Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 50(050)
Ахимаг насны эмэгтэйЧҮҮдийн цусны ийлдсэн дэх лютеотропин ба прогестерон дааврын ӨӨрЧлӨлт
( Судалгааны өгүүлэл )

 

Б. Азжаргал, Д.Энэбиш 
 
 
Абстракт

 

Background: Between 1900 and 1991, the life expectancy for women increased from 48 years to nearly 79 years. The average age at menopause has remained approximately 51 years; therefore, the average woman spends one third of her life after menopause. By the year 2020, it is anticipated that there will be almost 46 million postmenopausal women in the United States alone. The postmenopausal years are an extremely active and productive time for women.
 
Goal: Aging women’s will definite change of LH and progesterone in the blood serum and will study to correlate of age’s groups.
 
Materials and methods: We chose between age 35-80, all participants were 161 women. The samples were calculated by “Sirio S” automat analysis machine and used by LISA. 
 
Result: Average amount of LH was 29.95±3.31 IU/l. The considering by person correlation coefficient, between the correlation of age and LH are moderate and direct (r=0.264, ð<0.003).
Average level of progesterone was 0.75±0.14ng/ml and 1.94±0.43ng/ml. The considering by person correlation coefficient, between the correlation of age and progesterone are moderate and reverse (r=-0.365, ð<0.0001). 
Considering by person correlation coefficient, between the correlation of LH and progesterone are moderate and reverse (r=-0.317,ð<0.03).
 
Conclusion: Average amount of LH was 29.95±3.31 IU/l for women of 35 years of age and the average amount of progesterone was 0.75±0.14ng/ml. Between the correlation between age and LH is moderate and direct. While women reproductive function is decreasing, the average amount of LH is increasing in all the phases and progesterone is decreasing in all phases. When LH in the late post menopause is compared within the pre menopause, LH was found to increase by 2.1 times. This result can be shown in the menopause indicator.

 

Үндэслэл: Нөхөн үржихүйн тогтолцооны оргил үе нь 20 насны эхэн үед байдаг, энэ үеэс цааш үр тогтоох чадамж аажим буурч, 30 насны сүүл үеэс эрс буурдаг.2 Энэ үед сарын тэмдгийн мөчлөг хэвийн үргэлжилдэг боловч өндгөвчний фолликулын тоо эрс багасч, чанар нь буурч эхэлдэг. 40 наснаас эмэгтэй хүний хэвийн мөчлөгт үйл явц алдагдаж, улмаар сарын тэмдэг бүр мөсөн зогсч, цэвэршилтийн үеийн эргэн тойрны асуудалтай тулгардаг. Манай оронд Л. Үнэнцацрал, Б. Жав, Д.Сүхээ нарын (2008) судалгаагаар Монгол эмэгтэйчүүдийн цэвэрших дундаж нас 49.2±3.1 байна гэж тодорхойлсон байна. Энэ үед эмэгтэйчүүдэд нөхөн үржихүйн амьдралын хожуу үедээ буюу цэвэршилтээс өмнөх 8-аас дээш жилд лютеотропин даавар (ЛД)-ын хэмжээ ихэсдэг. Мөн 45-аас дээш насны эмэгтэйчүүдийн ЛД-ын хэмжээ хяналтын прогестерон (П4) даавар, ЛД-ын эсрэг буюу саатуулагч үйлдэлтэй тул түүний хэмжээ буурдаг үзэж судлаачид тогтоожээ. Reyes 1977; Ballinger 1987 нарын судлаачид насжилтын үеийн нөхөн үржихүйн тогтолцооны бууралтыг шар биеийн прогестероны түвшин буюу шээсээр ялгарах прегнандиол глюкуронидын (Santoro нар, 1996) түвшинтэй холбон үзэж байна.  Гэвч энэ төрлийн судалгаа хангалттай хийгдээгүй болохыг Sherman (1976) Lee (1988) Fitzgerald (1994) Landgren (2004) нарын эрдэмтэд тэмдэглэжээ. Ийнхүү хронологийн нас ахихын хирээр захын булчирхай хатингаршин түүнээс ялгарах П4 дааврын хэмжээ буурч, гипоталамус-гипофизд ЛД-ын ялгаралтыг зохицуулагч эстроген мэдрэг биш болсноор ЛД-ын хэмжээ ихсэж, хэвийн мөчлөг алдагдаж, өндгөн эсийн боловсролт багасч, өндгөвчний фолликулын тоо буурах зэрэг физиологийн өөрчлөлтөнд ордог хэдий боловч сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн төрөх нас оройтож, төрөлтийн тоо багасч байгаа14 мөн цэвэршилттэй холбоотой даавар оруулах эмчилгээний асуудал зэрэг нь насжиж байгаа эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн тогтолцооны өөрчлөлтийн суурь үзүүлэлтүүдийн нэг хэсэг болох ЛД болон прогестерон дааврын хэмжээ, тэдгээрийн насжилтын үеийн өөрчлөлтийг судлах зайлшгүй шаардлага байгааг харуулж байгаа бөгөөд манай орны хувьд энэ төрлийн судалгаа харьцангуй бага хийгдсэн ба биохими, эх барих эмэгтэйчүүд судлал, дотоод шүүрэл судлал, геронтологийн салбарт нэн чухал асуудал болохыг харуулж байна. 
Зорилго: Ахимаг насны эмэгтэйчүүдийн цусны ийлдсэн дэхь лютеотропин болон прогестерон дааврын түвшиний өөрчлөлтийг тодорхойлох, хамаарлыг судлахад  оршино.
Судалгааны ажлын шинэлэг тал: 35-с дээш насны харьцангуй эрүүл Монгол эмэгтэйчүүдийн цусны ийлдэсний лютеотропин болон прогестерон дааврын түвшингийн өөрчлөлт, насны хамаарлыг судалж дүгнэлт өгөх анхны оролдлогыг хийсэнд судалгааны ажлын шинэлэг тал оршино.
Судалгааны арга, аргачлал: 165 Монгол эмэгтэйг санамсаргүй түүврийн аргаар сонгон ёс зүйн хорооны зөвшөөрлийн хуудсаар оролцогчидоос зөвшөөрөл авсны дараа,  өглөөний 8.00 – 10.30 цагийн хооронд өлөн үед нь хатгалт хийн цус авч, ийлдсэнд ЛД болон прогестерон дааврыг фермент холбох урвалын (ФХУ)  аргаар тодорхойлсон.
Үр дүн: Судалгаанд хамрагдсан хүмүүсийн ЛД-ын дундаж хэмжээ 29.95±3.31 ОУН/л байсан ба 35-45 насанд 15.87±5.86 ОУН/л, 46-55 насанд 33.12±7.1 ОУН/л, 56-65 насанд 29.90±4.9 ОУН/л, 66-75 насанд 38.15±6.6 ОУН/л, 76-аас дээш насанд  56.42±11.1 ОУН/л хэмжээтэй байна. Нас, ЛД-ын хэмжээний хоорондын хамаарлыг Персоны корреляцийн коэффицентыг тооцож үзэхэд дунд зэргийн, шууд хамааралтай (r=0.264, р<0.003) байна. 
Судалгаанд хамрагдсан хүмүүсийн П4-ны дундаж хэмжээ 0.75±0.14 нг/мл байсан ба 35-45 насанд 1.94±0.43 нг/мл , 46-55 насанд 0.84±0.28 нг/мл, 56-65 насанд 0.18±0.10 нг/мл, 66-75 насанд 0.07±0.03 нг/мл, 76-аас дээш насанд  0.09±0.04 нг/мл хэмжээтэй байна. П4-ны насны  хамаарлыг Персоны корреляцийн коэффицентоор тооцож үзэхэд дунд зэргийн, урвуу хамааралтай (r=-0.365, р<0.0001) байна. 
Дүгнэлт: 35-аас дээш насны эмэгтэйчүүдэд ЛД-ын дундаж хэмжээ 29.95±3.31 ОУН/л, прогестероны дундаж хэмжээ 0.75±0.14 нг/мл байна. ЛД-ын хэмжээг 76-аас дээш насны хүмүүсийн ЛД-ын хэмжээг 100% гэж үзвэл 66-75 насанд ЛД-ын хэмжээ 67.6%, 56-65 насанд 53.0%, 46-55 насанд 58.7%, 35-45 насанд 28.1%-тай тэнцэх хэмжээнд байна. Настай дунд зэргийн шууд хамааралтай байна.
П-ын хэмжээг 35-45 насны эмэгтэйчүүдэд 100% гэж үзвэл 46-55 насанд 43.30%, 56-65 насанд 9.28%, 66-75 насанд 3.61%, 76-аас дээш насанд 4.64% болтлоо буурч байна. Настай дунд зэргийн урвуу хамааралтай байна.
 
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 849
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК