Монгол улсын анагаах ухааны дээд сургууль, Бүх холбоотын эм зүйн эрдэм шинжилгээний институт
Проведено сравнительное фармакологическое исследование настойки пузырьницы физалисовой и нас.тойки белладонны в условиях эксперимента Исследованием показано о практически одинаковом характере фармгкологичес-кого действия препаратов.
Монгол оронд ургадаг хүн хөрсын газрын дээрх хэсгийг тропаны алкалоид бүхий эмийн бэлдмэл бэлтгэх түүхий эд болгон, ашиглаж болох тухай үүний өмнө бид бичсэн билээ (I). Одоо манай улс тропаны алкалоид агуулсан 10 орчим бэлдмэлийг гадаадаас авч байна.
Үүнтэй холбогдуулан гуа хатан ба хүн хорсын хандмалын цөс хөөх, өвчин намдаах ба агшилт сулруулах идэвх, мөн ходоодны шүүсэнд үзүүлэх фармакологийн нөлөөг цагаан харх дээр туршиж үзэв.
Элэгний цөс ялгаруулах ажиллагааг Н.П.Скакун, А.И.Олейник нарын аргачлалаар хурц туршилтын нөхцөлд 180.0-200.0 г жинтэй цагаан эр харх дээр судалж үзэв. Туршилтыг хоол тэжээл, температурын ижил нөхцөлд зөвхөн өглөөний цагаар хийсэн юм. Бэлдмэлүүдийн цөс хөөх идэвхийг 100.0 г цөс үүсэн ялгарах хурдац (мг/мин) болон цөсний хүчил ялгарах чадлаар (2, 3) тогтоов (хүснэгт 1, 2),
1-р хүснэгтийн дүнгээс үзэхэд хүн хорсын хандмал нь цөсний ялгадсын хурдцыг 12%-иар, гуа хатны хандмал 11,5%-иар нэмэгдүүлж, хяналтын бэлдмэл. багасгасан байна. Үүнээс үзэхэд энэ хоёр бэлдмэлийн нөлөөнд (хяналтын бэлдмэлтэй харьцуулахад цөс ялгарах хурдац өсч байна. Гэхдээ цөсний ялгарах хэмжээ нь бэлдмэл өгснөөс хойш 2 дахь цагаас эхлээд буурч байна. Үүний зэрэгцээгээр бэлдмэл өгснөөс хойш 2 цагийн турш цөсний хүчлийн концентраци өндөр хэмжээнд байна.
Ийм учраас шинжилсэн бэлдмэлүүд хархын цөсийг ялгаруүлах чадлаар адил бөгөөд цөсний хүчлийн синтезэд тодорхой нөлөө үзүүлсэнгүй.
2. Хүн хорс ба гуа хатны хандмалын агшилт сулруулах идэвхийн судалгаа.
а). Бэлдмэлүүдийн агшилт сулруулах идэвхийг эрүүл цагаан хулгана дээр хийсэн судалгаа (6).
Бэлдмэлүүдийн судалгааг 1 кг-д 0,2 ба 0,5 мл тунгаар идэвхжүүлсэн нүүрстэй хамт явуулав. Нүүрс өлснөөс хойш 2 цагийн дараа тэрхүү өгсөн нүүрс нь нарийн гэдсээр хэрхэн дамжиж байгаагаар нарийн гэдэсний хөдлөх үйл ажиллагааны чадлыг тогтоов. (Хүснэгт 3)
б) дээрх бэлдмэлүүд барийн хлоридын уусмалаар үүсгэсэн агшилтыг сулруулсан идэвхийн судалгаа (4, 5).
Идэвхжүүлсэн нүүрс өгөхөөс 2-3 минутын өмнө 1 кг жинд 10 мг барийн хлоридыг хэвлийн хөндийгөөр өгч үүсгэсэн хүчтэй агшилтыг нормтой харьцуулан 1 кг жинд 0,2 мл бэлдмэл хэрэглэж судалгаа явуулав. Нүүрс өгсний дараа 10 минут болоход уул нүүрс нарийн гэдсээр хэрхэн дамжиж байгаагаар нарийн гэдэсний хөдөлгөөний үйл ажиллагааны чадлыг тогтоов. Бэлдмэлийг туршлага эхлэхээс 1 цагийн өмнө өгөв. (Хүснэгт 4).
3 ба 4-р хүснэгтийн дүнгээс үзэхэд хүн хорс ба гуа хатны хандмалууд нь өгөгдсөн тунгаар дотуур хэрэглэхэд нарийн гэдэсний хөдөлгөөнийг бууруулах ба агшилтыг сулруулах чадлаар ижилхэн байна.
3. Цагаан хархын ходоодны шүүсний ялгаралт ба ходоодны дотор байгаа бодисуудын хэмжээнд хүн хорс ба гуа хатны хандмалуудын үзүүлэх нөлөө
Судалгааг 200.0-220.0 г жинтэй цагаан харх дээр явуулсан юм. 48 цаг өлсгөлөн байсан хархыг эфирээр унтуулж хэвлийн хөндийг нээгээд ходоодны нугалуур хэсэг дээр оёдол тавьсан. Шинжлэгдэж буй ургамлуудын хандмалыг 1 кг жинд 1 удаа 0,2 мл-ээр дотуур хэрэглэсэн болно. Бэлдмэлүүдийг 10 өдөр хэрэглээд, сүүлийнхийг оёдол тавихаас 1 цагийн өмнө хийсэн юм. Оёдол тавьснаас хойш 4 цагийн дараа хархын толгойг авч судсыг боогоод ходоодыг болгоомжтой салгаж ходоодны доторхи зүйлүүдийн эзлэхүүнийг хэмжиж центрифүгдсэний дараа сул хүчлийг тодорхойлсон. (хүснэгт 5)
Энэ хүснэгтээс үзэхэд уул бэлдмэлүүдийн нөлөөнд ходоодны шүүсний ялгаралт бага зэрэг буурч байгаагийн зэрэгцээ хархын ходоодон доторхи зүйлүүдийн эзлэхүүн багасна.
4. Хүн хорс ба гуа хатны хандмалуудын өвчин намдаах идэвхийн судалгаа.
Энэ туршлаганд 20.0-24.0 г жинтэй 60 цагаан хулгана ашиглав. Туршлагын өмнө бүх хулганы температурын цочролд үзүүлэх мэдрэх чадлыг тодорхойлов. Бэлдмэлүүдийг туршлагаас 1 цагийн өмнө 1 кг жинд 0.2 ба 0.5 мл ноогдохоор бодож дотуур өгсөй. Бэлдмэл өгснөөс хойш I цагийн дараа (хяналтанд тэнцүү эзлэхүүнтэй физиологийн уусмал) 50°С хүртэл халаасан талбай дээр хулганыг тавих үеэс эхлэн хойт хөлөө долоох үе хүртэлх хугацааг секундомерээр тэмдэглэнэ. Тусгай термостатын тусламжаар 58° С температурыг тогтмол барьж байсан. Хэмжилтийг 1 цаг тутам хийсэн (Хүснэгт 6).
Үүнээс үзэхэд бэлдмэлүүдийг дээрх тунгаар цагаан хулганд өгөхөд өвчин намдаах нөлөө үзүүлж байна. Үүнд: Бэлдмэлийг 0,5 мг/кг тунгаар өгөөд 1 цаг болоход өвчин намдаах чадал нь хүн хорсын хувьд 25,3% ба гуа хатных 23,9% байв. Гэхдээ өвчин намдаах нөлөө нь бэлдмэлүүдийг өгсний дараахан эхлэхэд 3 цагийн турш тогтвортой хадгалагдаж байна. Шинжилгээний дүнгүүдийг статистикийн аргаар (7) боловсруулсан болно.
Ийнхүү бидний хийсэн фармакологийн судалгаа нь хүн хорс ба гуа хатны хандмалуудын нөлөө нь фармакологийн хувьд ижил шинж чанартай байгааг туршлагын нөхцөлд нотлов. Мөн фармакологийн идэвхийн зэрэг нь ижил байна. Ерөнхийдөө хүн хорсын хандмал (бусад бэлдмэлүүд ч байж болох) нь анагаах ухаанд өндөр үр нөлөө бүхий бэлдмэл болох талаасаа их сонирхолтой юм
2. k С.М.Дороговоз-Сравнительное изучение и особбенности действия желчегонных
препаратов на желчеобразовательную функцию печени в норме и патологии, Диссертация на соискание ученой степени доктора медицинских наук. Тернополь-Харьков. 1971 . .
3, Я.И.Хаджай-фармакологическое исследование природных флавоноидов,
фурохромонов, кумаринов, Диссертация на соискание ученой степенк доктора меди-
цинских наүк. Харьков, 1969.
4.Р.Ф.Стдврова- Фармакологическое исследование бислауданизина. Дкссертация на
соисканйе ученой степеии кандидата медицинских наук. Харьков. 197
6. Н. И. Андреева, С. А. Шарова Некоторые показатели влйяния пиразидола на же-лудочно-кишечный тракт. ж. фармакология и токсикология, 1978, № 4, с. 428-432.
7. В.В.Гацура-Методы первичного фармакологического исследовання новых ве-ществ. М.5 «Медицина», 1974.