэг, хярс, элбэгшиж байгаатай холбоотой байж болох боловч сүүлийн үеийн мэдээнээс үзвэл хулгана дүрсийн мэрэгчдээс галзуу өвчнийг үүсгэгч вирусыг илрүүлсэн мэдээг ДЭХБ (4) нийтлүүлсэн байна. Галзуу өвчний оношийг эпизоотологи, эпидемиологийн судалгаа, клиникийн шинжийг зэрэгцүүлэн үзэх болоод 10 гаруй амьтны тархинаас материал авч хулгана, туулай тарьж биологийн сорьц тавьж байсны гадна хэлбэр судлалын шинжилгээ хийж Бабеш Негрийн биенцэр зарим үед олдож өвчний оношийг бататгаж байсны гадна үхсэн хүн, мал амьтны тархинаас сорьц авч Москва дахь ДЭХБ-ын лавлах лабораторит (профессор Салимов М.А) явуулж флюоресценийн эсрэг бодистой нэгдэх урвал тавьсныг Люминесцентийн микроскопоор давхар баталж байв.

Практикаас үзэхэд галзуу өвчний оношлолтыг хүн эмнэлэг, мал эмнэлгийн хэмжээнд лабораторийн аргаар нэгдсэн журмаар хамгийн яаралтай тогтоох явдал чухал шаардлагатай байна. Улсын эм хангамж үйлдвэрлэлийн газрын харьяа Био-бэлдмэл, цусны үйлдвэр шинжилгээний институтийн хидрофобийн лаборатори галзуу өвчнөөс хүн амыг сэргийлэх вакцин үйлдвэрлэх талаар маш чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн бөгөөд 1955 оноос (3.И.Боршиполец Д.Дандий) эхлэн ишиг, шүдлэн, ямааны тархины эдээс фермийн аргаар сэргийлэх вакцин үйлдвэрт нэвтрүүлж тэр үеэс эхлэн жил бүрд дунджаар 1000 орчим хүн доз антирабик вакцин үйлдвэрлэж байна. Вакцин үйлдвэрлэлийн ажиллагаа нь үндсэндээ Дэлхийн эрүүлийг хамгаалах байгууллагын (ДЭХБ-ын) галзуу өвчин шинжлэн магадлагчдын хорооноос зөвшөөрсөн технологийн дагуу (5) бэлтгэгдэж байгаа юм. Вакцин үйлдвэрийн штаммыг 1955 онд Био-комбинатаас шилжүүлэн авснаас хойш cap бүрд туулайн тархинд сэлгүүлэн тарьж сэргээж байгаа бөгөөд саармаг орчинтой 50 хувь глицеринд -4-6°-д хадгалж байдаг юм. Вакцин бэлдэх үйлдвэрийн омгийн халдварын таньц нь Рид.Менчийн аргаар 10, 69 байсан бөгөөд 1:20 найруулсан вакциныг цагаан хулганы уураг тархинд идэвхтэй вирус «Фикс» илрээгүй болно. Тус институтээс бэлдсэн галзуугийн вакцины дархан төрх чанарыг Зөвлөлт Холбоот Улсын Эрүүлийг хамгаалах яамны харьяа био-бэлдмэлийг шалгах, стандартчилах эрдэм шинжилгээний улсын институтэд АНУ-ын эрүүл мэндийн үндэсний институтийн аргаар шалгахад ЕД50=6,01 байсан бөгөөд үүнийг зөвлөлтийн үндэсний ферми вакцины лавлахтай харьцуулахад дархан төрх чанарын индекс 1,6-тай тэнцүү байв. Дархан төрх чанарыг СҮ5 (шалгах вирусээр 25,6 ЛД50) 0,03 тарьж шалгасан болно.(6) Энэ шинжилгээний материалаас үзэхэд тус лабораториос бэлтгэн гаргаж байгаа антирабик вакцин нь зохих шаардлагыг хангаж байна. Бид вакциныг хөлдүүгээр хатаах Флюрт ЕР буюу HEP штаммаар өндөгний вакцин турших зэрэг шинжилгээний ажлыг оролдсон боловч зарим нэг бэрхшээлээс болоод уг ажлыг үргэлжлүүлэх боломжгүй болсон юм. Тус институтээс үйлдвэрлэн гаргасан фермийн антирабик вакциныг тус улсын хэмжээгээр хүн эмнэлгийн практикт сүүлийн 20 шахам жил хэрэглэхэд вакцинаас болж хүндрэл үзүүлсэн буюу вакцины хүндрэлээс нас барсан тохиолдол гараагүй бөгөөд гэхдээ ДЭХБ-ын тоймоос үзвэл янз бүрийн орны хэрэглэж байгаа вакцины онцлогоос болж бүх тариулсан хүмүүсийн 28 мянганы нэгээс 600-ны нэг хүртэл вакцины дараахь саагаар өвчилж байжээ. Гэтэл манай улсад галзуугаас сэргийлэх тарилга вакцинаар тариулагчдын тоо харьцангуй цөөн бөгөөд сүүлийн 20 шахам жилд улсын хэмжээгээр уул вакцинаар 2000 орчим хүн тариулсан нь жилд дунджаар 40 орчим хүн тариулж байсан бөгөөд тэгэхдээ энэ тоо нь жил жилд харилцан адилгүй юм. Ер нь уураг тархины ялангуяа нас гүйцсэн амьтны тархинаас бэлдсэн вакцин энцефалоген чанар ихтэй байдгийг галзуугийн вакцины үйлдвэрлэлд хэрэглэж ирсэн олон арван жилийн туршлага харуулж байна. Ийм ч учраас вакцины мэдрэлийн саажуулах хүндрэлийг давахын тулд нялх амьтны тархинаас вакциныг бэлтгэн хэрэглэх нэхдэсийн өсгөврийг вакцин үйлдвэрлэлтэд нэвтрүүлэх чиглэлээр туршилт хайлт өргөн явагдаж байна. Үүний жишээнд хөхүүл хулгана, хархын зүлзаганы тархинаас бэлтгэсэн вакцин, нугасны хөврөлөөс бэлтгэсэн вакцинуудыг дурдаж болох юм.

Галзуугийн вакцины дараахь хүндрэлийг багасгахын тулд вакциныг хэрэглэх заалтыг улам нарийсгах (нохойг галзуугаас бүрэн хамгаалах) вакцинтай хамт галзуугийн өвөрмөц иммуноглобулин (гаммаглобулиныг) хослуулан хэрэглэх аргыг эрхэмлэн үзэж байна. Төв аймгийн нилээд сум, Сүхбаатар, Дорноговь, Дундговь, Өвөрхангай, Дорнод аймаг, Улаанбаатар хотод мэдээж галзуу буюу сэжиг бүхий чоно нохойд хазуулсан хүмүүс фермийн аргаар ишигний тархинаас бэлтгэсэн вакцинаар цаг алдалгүй курсээр тариулаад өвчлөөгүй амь аврагдсан тухай зарим нэг жишээ баримт дурдвал:

1957 оны 3-р улиралд Төв аймгийн нутаг Архустайн сангийн аж ахуйд өвс хадаж байсан хэсэг ажилчдыг өдрөөр галзуу чоно дайрч нэг хүнийг сэхэлтгүй ноцож, 3 хүнийг тархи  нүүр хавьд нэлээд хүндээр шархдуулсан байна. Энэ 3 хүн цаг алдалгүй 180-258 мл антирабик вакцин хийлгээд 45 хоногт эрүүлжин гарч 3 cap хяналтанд эрүүл байв. (материал нь Шастины нэрэмжит III нэгдсэн эмнэлэгт) 1964 оны 3-р улиралд Төв аймгийн Жаргалан сумын 2-р бригадын хэсэг малчид гаднаа орж ирээд мал дайрч байсан галзуу чонотой тэмцэлдэж алаад тэр даруй курсээр тариа хийлгэж эдгэрээд гарсан байна. 1985 оны 3-р улиралд Өрнөх амьдрал нэгдлийн орчимд галзуугийн сэжиг бүхий сүүлээ хавчсан золбин нохой орж ярж тахиа хөөж заримыг барьж хаяж гэнэт гахай хөөж сүүлийг нь тас хазаж, гадаа тоглож байсан хүүхэд рүү дайрч 7 настай эмэгтэй Х-гийн сүвээнд 3-4 см гүнзгий 4 шүд оруулж дээлтэй нь нэвт хазаж цааш тугал, нохой ноцож алуулсан байна. Охин X. амбулаториор 140 мл антирабик вакцин хийлгэж эдгэрэн гарсан байна. Уул нохой мал эмнэлгийн шинжилгээгээр галзуу гэж оношлогдсоны гадна, түүнд хазуулсан тугал 20 хоног дээрээ галзуугийн шинж тэмдгээр үхсэн байна. 1967 онд Өвөрхангай аймгийн Хужирт, Хархорин, Өлзийт суманд галзуу нохой орж ирж 6 хүн хазсанаас 6 настай эрэгтэй П. 6 дахь хоног дээрээ халуурч галзуугийн шинж тэмдгээр нас барсан бөгөөд 5 нь вакцин хийлгэж эдгэрсэн байна. Энэ мэт тодорхой жишээ баримт нилээдийг дурдаж болох байна. Галзуугаас сэргийлэх тарилга тариулагчид нь бүтэн курс хийлгэхгүй дутуу орхих нь аюултай байна. Жишээ нь: нас барсан хүмүүсийн тал хувь нь тарилга дутуу орхисон буюу дутуу тарьснаас болсон гэж хэлэх үндэс байна. 1957-1958 онд зөвхөн Улаанбаатар хотод тариулагчдын 21,5 хувь нь тарилга дутуу орхисон байна. Гэвч хазсан нохой амьтны талаар ямар ч мэдээ материалгүй бүтэн курсээр тарилга хийх, сэжигтэй амьтанд хазуулсан хүмүүст тариа хийх явдлыг тодруулах нь онцгой чухал ач холбогдолтой юм. Галзуугаас сэргийлэх тарилга нь өөр амьтны эд эрхтнээс бэлдсэн вирус бүхий хүнд тарилга юм. Энэ бүгдийг дурдаж байгаа нь галзуугаас сэргийлэх энэхүү вакциныг өө сэвгүй сонгомол гэж үзсэн нь хараахан биш бөгөөд тиймэрхүү дүгнэлт хийхээр ч хүрэлцээтэй тоо баримт биш нь мэдээж юм. Харин ч энэ бүгдээс үзвэл галзуугаас сэргийлэх вакцины чанарыг цаашид үндсээр нь сайжруулах шаардлагатай байна. Галзуугаас сэргийлэх вакцины чанарыг сайжруулах гол зорилго бол хоруу чанаргүй, бага хэмжээгээр цөөн тарьдаг, удаан хугадаанд чанараа алдахгүй үр нөлөө өндөртэй байхад чиглэсэн байхаас гадна сүүлийн үед хүнд зориулсан вакцинд үлдэц амьд вирус (фикс) байж болохгүй гэж ДЭХБ-ын магадлагчдын хороо (7) үзэж байна. Өнөөгийн шинжлэх ухаан, техникийн асар хурдан дэвшил нь шинжлэх ухааны бүхий л салбарт тусгалаа олж галзуу өвчний талаар сүүлийн 10 гаруй жилд шинэ шинэ нээлт гарч галзуу, үүсгэгч вирусын ийлдэст хүрээг урьдчилан 4 ангиллаар тогтоож, вирусын антигены гадна хальсны гликопротеин, доторхи, нухлеопротеины эсрэгтөрөгчөөс тус тус тогтсоныг тогтоосны гадна галзуугийн хамгаалах өвөрмөц иммуноглобулин эс өсгөврийн нэхдэсийн цоо шинэ вакциныг (8) эрүүлийг хамгаалах практикт амжилттай нэвтрүүлж байна. Галзуу өвчтэй буюу сэжиг бүхий амьтанд хазуулж ноцуулсан хүн вакцин тариулснаас 45 хоногоос хойш нас барах ахал тэр нь вакцины үр нөлөө үзүүлээгүй гэж шууд үзэж байна.(9)

Францын суут эрдэхмтэн Луи Пастер галзуу өвчнөөс сэргийлэх вакциныг хүн төрөлхтөнд нээж өгснээс хойш 50 гаруй жилд дэлхийн шинжлэх ухаанд олсон томоохон амжилтын нэг бол галзуугийн вирусыг уламжлал ёсоор ямар нэг амьтны тархи, нугасны мэдрэлийн эд эсэд биш харин амьтны буюу сармагчин хүний эс нэхдэсийн эдэд өсгөвөрлөсөн цоо шинэ маягын вакциныг ЗХУ, Чехословак, АНУ, Франц зэрэг орнуудад амжилттай туршин хэрэглэж байгаа явдал юм. ДЭХБ-ын магадлагчдын хорооны мэргэжилтэн нарын үзэж байгаагаар энэхүү эс нэхдэсийн вакциныг 14-21 удаа биш зөвхөн 1-2 удаа тарьдаг үр нөлөө сайтай олон талын давуутай зэргээрээ тархины эдийн вакциныг бодвол хамгийн ирээдүйтэй гэж үзэж байна. Галзуу өвчний байгалийн голомт зэрлэг амьтны галзуу өвчин, вирус нөөцлөн хадгалагчдыг илрүүлэх судалгааны ажлыг хүчтэй болгож галзуугаас сэргийлэх болон эмчлэх арга ажиллагаанд орчин үеийн шинэхэн нээлт ололтыг хожимдохгүй цаг тухайд практикт нэвтрүүлэх талаар холбогдох байгууллага мэргэжилтэн нар хамтран ажиллах явдал шаардагдаж байна. ДЭХБ-аас районы хороонуудын хэмжээнд галзуу өвчнеөс сэргийлэх талаар олж буй амжилтыг нэвтрүүлэхийн тулд гишүүн орнуудын дотор ихээхэн ажил зохион явуулах нь чухлыг заасан бөгөөд үүний дагуу манай зүүн өмнөд азийн районы хорооноос 1974 оны 10-р сард галзуугийн вакцины чанарыг сайжруулах талаар чухал семинарыг Энэтхэгийн Бомбей хотноо зохион явуулсан байна. Чухамдаа дэлхий дахины шинжлэх ухаан техникийн гайхамшигтай түргэн хөгжиж байгаа орчин үед хүн төрөлхтний өмнө хамгийн аймшигт өвчний нэг галзуугаар дэлхийн аль ч өнцөг буланд нэг ч хүн өвчлүүлэхгүй байлгахын төлөө дэлхийн олон эрдэмтэд мэргэжилтэн нар эрдэм мэдлэгээ улам зузаатган хамтран ажиллаж хамтын хүч чармайлтаар энэ өвчинтэй тэмцэх талаар тодорхой амжилтанд хүрэх нь эргэлзээгүй юм.

Дүгнэлт

  1. БНМАУ-ын төвийн, зүүн зүгийн сүүлийн жилүүдэд баруун зүгийн зарим аймгийн ялангуяа ойт хээр, хээрийн, говийн бүс хосолсон нутагт зэрлэг ан амьтан (чоно, үнэг, хярс гэх мэт) галзуу өвчнөөр өвчилснөөс гэрийн нохой, мал болоод хүнд дамжин халдварлах тохиолдол жилдээ ялангуяа сэрүүн хүйтний улиралд 1-2 удаа гарсаар байна. Галзуу болоод сэжигтэй, үл мэдэгдэх амьтанд хазуулж ноцуулсан хүмүүсийн 83 хувь нохойд 14,2 хувь нь чоно, үнэг мэт зэрлэг амьтанд, 3,7 хувь нь гэрийн малд ноцуулсан тоо баримт нь бусад судлаачдын ажилтай ойролцоо байна. Мөн мал дээр авч үзвэл 57,5 хувь нь зэрлэг амьтанд (чоно, үнэг, хярс) 9,09 хувь нь нохойд 33,4 хувь нь малд тус тус ноцуулж хазуулсан байна. Үүнээс үзтэл манай орны нөхцөлд галзуу өвчнийг хүнд дамжуулагч нь нэгд нохой, хоёрт чоно, харин малд дамжуулагч нь нэгд чоно, хоёрт нохой тус тус зонхилох үүрэг гүйцэтгэсэн байна.
  2. Тус улсын хүн эмнэлгийн практикт хэрэглэж байгаа ишигний тархины эдээс бэлдсэн вакцин түүний үйлдвэрийн омгийн вирус фикс нь Пастерийн сонгомол омгийн нэг хэлбэр бөгөөд шинжлэхэд вирусын, омгийн халдварын таньц ЛД50=104;69 дархан төрх чанар ЕД=6,01, дархан тэрх чанарын индекс 1,6 байсан ба шалгах вирус (СҮЗ) 25,6 ЛД50=0,03 14 гр хүндийн жинтэй хулганы тархины эдэд 0,03 давхарлуулсан болно. Мөн вакциныг галзуугийн тохиолдолд нэрвэгдсэн халдварлагдсан зэрэг хүмүүст хэрэглэж эдгэрсэн баримтыг дурдсан боловч уг вакциныг сэргийлэх чадлыг бүрэн гүйцэт дүгнэх магадтай хүрэлцээтэй баримт биш учраас цаашдаа нэхдэсийн вакцин, эмчилгээний иммуноглобулин, мөн хэсэг газрын шархыг эмчлэх талаар ДЭХБ-ын магадлагчдын санамжийг түргэн авч хэрэгжүүлэхийн чухлыг онцлон тэмдэглэж байна. Үүнтэй холбогдуулж галзуу судлагчид болон хүн, мал эмнэлгийн хамтарсан ажиллагааг идэвхжүүлж галзуу өвчний мэдээ судалгаа, тайланг эмх цэгцтэй болгож энэ талаар холбогдох удирдамж зааврыг бүрэн хэрэгжүүлэх шаардлагатай байна.
  3. Манай орны нөхцөлд галзуугаас сэргийлэх ажлыг сайжруулах нэг чухал зорилт нь зоолог-вирусологийн шинжилгээг зарим ан амьтан дээр зохион байгуулалттай хийхээс гадна хот суурин газрын золибон нохдыг ойрын жилүүдэд устгаж юуны өмнө галзуу гардаг аймаг сумдын нутгийн эзэнтэй нохойг вакциндаж тусгай пайз зүүхээс гадна нохойн аж ахуй байгуулах саналыг хэрэгжүүлэх нь чухал юм. Мөн мэрэгчдийн дунд вирусологийн шинжилгээ явуулах ахул сонирхолтой дүн үзүүлж болох юм.
  4. Галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх ялангуяа галзуу өвчин гарсан үед галзуу амьтнаас хэрхэн яаж хамгаалах буюу тэдгээр амьтдыг яаж устгах талаар хөдөлмөрчид малчдад гарын авлага зурагт хуудас зэрэг таниулга гэгээрлийн болон ялангуяа энэ талаар малчдын дээр үеэс уламжлан ирсэн арга барилыг сурталчлах талаар ажил зохиох шаардлагатай байна.
Ном зүй

1.Десять лет здравоохранения МНР. «Сов. Монголия» №6 1935 г. УБ
2.Ледеева А.И.«Бөрьба с бешенством»Сборник научных работ.стр 89,1941 Улан-Батор.
3.Д.Дандий Некоторые вопросы Эпидемиологии и специфическоп профилактики бешенства в МНР за 10 лет. (1957-1966 г). Матеркалы. XV научной сессии Института Полиомиелита вирусных Энцефалитов. Москва 1968. выпуск-2)
4.Технический доклад экспертсв Воза. Сер № 523. Женева. 1973 (на англ.языке)
5.Каплан М.Лабораторные методы исследования бешенства-Женева.1968 г.
6.О результате контроля антирабических вакцин выпускаемый институтом, Биопрепаратов и Гемотрансфузии г. Улан-Батор. Материалы рукописи от 5 мая 1974 г. институт (ГИСК) им. Тарасеевича СССР.
7.Новые перспективы в борьбе с бешенством. Хроник Воз №5Женева 1974.
8.Каплан М.Копровски Н.Лабораторные методы исследования бешенства Женева 1973 (на английском языке)
9.Селимое М.A.Эффективность и отдельные неудачи антирабических прививок в СССР за 1964-1969 г. ЖМЭИ. 1971. № 1. стр 15

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2065
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК