Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 48(048)
ГЛАУКОМ, АМЬДРАЛЫН ЧАНАР, HUMPREY ШИНЖИЛГЭЭ.
( Судалгааны өгүүлэл )

Д.Баттогтох

 

 

НЭГ. УДИРТГАЛ
 
 
1.1 Судалгааны ажлын үндэслэл
Эрүүл  мэнд  гэдэг  нь  бие  махбодийн гажиг, эмгэггүй байхаас гадна бие махбодь, сэтгэл зүй, нийгэм ахуйн хүрээнд эсэн мэнд байхыг хэлнэ гэж Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага тодорхойлжээ. [1-3] Эрүүл мэндийн гол үзүүлэлтийн нэг болох амьдралын чанар гэдэг ойлголтыг N. Wenger, M. Mattson нар хувь хүн нийгэмд өөрийн эзэлсэн байр сууриндаа үйл ажиллагаагаа чөлөөтэй явуулж амьдралаас ханамж авах гэсэн утгатай юм гэжээ. Сүүлийн жилүүдэд эмнэл зүйн судалгаанд амьдралын чанар гэдэг ухагдахуун ихээр тархах болжээ. Хэвлэлийн материалуудаас үзэхэд “амьдралын чанар”, “үйл ажиллагааны төлөв байдал”, “эрүүл мэндийн байдал” ухагдахуунуудыг нэг утгаар хэрэглэдэг боловч А.Б.  Прокофьев  (1998)  ижил  төстэй  биш гэж цохон тэмдэглээд өвчтөний амьдралын чанар гэдэг ойлголтыг аливаа нэг эмгэгийн шинж тэмдэг бүхий өвчтөний биеийн байдлыг үнэлэх зорилгоор ашигладаг гэжээ. Энэ нь өвчтөн өөрөө биоанагаахын үзүүлэлтүүд сайжрахаас гадна уг эмчилгээ нь   өвчтөний   өөрийн   амьдралын   чанарт хэр зэрэг эерэг нөлөө үзүүлж буйд ихээхэн анхараалаа хандуулдаг. Эмчилгээний бодит зорилгод, тухайлбал холестеролын нийт хэмжээг бууруулах нь эмчилгээний чухал зарчим хэвээрээ байгаа ч гэсэн энэхүү зорилгод хүргэж буй эмчилгээ нь эрүүл, аз жаргалтай, тайван байдлыг бий болгох, мөн хараат бус “бүхэл бүтэн хувь хүн”-ий хувьд үйл ажиллагаа явуулах чадварыг хэр зэрэг нэмэгдүүлж байгаа зэргийг харгалзан үзэх шаардлагатай болдог.[4-9] Хэдийгээр эмч нар өвчтөний эрүүл байдлыг хангах замаа шинжилгээний бодит үзүүлэлтүүдийг сайжруулахад чиглэсэн байдаг гэж тодорхойлон хүлээн зөвшөөрч байгаа боловч бусад төрлийн өвчний үнэлэх аргууд болох асуумж болон харилцан ярилцах зэрэг нь үнэтэй, найдвартай, хүчин төгөлдөр, шинжилж дүгнэхэд амар, ерөнхий эрүүл мэндийн байдлыг дүгнэж тодорхойлдог арга бөгөөд үүсэж хөгжөөд удаагүй байна.[1] Дэлхийн  Эрүүл  Мэндийн  Байгууллагын тодорхойлсноор амьдралын чанар гэдэг нь хувь хүний өөрийнх нь амьдарч буй уламжлалт зан заншил, түүхийн соёлтой нийгэмд түүний эзэлж буй байр суурь ба энэ байр суурь нь хүмүүсийн өөрсдийнх нь зорилго, горьдлого, хүлээлт, нийгмийн стандарт зэрэгтэй хэрхэн нийцэж буй асуудал юм. Амьдралын чанар нь  өргөн  хүрээний  ойлголт  бөгөөд  цогц байдлаар хувь хүний бие махбодийн эрүүл мэнд,  сэтгэл  санааны  байдал,  хараат  бус байдлын  түвшин,  нийгмийн  харилцаа  мөн хүрээлэн буй орчны юмс үзэгдэлтэй харьцаж буй байдал зэргээр тодорхойлогдоно.[10]
”Амьдралын чанар” буюу амар тайван  байх  цогц  ойлголтыг  хувь  хүний зан  үйлийг  судалж  байсан  судлаачид эхэлж  тодорхойлсон  бөгөөд  тэд  нийгэмд чиглэсэн  нийгмийн  бодлогуудын  хувь  хүн дэх нөлөөллийг тогтоохыг оролдож байсан байна. [11-13] Амьдралын чанар гэдэг ойлголтыг хожим нь архаг өвчтэй өвчтөнүүдэд үнэлгээ өгөхөд ашигласан бөгөөд сэтгэцийн өвчтэй хүмүүс 14, хорт хавдартай өвчтөнүүд [15-17], зүрх судасны өвчтэй хүмүүс [18] ба настайчууд [19-20] үүнд хамрагдсан байна. Амьдралын чанарын үзүүлэлтүүд нь бусад өвчний бүлгүүдэд тодорхойлогдож ирсэн ба өвчин тус бүрийн өвөрмөц амьдралын чанар тодорхойлох аргууд үүсэн хөгжиж ирсэн байна [31]. Иймээс амьдралын чанар гэгдэх энэхүү бүхэл бүтэн цогц ойлголтыг нүдний өвчтэй хүмүүст  таниулах,  тэр  тусмаа  глаукомтой өвчтөнүүдийн амьдралын чанарыг тодорхойлох зайлшгүй шаардлага урган гарсан юм. Дэлхийн хүн амын дунд сохролын шалтгаанаар катаракт (47,8%), глауком (12,3%), шар толбоны сөнөрөл (8,7%), эвэрлэгийн эмгэг (5,1%), чихрийн шижингийн ретинопати (4,8%) эхний 5 байранд байна. Ази номхон далайн орны баруун бүсийн хувьд (Wpr-B1) сохролын шалтгаанаар катаракт (48.5%), AMD (15%), глауком (11%), чихрийн шижингийн ретинопати (7%), трахом (6,4%) эхний 5 байранд явж байна [2]. Монгол оронд 40-өөс дээш насны хүмүүсийн сохрох, хараа муудах шалтгааны 34.6%-ийг  глаукомоос  үүдэлтэй  сохрол эзэлж байна.[21] Глауком  өвчин  нь  шинж  тэмдэггүйгээр өвчтөний харааг аажим алдагдуулж байдаг архаг өвчин юм. Глауком өвчний үед нүдний дотоод даралт ихсэж, торлог давхаргын мэдрэлийн ширхэгүүдийг гэмтээн, харааны мэдрүүлийн хөхлөгийн физиологийн хонхойлт буюу сөнөрөлийг нэмэгдүүлснээр торлогийн  гэрэл  мэдрэх  болон  дамжуулах чадвар уг өвчний төгсгөлд эрс буурж эргэшгүй сохролд хүргэнэ [23,24]. Нэгэнт глауком онош тавигдсаны дараагаар өвчтөн амьдралынхаа үлдсэн хэсгийг нүдний эмнэлгээр үйлчлүүлж, нүдний дотоод даралт бууруулах дусаалга байнга дусаах шаардлагатай болдог. Глаукомын эмчилгээний нүдний дотоод даралт буруулах дусаалгууд нь үнэтэй бөгөөд өвчтөн өдөр бүр нүдний дотоод даралт бууруулах дусаалгыг дусаах шаардлагатай байдаг нь их төвөгтэй юм. Иймээс глауком нь өвчтөний амьдралын чанарт ихээхэн нөлөө үзүүлдэг нь тодорхой харагдаж байна [25,26,27]. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр дэлхий дээр 67 сая глаукомтой өвчтөнүүд байдаг бөгөөд эдгээрийн 10 хувь нь сохор хүмүүс байдаг байна.
Глауком нь дэлхий даяар сохролд хүргэдэг шалтгаануудаас хамгийн их тохиолддог нь юм. Өвчний явц даамжрах тусам өвчтөний амьдралын чанар мууддаг [28]. 1996 онд Циммерман бусад судлаачдын хамт    глаукомтой    өвчтөнийг    эмчлэхдээ гол анхаарлыг клиникийн үзүүлэлтүүдээс амьдралын чанар руу шилжүүлсэн байна. Амьдралын чанарын үр дүнгийн үзүүлэлтүүд нь эмчилгээний хэмжүүр болсон ба  өвчний  менежментийг  явуулахад  улам чухал  болсон  байна.  Циммерман,  Ли  нар өвчтөний амьдралын чанарт гол анхаарлаа чиглүүлсэн эмчилгээ явуулах шаардлагатай юм гэж мэдэгдсэн байна [29,31]. Мөн өвчтөн болгон өөрийн оцлогтой учир хувь хүнд тохирсон эмчилгээ шаардлагатай гэдгийг онцлон тэмдэглэсэн байна.[30]
 
1.2 Судалгааны ажлын зорилго 
Глаукомтай өвчтөнүүдийн харах эрхтэний үйл ажиллагааны алдагдал, тэдгээрийн амьдралын чанарт хэрхэн нөлөөлж буйг судлах.
 
1.3 Судалгааны ажлын зорилт
Глаукомтой өвчтөнүүдийн харааны талбайн алдагдлыг хоёр нүдний Humphrey-н шинжилгээгээр тодорхойлох
Глаукомтой өвчтөнүүдийн амьдралын чанарыг асуумжаар тодорхойлох
Глауком өвчний улмаас үүдэлтэй харах эрхтэний үйл ажиллагааны алдагдал болон амьдралын чанарын хоорондын харилцан холбоо, нөлөөллийг тогтоох
 
1.4 Судалгааны ажлын шинэлэг тал
Глаукомтой өвчтөнүүдийн амьдралын чанарыг тодорхойлохдоо дэлхий нийтээр хэрэглэгдэж буй глауком өвчтэй хүмүүст зориулж  тусгайлан  боловсруулсан  АНУ-ын
Үндэсний Нүдний Институтээс гаргасан 47 асуулт бүхий асуумжийг ашигласан.
Глауком  өвчний  үе  шатыг  нэг  нүдний Humphrey шинжилгээгээр тогтоосон.
Судалгаанд оролцогчдын харааны талбайн алдагдлыг бинокуляр Humphrey шинжилгээгээр тогтоосон болно.
 
1.5 Судалгааны ажлын практик ач холбогдол
Өвчтөний амьдралын чанар болон өвчний үе шатыг тодорхойлж тухайн өвчтөнд тохирсон зөвлөмж, зөвлөгөөг боловсруулах.
 
ХОЁР. СУДАЛГААНЫ АЖЛЫН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН БА АРГА ЗҮЙ
Энэхүү судалгаанд 2009-2010 онд Шастины Төв Эмнэлгийн амбулатороор үйлчлүүлсэн ба Нүдний мэс заслын тасагт хэвтэн   эмчлүүлж   байсан   глаукомтой   90
өвчтөнийг санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хамруулсан болно. Уг судалгааг тохиолдол-хяналтын судалгааны загварыг ашиглан хийсэн ба хяналтын бүлэгт глаукомын эрсдэлийн бүлгийн 90 эрүүл хүмүүсийг хамруулсан болно.
 
2.1 Нүдний шинжилгээ.
Бүх судалгаанд орсон өвчтөнүүдийн харах эрхтний үйл ажиллагааг багажийн шинжилгээгээр тогтоосон.
Харааны чадлыг Снеллены таблицыг ашиглан өвчтөнийг тодорхой заагдсан зайнд байрлуулан баруун, зүүн нүдний харааны чадлыг тус тус тодорхойлсон болно.
 
Humprey аппаратыг ашиглан өвчтөн бүрийн баруун, зүүн нүдний харааны талбайн байдлаар глаукомын үе шатыг тодорхойлсон болно.
Хоёр нүдний харааны талбайн алдагдалыг бинокуляр Humprey шинжилгээний аргаар тодорхойлсон болно.
Хоёр нүдний Humphrey-н шинжилгээгээр харааны талбайн алдагдалгүй эрүүл хүн нийт   өгөгдсөн   120   цэгийг   харах   ёстой бөгөөд тус шинжилгээ хийгдсэний төгсгөлд шинжилгээний  хуудасны  зүүн  доод  талд нийт харах ёстой цэгийн тоо, харсан болон хараагүй цэгийн тоо тус тус тэмдэглэгдэн гарч ирдэг. Мөн харах ёстой цэг, харсан цэг хоёрын тооны харьцаа \Esterman Efficiency Score\  -ны  үнэлгээ  гарна.  Энэ  нь  харах ёстой нийт цэгүүдээ 100% байсан гэж үзвэл түүнээс хэдэн хувийг нь харж байна вэ гэдгийг хувиар гаргасан хэмжигдэхүүн юм. Нийт харах ёстой байсан 100%-аасаа харсан хувиа хасахад хараагүй хувь буюу харааны талбайн алдагдлын хэмжээ гарч ирнэ.
Жишээлбэл: Esterman Efficiency Score 5% гарвал 100% - 5% = 95%. Энэ нь хоёр нүдний харааны талбайн алдагдал 95%-тай байна гэсэн үг юм [29].
 
Нэг нүдний Humphrey шинжилгээгээр харааны талбайн байдлыг тодорхойлж глауком өвчний явц, үе шатыг тодорхойлсон болно. Глауком өвчнийг харааны талбайн алдагдлаар нь олон улсын ангилалын дагуу
Эрт үеийн
Хөгжсөн үеийн
Даамжирсан үеийн гэж 3 хуваадаг.
 
1. Эрт үеийн.
а. Дундаж хазайлт < -6 Децибелл
b. 18-аас цөөн тооны цэг 5%-ийн магадлалын түвшингээс доош ба 10-аас цөөн тооны цэг p<1% түвшингээс доош үзүүлэлттэй байна.
c. Төвийн 5 градус дотор 15 Децибелл -ээс бага гэрлийн мэдрэмжтэй цэг байхгүй байх .
 
2. Хөгжсөн үеийн.
а. Дундаж хазайлт < -12 Децибелл
b. 37-оос цөөн тооны цэг 5%-ийн магадлалын түвшингээс доош ба 20-оос цөөн тооны цэг p<1% түвшингээс доош үзүүлэлттэй байна.
c. Төвийн 5 градус дотор абсолют алдагдал (0 Децибелл) байхгүй.
d. Төвийн 5 градус дотор нүдний торлогийн зөвхөн дээд эсвэл зөвхөн доод хэсэг нь 15 Децибелл -ээс бага гэрлийн мэдрэмжтэй байна.
 
3. Даамжирсан үеийн.
а. Дундаж хазайлт < -12 Децибелл
b. 37-оос олон тооны цэг 5%-ийн магадлалын түвшингээс доош ба 20-оос олон тооны цэг p<1% түвшингээс доош үзүүлэлттэй байна.
c. Төвийн    5    градус    дотор    абсолют алдагдалтай (0 Децибелл) байна.
d. Төвийн 5 градус дотор нүдний торлогийн дээд  доод  хэсэг  хоёулаа  15  Децибелл -ээс бага гэрлийн мэдрэмжтэй байна.
 
2.2. Асуумж
Энэхүү  асуумжийг  зөвхөн  нэг  хүн  буюу судалгааны    ажлыг    хийж    буй    судлаач өвчтөнүүдээс авсан болно. Энэ асуумжийг явуулахдаа бүх асуултыг өвчтөнд уншиж тайлбарлан   хариултуудыг   тэмдэглэж авсан. Глаукомтой өвчтөнүүдийн харах үйл ажиллагаа ихээхэн алдагдсан байдаг тул судлаач   асуумжийн   асуултуудыг   уншиж
өгсөн. Асуумж   нь   2   хэсгээс   бүрдэх   бөгөөд эхний хэсэг нь ерөнхий хэсэг ба энэ нь 5 асуулттай,  2  дахь  хэсэг  нь  харах  эрхтний үйл ажиллагааны байдалтай холбоотойгоор өвчтөний амьдралын чанарыг тодорхойлох асуултуудтай ба 47 асуултаас бүрдэнэ. Энэ асуултуудад өвчтөн өөрийнхөө ерөнхий   биеийн   байдал   болон   харааны чадвартаа  үнэлгээ  өгөх  асуултууд  байгаа ба өвчтөний өөрийн үнэлэмж гэсэн хэсэг болон судалгааны ажлын үр дүнд орсон байгаа. Асуумжийг судалгаанд оролцогч бөглөсөнөөр авч болох боломжит нийт оноог 100 хувь гэж тооцон оноог хувиар гаргасан болно.
 
ГУРАВ. СУДАЛГААНЫ АЖЛЫН ҮР ДҮНГИЙН БОЛОВСРУУЛАЛТ
Судалгааны ажлыг ШТЭ-ийн амбулатори болон  стационарт  эмчлүүлж  буй  глауком өвчтэй хүмүүст санамсаргүй түүвэрлэлтийн аргаар хийсэн.
 
Нийт 90 өвчтөн судалгаанд хамрагдсан бөгөөд харааны алдагдлын байдлаар 2 бүлэгт хувааж, мөн 90 хүнийг хяналтын групп болгон оруулсан.
А  группийн  өвчтөнүүд  нь  VA  >0.8  -58 өвчтөн. А бүлгийн өвчтөнүүдийг дотор нь харааны талбайн дундаж хазайлтаар А1<10, А2≥10 гэж хуваасан.
В группийн өвчтөнүүд нь VA<0.8-32 өвчтөн Бүх өвчтөнүүд амьдалын чанар тодорхойлдог асуумж бөглөсөн бөгөөд харааны чадал, харааны талбайн алдагдлын
зэргээ тодорхойлуулсан байна. Харааны чадлыг Снеллены таблицаар, харааны талбайн алдагдал болон 2 нүдний харааны талбайн дундаж хазайлтыг Humphrey-н шинжилгээгээр тогтоосон. Снеллены таблиц болон Humphrey шинжилгээнүүдийн үр дүнг глауком өвчтэй хүмүүст    тусгайлан    ашигладаг    АНУ-ын
Үндэсний   Нүдний   Институтаас   гаргасан 47 асуулт бүхий амьдралын чанарыг тодорхойлдог асуумжтай харьцуулан уялдаа холбоог гаргалаа. Энэ уялдаа холбоог тохиолдол хяналтын судалгааны загварыг ашиглан дүгнэсэн.
Судалгааны материалд тоон үзүүлэлтүүдийг гарган интенсив ба экстенсив үзүүлэлт, харьцангуй хэмжигдэхүүний үнэн магадлалыг үнэлэх, арифметикийн цэгнэгдсэн дундаж тодорхойлох статистик аргуудыг ашиглан  боловсруулалтыг Microsoft Excel, SPSS13 программаар хийж гүйцэтгэсэн.
 
Судалгааны ажлын үр дүн
Нийт судалгаанд хамрагдагсдын 56% нь эмэгтэй, 44% нь эрэгтэй байсан бөгөөд насыг ДЭМБ-аас  гаргасан  ангиллаар  бүлэглэхэд 35% нь 50-59; 38,75% нь 60-69; 21,25% нь 70-79; 5% нь 80-аас дээш насныхан байлаа / Зураг 1; 2/. Үүнээс глаукомтай өвчтөнүүдийн дундаж нас 65.03±11.28; хяналтын бүлгийн дундаж нас 62.67±7.83 байв /Хүснэгт 1/.
 
Зураг 2. Судалгаанд хамрагдагсдын насны байдал
 
Амьдралын чанарын нийт оноо глаукомтай өвчтөнүүдэд   89.58±1.28;   хяналтын   бүлэгт 98.94±1.98; хоёр нүдний харааны талбайн дундаж хазайлт 9.46±10.41 ба 0.37±0.92; хоёр нүдний харааны чадал 0.80±0.22 ба 0.97±0.08; өвчтөний   өөрийн   үнэлэмж   7.12±1.45   ба 8.92±0.93 тус тус байв /Хүснэгт 1/.
Глаукомтой  өвчтөнүүд  болон  хяналтын бүлгийн хүмүүсийн амьдралын чанарыг тодорхойлоход авсан оноо, 2 нүдний харааны талбайн дундаж хазайлт, харааны
чадал ялгаатай байна. p<0.001 /Хүснэгт 1/.
 
Хүснэгт 1.
Глаукомтай өвчтөн ба хяналтын бүлгийн амьдралын чанар, харааны талбайн алдагдлын дундаж хазайлт, харааны чадал, өвчтөний үнэлэмж
*CX - стандарт хазайлт
Глаукомтай  өвчтөнүүдийн  хоёр  нүдний харааны талбайн дундаж хазайлт А бүлэгт -0.257;  Б  бүлэгт  -0.463;  хяналтын  бүлэгт -0.491, хоёр нүдний харааны чадал А бүлэгт
0.293; Б бүлэгт 0.439; хяналтын бүлэгт 0.396, өвчтөний өөрийн үнэлэмж А бүлэгт 0.646; Б бүлэгт 0.838; хяналтын бүлэгт 0.679 байна.
/Хүснэгт 2/ А бүлэг, Б бүлэг, хяналтын бүлэгт амьдралын  чанарын  нийт  оноо,  2  нүдний харааны талбайн дундаж хазайлт, харааны
чадал зэргийн хоорондын корреляци өндөр байна. /Хүснэгт 2/
 
Хүснэгт 2.
A бүлэг, В бүлэг ба хяналтын бүлгийн харааны талбайн алдагдалын дундаж хазайлт, харааны чадал, өөрийн үнэлэмж болон амьдралын чанарын хамаарал
 
Хоёр  нүдний  харааны  чадал  А1  бүлэгт А1, А2 болон хяналтын бүлгийнхний нас, 0.94±0.13;  А2  бүлэгт  0.90±0.12;  хяналтын бүлэгт 0.96±0.09, амьдралын чанарын оноо А1 бүлэгт 94.28±7.75; А2 бүлэгт 86.95±14.18; хяналтын бүлэгт 98.93±1.98 байна. /Хүснэгт3/ хоёр нүдний харааны чадлын хооронд ялгаа ажиглагдсангүй. Харин амьдралын чанарын нийт оноо ялгаатай байлаа.
 
 A1 бүлэг, А2 бүлэг, хяналтын бүлгийн нас, харааны чадал, амьдралын чанар онооны дундаж
Хүснэгт 3.
 
Эрүүл  хүмүүс  болон  глаукомын  эрт  үе мөн   глаукомын   даамжирсан   үед   байгаа өвчтөнүүдийн унших бичих, явган явах, харанхуйн адаптаци, гэрийн ажил, гэрээс гадуур  хийгдэх  үйл  зүй  зэрэг  амьдралын чанарын 6 хэв маягийг доорх дэлгэрэнгүй асуумж дээр тулгуурлан гаргасан./Хүснэгт 4/
 
Хүснэгт 4.
Амьдралын чанарын 6 хэв маягийн асуултууд
Амьдралын чанарыг тодорхойлох асуумж дээр тулгуурласан 6 ангилал бүхий үзүүлэлтүүд гарсан бөгөөд эрүүл хүмүүс болон глаукомын эрт үе мөн глаукомын даамжирсан үед байгаа өвчтөнүүдийн унших бичих,  явган  явах,  харанхуйн  адаптаци, гэрийн ажил, гэрээс гадуур хийгдэх үйл зүй зэрэг нь ялгаатай байна./Хүснэгт 5/
 
Хүснэгт 5.
A1 бүлэг, А2 бүлэг, хяналтын бүлгийн амьдралын чанарын 6 хэв маягийн дундаж оноо
*- ONE-WAY ANOVA
 
Судалгааны ажлын хэлцэмж
Асуумжийн тухайд.
Их Британийн Newcastle Их сургуулийн хэсэг судлаачид нүдний эмгэгтэй тухайлбал глаукомтой өвчтөнүүдийн амьдралын чанарыг асуумжаар тогтооход хамгийн тохиромжтой асуумжийг судалгааны үр дүнд тогтоосон байна. Глаукомтой өвчтөнүүдийн амьдралын  чанарыг  тодорхойлох  олон тооны асуумжууд өмнө боловсруулагдаж байсан бөгөөд Newcastle Их сургуулийн эрдэмтэн судлаачид эдгээрээс 11 асуумжийг сонгон   глаукомтой   өвчтөнүүдэд   ашиглаж үзсэн байна. Эдгээр асуумжуудыг дараахи шалгуураар сонгож авсан байна. .[30]
Клиникийн практикт ашиглахад хялбар. Асуумжийн үр дүнг тооцоход математикийн томъёо хамгийн бага хэрэглэгдэх байдал. Олон дахин ашиглагдаж болох мэдээлэл цуглуулах боломжтой байдал. Глаукомтой шууд холбогдол бүхий асуумж байх. Энгийн ойлгомжтой асуултуудтай ба тодорхой зөвхөн нэг санаа илэрхийлсэн хариултуудтай байх. Эдгээр судлаачид нь АНУ-ын Үндэсний Нүдний  Институтаас  гаргасан харах эрхтний үйл ажиллагааны асуумжийг глаукомтой өвчтөнүүдэд хэрэглэхэд хамгийн тохиромжтой    асуумжаар    судалгааныхаа үр дүнд тогтоосон байна. Энэхүү 47 асуулт бүхий асуумжийг глаукомтой өвчтөнүүдийн амьдралын чанарыг тодорхойлоход дэлхий даяар өргөн хэрэглэж байна. Энэхүү асуумжийг ашиглан глаукомтой өвчтөнүүдэд амьдралын чанарыг нь тодорхойлоход глауком  өвчний  үе  шат  гүнзгийрэх  тусам
өвчтөний амьдралын чанар 2 нүдний харааны талбайн алдагдал хоёрын хоорондын хамаарал өндөр байгаа нь тухайн асуумжийг глаукомтой өчтөнүүдийн амьдралын чанарыг тодорхойлоход ашиглахад тохиромжтой гэдэг нь харагдаж байна. Мөн эрдэмтэн A.Viswanathan /Их Британи/ харааны талбайн алдагдал  нь  эрт  үеийн  глауком  хөгжсөн үеийн шатандаа шилжих явцад аль хэдийн илэрч байдаг бөгөөд өвчтөнүүдийн 71% эрт үеийн шатандаа автомашин жолоодохдоо асуудалтай тулгарч эхэлдэг гэсэн дүгнэлтийг үндэслэхэд өвчтөнүүдийн автомашин жолоодох  чадвар  глаукомын ямар шатандаа алдагдаж байгааг тодорхойлох нь сонирхолтой бөгөөд автомашин жолооддог өвчтөнүүдэд ихээхэн ач холбогдол бүхий судалгаа юм. Жолооны үнэмлэх эзэмшиж буй жолоочийн автомашин жолоодох чадвартай эсэх нь жолоочийн эрүүл мэндийн байдал ялангуяа харах эрхтний үйл ажиллагааны байдлаас шалтгаалдаг. Харах эрхтний үйл ажиллагааны байдлыг зарим тохиолдолд харааны талбайн
үнэлэмж дээр суурилж хийдэг. Одоогоор Олон Улсад хүлээн зөвшөөрөгдсөн дагаж мөрддөг харааны талбайн үнэлэмжийн стандарт байхгүй байна. Зарим нэгэн судлаачид 2 нүдний харааны талбайн байдал автомашин жолоодоход хамгаас чухал гэж үздэг бөгөөд нэг нүдний харааны талбайн алдагдал нөгөө нүдний харааны талбайн давхцаж буй хэсгээр нөхөгдөж байдагтай холбоотой юм гэжээ.
Anderson, Patella зэрэг судлаачид орон нутгийн засаг захиргааны зүгээс хатуу удирдамж байхгүй тохиолдолд автомаашины жолооч  нарын  2  нүдний  харааны  талбай нь харж буй цэгээсээ баруун, зүүн тийш 50 градусаас багагүй байх шаардлагатай гэж зөвлөсөн байдаг. Мөн эдгээр судлаачид нь харааны талбайн дээд, доод хэсгүүдийн байдал   жолоо   барихад   онцын   нөлөөгүй юм   гэж   үзсэн   байдаг.   Харамсалтай   нь манай     улсад     автомашин     жолоодоход эрүүл мэндийн талаас чадвартай гэдгийг тодорхойлохдоо 2 нүдний харааны талбайн алдагдлыг тодорхойлдогггүй байна.
Бидний судалгаагаар глауком өвчний үе шат, даамжралыг илтгэж байдаг харааны талбайн алдагдал ба амьдралын чанар хоёр нь хоорондоо өндөр корреляцитай байна. Глауком өвчний эрт үеийн шатанд харанхуйн адаптаци, унших ба бичих чадвар алдагдах нь хамгийн их ажиглагдаж байгаа нь бусад судлаачдынхтай тохирч байлаа [12,13,14].
Нельсон хэсэг судлаачдын хамт судалгаандаа  харааны  чадал  харьцангуй өндөр үзүүлэлттэй өвчтөнүүдийг хамруулсан байна. Ингэснээрээ Нельсон Харах эрхтний
үйл ажиллагааны асуумжийн оноонд харааны чадал буюу төвийн харааны нөлөөг арилгахыг  хүссэн  байна  [15,16,17].  Үүний үр дүн нь маш сөрөг гарсан бөгөөд Харах эрхтний үйл ажиллагааны асуумж, харах эрхтний ажиллагаа хоёрын уялдаа холбоо алдагдсан байна. Хэдийгээр глауком гэдэг онош тавигдах үндсэн нөхцөл нь харааны талбайн алдагдал байдаг ч гэсэн глауком өвчний үед захын хараанаас гадна төвийн хараа ихээхэн нэрвэгддэг учир харааны чадлын байдлыг харгалзан  үзэх  шаардлага  гарсан.  Иймээс өөрийн хамруулсан өвчтөнүүдийн харааны талбайн алдагдлын байдлаас гадна төвийн харааны алдагдлыг харгалзан судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийг гурван бүлэг болгон хуваасан болно.
Харааны чадлын дундаж үзүүлэлт болох
0.8 үзүүлэлтээр өвчтөнүүдийг
А бүлэг (ХЧ≥0.8)
Б бүлэг (ХЧ<0.8) гэж үндсэн хоёр бүлэг болгосон бөгөөд А бүлгийн өвчтөнүүдийг харааны талбайн алдагдлаар нь
А1 (дундаж хазайлт < 10)
А2 (дундаж хазайлт ≥ 10) гэж ангилсан болно.
Энэхүү судалгааны А бүлгийн өвчтөнүүдийн Амьдралын чанарын асуумжийн оноо, хоёр нүдний харааны талбайн алдагдлын дундаж хазайлт хоёрын корреляцийн коэффициэнт -0.257 байгаа нь Glaucoma Quality of Life-15 16 (r=0.6) ба Visual Functioning-14 (r=0.58) зэрэг асуумжуудыг ашигласан судалгаануудынхаас бага байгаа юм [18,19, 20].
Харин энэхүү судалгааны Б бүлгийн өвчтөнүүдийн Амьдралын чанарын асуумжийн оноо, хоёр нүдний харааны талбайн алдагдлын дундаж хазайлт хоёрын корреляцийн  коэффициэнт  -0.463  байгаа нь Ross, Mills ба Drance нарын судалгааны ажлын үр дүнтэй ойролцоо үзүүлэлт юм [29]. Энэ нь Амьдралын чанарын асуумжийн оноо, хоёр нүдний харааны талбайн алдагдлын дундаж хазайлт хоёрын корреляцийн коэффициэнт нь харааны чадал  харьцангуй  бага  өвчтөнүүдэд  илүү өндөр байгааг харуулж байна [21, 22, 23].
Амьдралын чанарыг тодорхойлох асуумж дээр тулгуурлан 6 ангилал бүхий үзүүлэлтүүд гарсан бөгөөд эрүүл хүмүүс болон глаукомын эрт үе мөн глаукомын даамжирсан үед байгаа өвчтөнүүдийн унших, бичих, явган явах, харанхуйн адаптаци, гэрийн ажил, гэрээс гадуур хийгдэх үйл зүй зэрэг нь ихээхэн ялгаатай байна. Энэхүү судалгааны
үр дүнд глауком өвчинд нэрвэгдлийн эхний хүчин зүйл нь харанхуйн адаптаци болон унших,  бичих  чадвар  алдагдаж  байгаа  нь барууны судлаачдын судалгааны үр дүнтэй нийцэж байна [24, 25, 26, 27, 28]. Эдгээр үр дүнд үндэслэн янз бүрийн шатны  глаукомтой  өвчтөнүүдэд өдөр тутмын амьдралд тохиолдох хүндрэлүүдийг урьдчилан анхааруулж тэдгээр хүндрэлүүдээс өөрийгөө хамгаалах арга хэмжээг авахад дөхөмтэй болж байна. Жишээлбэл: харанхуйн адаптацийн алдагдал нь  глаукомын  эрт  үед  тохиолддог  бөгөөд өвчтөнүүд гэрийнхээ гаднах гэрэлтүүлгийг сайжруулах, мөн шөнийн цагаар онцын шаардлагагүй бол гадагшаа гарахгүй байх хэрэгтэй. Энэ нь тухайн өвчтөнийг осол гэмтлээс хамгаалж урьдчилан сэргийлэх болно.
 
Дүгнэлт
Глаукомтой өвчтөнүүдийн харааны талбайн алдагдал глаукомын даамжирсан буюу эцсийн шатандаа өндөр байна. Эрт үеийн глаукомтой өвчтөнүүдийн харанхуйн адаптаци, унших ба бичих чадвар нь хамгийн их алдагдсан байгаа нь өвчтөний амьдралын чанарт нөлөөлж байна. Хоёр нүдний харааны талбайн алдагдал ба амьдралын чанар 2-ын хоорондын хамаарал өндөр байна.
 
Практик зөвлөмж.
Судалгаанд хамрагдсан глаукомтой өвчтөнүүдийн амьдралын чанарт өвчнийхөө үе шатаас үл хамааран их бага хэмжээгээр сөрөг  өөрчлөлт  орсон  байгаа  учраас  бүх
өвчтөнүүдэд дараах практик зөвлөгөөнүүдийг мөрдөхийг зөвлөж байна.
 
Үүнд:
Өндөр дэр дэрлэж унтах. Намхан дэр дэрлэхэд толгой доош байрласан байдаг учир  нүдний  цусан  хангамжийн  бичил эргэлт ба нүдний доторхи шингэний урсгалд зогсонгошил үүсэж нүдний дотоод даралтыг ихэсгэдэг.
Ойрын хараа шаардсан ажил гүйцэтгэж байхад хангалттай гэрэлтүүлэгтэй орчинд байх. Нүдээ хэт их ядраахгүйн тулд.
Зурагт үзэхдээ тасалгааны гэрлийг унтраахгүй байх. Харанхуй орчинд удаан байхад хүүхэн хараа тэлж нүдний дотоод даралтыг ихэсгэх нөхцөлийг бий болгоно .
Амны цангаа үүсгэдэг хурц, шарсан, давстай хоол унд хэрэглэхгүй байх. Эдгээр хоол унд нь ус давсны солилцооны алдагдалд хүргэнэ.
Халуун ванн, саунд орохгүй байх. Нэгж хугацаанд тархинд ирэх цусны хэмжээ нэмэгдэхэд нүдний дотоод даралт ихэснэ.
Өдөрт 1.5 литрээс илүүгүй шингэн ууж хэрэглэх. 7 кг-аас хүнд зүйл өргөхгүй байх. Тонгойсон байдалтай шал угаах зэрэг ажил хийхгүй байх. Нэгж хугацаанд тархинд ирэх цусны хэмжээ нэмэгдэхэд нүдний дотоод даралт ихэснэ.
Өөрт тохирсон биеийн тамирын дасгал хийх.
Эрүүл агаарт алхах, зугаалах.
Тамхи татахгүй байх. Спиртийн төрлийн ундаануудыг хязгаартайгаар хэрэглэх. Ялангуяа шар айраг.
 
 
Ном зүй

Ном зүй
Drummond MF, ed. Measuring Quality of Life of People with Visual Impairment: Proceedings of a Workshop. Bethesda, Md: US department of Health and Human Services, Public Health Service, 1990; NIH publication90-3078 Geigle R, Jones SB. Outcomes measurement: a report from the front. Inquiry 1990; 27:7-13 Cassel EJ. The nature of suffering and the goals of medicine. N Engl J Meб 1982; 306:639-645 Legro MW. Quality of life and cataracts: a review of patient-centered studies of cataract surgery outcomes. Ophthalmic Surg 1991; 22:431-443 McDermott W. Absence of indicators of the influence of its physicians on societys health; Impact of physicians care on society. Am J Med 1981; 70:833-843 Cluff LE. Chronic disease, function, and the quality of care. J Chron Dis 1981; 34:299-304 Tarlov AR. Shattuck Lecture. The increasing supply of phisicians, the changing structure of health –services system, and the future practice of medicine. N Engl J Med 1983 N Engl J Med 1983, 308:1235-1244 Schroeder SA. Outcome assessment 70 years later: are we ready? Engl J Med 1987. Engl J Med 1987; 360:160-162 Ellwood PM. Shattuck Lecture. Outcomes management: a technology of patient experience. N Engl J Med 1988. 318:1549-1558 Anonymous. Study protocol for the World Health Organisation project to develop a Quality of life instrument (WHOQOL). Qual Life Res 1993 2:153-159 Andrews FM, Withey SB. Social indicators of Well-Being: Americas Perceptions of Life Quality. New York, Plenum. 1976. Campbell A, Converce PE, Rodgers WL. The Quality of American Life: Perceptions. Evaluations, and Satisfactions.New York Russel Sage Foundation. 1976 Flanagan. JC. Measurement of quality of life: current state of the art. Arch Phys Med Rehabil 1982; 63:56-59 Baker F, Intagliata J. Quality of life in the evaluation of community support systems.Eval Program Plann.1982; 5:69-79 Selby PJ, Chapman JA. Etazadi Amoli J, et al. The development of a method for the assessment quality of life of cancer patients. Br J Cancer.1984; 50:13-22 Ventafridda V, van Dam FS, Yancik R, et al.Assessment of quality of life and cancer treatment. Proceedings of the International Workshop on Quality of Life Assessment and Cancer Treatment. Milan Dec 11-15 1985. New York Exerpta, Medica. 1986 Shipper H, Clinch J, Mcmurray A, et al. Measuring the quality of Life of cancer patients: the functional living index-cancer development and validation. J Clin Oncol 1984; 472-483 Wenger NK, Mattson ME, Furberg CD, et al. Assessment of quality of life in clinical trials. NY. Le Jacq. Publishing Inc. 1984 Yancik P. Parallels between research approaches to address problems of quality of life issues in the elderly and cancer patients. In: Ventafridda V et al, eds. Assessment of quality of life and cancer treatment. New York Exerpta, Medica. 1986 pp 51-64 George LK, Bearon LB. Quality of life in older persons: Meaning and Measurement. New York, Human Sciences Press, 1980 Баасанхүү. Ж., Жонсон. Г., “Монгол оронд тохиолдох сохролын шалтгаан болон голлох хүчин зүйл” Нүдний алба байгуулагдсаны 70 жилийн эрдэм шинжилгээний бага хурлын материал. 1998 Global data on visual impairment in the year 2002. Serge Resnikoff, Donatella Pascolini, Daniel Etya’ale, Ivo Kocur, Ramachandra R K Parrish, 2nd. Visual impairment, visual functioning, and quality of life assessments in patients with glaucoma. Trans Am Ophthalmol Soc. 1996; 94: 919–1028 Parrish R 2 nd. Gedde SJ, Scott I, et al. Visual function and quality of life among patients with glaucoma. Arch Ophthalmol 1997; 115; 777-84 Nelson P. Aspinall P, Papasouliotis O, et al. Quality of life in glaucoma and it’s relationship with visual function. J Glaucoma. 2003; 12: 139-50 Ross J.Bron A. Clarke D. Contrast sensitivityand visual disability in chronic simple glaucoma. Br J Ophthalmol.1984; 68; 821-7 Mills R, Drance S. Esterman disability rating in severe glaucoma. Ophthalmology, 1986;3; 371-8 Anders Heijl, Vincent Michael Patella “Essential Perimetry” Zimmerman TJ, Karunaratne N, Fechtner RD. Glaucoma: outcomeology (part I). J Glaucoma. 1996:151. Zimmerman TJ, Karunaratne N, Fechtner RD. Glaucoma: outcomeology (part II). J Glaucoma. 1996;5:152-5. Lee P. Outcomes and endpoints in glaucoma. J Glaucoma. 1996; 5:295-7. Gutierrez P, Wilson MR, Johnson C, et al. Influence of glaucomatous visual field loss on health-related quality of life. Arch Ophthalmol. 1997;115:777-84. Parrish R 2nd, Gedde SJ, Scott I, et al. Visual function and quality of life among patients with glaucoma. Arch Ophthalmol. 1997;115: 1447-547. H.A Quigley Number of people with glaucoma worldwide. Br J Ophthalmol. 1996 May; 80(5): 389–393. Ж. Баасанхүү, П. Форстер Глаукомыг эрт илрүүлж диспансерчлах, урьдчилан сэргийлэх үзлэгийн роль. WebMD Medical Reference Профессор Н.И.Курышева Международный конгресс по глаукоме, Сингапур 2007 Foster PJ, Uranchimeg D, Baasanhuu J YAG laser iriditomy treatment for primary angle-closure glaucoma in east Asian eyes. Br J Ophthalmolgy 2000
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2586
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК