Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 2(38)
Хойлогийн махны уургийн аминхүчлийн найрлага, булчингийн хэлбэр, агнасан улирлаас хамаарахыг судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Г. Зориг, С. Ямаахай

Анагаах ухааны хүрээлэн

 
Абстракт

Мясо улара как и других (куринных) птиц в зависимости от содержания гемоп-ротейна имеет бледно-розовый темно-красный цвет и поэтому представляют определленный интерес изучения аминокислотного состава белков мышц груди и бедер. Авторами установлено, что белки мышечной ткани груди улара содержит более повышённое количество незамениных аминокислот, чем белки мышечной тканк бедер Также полученные данные дали возможность выявить некоторые сезонные различия содержаний амннокислот мяса у двух групп уларов, отстреленных в середине октября и кбнце декабря. Таким образом, мяса улара отстреленных в зимный период, как по содержанию аминокислот, так и по незаменимым качеством наиболее полноцённо

Хойлогийн гулуузны 82.4 хувь нь булчингийн эдээс тогтож, булчин махны дийлэнх хэсэг буюу 66.4 хувийг өвчүү-цээж, хөл-гуяны булчин эзлэдэг (1). Харин шувууны булчин-махны өнгө түүнд агуулагдах гемопротейны хэмжээнээс хамааран улбар цайвар, хүрэн улаан зэрэг өнгөтэй байдаг. Хэвлэлд бичсэнээс үзвэл цагаан ба улаан махны химийн найрлага, бүрэлдэхүүн харилцан адилгүй (2). Төрөл бүрийн булчны агуулагдах азотын хэмжээ өөр хоорондоо ялгаатай бөгөөд түүнээс шалтгаалан булчин махны уургийн найрлага нь амьтанд ч ижил бус байдгийг зарим судлаачид тэмдэглэжээ (3, 4).

Хойлог нь ургамал идэшт шувуу учир амьдарч буйгаль. орчны нөлөө, тухайлбал цаг улирлын онцлог, тэжээлийн өвс ургамал зэргээс хамаарч түүний махны химийн найрлага, бүрэлдэхүүн нь ямар нэг хэмжээгээр хэлбэлзэл, өөрчлөлт гарах үндэслэлтэй юм. Гэвч хойлогийн махны химийн найрлага, бүрэлдэхүүний өөрчлөлт, хэлбэлзлийг нарийвчлан судалсан ажил өнөө үеийг хүртэл хийгдээгүй байна. Иймээс бид хойлогийн махны уурагт агуулагдах аминдүчлийн хэмжээ, найрлага нь булчингийнх нь төрлөөс хамаарах эсэх, бас эл шувууны махны уургийн аминхүчлийн найрлагад улирлын онцлог нөлөөлдөг зсэхийг судлах зорилготой ажиллалаа.

Шинжилгээний материал, арга зүй

Байгалийн нэгэн орчинд амьдран, ижил хоол тэжээлээр идээшилж бэлчээрлэх бололцоо бүхий хойлог шувууг тусгай зөвшөөрлөөр намрын дунд ба өвлийн тэргүүн сард агнаж махыг нь шинжлэв. Хойло-гийн цээжний булчин улбар цайвардуу (цагаан мах), гуяных нь тод хүрэн улаан өнгөтэй (улаан мах) байсныг харгалзан эдгээр булчин-махны уургийн амин хүчлийн найрлага, хэмжээг намар ба өвлийн улиралд гэж тус тусад нь ялган, цаасан хроматографийн аргаар шинжиллээ.

Уургийн аминхүчлийг тодорхойлохын тулд хойлогийн махыг урьдчилан гидролизэд оруулж, жиших уусмалд аминхүчлийн цэвэр стан­дарт бэлдмэл хэрэглэв. Аминхүчил ялгагчаар Н-бутанолийг ашиглан, цаасан дзэр үүсч ялгарсан хүчлийг нингидриний будгаар тодруулан,  аминхүчлийн толбуудыг хайчлан авч, этилийн стиртэд  уусгая «Спекол» аппаратын 540 нм урттай долгионоор хэмжлээ.

          Шинжилгээний дүн

Судалгааны дүнд хойлогийн булчин-махны уургийн найрлаганд цистин+цистейн, лизин, гистидин, арганин, аспарагины хүчил, серин, пролин, глицин, глютамины хүчил, треонин, аланин, тирозин, метионин валин, фенилаланин, лейцин изолейцин ба таньж тогтоогдоогүй нэгэн амин хүчил зэрэг 18 төрлийн аминхүчил нийтдээ илрэв. Эдгээрээс 15 амирхүчлийн агуулагдах хэмжээг тодорхойлж 100 г цэвэр уурагт ноогдох хувиар гаргав.

Хойлог шувууны булчин-маханд агуулагдах уургийн зарим аминхүчил, тухайлбал лизин, серин, глицин, аспарагины хүчил, метионин, валин, фенилаланин зэрэг нь нилээд хэлбэлзэлтэй байдаг нь судалгаанаас харагдлаа. Лизин, серин, глицин, валин, фенилаланин нь хойлогийн цээжний, метионин ба аспарагины хүчил нь гуяны булчин-маханд тус тус харьцангуй өндөр хэмжээтэй агуулагдаж байна. Энэ нь уг шувууны бие цогцсын голлох булчингийн гүйцэтгэх үүргээс хамаардаг бололтой. 100 г цэвэр уурагт эзлэх орлуулшгүй аминхүчлийн нийт хзмжээ нь уг шувууны цээжний цагаан маханд гуяны улаан махныхаас илүү их байдгийг бид бас нотоллоо. Тодотговол, өвлийн улиралд агнасан хойлогийн цээжний цагаан махны цэвэр уургийн 63,7 хувийг орлуулшгүй аминхүчил эзлэж байхад улаан махны дөнгөж 58,4 хувийг эзэлж байна. Намрын улирлын маханд энэ үзүүлэлт 58.6% ба 55.2% байгаа юм. Ийнхүү хойлогийн цээжний бултан мах гуяныхаасаа 3-5 г илүү орлуулшгүй аминхүчил агуулж байгаа бөгөөд хүнсний ба биологийн шимт чанараар давуутай байна. Үүнээс үзвэл цагаан өнгөтэй мах нь улаан махнаасаа илүү их хэмжээний азоттой (3) бас цагаан маханд төгс чанарын уураг их байдаг гэсэн (2) судлаачдын дүгнэлттэ.й бид-ний хийсэн шинжилгээний дүн тохирч байна.

Хойлогийн махны уургийн аминхүчлийн хэмжээг агнасан цаг улирлаар харьцуулан ажиглахад хойлог шувуу тарга хүчээ бүрэн гүйцэд авсан өвлийн улиралд уургийн (63.7% ба 58.4%) орлуулшгүй аминхүчил намрынхаас (58.6% ба 55.2%) их байдаг нь батлагдлаа. Гэсэн хэдий ч хойлогийн мах намар, өвлийн аль ч улиралд тахианы махнаас (орлуулшгүй аминхүчил нь 41.7%) төгс чанарын уураг ихээр агуулсан өндөр шимтэй, чанарлаг мах болох нь; мэдэгдэж байна. (5)

Хойлог шувууны. махны уургийн аминхүчил биеийнхээ гол булчингийн байрлал, агнасан цаг улирлаас хамааран харьцангуй өөр өөр найрлагатай байгааг хойлогийн тэжээлд тухайн тэр үед ганц нэг болон хэд хэдэн аминхүчил дутагдсан юм уу, аль эсвэл илүүдсэн мөн түүний бодисын солилцоо, бие махбодын уургийн биосинтезэд зарим аминхүчил өвөрмөц үйлчлэл нөлөө, үүрэг гүйцэтгэж хуримтлагдсан ба задарсанаар тайлбарлаж үзэх нь зүйтэй юм. Иймээс тухайн жилийн цаг, улирал хоол тэжээлийн байдлаас болон хойлогийн махны аминхүчлийн найрлага өөрчлөгдөж хувирахыг үгүйсгэх аргагүй. Цаашид энэ асуудалд бүрэн төгс хариулахын тулд гүн гүнзгий, нарийн судалгааг судлаачид хийх нь лавтай.

Ардын эмнэлэгт хойлогийн махыг сувилгаанд зориулан агнаж хэрэглэх үеийг тодруулахдаа, өвс гандан хатаж сөл суух цаг буюу хойлог шувуу ургамлын иш үндэс ухаж идэх тэр үеэс эхлэн агнасан шувууны махыг хэрэглэнэ гэж үздэг. Энэ нь манай ард түмний олон зуун жилийн турш хойлогийн махыг хэрэглэж, түүний ач тусыг гярхай ажиглаж шинжсэн үнэлгээ юм. Хойлогийн махны уургийн аминхүчлййн найрлагыг судласан бидний судалгааны дүн ардын эмнэлгийн дээрхи ажиглалтыг дам батлаж байна.

         ДҮГНЭЛТ

1. Хойлогийн булчин-махны уургийн найрлаганд 18 аминхүчил илэрсэнээс лизин, серин, глицин, валин, фенилаланин зэрэг амин хүчил түүний цээжний цагаан маханд харин метионии, аспарагины хүчил нь гуяны улаан маханд тус тус өндөр хэмжээтэй агуулагдаж байна.

 2. Орлуулшгүй аминхүчлийн цэвэр уурагт эзлэх хэмжээгээр хойлогийн цээжний булчин-мах гуяныхаасаа илүүтэй байна.

3. Хойлогийн мах өвлийн улиралд төгс чанарын уураг ихтэй, өндөр шимтэй байна

Ном зүй

1. Зориг Г. Морфологическип и химический. состав мяса улара (орос хэл дээр) Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн бүтээл, 1980, № 16.
2. Павловский П. Е., Пальмин В. В. Биохимия мяса. М. 1975
3. Грау. Р. Мясо и мясопродукты М 1964
4. Лори P. А. Наука о мясе. М. 1973
5. Устименко Л. С. Товароведение животного сырья. Т. 68. М. 1973.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 6392
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК