Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 47(047)
Цавуулаг ширхэгийг судалсан судалгааны зарим Үр дҮн
( Судалгааны өгүүлэл )

 

Г.Пүрэвдорж ,  Н.Сэргэлэн,  Л.Аня, Б.Бүрэнжаргал
 
 
Абстракт

 

Summary
There is an evidence that The Merino lamb containing larger amount (33.11%) of linoleic and linolenic acids than other meats is more enriching the acids which participates in biosynthesis prostoglandina. 
By further studying lamb, it was determined by our research that we can enrich it with other protein and vitamins to make food supplements to treat elderly people with serious illnesses, especially those people with diseases of the arms, legs and joints due to collagen deficiency.

 

Оршил: Сүүлийн жилүүдэд манай орны нийт хүн амын дунд хоол боловсруулах эрхтэний өвчин, хавдар, зүрх судасны өвчин, хэт таргалалт, чихрийн шижин зэрэг өвчнөөс гадна коллаген уурагийн гаралтай өвчнөөр өвчлөгсдийн тоо өссөөр байна.4 Үүний гол шалтгаан нь хоол хүнсний найрлаганд байгаа нүүрс ус, уураг, амин дэм, үл орлуулагдах амин хүчлүүд ба тосны хүчлүүд, эрдэс бодисын хувь хэмжээ ба хэрэглээтэй холбоотой гэж үзэж байна. Холбогч эдийн коллаген уураг нь хүний биеийн яс, арьс, булчин, шөрмөс, дайвар эрхтэнүүд, эд, үенүүдийн шингэнд агуулагдаж, өөртөө ус их хэмжээгээр татаж, бүх эд эсийг хооронд нь холбодог.7 Манай өвөг дээдэс коллаген агуулсан хүнс болох шийр толгой, гэдэс дотор, дайвар бүтээгдэхүүнүүдийг өөрсдийн уламжлалт аргаар боловсруулан өргөнөөр хэрэглэдэг байсан учир коллаген уургийн дутагдалд бага ордог байжээ.2 Харин нь өнөөдөр бидниий хэдэн хувь нь эдгээр хүнсийг хэрэглэж байгаа билээ. Хүн 40-н нас хүрэхэд залуу байх үеийнхээ коллагены хэмжээний 3-ны 1-ийг алдсан байдаг учир цаг алдалгүй коллагенээ нөхөж авах хэрэгтэй байдаг. Иймд өөрийн оронд байгаа нөөц түүхий эд ашиглан коллаген агуулсан эм төст хүнсний нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор энэ судалгааны ажлыг хийлээ.
Судалгааны үндэслэл: 
Коллаген уураг нь хүний биеийн бүтцийн (яс, үе, шөрмөс, мөгөөрс, судасны хана, эсийн бүрхүүл, шүд) 40% орчим, арьсны 75% орчимыг бүрдүүлдэг .
 25-н наснаас хойш хүний биеийн коллагений хэмжээ жил бүр 1.5%-р багасдаг бөгөөд сүүлийн үед хоол тэжээлийн онцлог, хөдөлгөөний дутагдалтай холбоотой үе мөчний эмгэгшил нь харьцангуй залуу наснаас элбэг тохиолдох болсон.
Иймээс үе мөчний өвчлөл, эрт хөгшрөлтөөс сэргийлэхэд коллаген агуулсан хоол тэжээлийн нэмэгдэл, эм төст бэлдмэл хэрэглэх энгийн аргыг хайж судлах шаардлагатай байна.
Түлхүүр үг : Каракуль хурганы мах, коллаген уураг, тосны хүчил
Судалгааны зорилго:
1. Каракуль хурганы махны коллаген буюу цавуулаг уураг нь бусад малын махнаас давуу шинж чанаруудыг судлаж тогтоох 
2. Каракуль хурганы махны тосны хүчлийн агууламжийг олон улсад зөвшөөрөгдсөн судалгааны аргыг ашиглан тогтоох 
3. Каракуль хурганы махаар эм төст хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бэлтгэх боломжийг судлах гэсэн зорилт тавилаа. 
Судалгааны ажлын зорилт: 
Каракуль хурганы махны бусад малын махнаас давуу шинж чанаруудыг судлаж тогтоох
Каракуль хурганы махны өөх тос, коллаген уургийн зарим онцлогийг олон улсад зөвшөөрөгдсөн судалгааны аргыг ашиглан тогтоох 
Каракуль хурганы махаар эм төст хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бэлтгэх боломж гэсэн зорилт тавилаа. 
Шинжлэх ухааны шинэлэг тал:Монголын уламжлалт идээ ундааны хэв маяг алдагдсаны улмаас бие махбодид хэрэгцээтэй коллаген уургийн дутагдал, түүнээс хамаарсан өвчлөл их байгааг харгалзан амьтны гаралтай түүхий эдийг ашиглан хүнсний нэмэлт, эм төст бэлдмэлийн хэлбэрээр коллагены бэлдмэлийг хэрэглэх боломжийг олгож байгаагаараа шинэлэг талтай болно.
Судалгааны арга зүй: Каракуль хонь үржүүлж байгаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Малхын талд үржүүлж байгаа каракуль хурганы махыг төлөлснөөс хойш 3-5 хоногтойд нь арьсыг авахаар нядалж байх үед нь авч ШУТИС-ийн хүнс судлалын төвийн химийн задлан шинжилгээний лабораторид спектрофотометрийн аргаар уураг, коллаген уураг, эрдэс, илчлэг, нүүрс усны 100 граммд агуулагдах %, хэмжээ болон хий, шингэний хроматографийн аргаар тосны хүчлүүдийн бүтцийн шинжилгээ хийлгэн каракуль хурганы махны шимт чанарыг судалж дүгнэлээ.
 
Каракуль хурганы махан дах химийн задлан шинжилгээний үзүүлэлтүүд 
 Хүснэгт 1 
Каракуль хурганы мах ба нас гүйцсэн хонины махны коллагены агууламжийн харьцуулсан дүн
Хүснэгт 2 
 Хий шингэний хроматографийн шинжилгээний үзүүлэлт
Каракуль хурганы мах нь үл орлуулагддаг ханаагүй тосны хүчил болох линолын хүчил, линолеины хүчлүүдийг их хэмжээгээр агуулжээ. Физиологийн чухал үйлчилгээ бүхий биологийн өндөр идэвхитэй полиены хүчлийн гол төлөөлөгч болох линол, линолеины хүчлүүд нилээд их хэмжээгээр агуулагдаж байгаа нь простогландины нийлэгжилтэнд оролцдог хүчлүүдийг /арахидоны хүчил/ баяжуулдаг нь харагдаж байна.5 Энэ 2 амин тосны хүчил /F vitamin/ нь эс эдийн мембранаар сайн нэвчиж, цусан дахь холестриныг бууруулах, цус шингэрүүлэх, уураг тархины үйл ажиллагааг дэмжиж, яс төлжилтийг сайжруулах, хүний дархлалын тогтолцоог сайжруулахад нөлөө үзүүлж, хүний бие махбодийн мэдрэл, шингэний зохицуулгад чухал үүрэг гүйцэтгэдэг.16
Зураг 1.

 

Каракуль хурганы мах ба бог, бод малын шөрмөсний тосны хүчлийн харьцуулалт
Хүснэгт 3
Үр дүн
Каракуль хурганы мах нь уургийн агууламжаараа нас бие гүйцсэн бог, бод малын махтай харьцуулан үзэхэд коллаген уураг, эрдэс бодис, илчлэг ихтэй, тосны агууламж өндөртэй байна.
Каракуль хурганы маханд байгаа ханаагүй амин үл орлуулагдах үнэт тосны хүчил болох линол, линолеины хүчлийн агууламж нь 8,926350, 3,331719, 7,245326 байна. 
Дүгнэлт
Каракуль хурганы маханд линол, линолеины ханаагүй хүчлүүд бусад малын махнаас харьцангуй их (33,11%) байгаа нь простогландины нийлэгжилтэнд оролцдог хүчлүүдийг илүү их баяжуулдаг нь харагдаж байна. 
Каракуль хурганы махыг улам гүнзгийрүүлэн судлаж хүний биед зайлшгүй хэрэгцээтэй бусад уураг, амин дэмээр баяжуулан хүнсний нэмэлт болон эм төст бэлдмэл үйлдвэрлэж халдварын бус гаралтай архаг хуучтай ахмад настан ялангуяа коллаген уурагийн дутагдлын улмаас үе мөч, гар хөлний өвчтэй хүмүүст хэрэглэх боломжтой болох нь бидний хийсэн судалгаагаар тогтоогдлоо.
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2101
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК