Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1981, 2(38)
Уушгинд цагаан мөгөөрсөн хоолойгоор дамжуулан эм хийх эмчилгээний үр дүн
( Судалгааны өгүүлэл )

Ц. Осорсүрэн

Улсын клиникийн төв эмэнэлэг

 
Абстракт

Проведенные исследования показывают, что значение интратрахеального метода при консервативной терапии больных с хроническими неспецифическими процессами легких велико. Бронхологические методы позволяют проводить эффективную профилактику и терапию таких заболеваний, как диффузные формы хронической пневмонни, затянувшейся пневмонии, бронхиальной астмы, тяжелых форм хронического бронхита и гнойиых заболеваний. легких. Результаты бронхологической санации улучшаются при сочетанном применении антибиотиков и бронхолитических препаратов. Интрахеальный метод лечения может быть проведен в любом терапевтическом отделении и даже в амбулаторных условиях. Для оценок результатов лечения ведущее значение имеет состояние внешнего дыхания

Уушигны идээт ба архац үрэвслийн үед хамрын нүх, цагаан мөгөөрсөн хоолойгоор дамжуулан резин гуурсаар уушгинд эм хийж эмчлэх аргыг мэс засал, дотор, хамар хоолойн эмчилгээнд өргөн хэрэглэж байна. Сүүлийн жилүүдэд зөвлөлтийн эрдэмтэд энэ аргыг хэрэглэж өндөр амжилтанд хүрсэн юм. Улсын Клиникийн Төв Эмнэлгийн уушиг судлалын тасаг, кабинетууд дээрх аргыг 1972 оноос эхлэн туршиж хэрэглэсэн бөгөөд одоо уушигны идээт ба архаг үрэвслийг эмчилдэг нэг гол арга болж байна. Хамар цагаан мөгөөрсөн хоолойгоор дамжуулан резин гуурсаар уушгинд антибиотик, мөгөөрсөн хоолойг тэлэх эмүүдййг хийж эмчилж байна. Амьсгалын дээд замыг мэдээ алдуулахад 2% дикайны уусмал, 10% новокаины уусмалыг хэрэглэдэг юм. Бид энэ аргыг анх амьсгалын зам уушигны өвөрмөц биш архаг үрэвсэлтэй нийт 32 өвчтөнг эмчилж түүнийхээ үр дүнг гаргав. Үүнээс эмэгтэй 9, эрэгтэй 23, 20 нь 16-50, 12 нь 50-иас дээш настай байв. Уг эмчилгээнд неомицйн, стрептомицин, пенициллин, мономицин зэрэг антибиотикууд, цагаан мөгөөрсөн хоолойг тэлэх эм (2,4% эуфилин, 2,0, эфедрин 1,0) хэрэглэж, нэг курс эмчилгээг 5-12 удаа хийж байв. Энэ шинэ эмчилгээний үр дүнг клиник, рентген шинж, гадна амьсгалын үзүүлэлт ,сайжирсан байдлаар тооцож гаргав. (Хүснэгт 1).

Дээрх судалгаанаас үзэхэд цөөн тооны өвчтөнд зарим эмгэг шинж тэмдэг үлдсэн боловч, ихэнх өвчтөний эмгэг шинж тэмдэг арилжээ. Цагаан мөгөөрсөн хоолойд антибиотик, түүнийг өргосгөх эм хийхэд эхний үед өвчтөн ханиах, идээтэй цэр гаралт ихсэх, цэр ховхролт сайжран, 3 дахь өдрөөс цэрний гаралт, ханиалгалт багасан, цэрний ногоон энгө буурч шингэрэн улмаар 5-6 өдрийн дараа цэр шүлслзг цагаан өнгөтэй болж ханиалгалт цөөрсөөр 7-10 хоногт мэдэгдэхүйц багасан, цэр гарахаа больж, өвчтөний хөхрөлт арилан, амьсгаадалт багасаж, биеийн байдал нь сайжирч байлаа.

Цагаан мөгөөрсөн хоолойн идээт ба архаг үрэвслийн үед мөгөөрсөн хоолойд эмийг 5-7 удаа хийв. Архаг хатгалгаа мөгөөрсан хоолойн тэлэх өвчний үед 12 удаа хүртэл хийв. (Хүснэгт 2)

Эмчилгээний дараа рентген шинж тэмдэгүүдийн ихэнх нь арилж зарим шинж тэмдэг багасах нь ажиглагдсан боловч уушигны хатуурлын шинж тэмдэг арилаагүй.

Уушигны агаар сэлгэлт, мөгөөрсөн хоолойн урсгуур ажиллагаа, гадна амьсгалын үзүүлэлтүүд сайжирсан нь харагдаж байна. (Хүснэгт 3)

Дээрх клиник, рентген шинж, гадна амьсгалын үзүүлэлтүүд сайжирсан нь доорхи зүйлээр тайлбарлаж болох юм. Үүнд:

1.  Мегөөрсөн хоолой цэвэрлэгдэх

2.  Үрэвсэлт  зогсож эдгэрэх

3.  Мөгөөрсөн хоолойн ханын хаван багасаж, урсгуур ажиллагаа нь сайжрах.

4. Эдгээртэй холбоотой уушигны агаар сэлгэлт сайжирч хийн солилцоо хэвийн болох.

ДҮГНЭЛТ

1.  Антибиотик, мөгөөрсөн хоолойг тэлэх эмийг хавсран хэрэглэснээс мөгөөрсөн хоолойн хаван хавдар багасаж, үрэвсэлт зогсож, мөгөөрсөн хоолой цэвэршиж, уушигны агаар сэлгэлт сайжирсан нь ийм эмчилгээ үр дүнтэй болох нь батлагдаж байна.

2.  Мөгөөрсөн хоолойгоор эм хийх энэ аргыг эмнэлэг, амбулаторийн аль ч нөхцөлд хэрэглэх бүрэн бололцоотой юм.

3.  Мөгөөрсөн хоолойд шууд эм хийж эмчлэх арга нь өвчтөний эдгэрэлтийг түргэсгэж, ор хоногийг богиносгон, хөдөлмөрийн чадвар түр алдалтыг багасгаж, нийгмийн үйлдвэрлэл дээр үр бүтээлтэй ажиллах хугацааг нэмэгдүүлэх боломж хангагдаж байна.

4.  Энэ арга нь амьсгалын зам, уушигны архаг үрэвслийн цахих хугацааг уртасгаж, өвчний хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой юм.

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1319
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК