Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 47(047)
Витамин В комплекс сиропны тогтвортой Чанарт нӨлӨӨлӨх хҮЧин зҮйлҮҮдийг судлах нь
( Судалгааны өгүүлэл )

 

Д. Мөнх-Эрдэнэ , С.Цэцэгмаа 
 
 

 

Судалгааны ажлын үндэслэл
Амьд бие махбодод уураг, өөх тос, нүүрс ус, эрдэс бодисын нэгэн адил зайлшгүй шаардлагатай органик нэгдэл нь витамин /аминдэм/ юм. Витаминууд нь бодисын солилцоонд орлуулашгүй чухал үүрэг гүйцэтгэдэг нь нэгэнт практикаар нотлогдсон бөгөөд энэ шимт тэжээлийн бодис нь гол төлөв ургамлын гаралтай бүтээгдэхүүнд, зарим нэг амьтны гаралтай хүнсний бүтээгдэхүүнд агуулагдаж байдаг.
Витамин нь эсийн дотор үүсэн бүрэлдэж хуримтлагддаг учраас хүний бие махбодыг витаминаар хангах гол эх булаг нь ургамал юм. 
Витамины хоногийн хэрэгцээ хэдхэн мг-аар хэмжигдэх боловч, амьд биемахбодын амьдралын үйл ажиллагаанд хэзээ ч орлуулашгүй чухал үүрэг гүйцэтгэдэг. Гэхдээ витаминыг тухайн биемахбод хоногт хэрэглэдэх жор хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэж үл болно. Витамины илүүдэл нь витамин дутагдлаас илүү хортой байдаг.
Манай оронд ялангуяа өвлийн сүүл, хаврын цагт хүнс тэжээлийн зүйлийн дотроос витамин дутагдах явдал цөөн бус тохиолдоно. 
Зарим витаминууд нь савлалтнаас шалтгаалж хадгалалт, бүтээгдэхүүний шинж чанарт өөрчлөлт ордог. Мөн зарим нэг витаминууд нь гэрлийн нөлөөгөөр задарч идэвхээ алддаг зэрэг нь энэхүү судалгааны ажлын үндэслэл нь болсон юм.
 
Зорилго
Витамин В комплекс сиропны тогтвортой чанарт нөлөөлөх хүчин зүйлүүдийг хурдавчилсан биш аргаар тодорхойлох 
 
Зорилт
Бид энэхүү зорилгоо биелүүлэхийн тулд дараах зорилтуудыг тавилаа.
Витамин В комплекс сиропын тогтвортой чанарт хадгалах нөхцөл хэрхэн нөлөөлөхийг тогтоох
Витамин В комплекс сиропын тогтвортой чанарт савлалт хэрхэн нөлөөлөхийг тогтоох
 
Судалгааны ажлын материал арга зүй, үр дүн
Витамин В комплекс сиропны найрлаганд тиамины гидрохлорид /витамин В1/, рибофлавин /витамин в2/, пиридоксин гидрохлорид /витамин В6/, никотины хүчил /витамин РР/-ийг тус тус сонгон авсан. 
Витамин В1-ийн хоногийн хэрэгцээ нь 0.5-3.0мг байдгаас эрэгтэйчүүд 1.5-2.6, эмэгтэйчүүд 1.3-1.9, жирэмсэн үед 1.7-1.9мг хэрэглэнэ. Харин 100гр нүүрс ус хэрэглэхэд 100мкг витамин В1 шаардагддаг гэдгийг тооцох нь зүйтэй. Витамин В1 нь биед хуримтлагдан хадгалагддаггүй учир өдөр бүрийн хоолондоо түүнийг хэрэглэх шаардлагатай. 
Витамин В2-ийн хоногийн хэрэгцээ 2-3мг, биеийн хүчний хүнд хөдөлмөр эрхэлдэг хүмүүс, жирэмсэн болон хөхүүл эхчүүд, тамирчид зэрэгт илүү ихээр хэрэглэх шаардлагатай байдаг. Мөн их хэмжээний тун загатнаа үүсгэдэг.
Витамин В6-ийн хоногийн хэрэгцээ 2-3 мг /эрэгтэй 1.8-3, эмэгтэй 1.5-2.2, жирэмсэн эсвэл хөхүүл бол 2-2.2/ боловч хоолонд агуулагдаж буй уургийн хэмжээнээс хамааран 5 мг болгон нэмэгдүүлж болдог. 
Витамин РР-ийн хоногийн хэрэгцээ нь 20-30мг, хүүхдэд 15 мг байдаг. Тухайн хүн амьтны нутагшин амьдарч байгаа байгаль, цаг агаарын байдал, эрхэлж байгаа ажил хөдөлмөрийн хүнд хөнгөн нөхцөл, хөхүүл эх, өвчтэй үед хоногийн хэрэгцээ илүү шаардлагатай болно.
Сиропын тогтвортой чанарыг шалгахдаа хурдавчилсан бус аргыг ашигласан бөгөөд бэлтгэсэн сиропыг өнгөгүй шил, бараан өнгийн шил, хуванцар саванд тус бүр савлаж, нарны шууд тусгалд, нарны гэрлээс хамгаалсан харанхуй газар (тасалгааны температурт), хөргөгчинд (2-40С температур) гэсэн нөхцөлүүдэд хадгалж бэлтгэсэн даруйд, бэлтгэснээс хойш 14 хоног, 30 хоног, 3 сарын дараа тус тус шалгаж, статистик боловсруулалтыг Стьюдентийн /t/ шалгуураар хийсэн. (1,2-р хүснэгт) 
 
1-р хүснэгт
Витамин В комплекс сиропын тогтвортой чанарт савлалт нөлөөлөх нь
Тайлбар: + өөрчлөгдөөгүй, - өөрчлөгдсөн
Дээрхи хүснэгтээс харахад бэлтгэснээс хойш 3 сарын турш хүрэн өнгийн шилэнд савласан сиропын гадна байдал, нягт нь өөрчлөгдөөгүй, үйлчлэгч бодис нь харьцангуй тогтвортой байгаа тул хүрэн өнгийн шилэнд савлах нь тохиромжтой гэсэн дүгнэлтэнд хүрлээ. 
 
2-р хүснэгт
Витамин В комплекс сиропын тогтвортой чанарт хадгалах нөхцөл нөлөөлөх нь
Тайлбар: + өөрчлөгдөөгүй, - өөрчлөгдсөн
Дээрхи хүснэгтээс харахад бэлтгэсэн сиропоо гэрлээс хамгаалсан харанхуй газар эсвэл хөргөгчинд (2-40С температур) хадгалахад гадна байдал, нягт, үйлчлэгч бодис нь харьцангуй тогтвортой байгаа тул гэрлээс хамгаалсан харанхуй газар, хөргөгчинд (2-40С температур) хадгалах нь тохиромжтой болохыг тогтоолоо. 
Практик ач холбогдол
Витамин В комплекс сиропны тогтвортой чанарт нөлөөлөх хүчин зүйлийг судалснаар эм үйлдвэрт уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн тохиолдолд зайлшгүй хүрэн өнгийн шилэнд савлах, эмийн сан болон ахуйн нөхцөлд эмийн бэлдмэлийг хэрхэн хадгалах нь тохиромжтойг тогтоосонд практик ач холбогдол нь оршино.
 
Дүгнэлт: 
Энэхүү судалгааны ажлын үр дүнд тулгуурлан доорхи дүгнэлтийг хийж байна.
 
Витамин В комплекс сиропны хадгалалтанд нарны гэрэл, харанхуй сэрүүн газар нь шууд нөлөөлдөг болохыг тогтоолоо. Иймд бэлдмэлээ гэрлээс хамгаалсан харанхуй сэрүүн газар, хөргөгчинд (2-40С температур) хадгалах нь тохиромжтойг тогтоолоо. 
Витамин В комплекс сиропны тогтвортой чанарт нөлөөлөх хүчин зүйл болох савлалт нь хэрхэн нөлөөлж буйг тогтоосноор сиропыг хүрэн өнгийн шилэнд савлах нь тохиромжтой болохыг тодорхойллоо.
 
 

 

Ном зүй

Ном зүй
Думаа Ё. Биологийн хими. Улаанбаатар: 2001. х. 119-127.
Жадамбаа Ш, Алимаа Ж, Эрдэнзаяа Ч, Дорж Д, Будсүрэн Ж, Бямбагар Б. Хүнсний хими. Улаанбаатар: 2004. х. 307-351.
Лигаа У. Монгол орны жимс, жимсгэнэт ургамал. Улаанбаатар: 1981. х. 12-14.
Бабаян Э. А, Машковский М. Д, Обоймакова А. И. Государственная фармакопея СССР X 1981. Москва “Медицина”. Выпуск I 336-337, 342-343
Бабаян Э. А, Машковский М. Д, Обоймакова А. И. Государственная фармакопея СССР XI 1987. Москва “Медицина”. Выпуск I 199-207, 248-252, 275-289, 295
British Pharmacopoeia 1998 vol I. p. 388:480-481:566.
British Pharmacopoeia 1998 vol II. p. 492.
The United States Pharmacopeia 1995 vol II. p. 1347:1379:1530.
Энэбиш Д. Витамины биохими. Улаанбаатар: х. 37-58.
Пүрэв Д, Цэвэгсүрэн Н. Биохими. Улаанбаатар: 2006. х. 79-81:85-91
Шатар С. Ургамлын гаралтай хүнсний биохими. Улаанбаатар: 2000. х. 168-169:179-186:196.
Березов ТТ, Коровкин БФ. Биологическая химия. Москва: 1982. с. 175-201
Березов ТТ, Коровкин БФ. Биологическая химия. Москва: 1990. с. 136-153
Бернштейн ИЯ, Каминский ЮЛ. Спектрофотометрический анализ в органической химии. 1986. с. 53-54.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2133
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК