Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 2(38)
Үжил үүсгэгч стафилококкийн биологийн шинж
( Судалгааны өгүүлэл )

А. Хишигдорж

Анагаан ухааны дээд сургууль

 
Абстракт

Данные литературы показывают, что выявление и изучение бирлогических свойст возбудителей сепсис у новорожденных имеют научное и практическое значения в решенин вопросов его лечения и профилактики. По нашим данным сепсис, вызванный азробными бактериями'встречается у 48.7± 2.9% госпитализированных новорожденных, в том числе 96.0 ±1.1% составляет ста-филококковый сепсис. Биологическая активность стафилококков, выделенных из крови в общем относительно слабая, особенно низка и плазмокоагули'роуюшая способность (37.6 ±3.8%) 69.7±2.6% стафилококков выделенных из крови имеет положительную лецитоветиллазную реакцию, 68.9±2.7% вызывает гемолиз, 53.7 ±2.9% положитель^ ную фосфатозную реакцию, 53.4±2.9% имеет ДНК-ную активность, 34.8 ±2.7% разлагает маннит в аэробных условиях. Биологическая активность стафилококков, выделенных из различных участков тела сыше, чем у стафилококков из крови. Поэтому детальное изучение биологической активности и морфологии патогенных и непатогенных стафилококков, выделенных из крови новорожденных, больных сепсисом, имеет болыное практическое значение

Хүүхдийн нярай үед тохиолдох халдвар, ялангуяа стафилококкт халдварыг оношлох, үжил өвчнөөс сэргийлэх нь орчин үеийн чухал асуудлын нэг юм. Хүүхдийн нярай үеийн үжил нярай өвчлөлд зонхилж эндэгдлийн гол шалтгаан нь болж, улмаар жйлээс жилд стафилококкт үжил ихсэх хандлагатай байна (1-7).

Хүүхдийн нярай үед эмгэгтөрөгч бактери нь нүд, хүйс арьс ам хамрын хөндий зэргээр нэвтрэн орох учир хүүхдийн нярай үед тохиолдох үжлийн үүсгэгч нь ямар ч бактери байж болох юм. Гэвч орчин үеийн түвшинд нярай хүүхдийн үжлийн үүсгэгч нь эмгэгтөрөгч ба эмгэгтөрөгч чадлаар сул стафилококк байгаа нь судлаачдым ажlаас тодорхой байна. Стафилококк нь идээт өвчин үүсгэх тухай анагаах ухаанд тэмдэглэгдсэнээс хойш 100 гаруй жил болж байгаа, байгальд их тархсан бусад бактеритай харьцуулахад хүн, амьтан түүний амьдралын орчинд хувьсан амьдрах чадвар ихтэй бактери юм. Стафилококк нь олон антибиотикт зэрэг тэсвэрлэсэн байх бөгөөд raргаx хороос гадна бие махбодыг хэт мэдрэгжүүлдэг бодис ялгаруулдаг бактери юм. Стафилококк бол шороо тоосны хэсгүүдэд наалдан хатаж өөрийн хоруу чадлаа хадгалж чаддаг нь түүнйй тархалтын нэгэн, нөхцөл нь болно. Гэвч стафилококк бүр халдвар үүсгэхгүй, аль хоруу ба эмгэгтөрөгч чадлаар илүү стафилококк нь өвчин үүсгэнэ гэж үздэг. Бактерийн хоруу чанар нь эмгэгтөрөгчийн чадал хэмжээнээс нөлөөлнө. (8-9) Стафилококкийг хүн ба амьтанд эмгэгт процесс үүсгэх байдлаар нь эмгэгтөрөгч, болзолт эмгэгтөрөгч, эмгэгтөрөгч бус гэж хуваадаг (9). Гэвч орчин үед ялангуяа бие махбодын иммун чанар сулрах ба өөр бактери вирустай хамтрах үед эмгэгтөрөгч чадлаар сул ба эмгэгтөрөгч чадалгүй бактери өвчин үүсгэж болох тухай хэвлэлд бичжээ. (10-11).

ШИНЖИЛГЭЭНИЙ МАТЁРИАЛ, АРГА ЗҮЙ. Бид үжил үүсгэгч стафилококкийн биологийн шинж, түүний тархалтыг судлах зорилгоор Улаанбаатар хотын 1, 2, 3-р амаржих газарт төрж,, нярай хугацаанд үжлээр өвчилсөн зарим хүүхдийн цусны ариуы чанарыг тодорхойлж стафилококкыг ялган авлаа. Мөн үжил үүсгэгч нэвтрэн орсон замыг тодорхойлж, нярай хүүхэд эх, түүний орчин ахуйд тархсан стафилококкийг гарган авч биологийн судалгаа хийв. Нярай хүүхдийн цусны ариун чанарыг тодорхойлоход Г.Н.Чистовичийн (3) аргыг үндэс болгон дараах нэмэлт өөрчлөлтийг. оруулан хийсэн болно. Нярайн цусыг шприц, зүүний  оронд вакумын хуруун шил, нэг хэрэглэдэг зүүг ашиглан, авсан цусны хэмжээнд тохируулан (мах пептоны шөлний оронд) зүрхний хандмалын шөлөн дээр глюкозыг 3%-иар агар-агарыг 0,2%-иар тус тус нэмж бэлтгэн ариутгаж хэрэглэв. Бидний хэрэглэсэн аргын давуу тал нь авсан цус гадна орчинтой харьцаж бохирдохгүй байхаас гадна судсанд орсон зүүгээр цусыг вакумаар соруулж авдаг учир цус хялбар гардаг ашигтай юм. Тэжээлт орчинд хийсэн нэмэлт өөрчлөлт (агар-агар нэмж хагас шингэн болгосон) нь бактерийн ургасан эсэхийг хянаж болдог учир цусыг өдөр бүр онгойлгож царцмаг тэжээлт орчинд тарих шаардлагагүй, гадны бохирдол гарахгүй сайн талтай юм. Мөн түүнчлэн зүрхний ханд, глюкоз нэмсэн нь стафилококк болон бусад бактериуд өсөж, үржих нөхцлийг сайжруулж өгсөн болно. Ялгагдсан стафилококкын биологийн шинжийг судлахад ердийн хэрэглэдэг аргуудыг хэрэглэхийн хамт ДНХ-ийг ферментлэх идэвх ба фосфатазын урвалыг нэмж хэрэглзсэн юм. Бид ялгагдсан стафилококкын залгиур хүрээг олон улсын ангиллын дөрвөн бүлгийн 24 залгиур хүрээгээр тодорхойлохын хамт нэмэлт 89., 90, 92, 95, 96-р залгиур хүрээнд (ДЭХБ-ын төв лабораториос ирүүлсэн) тодорхойлсон юм.

АЖЛЫН ҮР ДҮН. Хүүхдийн эмнэлгийн нярайн тасагт үжил гэсэн оноштой хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдийн цусанд бактери илрүүлэх шинжилгээ хийж үзэхэд шинжлэгдсэн нярайн 48,7±2,9 хувьд нь бактери илэрсний 96.0±1.1 хувьд. нь стафилококк илрэв (Хүснэгт 1.).

Үүнээс: үзэхэд эмнэл зүйн шинжээр цусны үжилтэй байсан хүүхдийн цусанд тэр бүрийд бактери илрэхгүй байгаа нь эмчилгээ ба цусны өвөрмөц шинж чанар (эсрэг бие, энзим, ингибитор, комплемент зэргээс)-аас болохоос гадна нярайн биеийн аль нэг хэсэг газарт өвчний голомт үүсэж тэндээс бактерийн хор бие махбодыг хордуулах буюу бактери нь үе үе цусанд орсноор тайлбарлагдана.

Мөн түүнчлэн зарим тохиолдолд эхийн хөхний идээт үрэвслийн үед сүүгээр стафилококкын хор нярайд дамжиж үжил үүсгэх буюу үүсгэх урьдал нөхцөл бий болгодог байна. Үжилтэй нярай хүүхдийн цуснаас ялгагдсан стафилококкын эмгэгтөрөгчийг илэрхийлэх шинжийг сийвэн бүлэгнүүлэх, өндөгний лецитин уураг, ДНХ, маннит зэргийг Ферментлэх, цусны улаан бөөм задлах, фосфатазын идэвхтэй эсэх зэргийг судалж үзлээ (Хүснэгт 2).

Шинжилгээний дүнгээс үзэхэд судлагдсан стафилококк нь лецитоветиллазын идэвх 69.7±2.6%, цусны улаан бөөм хайлуулах чадал 86.9±2.7%, фосфатазын идэвх 53,7±2,9%, ДНХ-г 53,4±2,9% нь ферментэлж, 37,6±2,8% нь сийвэн бүлэгнүүлж маннитийг 34,8±2,7% нь агаартай  нөхцөлд задалсан байна. Цуснаас ялгагдсан стафилококкын эмгэгтөрөгч эсрэг шинж илрэх чанарт харьцангуй сулавтар, ялангуяа сийвэн бүлэгнэлт ба маннит задлах шинж нь эмгэгтөрөгчийг тодорхойлох бусад шинжтэй харьцуулахад 32.1-34.9%-иар бага илэрч байна. Энэ нь хүүхдийн нярай үед тохиолдох үжил эмгэгтөрөгч чадлаар сул, эмгэгтөрөгч бус стафилококк үжлийг үүсгэх буюу стафилококкын эмгэгтөрөгч зарим шинж нь цусны дотор буурч болохыг харуулж байна. Бидний хийсэн шинжилгээний дүн нь Г.Н.Чистович, Л.Г.Квасная, Ж.Раднаабазар нарын судалгаатай (1, 3, 7) үндсэндээ тохирч байна. Цуснаас ялгагдсан стафилококкын 234 буюу 80.7±2.3% нь цайвар, 19.3±2.3% нь шap нөсөөтэй, 93.8±1.4 % нь грамм эерэтээр будагдаж, 83.4±2.1 % нь хонгорцог хэлбэртэй байлаа. Үжилтэй нярай биеийн аль нэг хэсгээс ялгагдсад стафилококкын эмгэгтөрөгч чанарын идэвх, тухайлбал сийвэн бүлэгнэлт нь 53.2% -иар улаан бөөм хайлуулах чадал 22.1%-иар маннит задлах байдал 52.8%-иар, ДНХ-ийн идэвх 31.2%-иар, лецитоветиллазын идэвх 14.2 %-иар тус тус цуснаас ялгагдсан стафилококкоос илүү байна.

ДҮГНЭЛТ .

Улаанбаатар хотын төрөх тасгуудад төрсөн нярай хүүхдэд тохиолдож байгаа үжил өвчний үүсгэгчийн 96.0± 1.1 % нь стафилококк байна. Нярайя үжлийн үед стафилококк нь цусанд байхаас гадна биеийн аль нэг хэсэгт голомтлог байдлаар байх нь нилээд (51:2%) тохиолдож байна. Нярайн биеийн аль нэг хэсгээс ялгагдсан стафилококк нь биологийн идэвхээр их байна.

Цаашид үжил үүсгэгч янз бүрийн стафилюкоккын биологийн шинжийг гүнзгийрүүлэн судлах нь онол практикийн ач холбогдолтой байна.

Ном зүй

1. Л. Г. Квасная, А. Д. Островский Сепсис новорожденных, Мед. 1975
2. В. С. Китель, П. Г. Чумало, К. П. Горбатюк Журнал микробиолог. 1980-№ 1—92
3. Г. Н. Чистович, Эпидемиология и профилактика стафилококковых инфекций. Мед.
1969,
4. A. М. Смирнова и другие. Микробиология и профилактика стафилококковых ин-фекции 1977.
5. Д. Лощенц, Виутрибольничные инфекции 1978.
6. Е. И. Новикова. Сепсис недоношенных 1976.
7. Ж. Раднаабазар. Бага насны хүүхдийн стафйлококкийн халдвар. 1974 Я Д. А. Зилбер. Основы иммунологии \'1958.
9. В. Г. Петровская. Проблема вирулентности бактерии 1974.
10. В. В. Ритова и другие. Вопросы охр. мат. и детства.
11. В. Остроумов и другие. Воен. мед. журнал 1970 № 1.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3047
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК