Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 50(050)
12 НАСТАЙ ХҮҮХДИЙН ШҮД ШҮДЛЭЛТИЙН БАЙРЛАЛЫН ГАЖГИЙГ ДЭЛГЭМЭЛ РЕНТГЕН ЗУРАГ, ЗАГВАР ДЭЭР МӨШГИЖ СУДЛАХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

 

О.МАРАЛГУА, Н.ПҮРЭВЖАВ
 
 
Абстракт

 

Abstract
 
Objective:
The aim of this study was to evaluate the malalignment of permanent teeth among 12-year-olds with malocclusions and compare the results according to sex. Nowadays, malocclusions and malalignment of teeth have increased among our country’s children and youth, thus the need for orthodontic treatment has also increased especially among 12 year-olds as it is during this time that the permanent dentition starts to stabilize which is when parents and children seek orthodontic treatment the most. Therefore, by studying which teeth are more prone to malalignment in this age group, we will be able to provide enough space for these teeth which is important for preventive orthodontic treatment and will minimize the required time for contemporary orthodontic treatment. The above has given us the incentive to carry out this study. 
 
Study design:
Descriptive statistics were performed for the study variables. A chi-square test was used to determine the difference in the prevalence of teeth malalignment between genders and occlusion type.
Methods:
15 female, 15 male, altogether 30 children (12 years of age) were selected from the “ORTHODENT” Orthodontic Clinic and “NEI” Facial Clinic of Bayangol district. Upper and lower model casts and panoramic x-rays were obtained from the volunteers and the malalignment of all teeth (except those of the 3rd molars) were recorded by its international name and formula straightaway on a study card concocted specially for this study.
 
Result:
Among the 12 year-old females, the UR2 and UL3 60% (9) were the most malaligned teeth and the LL6 13.3% (2) was the least malaligned tooth. Among the 12 year-old males, the UR1 and UL1 73.3% (11) were the most malaligned teeth and the LR6 20% (3) was the least malaligned tooth. Among the 12 year-olds in general, the UR1, UR2 and LL1 60% (18) were the most malaligned teeth and the LR6 20% (6) was the least malaligned tooth. There was no statistical difference between genders but there was statistical difference between occlusion types (*P<0.000).
 
Conclusion: 
Our study has shown that all teeth are subject to malalignment, making it the most prevalent tooth anomaly in orthodontics. The anterior teeth were found to be most malaligned followed by the maxillary canines, which is understandable as the maxillary canines are among the last to erupt into the permanent dentition and the space reserved for the canines are mostly reduced due to factors such as early loss of deciduous teeth and dental caries. Thus with the canines without enough space, they exude mesial force onto the bilateral and central incisors causing the anterior teeth to be the most malaligned. The 1st molars were found to be the least malaligned teeth, which prove it to be the most stable teeth, as it is dubbed by Edward H Angle.
 

 

Товч утга
Зорилго: 
12 настай хүүхдийн шүд шүдлэлтийн байрлалын гажгийн дарааллыг хүйсээр нь ба нийтэд нь судлан тогтоох. Өнөө үед манай оронд шүд эрүү нүүрний гажиг нь улам ихсэж байгаа ба ард түмний дунд нүүр амны гажиг заслын эмчилгээ улам ихээр шаардагдах болсон. Ялангуяа байнгын зуултын шүдний эгнээ төлөвшин, тогтож дуусдаг үе буюу 12 насанд хамгийн их нүүр амны гажиг заслын эмчилгээ хийлгэдэг үе мөн. Ийм учир энэ насны хүүхдийн хамгийн их байрлалын гажигт өртөж буй шүднүүдийг судалснаар эдгээр шүднүүдийн зайг урьдчилан бэлдэж улмаар шүд эрүү нүүрний гажигаас урьдчилан сэргийлэх буюу нүүр амны гажиг заслын эмчилгээний хугацааг багасгах боломж нь энэхүү судалгааг явуулах үндэслэл боллоо.
 
Аргачлал:
Бид судалгаандаа Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “ORTHODENT” Эрүү Нүүрний Гажиг Заслын Эмчилгээ Оношлогоо Сургалт Судалгааны Төв ба Хан-Уул дүүрэгт байрлах “NEI” Нүүр Амны Эмнэлгийн шүд эрүү нүүрний гажигтай 12 насны хүүхдээс эрэгтэй 15, эмэгтэй 15, нийт 30 хүүхдийн эрүү ба хоншоороос нь оношлогооны хэв, дэлгэмэл рентген зураг авч уг зураг ба загварыг шинжэн, судалгаанд тохируулан боловсруулсан судалгааны хуудсан дээр агт араанаас бусад бүх байнгын шүднүүдийн байрлалын гажгийг тэмдгэлэв.
 
Үр дүн:
Судалгаанд хамрагдсан 12 настай эмэгтэй хүүхдийн шүд шүдлэлтийг авч үзэхэд 12 ба 23 шүднүүдийн 60% (9) нь байрлалын гажигтай байсан хамгийн их, 36 шүдний 13.3% (2) нь байрлалын гажигтай байсан хамгийн бага байв. Судалгаанд хамрагдсан 12 настай эрэгтэй хүүхдийн шүд шүдлэлтийг авч үзэхэд 11 ба 21 шүднүүдийн 73.3% (11) нь байрлалын гажигтай байсан хамгийн их, 46 шүдний 20% (3) нь байрлалын гажигтай байсан хамгийн бага байв. Судалгаанд хамрагдсан 12 настай хүүхдийн шүд шүдлэлтийг нийтэд нь авч үзэхэд 11,12 ба 31 шүднүүдийн 60% (18) нь байрлалын гажигтай байсан хамгийн их, 46 шүдний 20% (6) нь байрлалын гажигтай байсан хамгийн бага байв. Шүд шүдлэлтийн үеийн байрлалын гажиг ба хүйсийн хоорондын хамаарал *P>0.05 байсан нь статистик ач холбогдолгүй байсан. Шүд шүдлэлтийн үеийн байрлалын гажиг ба зуултын төлөв хоорондын хамаарал *P=0.000 байсан нь статистик ач холбогдол бүхий байсан.
 
Удиртгал:
Шүд эрүү нүүрний гажиг нь хоншоор, эрүү ясны ба шүднүүдийн хоорондох бүх чиглэлийн буруу зуулт болон шүдний эгнээний нуман дахь гажиг байрлалтай шүднүүдээс бүрддэг юм1. Олон үеийн судлаачдын сонгомол бүтээлүүдээс үзвэл, шүд шүдлэлт нь (1) тогтсон хугацаанд (2) дараалалтай (3) хос хосоороо (4) тэгш хэмээр (5) ээлжлэн шүдлэх зүй тогтолтой байдаг2. Шүд бүр тодорхой хэлбэр ба хэмжээтэй, шүдний эгнээнд зөв байрлалаа эзэлсэн, зуулт ба хоршилтонд зөв оролцсон байдаг. Харин шүд эрүү нүүрний гажгийн улмаас дээрх хэвийн зүй тогтол тодорхой хэмжээгээр алдагддаг. Өнөө үед шүд эрүү нүүрний гажиг улам ихэсч байгаа нь олон шалтгаанаас үүдэлтэй юм. Тэдгээрийг 3 том бүлэгт хуваан авч үздэг: (1) Удамшил, (2) Төрөлхийн, (3) Олдмол3. 
Хэдийгээр шүд эрүү нүүрний гажиг нь өнөө үед хүн амын дийлэнх хувьд нь тохиопддог ч гэсэн тэр нь хэвийн гэсэн үг биш. Сүүлийн 30 жилд нүүр амны гажиг заслын эмчилгээ улам их шаардагдах болсон нь хүний өөрийн гоо сайхан болон ерөнхий эрүүл мэнддээ анхаарал илүүтэй тавьдаг болсны шинж4. Шүд эрүү нүүрний гажиг нь нүүр амны эрхтэн тогтолцооны төрөл бүрийн шалтгаан хүчин зүйлийн нөлөөнөөс үүсч, гоо сайхан болон ярианы, зажлалтын, залгилтын ба эрүүний үений хямралд хүргэдэг юм5. Шүд эрүү нүүрний гажиг нь ДЭМБ-ын шүдний өвчнүүд дундаас шүдний цоорол ба тулгуур эдийн өвчний дараа 3-р байранд ордог6. Шүд эрүү нүүрний гажгийн улмаас тухайн хүний нийгмийн идэвхи суларч, бусдуудтай харьцахдаа санаа зовох нь элбэг байдаг7. Шүд эрүү нүүрний гажиг нь (1) сэтгэцийн (2) хоол боловсруулах үйл ажиллагааны хямралд оруулж (3) шүдийг гэмтэлд өртөмхий болгож, амны хөндийн эрүүл ахуйн хангалтгүй байдал, шүдний цоорол ба эрүүний үений эмгэг үүсэхэд нөлөөлдөг8. Өнөө үед хүний өсөлт хөгжил урьдынхаас илүү хурдацтай явагдснаас (акселераця) 12-13 насанд ихэнхи хүүхдүүдийн агт араа шүднүүдээс бусад бүх байнгын шүднүүд нь шүдлэх хандлагатай болсон бөгөөд байнгын зуултын шүдний эгнээ төлөвшин, тогтож дуусдаг үе ба энэ үед хамгийн их нүүр амны гажиг заслын эмчилгээ хийдэг үе мөн3.
 Манай оронд 1983 онд Х.Цолмон шүд эрүү нүүрний гажгийг хүүхэд залуучуудын дунд 65.8%, 1984 онд 64.4% тохиолддог болохыг тогтоов. 1996 онд Ж.Цолмон Улаанбаатар хотын 1240 6-14 насны хүүхдийн байнгын шүд шүдлэлтийг судлан, “6,1,2,4,3,5,7” гэсэн дараалалтай, хослох, ээлжлэх, тэгш хэмээр шүдлэх зүй тогтол тогтвортой байдаг болохыг тогтоов2. Олон улсад явуулсан судалгаанаас харахад шүд эрүү нүүрний гажиг нь хүн амын дунд 11%-93% тохиолддог ба хүүхдүүдийн 35-48%д нь нүүр амны гажиг заслын эмчилгээ шаардагддаг байна9. АНУ-д 1969-1970 оны хооронд 4000 орчим 12-17 насны хүүхдийн байнгын шүдний гажиг шүдлэлтийг судлахад, цагаан арьстангуудын дунд 89.5% нь гажиг зуулттай, 87% нь шүдний байрлалын гажигтай байсан бөгөөд өнгөт арьстангуудын дунд 85.3% нь гажиг зуулттай, 84% нь шүдний байрлалын гажигтай байсан10,11. 2009 онд Бразилд 9-12 насны хоорондох 407 хүүхдийн дунд явуулсан судалгаанаас харахад 80.84% нь шүд эрүү нүүрний гажигтай байсан12.
Хэвлэлийн тоймоос үзэхэд, манай оронд байнгын шүдний байрлалын гажиг, саатал болон төрөлхийн байхгүй шүднүүд өнөө үед аль шүднүүд дээр хамгийн элбэг тохиолдож, эдгээр нь байнгын шүдний хэвийн зүй тогтолыг хэрхэн алдагдуулж буйг судалсан судалгаа байхгүй байгаа ба нүүр амны гажиг заслын эмчилгээний оношлогоо, урьдчилан сэргийлэлт ба эмчилгээнд зохих хувь нэмэр оруулах хүсэл нь уг судалгааг хийх үндэслэл болсон.
 
Судалгааны хэрэглэгдэхүүн ба арга зүй:
Судалгаанд Улаанбаатар хотын Баянгол дүүрэгт байрлах “ORTHODENT” Эрүү Нүүрний Гажиг Заслын Эмчилгээ Оношлогоо Сургалт Судалгааны Төв ба Хан-Уул дүүрэгт байрлах “NEI” Нүүр Амны Эмнэлэгт түшиглэн явуулсан. Судалгаанд шүд эрүү нүүрний гажигтай 12 насны хүүхдээс эрэгтэй 15, эмэгтэй 15, нийт 30 хүүхдийг системчилсэн санамсаргүй түүвэрлэлтийн аргыг ашиглан сонгосноос 8 нь CI, 13 нь CII, 7 нь CIII ба 2 нь холимог зуулттай байсан ба нэг агшингийн дескриптив судалгааны загвараар хийсэн.
Судалгаанд хамрагдсан хүүхдийг нүүр амны гажиг заслын эмчилгээний өрөөнд амны хөндийн үзлэг хийж зөвөлгөө өгөхдөө, эрүү ба хоншоороос нь оношлогооны хэв авч дараа нь рентгений өрөөлүү шилжүүлэн дэлгэмэл рентген зураг авснаар судалгааны үндсэн хэсэгрүүгээ орсон. Судалгаанд оролцогчоос авсан эрүү ба хоншоорын загвар болон дэлгэмэл рентген зурган дээр уг судалгаанд тохируулан боловсруулсан судалгааны хуудсан дээр агт араанаас бусад бүх байнгын шүднүүдийн байрлалын гажгийг тэмдгэлэв.
Судалгааны ажлын үр дүнгийн боловсруулалтыг Microsoft Excel 2007, SPSS 15.0 программыг ашиглан хийж гүйцэтгэсэн.
 
Үр дүн:
Судалгааны үр дүнгээс харахад, судалгаанд хамрагдсан 12 настай эмэгтэй хүүхдийн шүд шүдлэлтийг авч үзхэд 12 ба 23 шүднүүд (60%) нь хамгийн их, 36 шүд (13.3%) нь хамгийн бага байрлалын гажигтай байсан. Хоншоорын шүднүүд нь (ялангуяа хоншоорын үүдэн бүлгийн ба соёо шүднүүд) эрүүний шүднүүдээс илүү байрлалын гажигтай байсан. Эрүүний 1-р их араа ба хоншоорын баруун талын 1-р их араа шүднүүд байрлалын гажигт бага өртөж байсан. Хоншоорт баруун талын шүднүүд нь илүү байрлалын гажигт өртөж байсан бол эрүүнд зүүн талын шүднүүд нь илүү байрлалын гажигт өртөж байсан.
Судалгаанд хамрагдсан 12 настай эрэгтэй хүүхдийн шүд шүдлэлтийг авч үзэхэд 11 ба 21 шүднүүд (73.3%) нь хамгийн их, 46 шүд (20%) нь хамгийн бага байрлалын гажигтай байсан. Хоншоорын шүднүүд нь эрүүний шүднүүдээс илүү байрлалын гажигтай байсан боловч, хоншоор ба эрүүний үүдэн бүлгийн шүднүүд байрлалын гажигт их өртөж байсан. Эрүүний 1 ба 2-р их араа, хоншоорын 1-р их араа шүднүүд байрлалын гажигт бага өртөж байсан. Хоншоорт баруун талын шүднүүд нь илүү байрлалын гажигт өртөж байсан бол эрүүнд зүүн талын шүднүүд нь илүү байрлалын гажигт өртөж байсан.
Судалгаанд хамрагдсан 12 настай хүүхдийн шүд шүдлэлтийг нийтэд нь авч үзэхэд, 11,12 ба 31 шүднүүд (60%) нь хамгийн их, 46 шүд (20%) нь хамгийн бага байрлалын гажигтай байсан. Хоншоорын шүднүүд нь (ялангуяа баруун талын үүдэн бүлгийн ба соёо) эрүүний шүднүүдээс илүү байрлалын гажигтай байсан. Эрүүний 1 ба 2-р их араа, хоншоорын баруун талын 1-р их араа шүднүүд байрлалын гажигт бага өртөж байсан. Хоншоорын баруун талын шүднүүд нь илүү байрлалын гажигт өртөж байсан бол эрүүнд зүүн талын шүднүүд нь илүү байрлалын гажигт өртөж байсан. Эрэгтэй хүүхэд нь эмэгтэй хүүхдээс илүү байрлалын гажигтай шүднүүдтэй байсан. Шүд шүдлэлтийн үеийн байрлалын гажиг ба хүйсийн хоорондын хамаарал *P>0.05 байсан нь статистик ач холбогдолгүй байсан. Шүд шүдлэлтийн үеийн байрлалын гажиг ба зуултын төлөв хоорондын хамаарал *P=0.000 байсан нь статистик ач холбогдол бүхий байсан.
 
12 настай хүүхдийн шүд шүдлэлтийн үеийн байрлалын гажигтай шүднүүдийн дараалал ба эзлэх хувь
Хүснэгт 1
Хэлцэмж:
Бидний судалгааны үр дүнгээс харахад, 12 настай хүүхдийн шүд шүдлэлтийн үеийн байрлалын гажиг нь бүх шүднүүдэд тохиолдож байсан нь шүд эрүү нүүрний гажгийн хамгийн их тохиолддог гажгийн төрөл гэдэг нь Турк улс (70%)13, Бразил улс (80.8%)12 ба АНУ (87%)-д11 хийгдсэн судалгааны үр дүнгүүдтэй нийцэж байна. Шүдний байрлалын гажиг нь үүдэн бүлгийн шүднүүдэд хамгийн их тохиолдож байсан нь шүд шүдлэлтийн явцад шүдний эгнээний нумны хангалтгүй зайнаас, соёо шүд нь ихэвчлэн сүүлд шүдлэдэг тул үүдэн бүлгийн шүднүүдийг түлхэж, бөөгнөрөл үүсгэдгээс үүддэг байж болзошгүй. Харин 1-р их араа шүднүүд хамгийн бага байрлалын гажигт өртөж байсан нь хамгийн тогтвортой, Энглийн алтан түлхүүр гэдэг нь харагдаж байна. 
 
Дүгнэлт:
Судалгаанд хамрагдсан 12 настай эмэгтэй хүүхдийн шүд шүдлэлтийг авч үзэхэд 12 ба 23 шүднүүдийн 60% (9) нь байрлалын гажигтай байсан хамгийн их, 36 шүдний 13.3% (2) нь байрлалын гажигтай байсан хамгийн бага байв.
 Судалгаанд хамрагдсан 12 настай эрэгтэй хүүхдийн шүд шүдлэлтийг авч үзэхэд 11 ба 21 шүднүүдийн 73.3% (11) нь байрлалын гажигтай байсан хамгийн их, 46 шүдний 20% (3) нь байрлалын гажигтай байсан хамгийн бага байв. 
Судалгаанд хамрагдсан 12 настай хүүхдийн шүд шүдлэлтийг нийтэд нь авч үзэхэд 11,12 ба 31 шүднүүдийн 60% (18) нь байрлалын гажигтай байсан хамгийн их, 46 шүдний 20% (6) нь байрлалын гажигтай байсан хамгийн бага байв.
 
 
 

 

Ном зүй

Ашигласан хэвлэл:
William RP, Henry WF. Contemporary orthodontics. Second edition. New York. 1993. p. 2-135
Цолмон Ж. Улаанбаатар хотын хүүхдүүдийн байнгын шүд шүдлэлтийг судласан дүн. Улаанбаатар. 1996
Пүрэвжав Н, Амарасайхан Б, Зөнбилэгт П. Нүүр амны согог гажиг засал. 2 дахь хэвлэл. Улаанбаатар хот. 2009 он. х. 256-329
El-Mangoury NH, Mostafa YA. Epidemiologiv panorama of malocclusion. Angle Orthod 60: 207-214. 1990
Proffit WR, Phillips C, Dann C IV. Who seeks surgical-orthodontics treatment? The characteristics of patients evaluated in the UNC Dentofacial Clinic. Int J Adult Orthod Orthognath Surg 5:153-160. 1990
Grainger RM. Orthodontic treatment priority index. PHS Publication No 1000-Series 2. No 25. Washington, DC. 1967. National Center for Health Statistics
Morris AL et al. Seriously handicapping orthodontic conditions. Washington, DC. 1977. National Academy of Sciences.
Shaw WC. The influence of children’s dentofacial appearance on their social attractiveness as judged by peers and lay adults. Am J Orthod 79:399-415. 1981
Baume LJ. Uniform methods for the epidemiologic assessment of malocclusion. Am J Orthod 66:253. 1974
Kelly J, Harvey C. An assessment of the teeth of youths 12-17 years. DHEW Pub No (HRA) 77-1644. Washington, DC. 1977. National Center for Health statistics.
Mclain JB, Proffit WR. Oral health status in the United State: prevalence of malocclusion. J Dent Educ 49:386-396. 1985
Daniel I.B, Patricia F.D, Rogerio G. Prevalence of malocclusion in children aged 9 to12 years old in the city of Nova Friburgo, Rio de Janeiro State, Brazil. R Dental Press Ortodon Ortop Facial Maringб, v. 14, n. 6, p. 118-124, nov./dez. 2009
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1498
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК