Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 50(050)
Элэгний ӨӨхлӨлт /гепатоз/
( Судалгааны өгүүлэл )

 

С.Туяа
 
 

 

Элэгний өөхжилт нь янз бүрийн шалтгааны улмаас үүсэхээс гадна маш олон өвчин эмгэгийн үед хам шинж хэлбэрээр илэрдэг .Элэгний өөхлөлтийн гол шалтгааныг зөвхөн таргалалтаас гэдэг ойлголт буруу болох нь архаг архичдын 50 хувьд элэгний өөхлөлт илэрсэн нь судалгаагаар гаргасан байна. Хэрвээ шалтгааныг анхаарахгүй бол элгэний өөхлөлт нь элэгний архаг үрэвсэл,элэгний хатуурал болж хүндэрэх боломжтой. .(А.О.Буеверов, С.Д.Подымова). Элэгний өөхжилтийг оношлоход хэт авиа, компьютерийн томографи, цөмийн шинжилгээ, элэгний биопсийн шинжилгээнүүдийг хэрэглэдэг. Орчин үед клиник шинж илрээгүй үед элэгний өөхжилтийг оношлоход түгээмэл нэвтэрсэн оношлогооны гол арга нь хэт авиан оношлогооны арга юм. (П.Я.Григорьев, M.Grassi, Spada S et al).
 
Элэгний өөхжилтийн үеийн хэт авиан шинжүүдэд:
1. Элэгний хэмжээ/хэвийн, томорсон/
2. Эхо ойлт/ буурсан,холимог/
3. Бүтэц/ нэг төрлийн буюу нэг төрлийн бус/
4. Элэгний зүүн дэлбээ/ хэвийн буюу, мохоо/
5. Дэлүүний хэмжээ/ хэвийн, томорсон/
6. Үүдэн вен/ хэвийн, өргөссөн, нарийссан/
7. Дэлүүний вен/хэвийн, өргөссөн, нарийссан/
8. Элэгний судасны зураглал/ хэвийн олширсон,бүдгэрсэн/ орно.
Элэгний хэт авиан шинжүүдийг бүрэн зөв тодорхойлсноор элэгний гепатозыг бүрэн оношлох боломжтой. Сүүлийн жилүүдэд элэгний өөхлөлт ихсэж байгаа нь хөдөлгөөний хомсдол,өөх хуримтлах хүнс их хэмжээтэй хэрэглэж байгаатай холбоотой юм. Элэгний гепатозыг Японд доорхи ангиллаар ангилан оношлогоонд хэрэглэдэг .
Элэгний өөхлөлтийн байдлаар: 
1.Элэгний жигд өөхлөлт
2.Газрын зураг шиг өөхлөлт
3. Хязгаарлагдмал өөхлөлт
/сегмент дагаж байрласан/
 
Энэ нь дотроо/Focal fatty change,Focal spared lesion/ гэж хуваана/
Элэгний өөхлөлтийн зэргээр : 
1.Хүнд 2.Хөнгөн гэж ангилна.
Өөхлөлтийн зэргийг доорхи хүснэгтээр тодорхойлно.
HR BH DA VB
Grade 1 1 1 1 Хөнгөн
Grade 2 2 2 2 Хүнд
 
 
HR- Hepato renal contrast
BH- brith liver – элэгний гялалзах шинж
DA- Deep attention – элэгний гүний эхо ойлт сулрах буюу багасах
VB- Vascular blurring – элэгний венийн судас тод бус болсон байх
 
АУхааны хүрээлэнгийнхэнтэй хамтран хийсэн бидний судалгаагаар элэгний өөхлөлтийн үед элэг томролт 92%, элэгний баруун дэлбэнгийн дундаж 13,12±0,5; зүүн дэлбэнгийн дундаж 8,5±0,6 хэмжээтэй байлаа. 
Судалгаанд хамрагсдын 54%-д элэгний эхо ойлт буурсан,16,7%-д холимог,16%-д хэвийн, 13,3%-д ихэссэн байлаа. Элэгний өөхжилттэй өвчтнүүдийн ихэнхэд эхо бүтэц нэг төрлийн (93,3%), элэгний зүүн өнцөг мохоо/ 96,7%/шинжүүд илэрсэн. Мөн элэгний зах хязгаар жигд 76,7%, жигд бус 23,3%, тод - 76%, тод бус – 24% байна. Элэгний өөхлөлтийн зэргээр хөнгөн хэлбэрээс хүнд хэлбэрлүү шилжиж болохоор 80%, элэгний өөхжилтийн үед илрэх зовиур, шинж тэмдгийн өөрчлөлт багатай байгаа нь элэгний өөхлөлтийг анхаарах,хянах шаардлагатайг харуулж байна.
Элэгний өөхжилтийн үед үүдэн вен, дэлүүний вен болон дэлүүний хэмжээ (97,3%) хэвийн байлаа. Судасны зураглал 96 хувьд бүдэгшсэн байна.
Элэгний өөхжилтийн үеийн элэг томрох, элэгний зүүн өнцөг мохоо, эхо ойлт буурах, судасны зураглал бүдэгших зэрэг шинжүүд нь бусад (В.С.Савельев, В.А.Петухов., бусад) судлаачидтай тохирч байлаа. 
Элэгний өөхжилттэй хүмүүсийн ихэнх нь ид дунд насныхан байгаа боловч, ямар ч насны хүмүүст тохиолдож байна. Элэгний өөхжилтийн өвчлөл хүйсийн хувьд ялгаагүй байна. Элэгний өөхжилтийн үед элэг томрох, зүүн өнцөг мохоо болох, эхо ойлт буурах, судасны зураглал бүдэгших, хил хязгаар тод, жигд зэрэг хэт авиан шинжүүд давамгайлж, харин үүдэн болон дэлүүний вений өргөсөлтийн шинж илрэхгүй байна. Манай оронд дүрс оношлогооны салбар амжилттай хөгжиж , олон шинэ сүүлийн үеийн тоног төхөөрөмж нэвтэрч байгаа нь аливаа өвчнийг эрт илрүүлэн хүндрүүлэхгүй байх ,элэгний өөхлөлтийг хөнгөн үед илрүүлж оношлох бүрэн боломжтой боллоо. 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 4354
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК