Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 50(050)
МОНГОЛ ДАХЬ НҮҮР АМНЫ СОГОГ ГАЖИГ ЗАСЛЫН ТУСЛАМЖИЙН ҮҮСЭЛ ХӨГЖЛИЙН ҮЕЧЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

Б.Гантөмөр, Н.Пүрэвжав

 
Абстракт

 

Abbreviation
Basis:There were no scientific hospital, national doctor nor specialist in pre-revolution era of Mongolia, means before 1921. The launch of Dentist class with study of 3 years in the Institute of Medical Science in 1961 started the history of our department. The Depar
tment for Dental Disease was founded by the order of Health Minister and Tserendulam Ch. was appointed as a director.The whole database for the development of Mongolian Face-Mouth Service can be created with this research.The purpose of the research:Research the history of dental and face-mouth service in Mongolia with stages and make whole conclusion on it.Objects and methods:Collect the information with the arrangement of the modern dental service history from 1933 to nowadays as date, where, who, place of origin, development status and related organization.Research on historical writings: this method makes the historical research on materials with arrange of time, to be suited with the research purpose and tasks. Research method based on the historical writings:Compare revolutionary new ideas with original books to consider and re-arrange with time based arrangement.Result of the research: The first denture laboratory was founded by Akatov S.L., specialist from USSR, in a hospital in 1933 and then re-organized as a part of the State Hospital No.1 in 1949, to found the start of current mouth-research field. Orig N. trained and got the experience of tooth technician from Kartsov, specialist and doctor from USSR in 1939. Conclusion of the research:United the materials related to the development of dental and face-mouth service in Mongolia and arranged following stages.Start of dental service: /1933-1956/Established the found of dental service: /1956-1972/Intensive development stage: /1972-1995/ world trend based development stage /1990-later/.
 

 

Товч утга
Бидний судалгааны зорилго нь Монгол улс дахь нүүр амны нүүрний согог гажиг заслын тэнхмийн үүсэн хөгжиж ирсэн түүхийг үечлэн судлаж нэгтгэж дүгнэлт гаргахад оршино. Судалгаа нь нүүр амны салбарын нэг болох Нүүр Амны Согог Гажиг Заслын тэнхмийн хөгжлийн явцыг түүхийн материалуудаар баримтжуулан Монгол улсад нүүр амны согог гажиг заслын тэнхмийн хөгжлийн чиглэл, хандлага, өнөөгийн байдлыг түүхчлэн харуулсан юм. Судалгааг хийж гүйцэтгэхэд түүхийн судалгааны арга болох “Эх бичиг, сурвалж бичгийн судлалын арга”-ыг сонгон авч судалгааныхаа арга зүйд ашиглав.Энэ арга нь судалгаанд ашигласан хэрэглэгдэхүүнээ зорилго зорилтдоо нийцүүлэн төрсөн болон амьдарч байсан хугацаагаар нь эрэмбэлэн түүхийн судалгааг хийдэг. Сэтгэлгээний хувьд онцгой шинэлэг эргэлт гарахуйц санааг эх зохиолуудтай харьцуулан шүүж тунгааж цаг хугацааны дараалалд оруулж уг судалгааг хийдэг.Судалгааны үр дүн:Нүүр амны согог гажиг заслын тэнхим эмчилээ оношлогоонд 20 гаруй оновчтой санал, түүний дотор шүдний гажиг заслын Брекэт эмчилгээний арга, шаазан цөгц хийх арга, ган шаазангийн хосолмол цөгц хийх арга, цутгамал шүдэлбэр хийх арга, бүрэн шүдгүйдлийн үеийн хэл яриа зажлах гоо сайхныг цогцоор сэргээх арга, эрүү нүүрний томоохон согогийн үед эд эрхтэнийг нөхөн сэргээх иж бүрэн арга, соёо шүдний буруу ургалтыг зөв залах арга, төрөлхийн уруул тагнайн согогыг оношлох удамшил зүйн арга, шүд эрүү нүүрний гажгийг оношлох дижитал системийн арга, эрүү нүүрний гажгийг оношлох дэлгэмэл зургийн араг, эрүү үений эмгэгийг оношлох иж бүрэн арга зэргийг манай нүүр амны согог гажиг заслын эмч эрдэмтэд /Ч.Цолмон, Ц.Норовпил, Н.Пүрэвжав, Д.Одончимэг, Б.Амарсайхан, Ж.Цолмон, Б.Амаржаргал, Б.Хишигжаргал, Г.Ариунтуул, Б.Булган, Г.Ганчимэг, Ж.Өнөржаргал, Н.Содном-Иш/эмнэлзүйн ажилд нэвтрүүлэн үр дүнтэй ажиллаж байна.. 
 
Судалгааны дүгнэлт:
Монгол улсын ЭМШУИС-ийн НАСС-ийн НАСГЗ-ын тэнхмийн үүсэл хөгжилтэй холбоотой материалуудыг нэгтгэж дараах үечлэлийг гаргалаа. 
Монгол улс дахь Нүүр амны согог, гажиг заслын тусламжийн голомт үүссэн үе /1933-1956/
Монгол улс дахьНүүр амны согог, гажиг заслын тусламжийн эх суурь тавигдсан үе /1956-1972/
Монгол улс дахьНүүр амны согог, гажиг заслын тусламжийн эрчимтэй хөгжлийн үе /1972-1995/
Монгол улс дахьНүүр амны согог, гажиг заслын тусламжийн дэлхийн нийтлэг чиг хандлагад суурилж хөгжсөн үе /1995…/ 
Түлхүүр үг: согог, гажиг, тусламж, шүд, эрүү
 
Үндэслэл 
Францын эрдэмтэн мэс засалч Николя Андри /1658-1742/1741 онд “Хүүхдийн биеийн деформацыг засаж сэргээх сэргийлэх урлаг ба согог засал” хоёр боть номыг туурвиж энэ шинжлэх ухааны үндэслэгч болжээ.“Ортопедия”-гэдэг грек үг нь хоёр үгнээс тогтох бөгөөд Orthos-тэгшитгэх, шулуутгах гэсэн, Paidia-засах, удирдах, жолоодох гэсэн утгыг бүрдүүлнэ. Ерөнхий согог заслын шинжлэх ухааны нэг томоохон салбар болон хөгжсөн нүүр амны согог гажиг засал нь бие даасан шинжлэх ухааны салбар болон хөгжсөн[1].
1933 онд захын эмнэлэгт ЗХУ-аас мэргэжилтэн С.Л.Акатов хиймэл шүдний лаборатори нээн ажиллуулж байгаад 1949 онд 1-р эмнэлэгт нэгдэж амсудлалынсалбарынанхныүүсэнхөгжихэхлэлийг тавьсан юм.
Мөн 1939 онд ЗХУ-ын мэргэжилтэн их эмч Карцовыг дагалдан шүдний техникчийн мэргэжлийг Н.Ориг эзэмшиж ажилласан байна[2].
Нүүдэлчин монголчууд суурин сууж, хотжих үйл явц хүчтэй явагдаж улмаар уламжлалт хооллох дэглэм сүү цагаан идээний хэрэглээ өөрчлөгдсөнөөр хүн амын дунд шүдний өвчин дэлгэрч, оношлогоо эмчилгээг нарийсгах шаардлага тулж ирсэн энэ үед 1951 онд ЗХУ-ын Санкт-Петербург хотын АУ-ы дээд сургуульд шүдний эмчийн мэргэжлийн ангид үндэсний мэргэжилтэн Ч.Цэрэндулам, Ц.Цэрэн, Б.Дащзэвэг, Ж.Уртнасан, С.Маяа нарыг бэлтгэснээр монгол эмч нар европийн эмнэлгийн нүүр амны тусламжийннарийн мэргэжлийн тусламжийг үзүүлж эхэлжээ[1]. 
Анх 1961 онд АУдЭС-д 3 жилийн сургалттай шүдний эмчийн анги нээгдсэнээр манай тэнхмийн түүх эхэлдэг.ЭХЯамны сайдын тушаалаар шүдний өвчний тэнхим байгуулагдаж эрхлэгчээр нь Ч.Цэрэндулам томилогдон ажиллажбайжээ[2]. 
Энэ судалгааны ажлыг хийснээр монголын нүүр амны тусламжийн үйлчилгээний хөгжлийн нэг хэсэг нь болох НАСГЗ-ын салбарын мэдээллийг боловсруулж бий болгож чадна
 
Судалгаанызорилго:
Монгол улс дахь нүүр амны согог, гажиг заслын тусламжийн үүсэл хөгжлийн үечлэлийг тодорхойлох оршино.
 
Судалгаанызорилт: 
1.Монгол улс дахь нүүр амны согог, гажиг заслын тусламжтай холбоотой материалуудыг нэгтгэж үе шатыг тогтоох
 
Хэрэглэгдэхүүн ба арга зүй:
1933-2011 оны нүүр амны согог гажиг заслын тусламжийн үүсэл хөгжлийг 
Орчин үеийн шүдний тусламжийн үүсэл хөгжлийг: Он хаана, хэн, үүсэн бий болсон газар, дэвшин хөгжсөн байдал, салбар байгууллага гэсэн дээрх дарааллаар мэдээллээ цуглуулна. 
Эх бичиг, сурвалж бичгийн судлал: Энэ арга нь судалгаанд ашигласан хэрэглэгдэхүүнээ зорилго, зорилтдоо нийцүүлэн төрсөн болон амьдарч байсан цаг хугацаагаар нь эрэмбэлэн түүхийн судалгааг хийдэг.
 
Эх бичиг, сурвалж бичгийн судлалынарга:
Сэтгэлгээний хувьд онцгой шинэлэг эргэлт гарахуйц санааг эх зохиолуудтай нь харьцуулан шүүж тунгааж цаг хугацааны дараалалд оруулж материалдаа дүгнэлт хийнэ. Уг судалгаанд ашиглах мэдээ материалаа цуглуулах үндсэн эх сурвалжууд:
ЭМЯ, ШЭНЭСТ, ЭМШУИС, Үндэсний төв архив, Эрдэмтэн Н.Пүрэвжав багшийн /1978-2011/ хувийн сан хөмрөгийн материалаас цуглуулна.
 
Судалгааны үр дүн:
Монгол улс дахь Нүүр амны согог, гажиг заслын тусламжийн голомт үүссэн үе /1933-1956/
1939 онд ЗХУ-ын мэргэжилтэн х эмч Карцовыг дагалдан шүдний техникчийн мэргэжлийг Н.Ориг эзэмшиж ажилласан байна. Дараа нь шүдний техникч Ира, Жигжид, Гомбожав, Норовсүрэн, Банзрагч, Цэвээн, Долгор, Довдон, Гиймаа, Жамьян, Дэжид,Сундуйжав, Мягмардаш, гэх мэт 20 гаруй хүн Н.Оригийг дагалдан сурч техникчээр ажилласан юм. Захын эмнэлэг нь 1949 онд төв эмнэлэгтэй нийлж тэнд ЗХУ-ын шүдний эмч мэргэжилтэн Стельмах/1950-1952/, Ламшиков /1955-1958/, И.В.Ушаков, Афанасьева зэрэг хүмүүс ажиллаж байжээ. 
 
Монгол улс дахь Нүүр амны согог, гажиг заслын тусламжийн эх суурь тавигдсан үе /1956-1972/
1961оны8-р сарын 16-ны өдрийн СнЗ-ийн 461-р тогтоол ЭХЯамны сайдын 253-р тушаалаар МУИС-ийн анагаах ухааны факультетад шинээр шүдний эмчийн ангийг нээснээр нүүр амны согог гажиг заслын шинжлэх ухаан хөгжих анхны эх суурь тавигдсан юм. Анх 1965 оны 7-р сарын 1-нд Эрүүлийг Хамгаалах Яамны сайд асан н.Туваан, ерөнхий мэргэжилтэн бөгөөд мэргэжлийн анхны багш Ч.Цэрэндулам, Ц.Цэрэн нарын идэвхтэй дэмжлэгэтэйгээр Улаанбаатар хотод хүүхдийн эрүү нүүрний гажиг заслын эмчилгээ үйлчилгээний кабинет нээж ажилд оруулсан нь энэ чиглэлийн ажил үйлчилгээний суурь болсон гэж хэлж болно. 
 
Нүүр амны согог, гажиг заслын тусламжийн эрчимтэй хөгжлийн үе /1972-1995/
АУДС-ын Ректор профессор Балдандоржийн 1978 оны 413-р тушаалаар нүүр амны өвчин судлалын тэнхмийг УКТЭ-ийг түшиглэн дахин байгуулж, (эрхлэгчээр д/э Д.Сэлээг томилон багш)4 багш 1 лаборанттай ажиллаж байлаа. Улсын хэмжээнд тусламж үзүүлж байдаг цорын ганц улсын чанартай нүүр амны согог, гажиг заслын тасаг Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв дээр 1986 оноос үйл ажиллагаа явуулж анхны нүүр амны согог, гажиг заслын тусламжийг олон улсын түвшинд үзүүлж эмнэлэг, сургалт, судалгааны ажлын төв болон ажиллаж байна. 
 
Монгол улс дахь Нүүр амны согог, гажиг заслын тусламжийн дэлхийн нийтлэг чиг хандлагад суурилж хөгжсөн үе /1995…/ 
Эрүүл мэндийн яам, БСШУЯамны хамтарсан шийдвэрээр 1995 оны 11-р сард АУИСургуулийг, УКТЭ-тэй нэгтгэж, сургалтын тэнхим, эмчилгээний тасгуудыг нэгтгэн нарийн мэргэжлийн клиникүүд болгож зохион байгуулахад Нүүр ам судлалын салбарыг төвийг зохион байгуулалтанд оруулж, дотроо Нүүр амны мэс заслын клиник (удирдагч Н.Оюун), Нүүр амны согог гажиг заслын клиник (удирдагч д/д Н.Пүрэвжав), Нүүр амны эмчилгээний тэнхим (эрхлэгч нь Б.Оюунбат)-тэйгээр байгуулав. Нүүр амны согог, гажиг заслаар: Материал судлал,шүд урлахуйн ухаан НАСГЗаслын эмнэл зүйн удиртгал, НАСГЗаслын өвчтөнг шинжлэхүй, шүдний цөгцний согог, шүдний эгнээний согог, шүд сулрах өвчин, шүдний хатуу эдийн эмгэг элэгдэл, бүрэн шүдгүйдэл эрүү-нүүрний согог засал,нүүр амны гажиг судлал зэрэг хичээлүүдийн сэдэвчилсэн төлөвлөгөө, хөтөлбөр стандартуудыг төгсөлтийн өмнөх, төгсөлтийн дараах, магистрантурын, докторантурын программуудын дагуу шаталсан хэлбэрээр 8 удаа шинэчлэн боловсруулж батлуулан одоо 600 гаруй оюутан, 14 гаруй резидент эмч, 19 магистрант докторант (2009)нарт сургалт явуулж байна
 
Судалгааны дүгнэлт: 
Монгол улс дахь нүүр амны согог, гажиг заслын тусламжийн үүсэл хөгжилтэй холбоотой материалуудыг нэгтгэж дараах үечлэлийг гаргалаа.
Монгол улс дахь Нүүр амны согог, гажиг заслын тусламжийн голомт үүссэн үе /1933-1956/
Монгол улс дахь Нүүр амны согог, гажиг заслын тусламжийн эх суурь тавигдсан үе /1956-1972/
Монгол улс дахьНүүр амны согог, гажиг заслын тусламжийн эрчимтэй хөгжлийн үе /1972-1995/
Монгол улс дахь Нүүр амны согог, гажиг заслын тусламжийн дэлхийн нийтлэг чиг хандлагад суурилж хөгжсөн үе /1995…/ 
 
 
 
Ном зүй

Ном зүй
Пүрэвжав.Н, Б.Амарсайхан, Н.Зөнбилэгт: Нүүр амны согог гажиг засал ном. Улаанбаатар: 2009.х.3-7
Пүрэвжав.Н. ШЭНЭСТөвийн онол парактикийн 2-р бага хурлын хураангуй: Монгол улсад Нүүр ам судлалын тусламжийн алба үүсэн хөгжсөн түүх хэтийн төлөв. Улаанбаатархот: 1995.х.3-5
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2880
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК