Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2012, 2(160)
Монгол улсад бэтэгтэх өвчнүүдийнхалдварыг рекомбинант AGB, EM18 антиген ашигласан фху-аар илрүүлсэн дүн
( Судалгааны өгүүлэл )

Д.Ану1,2, Д.Абмэд1, Я.Сако2, С.Ито2, А.Ито2

1Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв 2Японы Асахивагийн Анагаах Ухааны Их Сургууль, Шимэгч судлалын алба

 
Абстракт

Background. Echinococcosis are parasitic zoonoses, remains a public health problem of worldwide, including Mongolia . Differential diagnosis between E.granulosus and E.multilocularis has significant implications for epidemiologic studies, treatment of these diseases, since both species occur in Mongolia. Serodiagnostic tests based on detection of antibodies against genus and species-specific antigens have played an important role in differential diagnosis, confirming clinical diagnosis and in epidemiologic studies.

Materials and Methods. A total of 107 volunteer participants’ serum samples and additional 11 serum samples from the persons with hepatic cysts were tested for specific IgG against recombinant AgB and recombinant Em18 antigens in an ELISA .

Results. rAgB-specific antibody was detected in 2 (3.33) of 60 individuals from Bayankhongor province and no one had positive response to this antigen in 46 individuals from Ulaanbaatar city while rEm18-specific antibody was present in 7 (11.66) and 3 (6.38) respectively. The one individual with typical lesions of active echinococcosis in a liver revealed by abdominal ultrasonography showed significantly higher IgG antibody response to rAgB.

We suggest that people need to be provided information not only about cystic echinococcosis but also alveolar echinococcosisand improvement of sanitation and hygiene and to be careful with corsac and red foxes and their feces to prevent those infections.

Keyword. E.granulosus, E.multilocularis, rAgB, rEm18, echinococcosis, ELISA.

Үндэслэл.

Бэтэгтэх өвчнүүд нь зоонозын гаралтай шимэгчийн өвчнүүд бөгөөд Дэлхийн бөмбөрцгийн мал аж ахуй эрхэлдэг олон оронд, түүний дотор Монгол улсад нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал байсаар байна [1-3].

Хүнд уйланхайт болон цулцант бэтэгтэх өвчнүүд E.granulosus, E.multilocularis гэсэн 2 зүйлийн туузан хорхойгоор тус тус үүсгэгдэг. E.granulosus­ын жинхэнэ эзэн нохой болE. multilocularis-ын амьдарлын мөчлөг зэрлэг амьтдын дунд (жинхэнэ эзэн үнэг, хярс, завсрын эзэн жижиг мэрэгчид) явагдаж, хүн тохиолдлоор завсрын эзэн болдог. Бие гүйцсэн Echinococcus spp-г агуулсан нохой, үнэг зэрэг махчин амьтдын өтгөнтэй ялгарсан уг хорхойн өндгийг хүн залгисан тохиолдолд бэтгийн халдвар авна. Шимэгчийн халдвар авснаас хойш өвчин шинж тэмдэггүй 10 ба түүнээс олон жил үргэлжлэн, голдуу хавдар, буглаа зэргээр андуурагдан, өвчний сүүлийн шатанд оношлогдож, үхлээр төгсөх нь элбэг. Тиймээс эрт оношлогоо, эмчилгээ нь өвчлөл, үхлийг бууруулахад чухал юм [4,5]. Хэт авиан, компютерт томографи, соронзон резонанс зэрэг дүрслэл оношлогооны аргууд жижиг хэмжээт үүсгэвэр болон буглаа, хавдраас ялгахад төвөгтэй зөв бус хэлбэртэй дүрсүүдийн хувьд хязгаарлагдмал байдаг [6-8]. Монгол улсад уйланхайт бэтэгтэх өвчний тархалт өндөр, цулцант бэтэгтэх өвчний тохиолдлууд шинээр бүртгэгдээд байгаа одоо үед төрөл болон зүйлд өвөрмөц антигенуудын эсрэг үүссэн эсрэг бие илрүүлэхэд суурилсан ийлдэс судлалын аргууд нь эмнэлзүйн оношийг батлах,бэтэгтэх өвчнүүдийг ялган оношлох, ийлдэс-тархварзүйн судалгаа хийхэд чухал ач холбогдолтой [9-13].Манай орны хувьд, 1980-аад онд хийсэнхэт авиан шинжилгээгээр элэгний эмгэгтэй 1917 хүний 486 (25.4%) нь бэтэгтэй байсан [14]. Бэтгийн халдварыг илрүүлэх Касоны сорилын дүн дээр суурилан, 1970-аад онд уг өвчний тархалтыг нийт хүн амын дунд тогтооход 2.5% байсан [15] бол 1980-аад онд цус шууд бус наалдуулах урвалаар 2393 хүний ийлдэснээс 84 (3.9 %)-т эерэг тодорхойлогдсон байдаг [16]. Мөн 334 малчдын дунд хийсэн антиген B-ийн эсрэг IgG илрүүлэх ФХУ-аарE.granulosus5.25%-ын тархалттай [17], Улаанбаатар хот орчмын хүн амд 8.5% [18], Дорнод, Сэлэнгэ аймгийн малчдад 9.1% [19] байв.

Материал, аргазүй. 2010 оны 9 сараас 2010 оны 12 сар хүртэл Улаанбаатар хот, Баянхонгор аймгийн төвийн гэртээ нохойтэжээдэг, дээрх халдваруудын эрсдэл бүхий нийт 107 хүний ийлдэс болон хэт авиан оношлогоогоор элгэндээ уйланхайт болон хавдрын үүсгэвэр бүхий 11 хүнийг, тэдний зөвшөөрснөөр судалгаанд хамруулав. Тохойн хураагуур судалнаас 10 мл цус авч, ийлдсийг тунгаан аваад, шинжилгээ хийх хүртэл -200С-т хадгалав.

Фермент Холбоот Урвал. rAgB, rEm18 антигенүүдийг өмнө нь хэвлэгдсэн аргачлалын дагуу бэлдэж [14, 15], Японы Асахикавагийн АУИС-ийн Шимэгч судлалын албанд хийлээ.

Угаагч уусмалыг 0.05%-ийн Tween 20 бүхий 100 мкл PBS (phosphate-buffered saline)- аар хийсэн ба казейны уусмал (1% казейн, 150 mM NaCl агуулсан 20 mM Tris-HCl [pH 7.6])-ыг ийлдэс шингэрүүлэгч уусмал, конюгат болон блок уусмал болгон хэрэглэв. Антигенуудыг PBS-ээр шингэлж, 96 нүд бүхий ELISA-гийн бичил тавцан (Maxisorp; Nunc, Roskilde, Denmark)-гтус бүр 0.2 мг/мл хүртэл шингэрүүлсэн уургийн концентрацитайантигенуудаас нүд бүрд 500 мкл-ийг хийж, 4Х-т хонуулсан. Бичил тавцангийн нүднүүдийг 3 удаа PBSTween-ээр зайлсны дараа 300 ul блок уусмалыг хийж, 37°С-т 1 цаг байлгаад, 5 удаа угаав. Хөлдөөсөн ийлдсүүдийг өрөөний температурт тавьж гэсгээгээд тус бүрийг 2 нүдэнд 1:100 харьцаагаар шингэрүүлэн хийгээд, 37°C-т 1 цаг байлгасан. 5 удаа угаасны дараа бичил тавцанд 1:4000 харьцаагаар шингэрүүлсэн prote-inG-peroxidase (Invitrogen, Camarillo, CA) конюгат хийн, 37°C-т 1 цаг байлгасан. 5 удаа угаагаад, субстрат уусмал [0.4] mM 2,2-azino-bis(3-ethyl-benzthiazoline-6-sulfonic acid) (ABTS) бүхий 0.1 M лимоны хүчлийн уусмал, 0.2 M Na2HPO4] хийн, өрөөний температурт 30 минут байлгав. 1%-ийн SDS уусмал нүд тус бүрд хийн, урвалыг зогсоосон. Гэрлийн нягтыг 30 минутын дараа, 405 нм-т (630 нм лавлагаа долгионы урттай), ELISA уншигч (загвар 450; Bio-Rad Laboratories, Hercules, CA)^ хэмжив.

Үр дүн, хэлцэмж.

Сөрөг хяналтын ийлдсүүд (п_30)-ийн дундаж дээр стандарт хазайлтыг 4 дахин авсан С^-off утга rAgB антигенд 0.055 байсан бол rEm18 антигены хувьд 0.047 байлаа. Эдгээрээс дээш оптик нягт бүхий ийлдсүүдийг эерэг гэж дүгнэв. 107хүний ийлдэс ФХУ-аар шинжлэгдсэнээс 2 (1.86%) нь rAgB антигенд эерэг, 10 (9.34%) rEm18 антигенд эерэг хариу үзүүлсэн. Үүнээс rAgB антигены эсрэг өвөрмөц эсрэг биеБаянхонгор аймгийн 60 судалгаанд хамрагдсан хүнээс 2 (3.33%) эмэгтэйд илэрч, Улаанбаатар хотын 47 хүнд тодорхойлогдоогүй бол rEm18 антигены эсрэг өвөрмөц эсрэг бие Улаанбаатар хотоос 2 эмэгтэй, 1 эрэгтэйд (6.38%), Баянхонгор аймгаас 5 эмэгтэй, 2 эрэгтэй нийт 7 (11.6%) хүндтодорхойлогдов.Аль ч антигенуудын эсрэг IgG эм хүйсэнд давамгайлан илэрлээ (Хүснэгт 1). rAgB антигены эерэг 2 эмэгтэй 25, 34 настай, rEm18 антиген эерэг хүмүүсийн насны доод хязгаар нь 10 хүү, 11 настай охин, дээд хязгаар нь 84 настай эмэгтэй байсан.

Figure 1.Results of rAgB ELISA

Figure 2.Results of rEm18 ELISA.

Table 1. Results of ELISAs with rAgB and rEm18 as antigens in 107 persons

rAgB, rEm18 антигенуудыг хүний бэтэгтэх өвчний ийлдэс судлалын ялган оношлогоонд өндөр ач холбогдолтой болохыг нь батласан [20-22].

Эдгээрээс rAgB антиген ньEchinococcusspp төрөлд өвөрмөц төдийгүй өндөр мэдрэг антиген тул бэтэгтэх өвчнүүдийн оношлогоонд [23­26], rEm18 антиген нь E.multulocularis зүйлд өвөрмөц бөгөөд цулцант бэтэгтэх өвчнийг ялган оношлогоонд тус тус хэрэглэгддэг. (мэдрэг чанар 96%, өвөрмөц чанар 97%)[10],[27-31]. rAgB антигены эсрэг IgGуйланхайт бэтгийн халдварын үед цулцант бэтгийн халдвартай харьцуулахад давуутай илрэх [10] хэдий ч rAgBэерэг 3 хүн чухам аль халдвар авсныг тодорхойлох боломжгүй юм. Иймд нийт эсрэг бие тодорхойлогдсон 13 хүнээс дор хаяж 10 нь цулцант бэтэгтэх өвчний халдвар авсан байх боломжтой юм. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг санамсаргүй тохиолдлоор сонгосон (зөвхөн нохой тэжээдэг эсэхийг асуумжаар магадлан) тул тэдгээрийн талаар эмнэлзүйн ямар нэг баримт хараахан байхгүй байна. Тиймээс элгэндээ хэт авиан шинжилгээгээр уйланхайтай 1 хүнийг оруулахгүйгээр дээрх 12 ийлдэс эерэг хүмүүс нь шинж тэмдгийн илрэлгүй бэтэгтэх өвчний тохиолдлууд байх өндөр магадлалтай.

Бусад орнуудад бэтгийн халдварлалтыг судалсан байдлаасавч үзвэл, Төвдийн хүн амын дунд 25.8% [32], Урагвайн хөдөөгийн хүн амын дунд 1.24% [33], Йорданд 2.4% байсан [34].

Манай орны хувьд бэтэгтэх өвчний талаар хийгдсэн судалгаануудаас үзэхэд тархалт нийт хүн амын дунд 2.5-5.25% байсан ба бидний хийсэн судалгаанд ч тархалт харьцангуй өндөр байна (12.2 %).

Бид 2010 онд эмгэг эд судлал, ийлдэс судлал, молекул биологийн шинжилгээгээр цулцант бэтэгтэх өвчний 5 тохиолдлыг [35], 2011 онд үнэгнээс уг өвчнийг үүсгэгч E.multulocularisхорхойг??? Монголд анх удаа тус тус илрүүлсэн (Ито нар., Хэвлэлтэд).

E.multulocularis хорхойн амьдарлын мөчлөг зэрлэг байгальд явагддаг ба бидний судалгаагаар нийт 10 эерэг тохиолдлоос хөдөөгийн хүн амын дунд цулцант бэтэгтэх өвчний эсрэг бие өндөр буюу 7 (70%) тодорхойлогдсонтой нийцэж байна. Цаашид халдвар авсан хүмүүсийн эмнэлзүйн мэдээллийг цуглуулан ийлдэс судлалын шинжилгээний дүнтэй уялдуулан судалбал сонирхолтой баримт гарч ирж болзошгүй юм. Ялангуяа одоогийн байдлаар цулцант бэтэгтэх өвчний 5 тохиолдол бүртгэгдээд байгаа, шинээр 7 халдвар илэрснээс үзэхэд тархалт өсөх хандлагатай байж болох юм.

Дүгнэлт.

rAgB, rEm18 антигенууд ашиглан эрүүл хүмүүсийн дунд бэтэгтэх өвчнүүдийн халдварыг тогтоох судалгааг анх удаа хийсэн нь бидний ажлын шинэлэг тал болох бөгөөд ийлдэс судлалын уг аргыг дүрслэл оношлогоо, эмнэлзүйн тоо баримтуудтай хослуулбал уйланхайт ба цулцант бэтэгтэх өвчнүүдийг ялган оношлох, оношийг батлах, эмчилгээний тактик боловсруулахад практик ач холбогдолтой. Аль ч антигенуудын эсрэг IgG эмэгтэйчүүдэд давамгайлан илэрсэн ба тэдгээрээс rEm18 антигены эсрэг IgG хөдөөгийн хүн амд илүүтэй тодорхойлогдсон.

Хүн амын дунд уйланхайт бэтгээс сэргийлэхийн тулд эрүүл ахуйн дэглэм сахих, нохойг эрүүлжүүлэх талаар сурталчилахаас гадна цулцант бэтэгтэх өвчний байгалийн голомт, үнэг, хярс зэрэг зэрлэг амьтад, тэдгээрийн өтгөнтэй болгоомжтой харьцах тухай сургалт, сурталчилгааг шинээр явуулах, сэргийлэх арга хэмжээ авах шаардлагатай байна.

Талархал.

Энэ судалгааг Японы Боловсрол, Соёл, Спорт, Шинжлэх ухаан, Технологийн яамны санхүүгийн дэмжлэгтэй "Зоонозын гаралтай туузан хорхойтох өвчнүүдийн молекул оношлогоо, түүний хэрэглээ" төслийн хүрээнд гүйцэтгэлээ.

Ном зүй

1. Craig PS, Liu D, Macpherson CNL, Dazhong S, Reynolds D,Barnish G, Gottstein B, Zhirong W, 1992. A large focus ofalveolar echinococ-cosis in central China.Lancet 340: 826-831.
2. Schantz PM, Chai J, Craig PS, Eckert J, Jen¬kins DJ, Macpherson CNL, Thakur A, 1995. Epidemiology and control of hydatiddisease. Thompson RCA, Lymbery AJ, eds. Echinococcusand Hydatid- Disease. Oxon, United Kingdom: CAB Interna-tional,233-331.
3. Craig PS, Rogan MT, Allan JC, 1996. Detec¬tion, screening andcommunity epidemiology of taeniidcestodezoonoses: cysticechinococ-cosis, alveolar echinococcosis and neurocys-ticercosis.AdvParasitol 38: 169-250.
4. Ammann RW, Hirsbrunner R, Cotting J, Steiger U, Jacquier P, Eckert J.(1990):Recurrence rate after discontinuation of long-term mebendazole therapy in alveolar echinococcosis (preliminary results). Am J Trop Med Hyg., Nov;43(5):506-15.
5. Gottstein_B, Lengeler C, Bachmann P, Hage-mann P, Kocher P, Brossard M, Witassek F, Eckert J. (1987):Sero-epidemiological survey for alveolar echinococcosis (by Em2-ELISA) of blood donors in an endemic area of Switzer-land.Trans R Soc Trop Med Hyg., 81(6):960-4
6. Von Sinner WN, 1991. New diagnostic signs in hydatid diseases:radiography, ultrasound, CT and MRI correlated withpathology. Eur J Radiol 12: 150-159.
7. Choji K, Fujita N, Chen M, Spieers ASD, Morita Y, ShinoharaM, Nojima T, Irie G, 1992. Alveolar hydatid disease of theliver: computed tomog-raphy and transabdominal ultrasound with-histopathological correlation. ClinRadiol 46: 97-103.
8. Liu YH, Wang XG, Chen YT, Yao YQ, 1993. Computer tomographyof liver in alveolar echi-nococcosis treated with albendazole. Trans R Soc Trop Med Hyg 87: 319-321
9. Helbig M, Frosch P, Kern P, Frosch M.(1993):Serological differentiation between cystic and alveolar echinococcosis by use of recombinant larval antigens.J ClinMicrobiol., Dec;31(12):3211-5.
10. Ito A, Ma L, Schantz PM, Gottstein B, Liu YH, Chai JJ, Abdel-Hafez SK, Altintas N, Joshi DD, Lightowlers MW, Pawlowski ZS. (1999):Dif-ferentialserodiagnosis for cystic and alveolar echinococcosis using fractions of Echinococ-cusgranulosus cyst fluid (antigen B) and E. multilocularisprotoscolex (EM18). Am J Trop Med Hyg., Feb;60(2):188-92.
11. Ito.A, Ma L, M.Paul, J. Stefaniak, Pawlowski ZS. (1998): Evaluation of Em18-, Em16- an-tigen B-Western Blots, Em2plus- ELISA and 4 other tests for differential serodiagnosis of alveolar and cystic echinococcosis patients in Poland. Parasitol.Int., 47:95-99.
12. Liance M, Janin V, Bresson-Hadni S, Vuitton DA, Houin R, Piarroux R. (2000):Immunodiag-nosis of Echinococcus infections: confirmatory testing and species differentiation by a new commercial Western Blot. J ClinMicrobiol., Oct;38(10):3718-21.
13. Siles-Lucas MM, Gottstein BB. (2001): Mo¬lecular tools for the diagnosis of cystic and alveolar echinococcosis.Trop Med Int Health., Jun;6(6):463-75.
14. С.Сонин. Элэгний эмгэгийн хэт авиан оношлогоо ба эмчилгээ. Анагаах ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. Улаанбаатар 1990.
15. Д.Галбадрах. Монгол орны бэтэгтэх өвчний тархварзүй ба сэргийлэл. Анагаах ухааны докторын зэрэг горилсон 1 сэдэвт бүтээл, Улаанбаатар, 1972.
16. Д.Абмэд, Д.Ганболд, Д.Дуламсүрэн. Шимэгчээр үүсгэгдэх зарим өвчнүүдийн дархлал судлалын шинжилгээ. АУДэС-ийн багш, оюутнуудын эрдэм шинжилгээний хурлын илтгэлийн хураангуй. Улаанбаатар. 1986.
17. Watson JD, Graig PS, Morgan M, Badam-Ochir D. Report of echinococcosis in Western Mongolia, 1996.
18. Lee DS, Chung BH, Lee NS, Nam HW, Kim JH. (1999): A survey of helminthic infections in the residents of rural areas near Ulaanbaatar, Mongolia. Korean J Parasitol., Sep;37(3):145-7.
19. Huh S, Yu JR, Kim JI, Gotov C, Janchiv R, Seo JS. (2006): Intestinalprotozoan infections and echinococcosis in the inhabitants of Dornod and Selenge, Mongolia (2003). Korean J Para¬sitol., Jun;44(2):171-4.
20. Mamuti, W., H. Yamasaki, Y. Sako, M. Nakao, N. Xiao, K. Nakaya, N. Sato,D. A.Vuitton, R. Piarroux, M. W. Lightowlers, P. S. Craig, and A. Ito. 2004.Molecular cloning, expression, and serological evaluation of an 8-kilodaltonsubunit of antigen B fromEchinococcusmultilocularis. J. Clin. Microbiol.42:1082-1088.
21. Sako, Y., M. Nakao, K. Nakaya, H. Yamasaki, B. Gottstein, M. W. Lightowers,P. M. Schantz, and A. Ito. 2002. Alveolar echinococcosis: characterizationof diagnostic antigen Em18 and serological evaluation of recombinan-tEm18. J. Clin. Microbiol.40:2760-2765.
22. Xiao, N., W. Mamuti, H. Yamasaki, Y. Sako, M. Nakao, K. Nakaya, B.Gottstein, P. M. Schantz, M. W. Lightowlers, P. S. Craig, and A. Ito. 2003. Evaluation of use of recombinant Em18 and affinity-purified Em18 for serologicaldifferen-tiation of alveolar echinococcosis from cystic echinococcosisand other parasitic infections. J. Clin. Microbiol.41:3351-3353.
23. Lightowlers MW, Liu D, Haralambous A, Rick-ard MD, 1989.Subunit composition and speci¬ficity of the major cyst fluidantigens of Echi-nococcusgranulosus.MolBiochemParasitol37: 171-182.
24. Maddison SE, Slemenda SB, Schantz PM, Fried JA, Wilson M,Tsang VC, 1989. Aspecific diagnostic antigen of Echinococcusgranulo-suswith an apparent molecular weight of 8 kDa.Am J Trop Med Hyg 40: 377-383.
25. Leggatt GR, Yang W, McManus DP, 1992.Se-rological evaluationof the 12 kDa subunit of antigen B in Echinococcusgranulosuscyst fluid by immunoblot analysis. Trans R SocTropMed Hyg 86: 189-192.
26. Shambesh MK, Craig PS, Gusbi AM, Echtu-ish EF, Wen H,1995. Immunoblot evaluation of the 100 and 130 kDa antigensin camel hydatid cyst fluid for the serodiagnosis of humancys-tic echinococcosis in Libya. Trans R Soc Trop MedHyg 89: 276-279.
27. Ito A, Nakao M, Kutsumi H, Lightowlers MW, Itoh M, Sato S,1993. Serodiagnosis of alveo¬lar hydatid disease by Westernblotting. Trans R
Soc Trop Med Hyg 87: 170-172.
28. Ito A, Wang X, Liu Y, 1993. Differential serodi-agnosis of alveolarand cystic hydatid disease in the People\\\\\\\'s Republic ofChina.Am J Trop
Med Hyg 49: 208-213.
29. Ito A, Schantz PM, Wilson JF, 1995. Em18, a new serodiagnosticmarker for differentiation of active and inactive casesin alveolar hydatid disease.Am J Trop Med Hyg 52: 41-44.
30. Ito A, Wen H, Craig PS, Ma L, Nakao M, Ho-rii T, Pang XL,Okamoto M, Itoh M, Osawa Y, Wang XG, Liu YH, 1997.Antibody responses against Em18 and Em16 serodiagnosticmak-ers in alveolar and cystic echinococcosis pa¬tients fromnorthwest China.Jpn J Med SciBiol 50: 19-26.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич П.Нямдаваа


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 5271
Судлаачдын бусад өгүүлэл
2
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК