Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2012, 2(160)
Тамхидалт бөөрний архаг өвчний эрсдэлт хүчин зүйл болох нь
( Судалгааны өгүүлэл )

Э.Энхтамир, Т.Ариунаа, Э.Одхүү, М. Мөнхзол

ЭМШУИС

 
Абстракт

Background: Smoking is significant risk factor for further kidney failure. Haroun et al. found that current smoking was associated with HR of 2.6 for future RRT and having kidney  disease listed on the death certificate compared with the former and never smokers [2]. Regarding smoking and kidney pathophysiology, direct vascular effects are probably a major mechanism [3-5]. Smoking is a particularly associated with atherosclerosis. The purpose of this study was to determine the effects of smoking on renal function and arterial stiffness in the CKD patients. 

Methods: A cross-sectional study was conducted in which adolescents aged 20 to 60 years with CKD total 125 patients with non diabetic CKD (mean age 40.30±10.82) were  recruited. CKD was evaluated by the eGFR using the Cockcroft-Gault formula. Cardio-Ankle vascular index (CAVI) was determined as an index of arterial stiffness.

Results: Even though there wasn’t an age difference between the smoking and non smoking groups, the renal function (38.1±22.6 vs. 90.5±59.9, p<0.0001) among smokers  decreased comparing to the non smokers. The Pearson’s correlation analysis indicated that the smoking index was significantly correlated with the renal function (r=-0.392, p=0.02) and the arterial stiffness (r=0.573, p<0.0001).

Conclusion: We found that smoking influenced on renal, it is a significant risk factor of CKD.

Key words: arterial stiffness, chronic kidney disease, estimated glomerular filtration rate
Pp… , Figures 4, References 7

Үндэслэл:

Тамхидалт нь бөөрний дутагдалд хүргэх эрсдэлт хүчин зүйлсийн нэг юм. Судлаач Hallan SI, Orth SR (2011 он) нар 70-аас доош насанд, тамхи татдаг хүмүүсийг тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад бөөрний дутагдал үүсэх эрсдэл эрэгтэйчүүдэд 4.3 дахин (p=0.02), эмэгтэйчүүдэд 2.9 дахин өндөр (p=0.10) байгааг тодорхойлсон [1]. Мөн судлаач Haroun (2003 он) нарын судалгаагаар тамхи татдаг хүмүүст бөөрний эмгэгийн шалтгаанаар нас барах эрсдэл болон бөөр орлуулах эмчилгээ хийлгэх нь 2.6 дахин их байгааг тогтоожээ [2]. Тамхины нөлөөгөөр бөөрний үйл ажиллагаа алдагдах эмгэгших жамын гол хүчин зүйл нь судасны хатуурал болохыг судлаачид тэмдэглэсэн байдаг [3-5].

Зорилго: Бөөрний түүдгэнцрийн шүүх үйл болон судасны хөшүүн байдалд тамхи хэрхэн нөлөөлж буйг судалж тогтоох

Материал, аргазүй:

Чихрийн шижингийн бус гаралтай бөөрний архаг өвчин (БАӨ) бүхий нийт 125 хүнд үр дүнгийн статистик боловсруулалт хийлээ. 

Судасны уян хатан чанарыг илтгэгч зүрх-шагайн судасны индекс (ЗШСИ)-ийг Vasera VS-1000 багажаар тодорхойлсон.

Биохимийн бүрэн автомат COBAS INTEGRA 700 шинжлүүрийг ашиглан Kinetic Jaff-ын аргаар сийвэнгийн креатининыг хэмжиж, Cockcroft-Gault-ын томъёог ашиглан түүдгэнцрийн шүүлтийн хурд (тТШХ)-ыг тодорхойлох замаар бөөрний үйл ажиллагааг үнэллээ.

Тамхидалтын индекс (ТИ)-ийг тодорхойлохдоо (ТИ = өдөрт татсан тамхины тоо*тамхи татсан жил/20) томъёог ашиглав. Энэхүү судалгааны аргачлал нь АУ-ы ёс зүйн салбар хорооны хурлаар хэлэлцүүлж зөвшөөрөгдсөн.

Үр дүн:
Судалгаанд хамрагдагсдын 25.6% (n=32) үүнээс эрэгтэйчүүдийн 55.6% (n=25), эмэгтэйчүүдийн 8.8% (n=7) нь тамхи татдаг байсан бөгөөд эрэгтэйчүүдийн дунд тамхидалт их байв. Мөн судалгаанд хамрагдагсдын 38.4% нь дам тамхидалтад байнга өртдөг хүмүүс байсан. Тамхи татдаг болон татдаггүй бүлгүүдийн хооронд насны хувьд (40.66±10.73, 40.08±10.92, p=0.58) статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдаагүй. Харин тамхи татдаг хүмүүсийг тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад бөөрний үйл ажиллагаа (38.1±22.6, 90.5±59.9, p<0.0001) илүү буурсан байв. Харин дам тамхидалтанд өртдөг хүмүүсийг өртдөггүй хүмүүстэй харьцуулахад статистик ач холбогдол бүхий ялгаа ажиглагдсангүй.

Figure 1. Correlation between smoking index and eGFR

Figure 2. Duration of smoking (by CKD level)

Бөөрний үйл ажиллагаанд тамхины нөлөөллийг судлах зорилгоор Пирсоны хамаарлын коэффициентыг тодорхойлж үзэхэд тамхидалтын индекс ТШХ-тай (r=-0.392, p=0.02) урвуу хамааралтай байв (Зураг 1).

Мөн тамхи татсан дундаж жил болон БАӨ-ий үе шат хоорондын хамаарлыг авч үзэхэд тамхи татсан хугацаа нэмэгдэх тутам БАӨ-ий үе шат ч хүндэрч байв (Зураг 2).

Мөн бидний судалгаагаар тамхи татдаг болон татдаггүй бүлгүүдийн хооронд артерийн даралт (систолын даралт 142.82±23.04, 131.63±24.27, р=0.02, диастолын даралт 94.06±14.78, 87.45±19.25, р=0.04) тамхи татдаг хүмүүст илүү өндөр байлаа.

Тамхидалтаас судасны уян хатан чанар хэрхэн хамаарч буйг судалж үзэхэд ЗШСИ нь ТИ-тэй (r=0.573, p<0.0001) шууд хамааралтай байсан бөгөөд ЗШСИ (7.69±1.21, 6.88±1.08, p<0.001) нь тамхи татдаг хүмүүст тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад илүү өндөр байлаа (Зураг 3, 4).

Figure 3. Relationship between smoking index and cardiovascular index

Figure 4. Comparison of CAVI between smokers and non smoking groups

Хэлцэмж: Судлаач Orth.S (2011 он) нарын судалгаагаар чихрийн шижинтэй, бөөрний ямар нэг эмгэггүй тамхичдын дундаж нас харьцангуй залуу (47±14, 56±16, p<0.001) байсан ч бөөрний үйл ажиллагаа (95±26мл/мин, 107±33мл/мин, p<0.05) илүүтэй буурсан болохыг тогтоожээ [1]. Мөн Stephan R (2005 он) нарын харьцангуй эрүүл хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар тамхи татдаг хүмүүст бөөрний үйл ажиллагаа (тТШХ 83±22 мл/мин, 106±31 мл/мин, p<0.0001) илүү буурч байсан [6]. Судлаач Halimi J (2000 он) нар архаг тамхичдыг тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад креатинины клиренс (100.6±13.6 мл/мин, 98.5±14.0мл/мин, p<0.0001) болж багассан болохыг тодорхойлсон нь бидний судалгааны (38.1±22.6, 90.5±59.9, p<0.0001) үр дүнтэй дүйж байна [7].

Судлаачид БАӨ-өөр өвчлөх эрсдэлт хүчин зүйлийн нэг нь тамхидалт болохыг тогтоосон. Shankar A (2006 он) нар тамхи татдаг хүмүүсийг тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад БАӨ-өөр өвдөх эрсдэл (OR 1.97, 1.15-3.36 Cl 95%) байсан бол Baggio B (2005 он) нар өдөрт 20 ширхэг ба түүнээс их тамхи татдаг хүмүүсийг тамхи татдаггүй хүмүүстэй харьцуулахад уг эрсдэл (OR 2.3, 1.0-5.3, Cl 95%) байжээ [3,4]. Харин бидний судалгаагаар тТШХ (<60мл/мин) буурахад тамхи нөлөөлөх эрсдлийн зэргийг тооцож үзэхэд (OR 1.87, 0.71-4.88, p=0.03) байсан.

Тамхинд агуулагдах никотины нөлөөгөөр үрэвслийн цитокинууд ихээр ялгаран тэдгээрийн нөлөөгөөр судасны дотор хананд үрэвслийн нэвчдэс үүсч, улмаар эс гэмтэнэ. Цаашид судас хатуурлыг нөхцөлдүүлэн, цус бүлэгнэлтийг эрчимжүүлж, симпатик мэдрэлийг идэвхжүүлэн захын судсыг агшааснаар бөөрний цусан хангамж буурч ренин ихээр ялгаран артерийн даралтыг нэмэгдүүлж, улмаар бөөрний үйл ажиллагаа доройтдог байна [1-7].

Дүгнэлт: Тамхи нь бөөрний түүдгэнцрийг шууд гэмтээхийн зэрэгцээ судасны уян чанарыг алдагдуулснаар түүдгэнцрийн шүүлтийн хурдыг бууруулж БАӨ үүсэх эрсдэлт хүчин зүйл болж байна.

Ном зүй

1. Hallan SI, Orth SR. Smoking is a risk factor in the progression to kidney failure. Kidney Int. 2011;80:516-523.
2. Haroun MK, Jaar BG, Hoffman SC et al. Risk factors for chronic kidney disease: prospective study of 23,534 men and women and Washington country, Maryland. J Am Soc. 2003;14:2934-2941.
3. Baggio B, Budakovic A, Perrisinoto E et al. Atherosclerotic risk factors and renal function in the elderly: the role of hyperfibrinogenaemia and smoking. Results from the Italian Longitudinal Study on Ageing (ILSA). Nephrol Dial Transplant 2005; 20:114-123.
4. Shankar A, Klein R, Klei B. The association among smoking, heavy drinking, and chronic kidney disease. Am J Epidemiol. 2006;164:263-271
5. Ritz E, Benck U, Keller C, Seyfarth M, Clorius J. Еffects of smoking on renal hemodynamics in healthy volunteers and patients with glomerular disease. J Am Soc Nephrol.1998:9;1798-1804
6. Stephan R et al. Effects of smoking on renal function in patients with type 1 and type 2 diabetes mellitus. Nephrol Dial Transplant. 2005;20:2414-2419
7. Halimi J and Mimran A. Renal effects of smoking: potential mechanisms and perspectives. Nephrol Dial Transplant.2000:15:938-940
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Академич Б.Цэрэндаш


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 869
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК