Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 48(048)
ЦУСНЫ НИЙТ КОРТИЗОЛЫН ХЭМЖЭЭ БА СТРЕССИЙН ТҮВШИН
( Судалгааны өгүүлэл )

Ц.Цэцэгмаа, Г.Сүхбат, Ж.Тамир,  Л.Ганчимэг

 
Абстракт

 

Stress’s level and cholesterol in blood
Ts.Tsetsegmaa, G.Sukhbat J. Tamir
L.Ganchimeg
/ Health Sciences University of Mongolia/ The study was carried out at family outpatient.
A total175 (male-60 and female- 115) people randomly selected. The level of stress in people was determined by test  Teilor and cholesterol in blood by Elise photometer.
In participants in study have following stress’s level-0- 38.8%; fist  level- 40%; second level- 14.7% and third level of stress- 6.7% of them.
People with aged 17-39 years more complicated to stress in comparison old ones.
The people with stress level-O have cholesterol-  115±  10  mg/l;  fist  level-202  ± 10  mg/l; second  level-322  ±    13  mg/l; third level-500± 15 mg/l.

 

Судалгааны ажлын үндэслэл
Бие  махбодын  стресс  урвал  нь  орчин үеийн анагаах ухааны шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлуудын нэг юм. (1, 9, 12,14)
Хүн байгаль нийгмийн хэрэгцээгээ, үнэлж дүгнэх сэтгэцийн тусгал нь сэтгэл хөдлөл бөгөөд эерэг, сөрөг гэж 2 ангилдаг.(7, 10, 11, 13, 16).
Хүний хэрэгцээ хангагдаж байвал эерэг сэтгэл хөдлөл, хэрэгцээ хангагдахгүй бол сөрөг сэтгэл хөдлөлийн урвал төлөвшин бий болж улмаар стресс урвалд шилжиж элдэв
өвчин эмгэг үүсэх шалтгаан болдог. ДМҮА- ны /Дээд мэдрэлийн үйл ажиллагааны/ эерэг сэтгэл хөдлөл нь хүнийг эрүүл бүтээлчээр амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг.(5, 6, 7, 8, 13) Орчин үед оношлогдоод байгаа эмгэгүүдийн  80  гаруй  хувь  нь  стрессээс үүдэлтэй  байдаг  тухай  судлаачид  бичиж байна. (13, 14, 15, 16)
Ялангуяа артерийн даралт ихсэх өвчин, зүрхний титэм судасны хам шинжүүд / шигдээс,  стенокарди/  ходоодны  шархлаа, чихрийн  шижин  өвчин,  нойр  булчирхайн үрэвсэл зэрэг эмгэгүүд нь стресстэй хүмүүст олонтой тохиолддог болохыг тогтоогоод байна. (2, 3, 4, 7, 16)
Стрессийг олон талаас нь судлан, түүнээс үүдэлтэй өвчнөөс урьдчилан сэргийлэх оношлох эмчлэх асуудал эрдэмтэн, судлаачдын анхаарлын төвд байсаар байна.
 
Судалгааны ажлын зорилго
Стрессийн  түвшинг  кортизолтой  холбон насны бүлгээр харьцуулан судлах
 
Судалгааны ажлын зорилт:
Стрессийн түвшинг насны бүлгээр тогтоох
Цусны кортизолын агууламжийг тодорхойлох
Стрессийн түвшин болон нийт кортизолын хоорондын харилцан хамааралыг тодруулах.
Судалгааны ажлын арга зүй, хэрэглэгдэхүүн
Манай судалгаанд өрхийн эмнэлгээр үйлчлүүлдэг   175   хүн   (эрэгтэй-60, эмэгтэй-115) хамрагдсан. Олон улсад мөрддөг Тейлорын сорилоор стрессийн түвшинг насны бүлгээр тогтоосон. Физиологт мөрддөг насны ангилалын дагуу судалгаанд хамрагдсан   хүмүүсийг   17-24   нас,   25-29, 30-39, 40-49, 50-59 гэж ангилсан Тейлорын сорилоор стрессийн түвшинг 0, I, II, III, IV гэж 5 ангиллаа
 
Үүнд
0 түвшин (0-5 оноо)- бага зэргийн стресс /сөрөг сэтгэл хөдлөлийн урвалын үе/
I түвшин (6-15 оноо)- стрессийн дунд зэрэг
II түвшин (16-20 оноо)- стрессийн хүндэвтэр зэрэг
III түвшин (21-39 оноо)- стрессийн хүнд хэлбэр
IV түвшин (40-50 оноо)- стрессийн маш хүнд хэлбэр
Нийт 60 хүнд цусны нийт кортизолын агууламжийг фермент холбох урвалд үндэслэгддэг Elise кортизол китээр тодорхойлсон.
Цусыг нэг удаагийн EDTA-тай вакум теннерээр авч шинжилсэн. Elise фотометр автомат аппаратын 450нм долгионы уртад кортизолын фермент холбох урвалын шингээлтийг тооцсон. Үр дүнг тооцохдоо стандарт ба стандарт бус лавламж хэмжээг тогтоосоны үндсэн дээр кортизолын дундаж хэмжээг харьцуулан тогтоосон.
Судалгааны ажлын үр дүнг комьпютерийн SPSS-14, Microsoff office программаар боловсруулсан.
 
Судалгааны ажлын үр дүн
Манай судалгаанд өрхийн эмнэлгээр үйлчлүүлдэг 175 (эрэгтэй-60, эмэгтэй-115) хүн хамрагдсан. Судалгаанд хамрагдсан хүмүүсийг насны бүлгээр авч үзвэл 17-24 насны 27 (15,4), 20-29 насны 31 (17,6), 30-39 насны, 34 (19,5%), 40-49 насны 41(23,5), 50-59 насны 42 (24%) байв.
I. Стрессийн түвшин тогтоох сорилын судалгааны үр дүн Судалгаанд оролцсон хүмүүсийн 38,8% нь стрессийн 0 түвшинтэй,
40% нь I түвшний стресстэй 14,3% нь II түвшний, 6,9% нь IIIтүвшний стресстэй байсан үр дүн ажиглагдав. Стрессийн маш хүнд хэлбэр болох IV түвшний стресс бидний судалгаанд тохиолдоогүй (хүснэгт 1). Үүний зэрэгцээ стрессийн хүнд хэлбэр болох III түвшний стрессийн тохиолдол 12 (6,9%) байв. 17-24 нас, 25-29, 30-39 насны бүлэгт стрессийн II, III түвшин харьцангуй олонтой тохиолдож байна. (Хүснэгт 1).
Судалгааны ажлын үр дүнгээс харахад дээр дурьдсан насны бүлгийн хүмүүс нь стресст өртөмтхий байж болохоор байна. Зарим стрессор хүчин зүйлийг тодруулж судлахад орон байрны болон ажлын нөхцөл, ажлын байрны дарамт, гэр бүлийн асуудал, өрхийн орлого, сургалтын зардалын талаар байнгын асуудалтай байдаг байна.
Стрессийн түвшинг насны бүлэг тус бүрээр харьцуулан судлахад дараах үр дүн ажиглагдав.  Үүнд  17-24  насны  хүмүүсийн 18,5%  нь  стрессийн  0  түвшинтэй,  37,2  нь I түвшний, 29,6% нь, II түвшний, 14,7% нь, III түвшний стресстэй байсан. 25-29 насны хүмүүсийн 33,2% нь 0 түвшний , 33,2% нь I  түвшний, 23,7% нь II түвшний, 9,9 % нь III түвшний стресстэй байв.
 
Хүснэгт. 1
Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгч хүмүүсийн стрессийн түвшин /насны бүлгээр/
30-39  насны  32,3  нь  0  түвшний,  38,3% II түвшний, 17,7 нь II түвшний, 11,7 ны III түвшний стресстэй байгаа үр дүн гарсан.
40-49 насны хүмүүсийн 48,8% нь 0 түвшний,  46,3%-ны  I  түвшний,  4,9  %  нь II түвшний стресстэй, III түвшний стресс тохиолдоогүй.
50-59 насны бүлгийн 52,4% нь 0 түвшний, 42,8 нь I түвшний 2,4 нь III түвшний стресстэй байв.
50-59   насанд   стрессийн   хүнд   хэлбэр буюу III түвшний стрессийн тохиолдол статистикийн үнэн магадлалтайгаар бага / P<0,05/ байна.
 
Стрессийн үнэлгээний дундаж үзүүлэлтийг оноогоор тооцож үзэхэд доорх үр дүн гарсан.
Стрессийн 0 түвшинтэй хүмүүсийн стрессийн   үнэлгээний   дундаж   үзүүлэлт 2,1+0,1,  I  түвшнийх   8+1,8.,  II  түвшнийх 14+3,1, III түвшнийх 20+2,4 байсан.
Хүснэгт 2.
17-24 насны бүлгийн хүмүүсийн стрессийн түвшин түүний үнэлгээний дундаж үзүүлэлт (оноогоор)
 

 

40-49 нас, 50-59 насны хүмүүсийн стрессийн үнэлгээний дундаж үзүүлэлт 0 түвшний үед 1,9+0,15, I түвшнийх 6+0,41, II түвшнийх 16+1,2 байсны зэрэгцээ хүнд болон маш хүнд хэлбэрийн стрессийн тохиолдол цөөн байна. Судалгааны үр дүнгээс үзэхэд 40-49, 50-59 насны хүмүүс стресст өртөмхий байдал харьцангуй бага байна.
Стрессийн тохиолдол, түвшинг хүйсээр харьцуулан судлахад 0 ба I түвшний стресс эмэгтэйчүүдэд олонтой /P<0,01/ тохиолдож байна. (Хүснэгт. 3)
 
Хүснэгт.3
Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн стрессийн түвшинг хүйсээр харьцуулсан байдал
Цусанд нийт кортизолыг тодорхойлсон ажлын үр дүн
Бөөрний дээд булчирхайн холтослог давхаргаас ялгардаг кортизол нь стресс урвалыг тодорхойлогч гол даавар гэдгийг орчин үед нийтээр хүлээн зөвшөөрөөд байна. (11, 12, 13, 14) Иймээс бид нар стрессийн сорилын судалгааны үр дүнг тодотгох зорилгоор цусны нийт кортизолын хэмжээг насны бүлэг, хүйсээр харьцуулан судлав. Цусны нийт  кортизолын  агууламжийг насны бүлгээр    харьцуулан    тодорхойлоход дараах үр дүн ажиглагдав. 17-24 насны стрессийн  0  түвшиний  хүмүүсийн  цусанд нийт кортизолын дундаж үзүүлэлт 115+10 мг/л байсны зэрэгцээ эрэгтэйд 117±6.5 мг/л, эмэгтэйд 114±10мг/л байв. Хүснэгт.4/
Дээр дурьдсан үр дүнгээс харахад стрессийн   0   түвшинтэй   хүмүүст   цусны нийт кортизолын агууламж хэвийн буюу физиологийн утганд байна. Энэ нь Тейлорын сорилоор стрессийн 0 түвшин нь сөрөг сэтгэл хөдлөлийн үе буюу стрессийн урьдал байдал гэдгийг харуулж байна. (11, 12, 13) 17-24 насны стрессийн 1-р зэрэгтэй эрэгттэйд  цусны  нийт  кортизолын  хэмжээ 205±10мг/л, эмэгтэйд 205±10 мг/л, II зэргийн стресстэй  эрэгтэйд  325±11мг/л,  эмэгтэйд 320±14 мг/л, III зэргийн стресстэй эрэгтэйд 501±16мг/л, эмэгтэйд 510±15 мг/л. 25-29, 30-39, 40-49, 50-59 насны стрессийн 0 зэрэгтэй хүмүүсийн цусны нийт кортизлолын хэмжээ хэвийн байсан. 25-29, 30-39 насны стрессийн I, II,III зэрэгтэй хүмүүсийн цусны нийт кортизолын дундаж үзүүлэлт харьцангуй ойролцоо утгатай байв. Үүнд. Стрессийн I
–р түвшингийн кортизолын дундаж үзүүлэлт 210±15 мг/л, II-р түвшнийх 326±10,5 мг/л III түвшнийх 500±13 мг/л тус тус байв. 40-49 насны I  түвшний стресстэй эрэгтэйд цусны нийт кортизол 180±9,4 мг/л, эмэгтэйд 289±6,4 мг/л байв. 50-59 насны стрессийн I зэрэгтэй эрэгтэйд цусны кортизолын дундаж үзүүлэлт 180±11 мг/л, эмэгтэйд 185±9,5 мг/л байсан. Дээрх насны бүлэгт II, III түвшний стресс тохиолдоогүй. 40-49, 50-59 насны I түвшний стресстэй хүмүүст  цусны  нийт  кортизолын  дундаж
үзүүлэлт бусад насны бүлгүүдтэй харьцуулахад бага байсан. Стрессийн түвшин болон цусны кортизолын дундаж үзүүлэлтийг харьцуулан судлахад дараах үр дүн ажиглагдав. (Хүгнэгт.4). Стрессийн түвшин нэмэгдэх дутам, цусны нийт кортизолын хэмжээ ихэсч харилцан шууд хамаарал (r  +0,7) ажиглагдаж байна.
 
Хүснэгт.4 Цусны нийт кортизолын хэмжээ (стрессийн түвшингээр)
Хүснэгт. 5 Стрессийн түвшин ба цусны нийт кортизолын дундаж үзүүлэлт (17-24 нас)
 
Судалгааны ажлын дүгнэлт
Стрессийн түвшинг насны бүлгээр харьцуулан судлахад 17-24, 25-29 насанд стрессийн  II, III түвшин харьцангуй олонтой тохиолдож байна. Дээр дурьдсан насны бүлгийн хүмүүст цусны нийт кортизолын хэмжээ харьцангуй ихэсч байгаа нь стрессийн түвшин тогтоох сорилын судалгааны үр дүнтэй тохирч байна. 17-24, 25-29, 30-39 насны   бүлгийн хүмүүс харьцангуй стресст өртөмтгий (P<0.01) байна. 50-59 насны бүлгийн хүмүүст стрессийн II, III түвшин буюу хүндэвтэр болон хүнд хэлбэрийн стресс ховор тохиолдож байна. Стрессийн түвшин нэмэгдэх дутам цусны нийт кортизолын хэмжээ ихэсч байна. Стрессийн    түвшин,    цусны    кортизолын агууламж нь өөр хоорондоо харилцан шууд хамааралтай (r=0,7) байна.
 
 
 
 
Ном зүй

Ном зүй
Сүхбат.Г. “Сэтгэл түгшилт хүний зан араншингаас хамаарах” Монгол хүн судлал I дэвтэр. 1995х. 28-34
Лхагва.Л. “Стресс ба биохэмнэл. Биохэмнэл судлал. УБ.1999 х.84-86.
Баасанжаргал.Б, Отгон.Г, Лхагвасүрэн.Ц, Батбаатар.Г, Стрессийн үеийн эсийн ба шингэний дархлааны өөрчлөлт, ийлдэсний зарим цитокиныг судалсан нь. Эрүүл мэндийн шинжлэх ухаан- 2007. ¹7 х.150-153
Амаржаргал.Д. “Сэтгэл түгшилийн үеийн зүрхний булчингийн бүтцэнд гарсан өөрчлөлтийг хөврөлийн элэгний эд эсээр засах нь” Анагаах Ухааны Докторын зэрэг горилсон нэг сэдэвт бүтээл. УБ. 2003. х 41-45
Цэцэгмаа.Ц. “Стресс ба эрүүл мэнд.
Өрхийн анагаах ухаан. 2008. ¹4 х 55-59
Ганчимэг.Л, Цэцэгмаа.Ц. “Өрхийн эмнэлгээр үйлчлүүлэгчдийн эрүүл мэндийн байдал, стрессийн түвшин” ЭМШУИС, Био-Анагаахын сургуулийн эрдмийн чуулган
2009. Илтгэлийн хураангуй. Х-54-55
Цэцэгмаа.Ц. “Клиник физиологийн үндэс” “Стресс ба дасан зохицол” УБ. “Эрхэс” хэвлэх үйлдвэр. 2010 х75-84
Сүхбат.Г. “Дасан зохицол түүний физиологийн үндэс”, “Хүний физиологи” 2009.УБ.х 28-35
Сүхбат.Г. Цэрэнжигмэд. Ж “Стресс, стрессор хүчин зүйлийн тухай ойлголт” Аж төрөх ёс ном. УБ. 2003 х. 125-135
Цэцэгмаа Ц, Сүхбат Г. “Стресс ба зүрхэнд тус дутах өвчин” Онош сэтгүүл. УБ 2001.¹3 х. 20-22
Судаков. К.В Системные механизмы эмоцинального стресса. 2003 М. стр 195
Судаков. К.В Эмоциальный стресс. 2007. М.стр. 55-155
Powland. L.P. The stress. Aсademic Press. New York. 2009.p 215
Hoffman D.S., et all The emotion stress. Academic press. 2009 p 105-115
Hannah.K. Stress and immune system. New York. 2009. p 345-355
Lund.R.D Neuronal plastility. New Yourk. 2010 p 125-135
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 2524
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК