Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 48(048)
УЛААНБААТАР ХОТЫН СҮХБААТАР ДҮҮРГИЙН 9-Р ХОРООНЫ ХҮН АМЫН ЦУСНЫ ЭРГЭЛТИЙН ТОГТОЛЦООНЫ ӨВЧЛӨЛД АГААР ДАХЬ ТООСОНЦОР (PM2.5)-ЫН НӨЛӨӨЛЛИЙН ҮНЭЛГЭЭ
( Судалгааны өгүүлэл )

Л.Дэлгэрзул, Б.Сувд, А.Энхжаргал

 
Абстракт

 

Evidence  on  the  health  risks  associated with short-term exposure to fine particles (particulate matter  2.5 µm in aerodynamic diameter [PM2.5]) is limited. Results from the new regional monitoring network for PM10 make possible systematic research on health risks at region of Sukhbaatar district 9-r khoroo, Ulaanbaatar. A descriptive cross sectional design was used in this survey. PM2.5 samples were generally collected from the 9-r khoroo’s air up-to 24 hour period from morning to the morning   of   next   day.   The   cardiovascular (I10-I99)  disease  admission  data  based  on the International Classification of disease was collected  from  the  “Enkhiin  sanaa”  hospital in the PM measurement period. An annual average of PM2.5 concentration was 32 times higher than 2005, WHO, AQG. This analysis is based on daily counts of hospital admissions for 2008 through 2009 on “Enkhiin sanaa” family hospital which is located at 9-r khoroo admission rates for cardiovascular outcomes. Total number of cardiovascular disease cases was  1239,  average  age  was  54.69  ±15.82, and most of them 51.5% (638) were ages over 55. Among the cardiovascular disease cases 48.26%  (598)  Rheumatic  disease  (I00-I09), 41.65%   (516)   were   hypertensive   disease (I10-I15). Correlation between cardiovascular diseases and PM2.5 (Rxy=0.184, p=0.049). correlation between PM2.5 and temperature was (Rxy=-0.354, p=0.000).

 

Товч утга: Сүхбаатар дүүргийн 9-р хорооны   агаар   дахь   нарийн   ширхэглэгт тоосонцрын (PM2.5) цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлд үзүүлэх нөлөөллийн түвшинг судлан тогтоох үндсэн зорилготойгоор энэхүү судалгааг хийлээ.
 
1. Нарийн ширхэглэгт тоосонцор РМ2.5-ийн хэмжээ цусны   эргэлтийн   тогтолцооны өвчлөлд шууд нөлөөлж байна.
 
2. Нарийн ширхэглэгт тоосонцорын агууламж цаг уурын зарим үзүүлэлтүүд температуртай урвуу хамааралтай байна. гэсэн таамаглалууд дэвшүүлэн судаллаа.
 
Нэг агшны дескриптив судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Тус хорооны агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцор РМ2.5- ийн мэдээг Монгол Улсын Их Сургуулийн цөмийн   судалгааны   төвд   тодорхойлсон 2008-2009 онд 1 жилийн хугацаанд хийсэн мэдээг ашиглав. Өвчлөлийн мэдээг хэмжилт хийгдэж буй цэгийн ойролцоох “Энхийн Санаа” өрхийн эмнэлгийн эмч нарын өдөр тутмын үзлэгийн мэдээнээс цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлийн мэдээг цуглуулж боловсруулалт хийв. Бид судалгаандаа РМ2.5-ийг хэмжсэн өдрийн болон дараагийн 2 өдрийн өвчлөлийн мэдээллийн хамаарлыг судалсан болно. РМ2.5 хэмжилт хийсэн өдөр цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл РМ2.5- тай (Rxy =0.184, p=0.049) үл ялих хамааралтай байна. Дараагийн өдөр нь цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл РМ2.5–тай (Rxy=0.043, p=0.646) хамааралгүй байгаа ба 3 дахь өдөр нь (Rxy=0.094, p=0.317) мөн хамааралгүй байна. Цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл нь   температуртай   (Rxy=-0.179,   p=0.05   ) урвуу үл ялих хамааралтай ба чийглэгтэй (Rxy=0.091, p=0.324) хамааралгүй байлаа. Нарийн ширхэглэгт тоосонцор РМ2.5 нь температуртай (Rxy=-0.354, p=0.000) урвуу сул хамааралтай ба чийглэгтэй (Rxy=0.158, p=0.089) хамааралгүй  байлаа. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9-р хорооны агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцор РМ2.5- ын жилийн дундаж агууламж 329.17 мкг/м3 байгаа нь Монгол улсын агаарын чанарын стандарт   (25   мкг/м3)   хэмжээнээс   даруй
13  дахин  их,  ДЭМБ-ын  гаргасан  агаарын чанарын  стандартаас  32  дахин  их  байна.
 
Харин Монгол улсын агаарын чанарын стандарт хэмжээ (24 цагийн дундаж нь 50 мкг/м3)-нээс 2-50 дахин их байгаа ба ДЭМБ- ын гаргасан агаарын чанарын стандартаас зарим үед 2-100 дахин их гарсан байв.
 
Түлхүүр үг: Нарийн ширхэглэгт тоосонцор (РМ2.5), цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл, Монгол улс, Улаанбаатар, агаарын бохирдол
 
Удиртгал: Сүүлийн үед техник, технологийн дэвшил, нөөц баялгийн ашиглалт болон хүн ам өсөн нэмэгдэхийн хэрээр  агаар  мандалд  үзүүлж  буй  хүний
үйл ажиллагаатай холбоотой сөрөг хүчин зүйлүүд ихээхэн хэмжээгээр нэмэгдэж байна [1]. Агаар мандалд буй хий болон шингэн төлөвийн тоосонцорын диаметрээс хамаарч тэдгээрийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөлөл харилцан адилгүй байдаг. Тоосонцорын диаметр нь 10 микроноос бага хэмжээтэйг амьсгалаар ордог тоосонцор гэдэг. Эдгээр нь хүний эрүүл мэндэд харилцан адилгүй сөрөг нөлөөлөл үзүүлдэг байна [2]. Нарийн ширхэглэгт  тоосонцор  нь  нэгээс  доош настай хүүхдийн уушгины үйл ажиллагааны хөгжилд сөргөөр нөлөөлж, багтраа болон цусны эргэлтийн тогтолцооны  өвчний шинж тэмдгүүд болох ханиад, бронхитийг улам хүндрүүлж,  цусны  эргэлтийн  тогтолцооны өвчний улмаас нас барах тохиолдолыг нэмэгдүүлж байна [3]. 2,5 микрометрээс(мкм) бага хэмжээтэй тоосонцрыг нарийн буюу (PM2.5),  2,5-10  микрометрийн  хэмжээтэйг нь бүдүүн (PM10-2.5) хэмээн ялгадаг[4]. Нарийн ширхэглэгт тоосонцор РМ2.5-ын хэмжээг тодорхойлох багаж хомсдолтойгоос түүний агууламжийг тогтоож, хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ хийгдэж байгаагүй болно. Иймээс энэхүү үнэлгээ нь Улаанбаатар   хотын   Сүхбаатар   дүүргийн 9-р хороонд анх удаа хийгдэж байгаагаараа шинэлэг юм. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9-р хорооны агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын (PM2.5) цусны эргэлтийн өвчлөлийн нөлөөллийг судлан тогтоох үндсэн зорилготой. Энэхүү зорилгын хүрээнд дараах зорилтууд дэвшүүлж судалгааг гүйцэтгэлээ. Үүнд:
 
1. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9-р хорооны агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын (PM2.5) хэмжээг тогтоох.
2. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9-р хорооны “Энхийн Санаа” өрхийн эмнэлгийн цусны эргэлтийн тогтолцооны бүртгэгдсэн өвчлөлийн бүтцийг тодорхойлох.
3. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9-р хорооны агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцор (PM2.5) хүн амын цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлийн нөлөөллийг тогтоох.
 
Судалгааны хэрэглэгдэхүүн, арга зүй:
Нэг агшны дескриптив судалгааны загвараар хийж гүйцэтгэв. Нарийн ширхэглэгт тоосонцор   РМ2.5-ийн   хэмжилтийн   мэдээ нь Монгол Улсын Их Сургуулийн цөмийн судалгааны  төвд  тодорхойлсон  2008  оны 6 сарын 1-ээс 2009 оны 5 сарын 31-ийг дуустал 1 жилийн хугацаанд хийсэн мэдээг ашигласан. Хэмжилтийг 7 хоногт 2 удаа 24 цагийн турш хэмжсэн. Өвлийн ид ачааллын үед (XI-I) сар бүрийн 3 дахь 7 хоногийн турш нэмэлт хэмжилт хийсэн. Нарийн ширхэглэгт тоосонцрын нийт 118 өдрийн 24 цагийн хэмжилтийн мэдээг цуглуулав. Өвчлөлийн мэдээг мөн тоосонцрын хэмжилт хийсэн ижил  хугацаанд,  хэмжилт  хийгдэж  буй цэгийн ойролцоох “Энхийн Санаа” өрхийн эмнэлгийн эмч нарын үзлэгийн 1А маягтаас цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл гэж оношлогдсон бүх тохиолдлыг цуглуулж боловсруулалт хийсэн. Хүн амын амьсгалын замын өвчлөлийн мэдээг хэмжилт эхэлсэн өдрөөс дуусах хүртэлх 1 жилийн хугацаанд бүртгэгдсэн цусны эргэлтийн тогтолцооны бүх  өвчлөлийн  тоон  мэдээллийг  Олон Улсын өвчлөлийн X ангилалын дагуу цуглуулсан болно. Судалгааны статистик боловсруулалтыг SPSS-11.5 программыг ашиглан  тохирох  параметр,  параметрийн бус тестүүдээр өвчлөл болон бохирдлын харилцан хамаарлыг корреляци шинжилгээний аргыг хэрэглэн тодорхойллоо.
 
Хамааран хувьсах хэмжигдэхүүнүүд: Цочмог хэрхт чичрэг (I00-I02)
Архаг зүрхний хэрхт өвчин (I05-I09) Цусны даралт ихдэх өвчлөл (I10-I15) Зүрхний шигдээс (I20-I25)
Зүрх судасны бусад өвчлөл (I26-I28, I30- I52,I60-I69, I70-I89,I95-I99)
Үл хамааран хувьсах хэмжигдэхүүнүүд: РМ2.5 (мкг/м3)
Дундаж температур (0С) Харьцангуй чийглэг (%) Салхины хурд (м/с)
 
Үр дүн:
Хэмжилт хийсэн нарийн ширхэглэгт тоосонцорын агууламж 11 сараас эхлэн нэмэгдэж байгаа нь (Зураг 1)-ээс харагдаж байна. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9-р хорооны агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцор РМ2.5-ын жилийн дундаж агууламж 329.17 мкг/м3 байгаа нь Монгол  улсын  агаарын  чанарын  стандарт (25  мкг/м3)  хэмжээнээс  даруй  13  дахин их, ДЭМБ-ын гаргасан агаарын чанарын стандартаас 32 дахин их байна. Харин Монгол улсын агаарын чанарын стандарт хэмжээ (24 цагийн дундаж нь 50 мкг/м3)-нээс 2-50 дахин их байгаа ба ДЭМБ-ын гаргасан агаарын  чанарын  стандартаас  зарим  үед 2-100 дахин их гарсан байв.
Зураг 1. Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нарийн ширхэглэгт тоосонцорын сарын дундаж хэмжээ (мкг/м3), 2008-2009 
 
Цусны эргэлтийн тогтолцооны өвчний улмаас Сүхбаатар дүүргийн 9-р хорооны “Энхийн Санаа” өрхийн эмнэлэгт нийт 1-96 насны 1239 хүн ханджээ. Үүнээс 44.71% (554) нь эрэгтэй, 55.29% (685) нь эмэгтэй байсан ба дундаж нас 54.69 ± 15.82 ба голч нас (median) нь 55 нас байлаа. Өөрөөр хэлбэл цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлийн улмаас анхан   шатны   эмнэлэгт   хандан   тусламж үйлчилгээ хүртэж байгаа хүмүүсийн ихэнх нь буюу 51.49% (638 хүн) нь 55-аас дээш нас, 38.42% (476 хүн) 35- 54 нас, 8.72% (108 хүн) 16- 34 нас, 1.37%, (17 хүн) 0-15 насны хүмүүс байв. Цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлөвөлийн улиралд  харьцангуй их тохиолдож байгаа ба намар хаварын улиралд тоо нь буурахгүй,  зуны  улиралд  харьцангуй  цөөрч байгаа нь өвчлөл агаар дахь тоосонцорын бохирдол ихтэй намар өвлийн хаврын улиралд ихсэж байгааг илтгэж байна.
Нийт цусны эргэлтийн тогтолцооны өвчлөлийн  48.26%  (598  хүн)  хэрхт  өвчин (I00-I09),  41.65%  (516  хүн)  цусны  даралт ихдэх өвчлөл (I10-I15), 3.07% (38 хүн) зүрхний шигдээс (I20-I25), 7.02% (87 хүн) зүрх судасны бусад  өвчлөл  (I60-I69,  I70-I99,  I26-I52)-өөр өвдөж нэгдүгээр шатны эмнэлэгт ханджээ. Бид судалгаандааРМ2.5-ийгхэмжсэнөдрийнболон дараагийн 2 өдрийн өвчлөлийн мэдээллийн хамаарлыг судалсан болно. РМ2.5 хэмжилт хийсэн  өдөр  цусны  эргэлтийн  тогтолцооны
өвчлөл РМ2.5-тай (Rxy =0.184, p=0.049) үл ялих  хамааралтай  байна.  Дараагийн  өдөр нь цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл РМ2.5–тай (Rxy=0.043, p=0.646) хамааралгүй байгаа ба 3 дахь өдөр нь (Rxy=0.094, p=0.317) мөн хамааралгүй байна. Цусны эргэлтийн тогтолцооны өвчлөл нь температуртай (Rxy=-
0.179, p=0.05 ) урвуу үл ялих хамааралтай ба чийглэгтэй (Rxy=0.091, p=0.324) хамааралгүй байлаа. Нарийн ширхэглэгт тоосонцор РМ2.5 нь температуртай (Rxy=-0.354, p=0.000) урвуу сул хамааралтай ба чийглэгтэй (Rxy=0.158, p=0.089) хамааралгүй байлаа.
 
Хэлцэмж: Иргэд цусны эргэлтийн тогтолцооны өвчнөөр өвдөх бүрдээ эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдахаасаа илүү гэрээр эмчилгээ хийдэг учраас эрүүл мэндийн тусламж үйлчилгээний мэдээнд бүртгэгдэхгүй тохиолдол олонтоо байдаг. Иймээс бидний авсан өвчний мэдээлэл уг хороонд нийт  цусны эргэлтийн тогтолцооны   өвчнөөр өвчилсөн хүний тоог илтгэхгүй байж болох талтай. Түүнчлэн цусны эргэлтийн тогтолцооны   өвчлөлийн 2 ба 3 дугаар шатны эмнэлэгт хандалтын өвчлөлийн тоон мэдээллийг хамруулаагүй тул үр дүн хангалттай бус байх магадлалтай. Гэхдээ бидний энэхүү судалгааны дүн урьд өмнө хийгдэж байсан бусад судалгааны дүнтэй ижил байсан. Агаарын бохирдлын үр дүнг 2 өдрийн дараах эмнэлэгт хандалтын түвшинтэй харьцуулан судалсан нь олон улсын түвшинд хийгдсэн бусад судалгааны дүнтэй ойролцоо үр дүнд хүргэсэн болно.
 
Дүгнэлт:
  1.  Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9-р хорооны “Энхийн Санаа” өрхийн эмнэлгийн цусны эргэлтийн тогтолцооны бүртгэгдсэн  өвчлөлийн  бүтцээс  харахад хэрх өвчин, цусны даралт ихдэх өвчин ихэнх хувийг эзэлж байгаа ба намар өвлийн улиралд тохиолдлын тоо олширч байна.
  2. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9-р хорооны гадаад орчны агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцор РМ2.5-ын жилийн дундаж агууламж 329.17 мкг/м3 байгаа нь Монгол улсын агаарын чанарын стандарт (25 мкг/м3) хэмжээнээс даруй 13 дахин их, ДЭМБ- ын гаргасан агаарын чанарын стандартаас 32 дахин их байна. Харин Монгол улсын агаарын чанарын стандарт хэмжээ (24 цагийн дундаж нь  50  мкг/м3)-нээс  2-50  дахин  их  байгаа ба   ДЭМБ-ын   гаргасан   агаарын   чанарын стандартаас зарим үед 2-100 дахин их гарсан байв.
  3. Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9-р хорооны агаар дахь нарийн ширхэглэгт тоосонцрын (PM2.5) агууламж ихэссэн тухайн өдөртөө    цусны    эргэлтийн    тогтолцооны өвчлөлд шууд нөлөөлж байна.
 
Талархал:
МУИС-ийн цөмийн судалгааны төв, Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9-р хорооны “Энхийн Санаа” өрхийн эмнэлгийн эмч нарт талархал илэрхийлье.
 

 

Ном зүй

Номзүй:
1 Энхжаргал А. ба бусад Дотоод орчны агаарын чанар 2008
2 MWLAP 2003, Particular matter in British Colombia, A report on PM10 and PM2,5 mass concentration up to 2000, Environment Canada, Pacific and Yukon Branch
3 http: // www.euro.who.int /document/ mediacentre/fs0405e.pdf
4 http: // www.who.int /entity/ phe / air_quality_q&a.pdf
5. Francesca Dominici, PhD; Roger D. Peng, PhD; Michelle L. Bell, PhD; Luu Pham, MS; Aidan McDermott, PhD; Scott L. Zeger, PhD; Jonathan M. Samet, MD Fine Particulate Air Pollution and Hospital Admission for Cardiovascular and Respiratory Diseases.
2006
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1595
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК