Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2011, 50(050)
ЭМШУИС-ийн НҮҮр Ам Судлалын Сургуулийн тӨгсӨгЧдийн эмнэлзҮйн ур Чадварын Үнэлгээний асуудалд
( Судалгааны өгүүлэл )

С.Оюунсүрэн, Б.Амарсайхан, Б.Оюунгоо 

 
 
Абстракт

 

Abstract
Background: Assessment of students’ progress in the dental curriculum ensures that they are acquiring the necessary knowledge, procedural and clinical skills. Therefore the purpose of our study on assessment in dental education (School of Dentistry, HSUM) is to make decisions on student’s progression towards becoming a competent dentist.
 
Setting: The School of Dentistry, HSUM, Ulaanbaatar, Mongolia
 
Materials and methods: The study was designed cross sectional surveys of graduating classes (2007-2010 academic years) students using pre-tested questionnaire. A questionnaire was developed for the purpose of eliciting student-self confidence in essential practical skills. The surveys were conducted on a voluntary and anonymous basis.
 
Results and conclusion: Results show that students were least confident in the skills related to the management of medical emergencies while they were most confident in skills related to the care of periodontal disease and caries.
Student self-assessment of skills is useful tool for evaluating the clinical training provided in the dental school curriculum. Students were most confident in managing problems that they most frequently encountered in the dental school. Further research is required to determine whether confidence in skills at the time of graduation has positive correlation with actual performance of these skills in dental practice.
 

 

Судалгааны ажлын үндэслэл:
Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэлтгэн гаргаж байгаа анагаахын сургуулиудын сургалтын чанарын баталгааны нэг үзүүлэлт бол тухайн сургалтаар бэлтгэгдэн гарч байгаа боловсон хүчний эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлэх явцын болон төгсөлтийн шалгалтанд үзүүлсэн оюутнуудын сургалтын амжилт юм. [1,2]
НАСС-г төгсөгч оюутнуудын мэргэжлийн ур чадвар нь нийгмийн эрүүл мэндийн шаардлагыг хангасан нүүр амны өвчнийг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх арга барилыг сайн эзэмшсэн, хүн амд амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай үзүүлэх мэдлэг, хандлага, ур чадвар өндөртэй мэргэжилтэн байхад оршино. [3,4]
Суралцагсдын эзэмшсэн мэдлэг, ур чадварын үнэлгээ нь эрүүл мэндийн салбарын ирээдүйн мэргэжилтнүүдийн чанарын баталгаа болдог тул ЭМШУИС-ийн НАСС-ийн төгсөгч оюутнуудын эмнэлзүйн ур чадварын одоогийн байдалд дүн шинжилгээ хийж цаашдын чиг хандлагыг тодорхойлох зорилгоор энэхүү судалгааг хийлээ. 
ЭМШУИС-ийн НАСС-н оюутнуудын эмнэлзүйн ур чадварыг үнэлсэн судалгааны ажил хийгдээгүй нь бидний судалгааны үндэслэл болсон.
 
Судалгааны ажлын зорилго:
ЭМШУИС-н Нүүр Ам Судлалын Сургуулийн төгсөгчдийн эмнэлзүйн ур чадварын өнөөгийн байдалд үнэлгээ өгөхөд оршино. 
 
Судалгааны ажлын зорилт:
Нүүр ам судлалын сургуулийн төгсөх дамжааны оюутнуудаас авсан эмнэлзүйн гардан үйлдлийн талаарх асуумжинд дүн шинжилгээ хийх
Нүүр ам судлалын сургуулийн төгсөгчдийн төгсөлтийн дадлага шалгалтанд дүн шинжилгээ хийх
Эмнэлзүйн гардан үйлдлийн талаарх асуумж, төгсөлтийн дадлага шалгалтын үнэлгээний хоорондын хамаарлыг судлах
 
Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй:
Судалгааг нэгэн агшны дескриптив загвараар тооны судалгааны аргыг ашиглан 2009-2011 оны хооронд ЭМШУИС-ийн Нүүр Ам Судлалын Сургууль, Сургалтын бодлого зохицуулалтын албыг түшиглэн гүйцэтгэж баримт бичгийн дүн шинжилгээ, асуумж судалгаагаар мэдээллийг цуглуулж, төгсөгчдийн эмнэлзүйн ур чадварт үнэлгээ хийв. Судалгааг ЭМШУИС-ийн НАСС-ийн 2006-2007, 2007-2008, 2008-2009, 2009-2010 оны хичээлийн жилийн дадлага шалгалтын нийт 344 оюутны материалд дүн шинжилгээ хийж, шалгалтын хүндийн зэрэг, ялгах индекс, дотоод тогтвортой байдлын үзүүлэлтийг КР- 20 томъёог ашиглан тодорхойлов. НАСС-ийн 2007-2010 оны төгсөх дамжааний нийт 242 оюутнаас эмнэлзүйн гардан үйлдлийн талаарх 18 асуумж бүхий судалгааг авч дүн шинжилгээ хийлээ. Судалгааны ажлын үр дүнгийн хүснэгт, статистик боловсруулалтыг Microsoft office-2007 иж бүрдэл, мэдээллийн тоон өгөгдөл, судалгааны дүнг цуглуулж боловсруулалт хийхдээ SPSS-17 программуудыг ашиглан гүйцэтгэв. 
 
Үр дүн:
1.1. Эмнэлзүйн гардан үйлдлийн судалгаанд хийсэн дүн шинжилгээ:
Гардан үйлдлийн талаарх судалгаанд хамрагдсан төгсөх дамжааны нийт 242 оюутнуудын 19% (46) нь 2007, 27.3% (66) нь 2008, 22.7% (55) нь 2009, 31% (75) нь 2010 онд суралцаж байлаа.
Нүүр амны эмчилгээний хичээлээр цоорлын хөндийн хэлбэржүүлэлт, хуванцар, цементэн, амальгам ломбо тавьсан байдал, нэг ба олон сувагтай шүдний эмчилгээ, шүдний өнгөр тодорхойлсон давтамжийг тодорхойлов. 
 
Хүснэгт 1
Цоорлын хөндийг ломбоор хэлбэржүүлсэн байдал
1-р хүснэгтээс харахад НАЭ-ний хичээл дээр хуванцар ломбыг 10-с дээш удаа тавьсан оюутан 2007 онд 56.5%, 2008 онд 48.5%, 2009 онд 76.4%, 2010 онд 28% байв. Судалгаанаас харахад 1-5 удаа цементэн ломбо цоорлын хөндийд тавьсан оюутан 2007 онд 41.3%, 2008 онд 47.0%, 2009 онд 47.3%, 2010 онд 52.0% байсан нь жил ирэх тусам нэмэгдэж байгаа нь харагдаж байна.
Судалгаанаас харахад амальгам ломбо цоорлын хөндийд тавьж үзээгүй оюутан 2007-2010 онд 73.5% байсан нь бусад үзүүлэлттэй харьцуулахад маш өндөр байгаа нь ажиглагдаж байна. 
 
Хүснэгт 2
Нэг ба олон сувагтай шүд ломбодсон байдал
Хүснэгт 2-с харахад НАЭ-ний хичээл дээр нэг сувагтай шүдний эмчилгээг 1-5 удаа хийсэн оюутан 2007 онд 71.7%, 2008 онд 59.1%, 2009 онд 54.5%, 2010 онд 52.0% жил ирэх тусам буурч байна. Олон сувагтай шүдний эмчилгээг 6-10 удаа хийсэн оюутан 2007 онд 6.5%, 2008 онд 15.2%, 2009 онд 16.4% болж жил ирэх тусам нэмэгдсэн нь ажиглагдлаа. Харин 2010 онд олон сувагтай шүдний эмчилгээг огт хийж үзээгүй оюутан 54.7% байгаа нь өмнөх онуудтай харьцуулахад өндөр байна.
Зураг 1. НАЭ-ний хичээлээр шүдний өнгөр тодорхойлсон байдал
 
Асуумж судалгаагаар нийт оюутнуудын 62.7% нь суралцах явцдаа шүдний өнгөрийг 1-5 удаа тодорхойлсон байна. (Зураг 1)
Нүүр амны мэс заслын хичээлээр нэг ба олон сурвалжтай шүд авалт, хугарлын чиг тавьсан давтамжийг Хүснэгт 3 харуулав. 
 
Хүснэгт 3
Нүүр амны мэс заслын хичээлээр гардан үйлдэл
3-р хүснэгтээс харахад НАМЗ-ын хичээлээр олон сурвалжтай шүд 10-с дээш удаа авсан оюутан 2007 онд 23.9%, 2008 онд 36.4%, 2009 онд 41.8% болж жил ирэх тусам нэмэгдэж байсан бол 2010 онд 10.7% байна. Асуумжаар НАМЗ-ын хичээлээр нэг сурвалжтай шүд 10-с дээш удаа авсан оюутан 2007 онд 28.3%, 2008 онд 34.8%, 2009 онд 50.9%, 2010 онд 13.3% байна. 
НАМЗ-ын хичээлийн явцад дийлэнх оюутнууд (80.9%) хугарлын чиг тавьж үзээгүй байгаа нь эрүүний хугаралтай өвчтөнг хараахан үзэх боломж бага байсантай холбоотой байж болох юм. 
Нүүр амны согог гажиг заслын хичээлээр нийт суралцах хугацаанд оюутнуудын хэв авсан давтамж, нийт суралцах хугацаанд оюутнуудын хийсэн шүдэлбэрийн төрлийг Зураг 2, 3 харуулав.

 

Зураг 2. Нийт суралцах хугацаанд НАСГЗ-ын хичээлээр хэв авсан байдал
 
Асуумжаар НАСГЗ-ын хичээлээр 5 жилийн хугацаанд 1-5 удаа хэв авсан оюутан жил ахих тусам нэмэгдсэн бол 20-с дээш удаа хэв авсан оюутан 2007 онд 54.3%, 2008 онд 53.0%, 2009 онд 65.5%, 2010 онд 21.3 болж буурсан нь ажиглагдлаа. (Зураг 2).
Зураг 3. Нийт суралцах хугацаанд НАСГЗ-ын хичээлээр хийсэн шүдэлбэрийн төрөл
Асуумжаар шүдэлбэр хийсэн байдлыг авч үзвэл 5 жилийн хугацаанд судалгаанд хамрагдагсдын 85.1% нь шахмал буйлтай шүдэлбэрийг бусад төрлийн шүдэлбэрээс илүү их гардан хийсэн нь ажиглагдлаа. (Зураг 3).
 
 
1.2. Төгсөлтийн дадлага шалгалтанд хийсэн дүн шинжилгээ
ЭМШИУС-ийн НАСС-ийг “ Нүүр амны их эмч” мэргэжлээр 2007-2010 оны хооронд төгссөн оюутнуудын дадлага шалгалтанд үзүүлсэн A,B,C,D,F дүнгийн эзлэх хувь, шалгалтанд үзүүлсэн амжилт, чанар, голч дүнг судлан үзлээ. Судалгаанаас харахад төгсөгчдийн дадлага шалгалтын голч дүн 91.6 хувь байна. Төгсөгчдийн сурлагын амжилт 99.7 хувь, сурлагын чанар 96.7 хувьтай байна. (Хүснэгт 4)
 
Хүснэгт 4.
2007-2010 онд Нүүр Ам Судлалын Сургуулийг төгсөгчдийн дадлага шалгалтын үзүүлэлт
аШалгуулагчдын тоо
ЭМШИУС-ийн НАСС-ийн 2007-2010 оны хооронд төгссөн төгсөгчдийн дадлага шалгалтанд үзүүлсэн амжилтыг судлаж үзэхэд нийт энэ хугацаанд дадлага шалгалтанд 344 төгсөгч хамрагдсан байна. Дадлага шалгалтанд үзүүлсэн амжилтыг судлаж үзэхэд “А” үнэлгээтэй шалгагдсан төгсөгчдийн эзлэх хувь 74, “В” үнэлгээтэй шалгагдсан төгсөгчдийн эзлэх хувь 22.6, “С” үнэлгээтэй шалгагдсан төгсөгчдийн эзлэх хувь 3.1, “D ба F” үнэлгээтэй буюу шаардлага хангаагүй суралцагсдын эзлэх хувь 0.2 байна. (Хүснэгт 4)
Хүснэгт 5
2007-2010 оны төгсөлтийн дадлага шалгалтийн үнэлгээ
НАСС-ийн 2007-2010 оны нийт 344 төгсөгчдийн дадлага шалгалтын найдвартай байдлын үзүүлэлтийг шалгалтын дотоод тогтвортой байдлын үзүүлэлтээр Кудер-Ричардсон 20 томёогоор тооцон үзэхэд 0.88-0.94 байгаа нь оюутны мэдлэгийг бодитой үнэлсэнийг харуулж байна. .(Хүснэгт 5)
 
Дүгнэлт: 
1. Судалгаанд хамрагдагсад НАЭ-ний хичээлээр нэг болон олон сувагтай шүдэнд 1-5 удаа эмчилгээ хийсэн нь их байна. Хуванцар ломбо цоорлын хөндийд 10-с дээш удаа тавьсан оюутны тоо их байна. 1-5 удаа шүдний өнгөр тодорхойлсон оюутан судалгаанд хамрагдагсдын 51.9% буюу хамгийн их байв. 
Судалгаанд хамрагдагсад НАМЗ-ын хичээлээр нэг буюу олон сурвалжтай шүдийг 1-5 удаа авсан оюутны тоо хамгийн их байна. 
Харин хугарлын чигийг нийт оюутны 82.2% нь тавьж үзээгүй байна. 
НАСГЗ-ын хичээл дээр судалгаанд хамрагдагсдын 85% нь 20-с дээш удаа хэв авч байсан байна. Харин шүдэлбэр хийсэн байдлыг авч үзвэл 5 жилийн хугацаанд судалгаанд хамрагдагсдын 85.1% нь шахмал буйлтай шүдэлбэрийг бусад төрлийн шүдэлбэрээс илүү их гардан хийсэн нь ажиглагдлаа. 
2. Шалгалтын дотоод хүчин төгөлдөр байдлын үзүүлэлтүүд (ялгах индекс, хүндийн зэрэг) оюутны мэдлэгийн түвшинг бодитой үнэлж байгааг харуулж байна. 
 
 
 
 

 

Ном зүй

Ашигласан хэвлэлийн тойм:
Н.Сүмбэрзул, Ш.Оюунбилэг “ Анагаах Ухааны Боловсрол” Улаанбаатар, 2001
Д.Отгонбаяр, Б.Оюунгоо, Н.Сүмбэрзул “Оюутны Үнэлгээ” Улаанбаатар, 2010. х.4
Association for Dental Education in Europe ’’Curriculum structure, content, learning and assessment in European undergraduate dental education’’ p.1
Dental Student Assessment Toolbox : Gene A. Kramer, Ph.D.; Judith E.N. Albino, Ph.D.; Sandra C. Andrieu, Ph.D.; William D. Hendricson, M.S., M.A.; Lindsey Henson, M.D.; Bruce D. Horn, D.D.S.; Laura M. Neumann, D.D.S; p.12.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2281
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК