Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 2012, 2(160)
Хөгжлийн бэрхшээлтэй настнуудын хөгжлийн бэрхшээлийн хэлбэр, шалтгааныг судалсан дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

Э.Бямбасүрэн1, Э.Пүрэвсүрэн2, М.Энхбаяр 2, Р.Оюунханд2

1 ЗГХА-ЭМГ, 2Геронтологийн төв

 
Абстракт

Introduction: Findings of study on disability types among Mongolian population confirm that 16631 (15.4) refers to visual impairment, speech and language disability 5999 (5.6), hard of hearing 12633 (11.7), mobility impairment 31265 (28.9), intellectual impairment 20898 (19.3) and other disabilities 20645 (19.1). There is no other study which assessed disability prevalence and some determinant factors which lead to  disability and health status among older (ages women 55+, men 60+) disabled Mongolians.

Goal: To assess the reason and type among disabled older Mongolians

Materials and methods: This study was conducted on a random sample of disabled elderly people residing in Ulaanbaatar, Mongolia. Study is based on questionnaire and interview to indicate some health conditions.

We used formal methods to assess activities of daily living and instrumental activities of daily living of disabled older people.

Result: The sample represented 46.2% of men and 53.8% women in respondents. Median age of respondents was 75.2±10.5 (men 74.2±8.7, women 76.2±11.8). While 72.3% of respondents did physical work, 25.4% respondents did intellectual work and only 2.3% respondents had physical-intellectual work.

According to the types of disability, 36.7% of respondents had mobility impairment, 16.7% of elder people had visual disability and 12.2% of respondents had hearing impairment.

While 94.6% respondents had acquired disability, 4.6% respondents had congenital disability. 
In terms of activities of daily living, 76.2% of respondents had difficulty in bathing independently, 38.5% with dressing, and 62.3% had moving limitations at home.

Conclusions:

  1. Mobility disability is higher (36.7%) than other types of disability among disabled older people.
  2. About 76.2% respondents had disability because of some diseases, about 8.5% about 8.5% from occupational disease, about 3.1% respondents from industrial injuries and about 11.5% respondents because of home injuries.
  3. Disability with activities of daily living is about 48% among disabled older people and the highest disabled daily activity is bathing, about 76.2%. Disability with instrumental activities of daily living is about 66% in disabled older people and the highest disabled instrumental activity is about 90%, is walking in long distance.
  4. According to this conclusion, disabled older people will greatly increase to demand health and social care assistance.

Key words: ADL/IADL; disability; prevalence; older people; morbidity, Mongolians
Pp. Tables 3, Figure 1, References 6

Оршил. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний Нийгмийн хамгааллын тухай хуульд заасны дагуу: “Бие махбод , оюун санаа, сэтгэл мэдрэл , мэдрэхүйн согогийн улмаас бусдын
адил нийгмийн харилцаанд оролцох чадвар нь бүрэн болон 12 сараас дээш хугацаагаар хязгаарлагдсан хүнийг “хөгжлийн бэрхшээлтэй ” гэж үзнэ гэж тодорхойлсон байдаг .

Үндэсний статистикийн хорооны 2010 оны жилийн эцсийн мэдээгээр нийт Монгол улсын Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуульд заасан 55 ба түүнээс дээш насны эмэгтэй 132272, 60 ба түүнээс дээш насны эрэгтэй 69415 буюу нийт 201687 байна . 2010 онд явуулсан “Хүн-ам орон сууцны тооллого ”- ын дүнгээр нийт хөгжлийн бэрхшээлтэй иргэн улсын хэмжээнд 108071 байгаагаас хөгжлийн бэрхшээлтэй 14534 настан байна . 

Дэлхий нийтэд 70 ба түүнээс дээш настай настнуудын 20 хувь нь, 85 ба түүнээс дээш настнуудын 50 хувь нь усанд орох , хувцаслах, хооллох , хөдөлгөөн хийх чадвараа алдсан байдаг байна [1].

Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлийн хэлбэрийг судалсан дээрх судалгаанд харааны бэрхшээлтэй 16631 (15.4%), ярианы бэрхшээл 5999 (5.6%), сонсголын бэрхшээл 12633 (11.7%), хөдөлгөөний бэрхшээл 31265 (28.9%), сэтгэцийн 20898 (19.3%), бусад бэрхшээл 20645 (19.1%) иргэд байхад настанд хөгжлийн бэрхшээлийн хэлбэр , шалтгаан , хөгжлийн бэрхшээлээс шалтгаалсан эрүүл мэндийн байдлыг судалсан судалгаа одоогоор хийгдээгүй байна . 

Настнуудын хөгжлийн бэрхшээлтэй байдал  нь тэдний эрүүл мэндийн байдал , амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөгийг олон орны судлаачид судлан тогтоосон байдаг .

Бид энэхүү судалгаагаараа Монгол настнуудын хөгжлийн бэрхшээлд хүргэж буй шалтгаан , хөгжлийн бэрхшээлийн хэлбэр болон бие даах, багаж хэрэгсэлтэй ажиллах чадварын түвшинг тодорхойлохоор ажиллаа.

Түлхүүр үг: Activity daily living (ADL), Instrumental activity daily living (IADL), хөгжлийн бэрхшээл , настан , чадвар алдалт, хөдөлгөөний алдагдал

Зорилго : Хөгжлийн бэрхшээлтэй настнуудын хөгжлийн бэрхшээлийн хэлбэр , шалтгааныг тодорхойлох

Зорилт:

  1. Хөгжлийн бэрхшээлтэй настнуудын хөгжлийн бэрхшээлийн хэлбэрийг судлан тогтоох
  2. Хөгжлийн бэрхшээлд хүргэсэн шалтгааныг судлан тогтоох
  3. Хөгжлийн бэрхшээлтэй настнуудын бие даах болон багаж хэрэгсэлтэй ажиллах чадварын түвшинг судлан тогтоох

Материал , арга зүй:
Хөгжлийн бэрхшээлтэй настанд суурилсан нэг агшингийн судалгааны загвараар эрүүл мэндийн зарим үзүүлэлтийг тодорхойллоо.

Баримтын судалгаагаар настан хүн амын тоо , тэдгээрээс хөгжлийн бэрхшээлтэй настнуудын нэгдсэн тоо баримтыг судалж , асуумж судалгааны аргаар эрүүл мэндийн зарим үзүүлэлтийг тус тус судалсан .

Судалгаанд Улаанбаатар хотын Баянзүрх , Сонгинохайрхан , Налайх дүүрэгт амьдарч буй тухайн кластерийн өндөр насны тэтгэвэрт гарсан хөгжлийн бэрхшээлтэй 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, нийт 130 настанг хамрууллаа .

Бусад аргуудаар настны өдөр тутмын бие даах чадвар , настны багаж хэрэгсэлтэй ажиллах чадварыг үнэлэв .

Судалгааны мэдээ , мэдээлэлийг оруулах , шалгах , үр дүнг боловсруулахдаа SPSS-17.0 программыг ашиглан үр дүнд дескриптив ба статистикийн шинжилгээг хийлээ.

Хувьсууруудын тархалтыг хэвийн эсэхэд үндэслэн үзүүлэлтийн хоорондын ялгааг тооцохдоо хувиар илэрхийлсэн хувьсууруудад Хи квадратын арга болох F тест , ялгааг Р  утга 0.05-аас бага тохиолдолд статистикийн хувьд ач холбогдолтой гэж үзлээ .

Үр дүн: Судалгаанд хамрагдсан хөгжлийн бэрхшээлтэй настнуудын 46.2 хувь нь эрэгтэй, 53.8 хувь нь эмэгтэй настнууд байлаа .

Судалгаанд хамрагдсан настнуудын дундаж нас 75.2±10.5 (эрэгтэйд 74.2±8.7, эмэгтэй хүйсэнд 76.2±11.8) байлаа . Настнуудын 25.4 хувь нь оюуны хөдөлмөр эрхэлж байсан бол 72.3 хувь нь биеийн хөдөлмөр, 2.3 хувь нь биеийн болон оюуны хөдөлмөр эрхэлж байсан байна . Настнуудын 20 хувь нь дипломын дээд боловсролтой , 17.7 хувь нь тусгай дунд, 15.4 хувь нь бүрэн дунд, 13.8 хувь нь бүрэн бус дунд, 23.8 хувь нь бага боловсролтой байлаа .

Table 1. Types of disability:

Хөгжлийн бэрхшээлтэй настнуудыг хөгжлийн бэрхшээлийн хэлбэрээр нь авч үзэхэд 36.7 хувь нь тулгуур хөдлөх эрхтний , 16.7 хувь нь харах эрхтний , 12.2 хувь нь сонсгол хэл ярианы өөрчлөлттэй байна .

Эрэгтэй настнуудын 40.8 хувь нь эмэгтэй настнуудын 33.9 хувьд нь тулгуур хөдлөх эрхтний хөгжлийн бэрхшээлийн хэлбэр давамгайлж байна . 

Настнуудын 4.6 хувь нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй бол 94.6 хувь нь хөгжлийн бэрхшээл нь олдмол хэлбэртэй байна .

Настнуудын 76.2 хувь нь ердийн өвчнөөс , 8.5 хувь нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас , 3.1 хувь нь үйлдвэрлэлийн осол гэмтлээс , 11.5 хувь нь ахуйн ослоос шалтгаалж хөгжлийн бэрхшээлтэй болсон байна .

Хөгжлийн бэрхшээлтэй болсноос хойш амьдарч байгаа хугацааг авч үзэхэд хамгийн өндөр нь 48 жил амьдарч байхад хамгийн цөөхөн нь 1 жил болж байгаа настнууд байв .

Хөгжлийн бэрхшээлтэй настнуудын 87.7 хувь нь байнгын ямар нэгэн зовиуртай байна . Настнуудад толгой өвдөх , хөл, гар ууц нуруугуур өвдөх , зүрхээр өвдөх зовиурууд түгээмэл тохиолдож байна .

Хөгжлийн бэрхшээл бүхий настнуудын 83.1 хувь нь ямар нэгэн эм хэрэглэдэг харин 16.9 хувь нь эм огт хэрэглэдэггүй байна . Настнууд зовиурын улмаас эмийг өндөр хувиар хэрэглэж байгаа нь статистик үнэн магадлалтай байна . (r2=0.2 p=0.006) Судалгаанд хамрагдсан настнуудын хамгийн өргөн хэрэглэдэг эмэнд цусны даралт бууруулах 
эм дараа нь зүрх судас болон тархины цусан хангамж сайжруулах үйлчилгээтэй эмнүүд орж байна .

Хөгжлийн бэрхшээлтэй настнуудын 82.3 хувь нь өрхийн эрүүл мэндийн төвөөс, 2.3 хувь нь дүүргийн гериатрийн кабинет , 3 хувь нь төрөлжсөн мэргэжлийн төв болон хувийн эмнэлэгээр үйлчлүүлж , 12.4 хувь нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудаас авдаг байна .

Figure 1. Self-reported assessment of health

Хөгжлийн бэрхшээлтэй настнууд өөрийн эрүүл мэндийн үнэлгээгээ сайнаар 5.4 хувь нь, дундаар 48.5 хувь, муугаар 42.3 хувь нь үнэлсэн бол 3.1 хувь нь маш муу гэж үнэлсэн байна . Энэ нь хөгжлийн бэрхшээлгүй настнуудын өөрийн эрүүл мэндээ үнэлсэн үнэлгээнээс чанарын хувьд бага байлаа . Хөгжлийн бэрхшээлтэй настнуудын тал 
хувь нь өөрсдийн эрүүл мэндийн байдлаа муу гэж үнэлсэн байна .

Судалгаанд хамрагдсан настнуудын 63.1 хувь нь 1-2 километрийн зайнаас эрүүл мэндийн тусламжийг авдаг бол 13.1 хувь нь 3-4 километрээс , 4.6 хувь нь 5 ба түүнээс дээш километрийн зайнаас эмнэлгийн тусламжийг авдаг байна .

Өрхийн эрүүл мэндийн төвийн стандартад зааснаар хэвтрийн буюу бусдын хараат байдалд орсон настнуудад 14 хоногт 1 удаа гэрийн эргэлтийг хийх ёстойг заасан байдаг . Бидний судалгаагаар хөгжлийн бэрхшээлтэй настнуудын 59.2 хувьд нь өрхийн эрүүл мэндийн төвөөс сард 1 удаа , 27.7 хувьд нь 2 удаа , 1.5 хувьд нь 3 удаагийн эргэлт хийгдсэн байна .

Table 2. Activities of daily living (ADL) indicators among disabled older people

Хөгжлийн бэрхшээлтэй настнуудын 76.2 хувь нь бие даан усанд орох чадвараа , 38.5 хувь нь бие даан хувцаслах чадвараа , 62.3 хувь нь гэр орон дотроо чөлөөтэй хөдөлж явах чадвараа алдсан байна .

Хөгжлийн бэрхшээлийн хэлбэрүүдээс дийлэнх хувийг эзэлж байгаа тулгуур хөдлөх эрхтний эмгэгийн улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон настнуудад бие даах чадвар  буурсан нь статистик үнэн магадтай байгаа нь бусад хөгжлийн бэрхшээлтэй настнуудын бууралтаас өндөр үзүүлэлттэй байна (p<0.05).

Настнуудын усанд орох , хувцаслах, ор хураах , хөдөлгөөн хийх, өтгөн шингэнээ барих чадвар тулгуур хөдлөх эрхтний эмгэгтэй болон бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүлэгт статистикийн хувьд ялгаатай байгаа бөгөөд бие даах чадваруудаас усанд орох , ор дэрээ хураах , гадуур явах чадварын бууралт тэргүүлж байна (p<0.05).

Хүйсийн хувьд хөгжлийн бэрхшээлтэй настнуудын бие даах чадварын үзүүлэлтүүдэд тодорхой ялгаа ажиглагдсангүй .

Table 3. Instrumental activities of daily living (IADL) indicators among disabled older people

Хөгжлийн бэрхшээлтэй настнуудын багаж хэрэгсэлтэй ажиллах чадваруудаас гэрийн ажил хийх, хоол хийх, худалдаа хийх болон хол зайд явах чадварууд 80 ба түүнээс дээш хувийн алдагдалтай байна .

Багаж хэрэгсэлтэй ажиллах чадваруудаас хол зайд явган явах , эмийг зарцуулах , худалдаа хийх чадварууд тулгуур хөдлөх эрхтний эмгэгтэй болон бусад хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй бүлэгт статистикийн хувьд ялгаатай байна (P<0.05).

Тулгуур хөдлөх эрхтний эмгэгтэй настнуудад багаж хэрэгсэлтэй ажиллах чадваруудаас худалдаа хийх, хоол бэлтгэх , гэр цэвэрлэх чадварын бууралт тэргүүлж байна .
Хэлцэмж: Хөгжлийн бэрхшээлтэй настнуудад гэрээ цэвэрлэх , хувийн хэрэгцээт зүйлсээ худалдан авахад зайлшгүй тусламж шаардагддаг ба тэдний 20 хувь нь байнгын туслалцааг хүсдэг байна [2].

Австрали улсад 2008 онд явуулсан судалгаагаар хөгжлийн бэрхшээл нь настай хүмүүсийн насны байдалтай хамааралтай ба 85 ба түүнээс дээш насанд усанд орох , хувцаслах, хөдөлгөөн хийх чадварын алдагдал 47 хувь байдгийг тогтоосон нь бидний судалгаанаас гарсан 85 ба түүнээс дээш насны хөгжлийн бэрхшээлтэй настнуудын
96 хувь нь ганцаараа усанд орох чадварын , 72 хувь нь бие даан хувцаслах чадварын алдагдалтай гэсэн дүнтэй ойролцоо байна [3].

Heikinen нарын явуулсан “Evergreen” төслийн судалгаагаар Хөгжлийн бэрхшээлийн байдал эмэгтэй хүйсэнд илүү байдаг буюу 65 ба түүнээс дээш насныханд илүү тохиолддог гэсэн үр дүн гарсан бол бидний судалгаагаар хөгжлийн бэрхшээлийн улмаас алдагдсан чадвар эмэгтэй хүйсэнд илүү байдаг гэсэн дүнтэй тохирч байна [4].

Нигер улсад хийсэн судалгаагаар архаг өвчтэй хөгжлийн бэрхшээлтэй настнууд эрүүл мэндийн байдлаа муугаар үнэлсэн бол бидний судалгаанд хамрагдсан архаг өвчинтэй настнуудын 85.5 хувь нь өөрсдийн эрүүл мэндийн байдлаа муугаар үнэлсэн байна [5].

Croatia-д хийгдсэн тулгуур хөдөлгөөний хөгжлийн бэрхшээлтэй настнуудад явуулсан судалгаагаар настнуудын амьдралын чанар нь тэдний гэр бүлийн байдал , ажил эрхлэлт , өмч хөрөнгийн байдлаас хамааран өөр байдгийг тогтоосон нь статистикийн хувьд үнэн магадлалтай байсан байна [6].

Судалгааны үр дүнгээс харахад хөгжлийн бэрхшээлтэй настнуудын эрүүл мэндийн болон нийгмийн хамгааллын тусламж үйлчилгээг сайжруулахад бодлогын түвшинд эрх зүйн орчинг боловсронгуй болгох , хэрэгжүүлэгч талууд болох хөдөлмөр халамжийн үйлчилгээний байгууллага , засаг захиргааны нэгж, өрхийн эрүүл мэндийн төвийн уялдаа холбоо , хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай байгааг харуулж байна .

Дүгнэлт :

  1. Хөгжлийн бэрхшээлтэй настнуудад тулгуур хөдлөх эрхтний хэлбэрийн хөгжлийн бэрхшээл өндөр буюу 36.7 хувийг эзэлж байна .
  2. Судалгаанд хамрагдсан настнуудын 76.2 хувь нь ердийн өвчнөөс , 8.5 хувь нь мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас , 3.1 хувь нь үйлдвэрлэлийн осол гэмтлээс , 11.5 хувь нь ахуйн ослоос шалтгаалж хөгжлийн бэрхшээлтэй болсон байна .
  3. Хөгжлийн бэршээлтэй настнуудад өдөр тутмын бие даах чадварын алдагдал дунджаар 48 хувь байхад усанд орох чадварын алдагдал хамгийн өндөр буюу  76.2 хувь, багаж хэрэгсэлтэй ажиллах чадварын алдагдал дунджаар 66 хувьтай байхад хол зайд явган явах чадвар хамгийн өндөр буюу 90 хувийн алдагдалтай байна .
Ном зүй

1. The Finnish Centre for Interdisciplinary Gerontology University of Jyvдskylд Finland “Disability in old age Final Report Conclusions and Recommendations
Burden of Disease Network Project” Jyvдskylд University Press 2004 P 7-8
2. Australian Bureau of Statistics. Census 2006. Canberra 2007. Available from http://www.abs.gov.au/websitedbs/d3310114. nsf/Home/census
3. Cameron ID, Lawton J, Wasilewicz C, Hughes J. Rehabilitation Studies Unit, University of Sydney, Royal Rehabilitation Centre Sydney, Northern Sydney Home Nursing Service, Research commissioned by the NSW Department of Ageing, Disability and Home Care “Older people with age-related disabilities living at
home: health and support service implications” April 2008 P 3
4. Evergreen project (Heikkinen et al. 1997),
5. By Oye Gureje, Adesola Ogunniyi, Lola Kola, Ebenezer Afolabi Functional disability in elderly Nigerians: Results from the Ibadan Study of Aging Journal of the American Geriatrics Society (2006) Volume: 54, Issue: 11, Pages: 1784-1789, PubMed: 17087709
6. Bakula MA, Kovacević D, Sarilar M, Palijan TZ, Kovac M Office of Health and Social Welfare, Zagreb, Croatia “Quality of life in people with physical disabilities” Coll Antropol. 2011 Sep;35 Suppl 2:247-53. PMID: 22220446
 
Танилцаж нийтлэх санал өгсөн : Анагаах ухааны доктор Ж.Мөнхцэцэг


Зохиогчийн оруулсан түлхүүр үгс


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1674
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК