Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 48(048)
ХҮНИЙ ТОМУУГИЙН А(H1N1) ВИРУСИЙН ХАЛДВАРТ ӨВЧНИЙГ УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААНЫ АРГААР ОНОШЛОН ЭМЧИЛСЭН ҮР ДҮН
( Судалгааны өгүүлэл )

Ц.Жавхланбаатар, Г.Одонцэцэг, Д.Нацагдорж

 
Абстракт

 

In the end of the treatment of the viral infection of influenza A (H1N1) by methods of Traditional Medicine the aches of the patients were fully blended, and the condition of clinic symptom improved , and the answer of RNA examination was negative. These signs are showing that it is possible to treat this epidemic disease by the methods of Traditional medicine.

The result of this exploration is showing that it is appropriate to treat patients inspecting the stage of disease and the method of Traditional medicine ‘’ Analyse by ten charters’’. In the stage of infection of the viral influenza A(H1N1) we used Banzi-12,which is active bactericide, Martan-11, which crushes fever of the lungs, Lider-7, which matures and crushes the fever , Sertun-7, which crushes acute of brain, headache and microbial and contagious disease. These medicines were more effective in the treatment.

 

Судалгааны ажлын үндэслэл
Сүүлийн жилүүдэд дэлхий дахинаа халдварт өвчин гарах нь ихсэж байна. Томуугийн   А   (H1N1)   вирусийн   халдвар 2009 оны 4 сарын 27 нд Мексик улсад анх бүртгэгдсэнээс хойш дэлхийн хүн амд маш түргэн хугацаанд тархаж, манай оронд 2009 оны 10 дугаар сарын 12-нд тус халдварын анхны тохиолдол бүртгэгдэж, одоогийн байдлаар 1384 тохиолдол лабораторийн шинжилгээгээр батлагдаж, 30 хүн нас барсан байна.
“Анагаах Ухааны Дөрвөн Үндэс”-д Цөвийн цагт хүний буян доройтон, муу үйл ихээр үйлдэж, тэр муу үйлийн үрээр Мамо хандо бүгд хямралдан РИД хувилгаанаар амнаасаа халдварт зонхилох өвчний шар, улаан, хар уур гаргаж, тэрхүү уур нь агаар мандалд үүл мэт хуралдан тогтож, шар уурнаас нь балнад, ханиад, улаанаас нь гэдэсний хатгалгаа, хараас нь сахуу, боом, хар яр тэргүүтэн тоолохын аргагүй олон нянгийн халдварт өвчин гарна хэмээгээд тэдгээр өвчнийг оношлох эмчлэх аргыг тодорхой заасан байдаг. Дэлхий нийтээр томуугийн вирус хэмээн томьёолж буй А (H1N1) вирус нь Уламжлалт Анагаах Ухаан (УАУ) -ны өвчний ангилал зүйн язгуурын халуунд багтах халдварт халуун өвчнийг үүсгэгч нянгийн хорхойтой халдварлах зам, өвчний эмгэг жам, үе шат, эмнэлзүйн шинж зэргээрээ нэн ойролцоо байгааг үндэслэн томуугийн А (H1N1) вирусийн халдварт өвчнийг халдварт халууныг анагаах зарчмын дагуу оношлон эмчлэх боломж байгаа хэмээн үзсэн болно.
 
Зорилго, зорилтууд
Томуугийн А (H1N1) вирусийн халдварт өвчнийг УАУ-ны эмчилгээний аргаар эмчилж үр дүнг тооцох үндсэн зорилгын хүрээнд дараах зорилтуудыг дэвшүүлэв. Үүнд:
  • УАУ-ны  онолын  дагуу  томуугийн  А (H1N1) вирусийн халдварт өвчнийг эмчлэх эмчилгээний арга боловсруулах
  • Томуугийн А (H1N1) вирусийн халдварын сэжигтэй болон халдвартай өвчтөнийг хянах судалгааны карт боловсруулах
  • Томуугийн А (H1N1) вирусийн халдварын сэжигтэй болон халдвартай өвчтөнд эмчилгээ хийж үр дүнг тооцох
 
Хэрэглэгдэхүүн ба аргазүй
Эрүүл   мэндийн   сайдын   2009.11.05-ны өдрийн 2/3478 албан тоотод үндэслэсэн Монголын Уламжлалт Эмнэлэг Сургалтын Төв  “Манба  дацан”  эмнэлгийн  захирлын
2/52 тоот тушаал, Халдварт Өвчин Судлалын Үндэсний  Төвийн  захирлын  2009.11.12-ны өдрийн  А/89  тоот  тушаалаар  ХӨСҮТ-ийн 7-р тасагт байгуулсан УАУ-ны эмчилгээний хэсэгт 2009.11.09-2009.11.23 хугацаанд хэвтэн эмчлүүлсэн 11 хүнд уг судалгааг явуулав.
Томуугийн А (H1N1) вирусийн халдварт өвчнийг УАУ-ны харах, хүрэлцэх, асуух аргаар оношлон Өрнийн Анагаах Ухааны вирусологийн болон холбогдох бусад шинжилгээгээр баталгаажуулсан болно.
Судалгаанд хамрагдагсдад тусгайлан боловсруулсан арга, зарчмыг баримтлан дараах эмчилгээг хийж үр дүнг тооцов. Үүнд:
 
Гүрэм заслын эмчилгээ
Халдварт өвчнөөс сахин хамгаалах,
анагаах, аврах нууц тарни
Халдварт халуун өвчнөөс сэргийлэх тарни
Халдварт томуугаас хамгаалах тарни
Эмийн эмчилгээ
Амирлуулах эм
Арилгах эм
Заслын эмчилгээ
Бүх биеийн зөөлөн бариа
Толгойн бариа
Хамрын утлага
Хоолойн утлага
Хамрын угаалга
Төөнүүр
Цагаан гаргалга
Улаан гаргалга
 
Үр дүн
Судалгаанд хамрагдагсдын зовиурыг авч үзэхэд давтагдаагүй тоогоор нийт 32 төрлийн зовиур илэрсэн. Эмчилгээний өмнө хамгийн их илэрсэн зовиур нь халуурах (100%), ханиалгах  (100%),  толгой  өвдөх  (81.8%), ам хатах (72.7%), ядрах (72.7%), хамгийн бага илэрсэн зовиур нь чих шуугих (27.3%), цустай цэр гарах (27.3%), цээжээр хатгуулах (27.3%) шинж тус тус илрэв. Эмчилгээний явцад нэмэлт илэрсэн зовиуруудаас хамгийн их илэрсэн нь нус гоожих (18.2%), дагз хөших (18.2%), хөхний доогуур хатгуулах (18.2%), хамгийн бага илэрсэн нь нүд улайх (9.1%), суулгах (9.1%), гэдэс базлах (9.1%) шинж илэрсэн, харин эмчилгээний дараа дээрх бүх зовиурууд арилсан (Хүснэгт 1).
 
Хүснэгт 1
 
Томуугийн A (H1N1)  вирусийн  халдвартай өвчтөний хэвтэн эмчлүүлсэн эхний өдөр нарийн, түргэн, эрчимтэй судасны лугшилт зонхилж байсан бол эмчилгээний 2, 3 дах
өдрүүдэд судасны алгуур лугшилт нэмэгдэж өөрчлөгдсөн. Харин эмчилгээний төгсгөлд судасны лугшилт алгуур, бүдүүн, живэнгэ болсон  байв.  Өөрөөр  хэлбэл эмчилгээний
өмнө  хий  шарын  (54.5%),  шарын  (45.5%) судасны  лугшилт  давамгайлж  байсан  бол эмчилгээний дараа бадганы (36%), бадган хийн (36%), бадган шарын (27%) судасны лугшилт түлхүү илэрсэн.
Томуугийн A (H1N1) вирусийн халдвартай өвчтөний   шээс   эмчилгээний   эхний   өдөр үнэр, уур ихтэй, хөөс багатай байсан бол эмчилгээний 2, 3 дах өдрүүдэд шээс үнэр ихтэй боловч уур, язмаг нь багассаар эмчилгээний төгсгөлд шээсний үнэр, уур эрс багасан язмаггүй болсон.
Эмчилгээний өмнөх вирусологийн шинжилгээгээр судалгаанд оролцсон 11 хүний 8 хүнд буюу 72.7%-д нь томуугийн A(H1N1) v РНХ эерэг, 3 хүнд буюу 27.3%-д нь сөрөг байсан бол эмчилгээний төгсгөлд томуугийн A(H1N1) v РНХ эерэг байсан 8 хүнд шинжилгээний хариу сөрөг гарсан.
Эмийн эмчилгээний нийт 28 төрлийн эмнээс  Банзи-12  (72.7%), Мартан-11 (63.6%), Лидэр-7 (54.5%), Сэртүн-7 (54.5%) зэрэг эмийг зонхилон хэрэглэж,  бусад 24 төрлийн эмийг халдварт халуун өвчний үе шат, хавсарсан өвчинд тохируулан сонгож хэрэглэсэн болно.
 
Дүгнэлт
Томуугийн A (H1N1) вирусийн халдварыг Уламжлалт Анагаах Ухааны эмчилгээний аргаар    эмчлэхэд    эмчилгээний    төгсгөлд өвчтөний зовиур бүрэн арилж, эмнэлзүйн байдал сайжран томуугийн A (H1N1) вирусийн РНХ шинжилгээнд сөрөг гарсан зэрэг нь Уламжлалт Анагаах Ухааны аргаар энэ өвчнийг эмчлэх боломжтойг харуулж байна.
УАУ-ны оношлогоо, эмчилгээнд голлон баримталдаг “Шинжлэх арван үүд”-ийг харгалзан өвчний үе шат болон өвчтөн тус бүрд тохирсон эмчилгээг сонгож хийх нь зүйтэй болохыг энэхүү судалгааны үр дүн илэрхийлж байна.
Томуугийн A (H1N1)  вирусийн  халдварт өвчний үед нян нядлах үйлдэлтэй Банзи-12, уушгины  халууныг  дарах үйлдэлтэй Мартан-11,  халууныг  боловсруулж,  дарах
үйлдэлтэй Лидэр-7, тархины хатгалгаа, толгойн   өвчин,   нянгийн   халууныг   дарах үйлдэлтэй Сэртүн-7 зэрэг эмүүд оролцсон эмэн эмчилгээ үр дүн өгч байна.
 

 

 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1619
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК