Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 47(047)
Алирсны жимс, халгайн навЧ, иш, нохойн хошууны жимсний анатомын дотоод бҮтцийн судалгаа
( Судалгааны өгүүлэл )

Г.Ганчимэг, Б.Баясгалан

 
Абстракт

 

Summary 
We planned to learn the anatomical structure of the fruits of Rosa acicularis Lindl and Vaccinum Vitis Idaea L and leaf of Urtica cannabina L. The result of research received by means of digital microscopy. And we reached following results;  
Leaf of Urtica cannabina is dorsoventrally structure. Upper and lower epidermis of leaves has sample, long and glandular trichomes. Transfer fascicle is collaterally, brim is anomocity. 
Epidermis cells of fruits’ Vaccinum Vitis idaea L, dwelled unspace and generated straight angle. 
Simple, long trichomes were located on the epidermis of fruits’ Rosa acicularis lindl.

 

Товч утга: Монголын уламжлалт анагаах ухаанд ургамлын гаралтай эмийн бэлдмэлийг янз бүрийн өвчин эмгэгийг анагаахад өргөн хэрэглэсээр ирсэн. Ургамлын гаралтай эмийн бэлдмэл нь нийлэгжүүлэн гарган авсан эмийн бэлдмэлийг бодвол хоруу чанар багатай, зөөлөн үйлчлэлтэй, бие махбодид хялбар шингэдэг, элдэв гаж нөлөө багатай зэрэг давуу талтай байдаг. Иймээс сүүлийн жилүүдэд ургамлын гаралтай эмийн бэлдмэлийг эмчилгээ, оношилгоо, урьдчилан сэргийлэлтэнд түлхүү хэрэглэж байна. Анагаах ухаанд эмийн олон ургамлыг эрт үеэс өнөөг хүртэл хэрэглэсээр ирсэнд Алирсын овгийн  (Vaccinaceae) алирс, Халгайн овгийн (Urticaceae) халгай, Сарнайн овгийн (Rosaceae) нохойн хошуу багтах бөгөөд Монгол орны ургамал газарзүйн Хөвсгөл, Хэнтий, Монгол дагуур, Хянган, Ховдын тойргуудаар ургана. Эдгээр ургамлуудаас алирсны жимсийг, халгайн навчийг, нохойн хошууны жимсийг ихэвчлэн хэрэглэдэгбөгөөд уг ургамлын түүхий эдүүдийн дотоод бүтцийн судалгаа төдийлөн хийгдээгүй байгаа нь судалгааны ажлын үндэслэл болсон юм.
Судалгааны зорилго:  Энэхүү судалгааны ажлын зорилго нь алирсны жимс, халгайн навч,иш, нохойн хошууны жимсэнд анатомын судалгаа явуулж, бүтцийг тодорхойлоход оршино.
Судалгааны материал арга зүй: Судалгааны дээж болох алирсны жимс (Fructus vaccinum vitis idaea),    халгайн навч (folium urticae), нохойн хошууны  жимс  (fructus rosae)-ийг  8-р сарын дундуур Хэнтий аймгийн Дадал сумын нутгаас түүж бэлтгэсэн болно.Ургамлын анатомийн бүтцийнсудалгаагВ.К Васильев, А.А.Бутник нарын боловсруулсан арга зүйн дагуу электрон микроскопоор бүтцийг тодорхойлов.
Олслиг Халгай(Urtica cannabina L.)
Навчны дотоод бүтэц: Навч дорзовентраль хэлбэр (баганалаг, хөвсгөр эдтэй)-ийн бүтэцтэй (1-р зураг). Хлоренхим нэг эгнээгээр шигүүдүү байрласан баганалаг эд болон 2-3 эгнээгээр сийрэгдүү байрласан хөвсгөр эдээс бүрдэнэ. Навчны дээд ба доод гадаргуудаа энгийн урт (3-р зураг) болон булчирхайт хэлбэрийн үсэнцэр (5)-ийг агуулсан. Коллатераль хэлбэрийн
äàìæóóëàõ áàãö õºâñãºð ýäèéí äóíä îðøèíî. Àíîìîöèò õýëáýðèéí àìñàð (6)- óóä íàâ÷íû á¿õèé ë ãàäàðãóóä òîõèîëäîíî. Íàâ÷íû ãîë äàìæóóëàõ áàãöíû ìîäëîã õ¿÷òýé õºãæñºí. Íàâ÷íû äýýä áà äîîä ýïèäåðìèéí ýñèéí õàíà ¿ë ìýäýã äîëãèî ¿¿ñãýñýí (4,5-ð çóðàã).
Зургийн тайлбар: 1- дээд эпидерм, 2- баганалаг эд, 3- хөвсгөр эд, 4- дамжуулах багц, 5- доод эпидерм6- булчирхайт үсэнцэр,7- амсар
Ишний дотоод бүтэц: Иш нь хөндлөн огтлолоороо 4 талтай. Гадна талаараа нэг эгнээгээр байрласан эпидермтэй (6-р зураг). Түүний залгаа хэд хэдэн эгнээгээр байрласан хэмжээгээр жижигхэн эсүүдээс бүрдсэн гадаргын паренхим (2) оршино. Ишээ тойрч нэг түвшинд байрласан коллатераль хэлбэрийн дамжуулах багц байрлана (3). Дамжуулах багцны модлог (ксилем) хүчтэй хөгжсөн. Ишний төв хэсэгт хэмжээгээр гадаргын паренхимийг бодвол харьцангуйгаар том, нимгэн ханатай голын паренхим (4)-ийг бүрдүүлэгч эсүүд 
 
байрладаг онцлогтой.
Зургийн тайлбар:1- эпидерм, 2- гадаргын паренхим, 3- дамжуулах багц, 4- голын паренхим
 
Алирс Нэрс (Vaccinium vitis –idaea L.)
Жимсний хальсны дотоод бүтэц: Гадна 
талаараа нэг эгнээгээр байрласан эпидерм байрлана.  Түүний дотор зөөлөн эд орших ба нэг эгнээгээр байрласан баганалаг эд болон хөвсгөр эдээс 
 
Зургийн тайлбар: 1- эпидерм, 2- баганалаг эд, 3- хөвсгөр эд бүрдэнэ (1-р зураг). Жимсний бүрхүүл эд (эпидерм) –ийг бүрдүүлэгч эсүүд тэгш өнцөг үүсгэсэн ба хоорондоо зай завсаргүй байрласан байлаа (2-р зураг).
Жимсний хальсны дотоод бүтэц: Гадна талаараа нэг эгнээгээр байрласан эпидермтэй (1-р зураг). Түүний дотор талд зөөлөн эд байрлах ба түүнийг бүрдүүлэгч хөвсгөр паренхимийн эсүүд 4-5 эгнээ үүсгэн байрласан байлаа. Жимсний  хальсны гадаргууд олон тооны энгийн урт үсэнцрийг агуулдаг онцлогтой (2-р зураг). Эпидермийн эсийн хана тэгш өнцөг үүсгэсэн (3-р зураг). 
 
Зургийн тайлбар: 1- Эпидерм, 2- Зөөлөн эд, 3- Үсэнцэр
Дүгнэлт: 
Олслиг халгайн навч дорзовентраль бүтэцтэй, Навчны дээд ба доод гадаргууд энгийн урт болон булчирхайт хэлбэрийн үсэнцэрийг агуулсан. Дамжуулах багц коллатераль. Амсар нь аномоцит хэлбэртэй байна.
Алирсны жимсний бүрхүүл эдийг бүрдүүлэгч эсүүд тэгш өнцөг үүсгэсэн ба хоорондоо зай завсаргүй байрлана.
Нохойн хошууны жимсний гадаргууд олон тооны энгийн урт үсэнцэртэй болохыг тус тус тогтоогдлоо.
 
 
 

 

Ном зүй

Ном зүй:
Цэрэнханд.Г Анатомия листьев некоторых растений Монголии. Автореферат дессертации на соискание ученой степени кандидата биологических наук. УБ. 1999 х-26
Өлзийхутаг Н., Цэцэгмаа Д. Хунчирын төрлийн ургамлын навчны бариулын анатомийн онцлогийг ангилалзүйд ашиглах боломж. 1977 №3 х.109-129
Д. Энхжаргал, С. Пүрэвсүрэн, Б.Баясгалан. ’Эмийн ургамал судлал’.ЭМШУИС УБ. 2004 он.
Эзау К. Анатомия Растений 1980г.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 3420
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК