Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 48(048)
СОГООВОРЫН АЛЛЕРГЕНД МЭДРЭГШСЭН БАЙДАЛ, СОРГҮЙ СОГООВОРЫН (BROMUS INERMIS) ТООСНЫ АЛЛЕРГЕНЫ УУРГИЙН СУДАЛГАА
( Судалгааны өгүүлэл )

Н. Жавзандолгор, Б. Оюунцацрал, С.Мөнхбаярлах , Л. Наранцэцэг

 
Абстракт

 

HSUM.

Background, aim and objectives

The prevalence and incidence of allergic rhinitis is increasing in the last 10-20 years in the world and for this reason, the number of research in aeroallergen and aeropollinology increasing. It depends on changes of geography, weather and plants, pollination period of time and air pollution ( Amato D.G 1998) The aim of this study was determined allergenic characterization of proteins detected from Bromus inermis pollen. To define morphologic characteristics of Bromus inermis grass pollen and allergenic protein amounts’ of pollen and protein components.

Methods

1.    The pollen morphologic characteristics of the Bromus inermis were defined and measured by optic microscopy (Aristoplan, Leitz, Germany).

2.    The allergenic  protein components of the Bromus inermis pollen were purified by the method of Hames, Richmond (1981)

3.    Protein contens were measured by the Bradford method (1976)

4.  The protein components of Bromus inermis pollen were determined by the SDS- PAGE

 

Results and Discussion

1.    The diameter of the B.inermis dry pollen were mean length 41,5±2,3 µm and mean wide 32,3±4,1 µm. B.inermis dry pollen has oval and sphere shape and concaved on three sides with diameter 32.3-41.5 µm and was similar results one of subfamily of the Gramineae, Poaceae pollen size were defined 22-80 µm in diameter and with oval and sphere shapes.

2.   We were defined 1.5±0.02 mg protein amounts in the 5mg/ml extracts of the purified of the Bromus inermis pollen. Researcher L.Narantsetseg determined 1,45 mg/ml protein on Elymus chinensis, 1,96 mg/ml protein on Artimesia sieversiana, 3,29 mg/ml protein on Chenopodium album allergens. These study results are similar with our study result on Bradford method.

3.    We were defined 7 bands with 12, 26, 32, 55, 66, 84, 97 kDa molecular weight protein components. SDS-PAGE were detegted relatively bright bands of 12, 32, 55, 66 kDa molecular weight protein components of Bromus inermis pollen proteins. Researcher Kaiser M et al were defined 16, 30, 40, 47, 50, 57, 60, 67, 70, 90, 95 and 110 kDa molecular weight bands in Lolium perenne pollen allergens. Researcher L.Narantsetseg determined 13, 18 32, 39, 45, 68, 70, 82, 90, 110 êDa molecular weight bands in Elymus chinensis pollen allergens. These study results are similar with our study result on SDS-PAGE.

Conclusion

1.    The  pollen  of  Bromus  inermis  was oval and sphere shapes with 32.3-41.5 µm in diameter.

2.   We were defined 1.5±0.02 mg protein amounts in the 1mg/ml of the Bromus inermis pollen.

3.    The 7 bands with 12, 26, 32, 55, 66, 84, 97 kDa molecular weight protein components of Bromus inermis pollen. SDS-PAGE were detegted relatively bright bands of 12, 32, 55, 66 kDa molecular weight protein components.

4.   The mean diameter of weals that had sensitized to Bromus was 40.03mm2.

 

Жилээс жилд дэлхийн глобалчлал эрчимжиж, газарзүй, цаг уур, ургамлын бүтэц, тоосжилтын хугацаа өөрчлөгдөж, агаарын бохирдолт нэмэгдэж байгаатай холбоотой ургамлын тоосны харшлын өвчлөл ихсэж олон улс орны анхаарлын төвд байна ( Amato D.G Pollen-related allergyin Europe. Allergy 1998).
Европ, Ази, Номхон далайн бүсийн орнуудад харшлын өвчний тархалт нэмэгдэж байгаа бөгөөд нөлөөлөх хүчин зүйлс нь ургамлын тоос, түүний дотроос үет ургамал голлох шалтгаан болж байгаа нь тогтоогдсон ( Amato D.G Pollen-related allergy in Europe. Allergy 1998).
Манай орны хувьд ч мөн ургамлын тоосны харшлын тархалт, өвчлөл сүүлийн жилүүдэд ихсэж, үет ургамлын тоос голлох аллергены шалтгаан болоод байгаа ба   монгол оронд үет ургамлаас Poaceae төрлийн 6 зүйл ургамал   өргөн   тархсан,   аллерген   шинж чанар өндөртэй болохыг тогтоожээ. Үүнд: Poa pratensis, Phleum phieodes, Bromopsis inermis, Alopecurus, Agropyron cristatum, Hordeum revisubulatum зэрэг зүйл байдаг [1].
 
Монгол орны хот хөдөөгийн хүн амын дунд харшлын мэдрэгшилт 13-31.7%, харшлын риноконъюктивит 9.3-18.4%, гуурсан хоолойн багтраа 1.1-2.4% -ийн тархалттай байгаа нь судалгаагаар  тогтоогдсон байна. 2005 оны байдлаар Улаанбаатар хотын агаар дахь ургамлын тоосжилтыг судлахад 33.5-39.7% шарилж, 15.4-22.2% лууль, 14.9- 17.1%-ийг үет ургамлын тоос эзэлж байсан ба мөн Улаанбаатар хот дах аэроаллергенд зонхилон мэдрэгшсэн байдлыг судлахад царвант шарилжинд 67.5%, цагаан луулинд 30.7%,  соргүй  согооворт  19.4%,  биелэгт 5.6% тус тус эзэлж байна [2]. Иймээс бид согооворын болон бусад үет ургамлын тоосны аллергенд мэдрэгшсэн байдлыг тодорхойлох, Соргүй согооворын (Bromus inermis) тоосны уургийн бүрдлийг тодорхойлох зорилгын хүрээнд Амьсгалын замын харшлын арьс хатгах сорилын   үр   дүнгээс   согооворын   тоосны аллергенд мэдрэгшсэн байдлыг тодорхойлох Согооворын тоосны аллергенд болон бусад үет ургамлын тоосны аллергенд давхар мэдрэгшсэн эсэхийг тодорхойлох Соргүй согооворын (Bromus inermis) тоосны морфологийг тодорхойлох, Аллергены уусмалыг бэлтгэх, согооворын тоосны  аллергены  уусмалд  агуулагдах нийт уураг, түүний уургийн фракцуудыг тодорхойлох зорилтыг тавилаа.
 
Судалгааны практик ач холбогдол
Соргүй согоовор нь монгол орны их нууруудын хөндийн цөлөрхөг хээрээс бусад бүх газар өргөн тархсан, хотын усалгаатай зүлэгжүүлсэн талбайд их ургалттай мөн хөрсийг   нөхөн   сэргээх   таримал   бэлчээр бий болгох, шимт чанар сайтай малын тэжээлийн ургамал юм [3]. Гэсэн хэдий ч энэ нь монгол орны ургамлын тоосны харшил
өвчний голлох нэг шалтгаан болоод байгаа ба түүний аллерген чанарыг нарийвчлан тогтоох нь уг ургамлын харшил өвчнийг оношлох оношлогооны аллергеныг бэлтгэх боломжтой болж байгаа билээ.
 
Судалгааны ажлын хэрэглэгдэхүүн ба арга зүй “Еффект” харшил, астмын эмнэлэгт 2007-2009 онд амьсгалын замын харшлын арьс хатгах сорил хийлгэсэн 1828 хүний сорилын хариунд согооворын болон үет ургамлын аллергенд мэдрэгшсэн байдлыг тодорхойллоо.
Bromus inermis-ийн тоосны морфологийг слайд бэлтгэн, Герман улсын Leitz Aristoplan маркийн микроскопоор Diskus программын тусламжтайгаар окуляр 10, завсрын өсгөлт 3.2*2.5, обьектив 6.3; 25; 40 өсгөлтөөр тус тус зураг авч хэлбэр хэмжээг тодорхойлов.
 
ЭМШУИС БАС-ийн Хими-Биохимийн тэнхимийн лабораторид Bromus inermis-ийн тоос, эфир, №  3  уусмал (9.87г  NH4HCO3+1000мл нэрмэл ус), нэрмэл ус зэрэг урвалж бодис,     соронзон     хутгуур,     центрифуг, 0.22мкм, 0.45мкм шүүлтүүр, диалезийн мембран, хөлдөөгч, татах шүүгээ зэрэг багажийн тусламжтайгаар ургамлын тоосны аллергены уусмалыг олон улсын аллергеныг бэлтгэх стандартын дагуу бэлтгэсэн.
МУИС-ийн Уургийн химийн тэнхимийн лабораторид альбумины стандарт уусмал, фолины урвалж, татах шүүгээ, хөргөгч зэргийг ашиглан согооворын тоосонд агуулагдах уургийн хэмжээг Лоурын аргаар тодорхойллоо. Мал эмнэлгийн хүрээлэнгийн лабораторид полиакриламидын гель (ПААГ-12.5%), стандарт маркер (6.5-66.0 kDa, 36.0-205.0 kDa), трис-глицины электрофорезын буфер, coomassie brilliant blue будагч бодис, будаг арилгагч уусмалын тусламжтайгаар уургийн фракцыг Leammlli-ийн аргаар тодорхойллоо.
 
Үр дүн
Амьсгалын замын харшлын арьс хатгах сорил хийлгэсэн 1828 хүнээс   311 (54% эмэгтэй, 46% эрэгтэй) нь буюу 17% нь согооврын тоосны аллергенд мэдрэгшсэн байлаа. 20-39 насныхан нийт хүмүүсийн 49% -ийг эзэлж байна.
 
Үет ургамлын тоосны аллергены арьс хатгах сорилын хариу,бэлцрүүний дундаж хэмжээ
Согооворт мэдрэгшилтэй 311 хүнээс давхардсан тоогоор 93.9% буудай, 89.7% хошуу будаа 91.3% арвай, 92.3% зэрлэг тариа,   90%   дурваалиг,   89.4%   анхилга,
92.3% биелэг, 90% ботууль тус тус давхар мэдрэгшсэн байна.
Bromus inermis-ийн тоос хуурай байх үедээ зуйван бөөрөнхий, олон талт хэлбэртэй, 3 талаасаа хүнхийсэн, өргөн 32,3±4,1мкм, урт нь 41,5±2,3мкм хэмжээтэй байна.
 
Bromus inermis-ийн тоосны ширхэг
Ургамлын тоосонд агуулагдах харшил төрүүлэх шинж чанартай 3000-100000 Da мол.жинтэй уургийг бусад бүтцээс (тослог,
3500 Da хүртэлх болон хэт өндөр молекул жин бүхий цочроогчид) ялган бэлтгэсэн.
Лоурын аргаар Соргүй согооворын (Bromus inermis) тоосны аллергены 1 мл уусмалд дунджаар 1,5± 0,02 мг/мл (n=3) уураг агуулагдаж байгаа нь тогтоогдлоо.
SDS-PAGE электрофорезын аргаар Bromus inermis-ын тоосны уургийн фракцийг тодорхойлоход 15, 10, 5 мкг/мл шингэрүүлэлт бүхий уусмалд 12,0-97,0 kDa молекул жин бүхий 7 бүлэглэл (12, 26, 32, 55, 66, 84, 97 kDa) илэрлээ. Эдгээрээс 12, 32, 55, 66 kDa молекул жинтэй уургийн бүлэглэлүүд нь хамгийн тод байлаа.
 
Хэлцэмж
Бидний  судалгаагаар  амьсгалын  замын
харшлын арьс хатгах сорил хийлгэсэн 1828 хүнээс   311 нь буюу 17% нь согооврын тоосны аллергенд мэдрэгшсэн байгаа нь судлаач С. Мөнхбаярлахын Улаанбаатар хот дах аэроаллергенд зонхилон мэдрэгшсэн байдлыг     судлахад     соргүй     согооворт
 
19,4%  (  Улаанбаатар  1999),  мөн  судлаач Л. Наранцэцэгийн арьс хатгах сорилоор нангиад цагаан сулийн мэдрэгшилт 17.2% байна (Улаанбаатар 2006) гэсэн үр дүнтэй дүйж байна. Соргүй согооворын (Bromus inermis) тоос хуурай байх үедээ зуйван бөөрөнхий, олон талт хэлбэртэй, 3 талаасаа хүнхийсэн, 32,3-41,5мкм хэмжээтэй байгаа нь үет ургамлын тоосны хэмжээ 20-55мкм диаметртэй [4], үет ургамлын Graineae, Poaceae дэд овгийн тоосны морфологи шинж нь бөөрөнхий, зууван хэлбэртэй, 22-80мкм хэмжээтэй байдаг [5] гэсэн судалгааны үр дүнтэй дүйж байна.
Мөн согооворын тоосны аллергены
1  мл  уусмалд  дунджаар  1,5±0,02  мг/мл уураг агуулагдаж байгаа нь үет ургамлын төлөөлөгч  нангиад  цагаан  суль    (1.45  мг/ мл) [6], хөл газрын ургамал царвант шарилж (1,96 мг/мл), цагаан лууль (3.29 мг/мл) [7] зэрэг ургамлын тоосны аллергены уургийн агууламжтай ойролцоо бөгөөд соргүй согооворын тоосны уургийг цэврээр ялгаж авч чадсан байгааг харуулж байна.
SDS-PAGE электрофорезын аргаар уургийн бүлэглэлийг тодорхойлоход 12, 26,
32, 55, 66, 84, 97 kDa жин бүхий уургийн бүлэглэл тодорхойлогдсон нь нангиад цагаан суль (13, 18 32, 39, 45, 68, 70, 82, 90, 110 кDa) [6],  зэрлэг хөх тариа (16, 30, 40, 47, 50, 57,
60, 67, 70, 90, 95, 110 kDa) [8], Cenchrus ciliaris (28, 30, 45, 50, 60, 70, 80 kDa) [9] зэрэг бусад судлаачдын үр дүнтэй ойролцоо байна.
 
Дүгнэлт
Амьсгалын замын харшлын арьс хатгах сорилын үр дүнгээс согооврын тоосны аллергены мэдрэгшилт 1999, 2006 оныхтой харьцуулахад буурахгүй байна.
Согооврын болон бусад үет ургамлын аллергенүүд өөр хоорондоо давхар мэдрэгшсэн байна.
Соргүй  согооворын  (Bromus  inermis) тоос хуурай байх үедээ зуйван бөөрөнхий, олон талт хэлбэртэй, 3 талаасаа хүнхийсэн, 32,3-41,5мкм хэмжээтэй байна
Соргүй согооворын (Bromus inermis) тоосны аллергены 1мл уусмалд 1,5±0,02 мг/ мл уураг агуулагдаж байна.
Соргүй согооворын (Bromus inermis) тоосны аллергены уусмалд 12, 26, 32, 55, 66, 84, 97 kDa жин бүхий уургийн 7 бүлэглэл тодорхойлогдлоо. Үүнээс 12, 32, 55, 66 kDa молекул жинтэй уургийн бүлэглэлүүд нь хамгийн тод байлаа.

 

Ном зүй

Номзүй
Сангидорж Б. Аллергенные растения монголий. Автореферат диссертаций на соискание ученой степени доктора биологических наук. Улан- Удэ. 2005 Мөнхбаярлах С. Улаанбаатар хот дахь аэроаллергены судалгаа ба харшлын оношлогоог боловсронгуй болгох асуудалд. Анагаах ухааны дэд докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. УБ 1999
Жигжидсүрэн С, Дуглас А. Жонсон. Монгол орны малын тэжээлийн ургамал УБ 2003
KNOX RB, SUPHIOGLU C et al. Major grass polen allergen Lolp Ibinds to diesel exhaust articles: implications for asthma and
air pollution. Clin Exp Allergy. 1997 Mar; 27(3): 246-51
JAVIER SUBIZA et al. Gramineas. Poacecae. RINELON. Laboratorios Menarini S.A. 2001
Наранцэцэг Л. Нангиад цагаан сулийн тоосны аллергены судалгаа. Анагаах ухааны докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. УБ 2006
Наранцэцэг Л. Царвант шарилж ба цагаан луулийн тоосны аллергены биохимийн зарим үзүүлэлт. Анагаах ухааны магистрын зэрэг горилох дипломын төсөл. УБ 1999
KAISER M. BIJLI et al. An Investigation of Gross-Reactive Allergens and Antigens of imperata cylindral Using Western Blotting and ELISA inhibition.
SUSHEELA SRIDHARA et al. Studies on Cenchrus ciliaris Po;;en Extract and Gross- Reactivity Among Tropical Grasses of the Family Poaceae.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1785
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК