Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2012, 2(160)
Шанаа ясны хугарлын шалтгаан, тохиолдол, хэлбэрийг тодорхойлсон дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Т. Туул1, Л. Давааням2

1Тод цагаан ХХК, 2Эрүүл мэндийн шинжлэх ухааны их суруулийн Нүүр ам судлалын сургууль

 
Абстракт

Introduction: We decided to study the prevalence of zygomatic fracture among the population which presented one variation of facial fractures has been occurred more often from  traffic accidents, sports trauma and other injures with high-impact. There were the quantity of patients with zygomatic fractures has been treated at in-patients and out-patients.

In 1998,Gerhard S., Joseph A. (USA) reviewed 259 patients with zygomatic fractures and found that ZMC (zygomaticomaxillary complex) fractures occurred in 78.8% of patients, arch fractures occurred in 10.8% and 10.4 % of patients, respectively. Of note, displaced or comminuted fractures were found in 59.3% of patients with isolated zygomatic arch  fractures.

Goal: The main purposes of this study are to determine cause of zygomatic fractures, the occasion and form of fractural lines. 

Specific objectives:

  1. To reveal the occurance of zygomatic fracture
  2. To identify etiology of zygomatic fracture
  3. To classify the configuration of zygomatic fracture

Materials and Methods: The study of the science discussion be provide necessity which faced on medical science. Therefore: In-patients with zygomatic fracture treated in State   of central hospital. 
The data of this study composed 13314 in-patients records who treated 480 patients at maxillofacial department of State hospital between 1996-2011.

Objectives representative expecting is 8-10%.

Result: There were 3.61% 480 patients with zygomatic fractures of total patients 13314 treated in Maxilla facial-oral surgery clinic from 1996-2011. The zygomatic fractures have been occurred mostly in the everyday life injures and traffic accidents 61.25% have resulted from beginning fight. There were arch fractures 17,53%, zygomatic fractures 18.31%. There were the main fractures 64.16% in the zygomatic have occurred in the maxillary sinusitis.

Key words: Zygomatic fracture, ZMF- Fractures of the zygomatic complex with the sinusitis
Pp…., Figures 4, References 7

Үндэслэл : Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын тодорхойлсноор эрүү нүүрний гэмтлүүдийн дотор шанаа ясны хугарал дэлхийн олон улс оронд ахуйн гэмтэл , зам тээвэр, cпортын осол зэрэг гадны янз бүрийн нөлөөллөөс шалтгаалан жил бүр 5-8 хувиар ихсэж байгааг тогтоожээ [1]. Энэхүү гэмтэл нь хүний нүүрний гадна төрхийг алдагдуулж , ам ангайх ба хамраар амьсгалахад хүндрэлтэй болох , нулимсны уутны үрэвсэл , хамрын салстын үрэвсэл , гэмтлийн дараах хоншоорын хөндийн үрэвсэл зэргээр үйл ажиллагааг алдагдуулдаг байна [2].

Сүүлийн үед шанаа ясны хугарлын гэмтлийн улмаас амбулаторт болон хэвтэн эмчлүүлэгсдийн тоо нилээд нэмэгдэж , ихэнхдээ хөдөлмөрийн насны хүмүүсийн хөдөлмөрийн чадвар алдалтын нэг шалтгаан болж байна .

Эрүү нүүрний гэмтлүүд , түүний дотор шанаа ясны хугарлын гэмтэл тоо , давтамжийн хувьд буурахгүй , эмчилгээ хийх заалт тодорхой бус , эмчилгээний арга удирдамж байхгүй байгаа нь практикийн эмч нар, судлаачдын дунд маргаантай асуудлын нэг байсаар байна .

Оросын судлаач Ю.И. Бернадский [4] (1999),  эрүү нүүрний нийт гэмтлийн дотор шанаа ясны хугарлын тохиолдол 6.5-19.4 орчим хувийг эзэлдэг гэж тодорхойлсон байна . Түүнчлэн Америкийн судлаач Trivellato P.F, Armez M.F [5] (2011) нүүрний ясны гэмтэлтэй 1575 өвчний түүхэнд анализ хийж 140 тохиолдол буюу 8.89% шанаа ясны хугарал байгааг тодорхойлжээ . Америкийн судлаачид Gerhard S, Joseph A. (1998) нарын судалгаагаар 259 (59,3%) эмчлүүлэгч шанаа ясны зөрсөн болон зөрөөгүй хугаралтай байсан ба үүний 10,4-10,8%-д нь шанаа ясны нумын хугаралтай байсан байна [6]. 

Манайд шанаа ясны хугарлын тохиолдол , шалтгаан , хэлбэрийн талаар судалгаа хийгдээгүй байна .

Зорилго. Шанаа ясны хугарлын тохиолдол , шалтгаан , хэлбэрийг тогтооход оршино. 

Зорилт:

  1. Шанаа ясны хугарлын тохиолдлыг тодорхойлох
  2. Шанаа ясны хугарлын шалтгааныг тогтоох
  3. Шанаа ясны хугарлын хэлбэрийг тогтоох

Материал , арга зүй: Судалгаанд 1996-2011 онд УКТЭ-н Эрүү нүүрний мэс заслын клиникт хэвтэн эмчлүүлсэн 13314 өвчний түүхээс шанаа ясны хугаралтай 480 түүхийг түүвэрлэн авлаа . 

Судалгааны нийт объектийн төлөөлөх магадлал 8-10% байна. Судалгааг SPSS 16 программыг ашиглан дескрептив аргаар статистикийн үзүүлэлт , утга хоорондын ялгаатай байдлыг “хи квадрат ” шалгуураар гарган P<0.05 утгаас бага тохиолдол үнэн магадлалтай гэж үзэв. 

Үр дүн: Бидний судалгаагаар Улсын Клиникийн Төв Эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын клиникт сүүлийн 16 жил буюу 1996-2011 онд хэвтэн эмчлүүлэгсдийн дотор шанаа ясны хугарлын тохиолдол 3.61% эзэлж байна.

Figure 1. The occasion of zygomatic fractures

Зураг 1-ээс хархад шанаа ясны хугарал нь 1996 оноос 2006 оныг хүртэл өсөлт бууралт нь тодорхой зүй тогтворгүй байж , харин 2006 оноос тогтвортой өссөн (3,33-5,92%) байна.

Figure 2. Occasion of zygomatic fractures

Зураг 2-оос хархад шанаа ясны хугаралтай хүмүүсийг насны бүлгээр үзвэл 16-21 насных 10.00%, 21-26 насных 13.96%, 26-31 насны залуучууд 18.13%, 31-36 насны залуучууд 13.54%, 36-41 насных 12.08%, 41 дээш насных 32.29% буюу ихэнх хувийг эзэлж байна.

Figure 3. Cause of zygomatic fractures

Шанаа ясны хугарлын шалтгааныг судлахад танхайн сэдэлтэй гэмтэл 61.25% (үүнээс эрэгтэй 57,08%, эмэгтэй 4,16%), зам тээврийн гэмтэл 26.67% (20,2% эрэгтэй, 6,45% нь эмэгтэй), үйлдвэрийн 4.79% (3,1% эрэгтэй, 1,69% эмэгтэй) биеийн тамирын 5.42%, (3,2% эрэгтэй, 2,2% эмэгтэй) бусад ахуйн 1.88% (1,4% эрэгтэй, 0,48% эмэгтэй) байна. Хүйсээр үзвэл 84.58% нь эрэгтэй, 15.42% нь эмэгтэй байгаа нь хүйсийн харьцаа 6:1 байна . Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүдийн дунд шанаа ясны хугарал эмэгтэйчүүдээс 6  дахин өндөр байна (Зураг 3).

Figure 4. The form of zygomatic fracture

Зураг 4-өөс хархад шанаа ясны хавсарсан зөрөөтэй хугарал хамгийн их буюу 64,16% (үүний дотор хоншоорын хөндийг гэмтээсэн нь 53,9%, хоншоорын хөндийг гэмтээгээгүй нь 10,26%), шанааны нумны хугарал 17,53%, их биеийн хугарал 18,31% байна.

Дүгнэлт :

  1. Эрүү нүүрний гэмтлийн 3.61% -ийг шанаа ясны хугарал эзэлж байна .
  2. Шанаа ясны хугарлын 61.5% нь танхайн сэдэлтэй, 26.67% нь зам тээврийн, 5.42% биеийн тамир, 4.79% үйлдвэрийн, 1,88% нь бусад ахуйн гэмтэл эзэлж байна .
  3. Шанаа ясны хугарлын хэлбэр нь 64.16% хавсарсан зөрөөтэй хугарал (үүнээс 53.9% нь хоншоорын хөндийг гэмтээж, 10,26% нь хоншоорын хөндийг гэмтээгээгүй) 18.31% их бие, 17.53% нь нум хугарсан байна .

Түлхүүр үг:

Шанаа ясны хугарал , шанаа яс хоншоорын хөндийг гэмтээж хавсарсан хугарал 

Ном зүй

1. Marchac D., Renier D. Early surgery for craniofacial malformations / Maxillo-Facial Surgery. (8th Congress of l.A.M.F.S.). Bologna, 1982. Р. 453 - 463.
2. Ю.И.Бернадский Травматоло rия и восстановительная хирур rия черепно челюстно лицевой области Москвх Медицинская литература , 1999. С.79.
3. K. Ssentongo* maxillofacial fractures in western province zambia, an 18 months study. Odonto- Stomatologie Tropicale рр.22-23 www.santetropicale. com/resume/17304.pdf
4. Hwang K, Kim DH. Analysis of zygomatic fractures. J Craniofac Surg. 2011 Jul;22(4):1416-21.
5. Trivellato PF, Arnez MF, Sverzut CE, Trivellato AE. A retrospective study of zygomatico-orbital complex and/or zygomatic arch fractures over a 71-month period. Dent Traumatol. 2011 Apr; 27(2):135-42. Http://www.ncbi.nlm.nih.gov/ pubmed/21385315- 2012-02-25
6. Пантелеев В.Д. Особенности протезирования дефектов зубных рядов у больных с парафункциями жевательных мышц: Автореф. Дис. .канд. Мед. Наук. М., 1988. - 24с.
7. Trivellato PF, Arnez MF, Sverzut CE, Trivellato AE. A retrospective study of zygomatico-orbital complex and/or zygomatic arch fractures over a 71-month period. Dent Traumatol. 2011 Apr;27(2):135-42.
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор, профессор Б.Оюунбат


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1361
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК