Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1978, 3,4(29,30)
Ходоод улаан хоолойн заагийн өргөссөн венийн цус алдалт
( Судалгааны өгүүлэл )

Проф. В.Ичинхорлоо, Дэд эрдэмтэн Д.Жодов

(П.Н.Шастины нэрэмжит 3-р нэгдсэн эмнэлэг, ерөнхий эмч С.Абдембай)

П.Н.Шастины нэрэмжит 3-р нэгдсэн эмнэлэг

 
Абстракт

Авторами были прослежены 52 больных с желудочным кровотеченнем за 5 лет с 1968 по 1975 г. Из них 31 были больные с варикозным расширением кардинального отдела желудка и пищевода при цирроз печени. Летальность в ближайшем отдаленном периодах после консервативных терапий составляет почти половину случаев (45,3%). Это привело к авторам рекомендовать хирургическую методу-перевязку кровоточащих сосудов селезоночной вены.

1968-1975 онд ходоод гэдэснээс цус алдаж яаралтай мэс заслын тасагт хэвтсэн 52 өвчтөний цус алдсан шалтгааныг 1-р хүснэгтээр харахад ходоод-улаан хоолойн заагийн судас өргөсөж цус алдсан нь 59,6%-ийг эзэлжээ. Гэтэл А.В.Алиев зэрэг судлаачдынхаар ходоод, нугалуурын эмчилгээнд засрал олж шалтгаан нь мэдэгдээгүй эмнэлгээс гарсан 7 хүнээс бусад нь шинж тэмдгээрээ илэрхий байгаад шинжилгээ болон хагалгаагаар онош нь тодорсон ходоод, улаан хоолойн өмөн, ходоод нугалуурын шархлаа, нарийн гэдэсний хоргүй хавдар, гэдэсний хижгийн шархлаатай 14 хүн байлаа. 2-р хүснэгтэнд дээрх өвчтөнийг нас хүйсээр ялгавал эрэгтэй 33, эмэгтэй 19, эдгээрийн 65,4% нь 35-50 настай байсан ба 21 нь элэгний халдварт үрэвсэл өвчнөөр 1-3 удаа, 8 нь тэмбүүгээр өвчилсний дээр архи тамхи хэт хэрэглэж байжээ.

Элэгний халдварт үрэвсэл, тэмбүү, архи зэрэг нь элэг хатуурах өвчнийг үүсгэхэд нөлөөлдөг болохыг 1968 онд Багаажав, 1974 онд В.С.Семенов, А.Г.Шерцингер, К.Н.Цацаниди нар баталж байна. Ходоод улаан хоолойн заагийн вен өргөссөнөөс цус алдсан өвчтөнүүдэд элэг хатуурч томрох, арьсны вен өргөсөх, хэвлий томорч устах ерөнхий шинж тэмдгээс гадна цус алдах үед цусаар бөөлжих, арьс салст цайрах, зүрх-судасны   цохилт   хурдсах,   цусны   даралт   буурах   шинжүүд илрэв. Ходоод улаан хоолойн заагийн өргөссөн судас хагарснаас цус алдсан дээрх хүмүүст цус тогтоохоор хлорат кальц, витамин, К, витаминС, глюкоз тарих, тохироо таарсан бүлгийн цус юүлэх мөс залгиулах г. м. эмчилгээг голчлон хийсэн эмийн эмчилгээний үр дүнг харуулсан 3-р хүснэгтэнд ходоод улаан хоолойн заагийн өргөссөн судаснаас цус алдсан 31 хүний 14(45,3%) нь нас баржээ. Нас барсан шалтгаан нь гэнэт буюу дахисан цус алдалт, элэгний хурц дутагдалт байв. 9 өвчтөн дахин эргэж үзүүлээгүй тул тавьлин нь тодорхойгүй байна. Эдгэрсэн 8 хүнийг 1-2 жилийн дараа үзэхэд дахин цус алдаагүй боловч 2-оос бусдад элэгний хатууралт өвчний үндсэн шинжүүд илэрчээ. Иймд үхлийн шалтгаан болдог гэнэтийн болон дахин цус алдалтыг орчин үед мэс заслаар эмчлэх нь илүү ашигтай болохыг М.Д.Пациора зэрэг олон арван судлаачид баталж байна. Ходоодыг нээн цус гарч байгаа судсуудыг оёж боогоод дэлүүг авах буюу судсыг нь боож тасална. Энэ нь яаралтай журмаар цус тогтооход хялбархан тохиромжтой хагалгаа юм.

Бид өөрийн клиникийн эмнэлэгт анх удаа 1975 оны 5-р сарын 14-нд ийм мэс заслын эмчилгээг хийсэн нь ойрын үр дүн сайтай болсон юм. Өвчтөн Ор. 39 настай. Онош: Элэгний хатууралт, ходоод улаан хоолойн заагийн цус алдалт. Эмийн эмчилгээнд цус тогтоогүй учир яаралтай цус тогтоох шаардлагаар ходоодыг нээж улаан хоолой, ходоодны зааг орчимд өргөссөн венүүдийн дотроос хагарч цус алдаж байсан 2 судсыг салстаас хөндийлөн оёж. бооход цус алдалт зогсов. (Хагалгааг хийсэн эмч Базардаргиа). Дараа нь дэлүүний венийг боож таслаад хагалгааг дуусгасан. 1975 оны 12-р сард өвчтөнийг үзэхэд зовуургүй,  дахин цус алдаагүй байлаа.

Д ү г н э л т

  1. Манайд ходоодны цус алдалтын нэлээд хувийг (59,6%) ходоод улаан хоолойн заагийн өргөссөн венийн цус алдалт эзэлж байна.
  2. Ходоод улаан хоолойн цус алдалтыг эмээр эмчлээд үр дүн өгөхгүй бол дахин цус алдалтаас сэргийлэх найдвартай арга нь мэс заслын эмчилгээ болно.
Ном зүй

Пациора М.Д. соавт. хирургическое лечение больных с кровотечением расширенных вен пищевода и желудка. Хирургия, 1974, 2, 3, Б.С.Брискин и С.И.Бабичев. Анализ смертельных исходов при острых гастродуодинальных кровотечениях Хирургия 1974,8; В.С.Семенов соавт, хирургическое лечение больных с. кровотечением из расширенных вен пищевода и желудка. Хирургия-1974. 271.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2403
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК