Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Онош, 2010, 48(048)
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 7-Р ХОРООНД АМЬДАРЧ БУЙ ӨРХ ГЭР БҮЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ӨНӨӨГИЙН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ӨГӨХ НЬ
( Судалгааны өгүүлэл )

Д.Солонго,  С.Наранчимэг, Б.Оргил, М.Бум-Аюуш

 
 
Абстракт

 

UBU School of Nursing, HSUM, Ach medical University Of the participants from the 7th khoroo, Chingeltei district who completed the questionnaire, 89,3% have a disease per year. Family hospital’s nurses spend their all work time’s 25.3 % for initial document preparation, 18.4 % for family hospital work, 20.1 % home care, 13.2 % for health training, 18.7 % for pregnant woman & child’s vaccination to call, 4.3 % for housekeeping, flower refreshing, & training document preparation. The answer to the question that is “how much home nursing service important”, people’s 20.8 % who participated the research answered  “really  important”,  64.5  %  said “generally necessary”, 14.7 % said “could not able to say”. The home nursing service is divided “Nursing process”. It is appeared that the nurses’ 29.1 % said that they don’t know about the nursing process & don’t implement it. Nurses who were participated the research answered to the question that is “they would do the home nursing service based on whose decision?” nurses’ 54.1 % said only doctor’s decision, 31.2 % said the negotiation with doctors, 12.5 % said based on the request of patient’s family and 2.2 % said decides just by themselves.

 

Судалгааны үндэслэл
Монгол улсын гэр бүлийн тухай хуулинд “Гэр  бүл  нь  нийгмийн  үндсэн  нэгж  мөн” гэж   заасан   байдаг.   Иймээс   гэр   бүлийн эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэхэд гэр бүлийн гишүүдээс гадна өрхийн эмнэлгийн гүйцэтгэх үүрэг чухал байдаг. Өнөөдөр улсын хэмжээгээр 238 өрхийн эмнэлэг, тэдгээрт 900 орчим эмч, мөн төдий тооны сувилагч, 400 гаруй эмнэлгийн бусад ажилтан /нийгмийн ажилтан, нягтлан бодогч, үйлчлэгч, галч, манаач г.м/ ажиллаж, хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж байна. (1)
Өрхийн эмнэлгийн гол үйл ажиллагаа бол өдөр тутам ирж байгаа хүмүүсээр дамжуулан гэр бүлийнх нь эрүүл мэндэд дэмжлэг үзүүлж, нөлөөлөх учиртай юм. Өрхийн эмч сувилагч нар гэрийн идэвхтэй эргэлт хийх ба өрхийн эмнэлэгт ирдэг гэрийн дуудлагыг гүйцэтгэх үедээ тухайн гэр бүлийнхний эрүүл мэндийн байдалтай танилцаж, буруу зан үйлийг нь өөрчлөх  замаар  үйл  ажиллагааг  явуулах ёстой.
 
Гэсэн хэдий ч өнөөгийн өрхийн эмнэлгийнхэнд  харъяа хүн ам, айл өрхийнх нь нийгэм ахуй, эрүүл мэнд зан үйл, сэтгэл зүйн  холбогдолтой  судалгаа  мэдээлэл хомс байдаг, иймээс өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ зэрэг нь төдийлөн өнөөгийн шаардлага хангахгүй байна гэж үзэж   байна. Тиймээс өрх гэр бүлийн  эрүүл  мэндийн  өнөөгийн  байдлыг үнэлэх  хэрэгцээ  байгаа  тул  бид  энэхүү сэдвийг сонгон авсан болно.
 
Судалгааны зорилго
Чингэлтэй дүүргийн 7-р хороонд амьдарч буй өрх гэр бүлийн эрүүл мэндийн өнөөгийн байдалд үнэлгээ өгч, илэрч буй өвчин эмгэгийг илааршуулахад өрхийн эмнэлэг хэрхэн ажиллаж байгааг судлах
 
Судалгааны зорилт
Дэвшүүлсэн  зорилгодоо  хүрэхийн  тулд дараах зорилтуудыг тавилаа.
Тус хороонд амьдарч буй хүн амын эрүүл мэндийн өнөөгийн байдалд үнэлгээ өгөх. Ямар өвчин зонхилон тохиолдож байгааг илрүүлэх Хүмүүс гэрээр үзүүлэх асаргаа сувилгааны талаар хэр мэдлэгтэй байгааг тодорхойлох
 
Судалгааны аргачлал
Бид судалгаандаа Чингэлтэй дүүргийн 7-р хорооны “Таны итгэл” өрхийн эмнэлгийн 168 өрхийн 732 хүнийг хамруулсан. Судалгааг явуулахдаа асуумж судалгааны аргыг хэрэглэж, Word, Excel, SPSS программыг ашиглан боловсруулалт хийсэн болно.
 
Судалгааны үр дүн
2010 оны 3-р сарын байдлаар судалгаанд хамрагдсан нийт 168 өрх айлаас 108 өрх буюу 64,4% нь амьсгалын замын өвчнөөр, 39 өрх ба 23,2% нь хоолны хордлого, 3 өрх буюу 1,7% бусад /элэг цөсний өвчин, цусны даралт ихдэх, бөөр шээсний замын өвчин/ өвчнөөр, үлдсэн 18 өрх буюу 10,7% ямар нэг өвчлөлд өртөөгүй байна.
 
1.Энэ   жилийн   хугацаанд   илүү   өртсөн өвчлөлийн байдал
Архаг суурь өвчлөлийн байдлаар нь авч үзвэл нийт өрхийн 20,2% нь цусны даралт ихдэх, 16,6% зүрх судасны, 5,3% амьсгалын замын, 4,7% шээс ялгаруулах эрхтний, 4,7% нь  хоол  боловсруулах  эрхтэн  системийн, 1,4% хорт хавдартай, 10,7% бусад өвчлөлөөр /чихрийн шижин, элэгний вирусийн үрэвсэл, үе мөчний үрэвсэл, тархины даралт, цус харвалт,   элэгний   цирроз/   өвчтэй,   харин үлдсэн 61 өрх буюу 36,6% нь ямар нэг суурь архаг өвчтэй хүн байхгүй байлаа.
 
Суурь архаг өвчтөй хүмүүсийн өвчлөлийн байдлаар
Бага насны хүүхдүүдийн өвчлөлийн байдлыг авч үзвэл судалгаанд хамрагдсан айл өрхийн 55,9% нь ханиад томуу хүрсэн, 17,8% нь суулгалтаар өвдсөн, 0,5% нь хүүхэд нь шарласан байна. Харин 43 өрх буюу 25,8% нь хүүхэд ямар нэг өвчлөлөөр өвдөөгүй байна.
Үүнээс үзэхэд энэ жилийн хугацаанд бага насны хүүхдүүд амьсгалын замын өвчин их өртөмтгий байна. Диаграмаар үзүүлбэл:
Хэвтрийн хүнд өвчтөй гэрээр асаргаа сувилгаа шаардлагатай байгаа эсэхийг судлан үзэхэд 5,9% -д нь байна. Өвчлөлийн байдлыг дурьдвал Цус харвалттай 6 хүн, ходоодны шарх, өндөр настай,  хараагүй, үе мөчний өвчтөй хүн тус тус 1 байна.
Судалгаанд хамрагдсан хүн амын гэрийн нөхцөлд   асаргаа   сувилгаа   хийх   талаар хэр  мэдлэгтэй  байгааг  дараах  хүснэгтээр үзүүлэв.
Өрхийн эмч, сувилагчдын үйл ажиллагаа ажил үүргээ хэр сайн гүйцэтгэж байгааг судлан үзэв.
Судалгаанаас үзэхэд өрхийн эмнэлэгийн үйл  ажиллагаа  төдийлөн  сайн  биш  нийт 168 өрхийн 71 өрх нь хэлж мэдэхгүй гэж хариулсан нь өрхийн эмнэлгээр өрхийн эмч, сувилагч өрхүүдээрээ явдаггүй болох нь харагдаж байна.
 
Өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг сайжруулах талаар судалгаанд хамрагдсан айл  өрх  дараах  саналуудыг  тавьж  байна.
Үүнд:
Настай хүмүүс,нярай, хэвтрийн хүмүүсээ гэрээр байнга ирж үзэх  28 өрх, 16,5%
Өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн талаар зөвлөгөө өгч байх  21 өрх, 12,2%
Эмнэлэгийн ажилчид хандлага, харилцаагаа сайжруулах, хүнд сурталыг багасгах 8 өрх, 4,7%
Орчны бохирдлыг сайжруулах 7 өрх, 4,1% Эмнэлэгийн үйл ажиллагааг сайжруулах (Хүнд  өвчтөнөө  гэрээр  сувилах,  дуудлага өгөхөд хурдан ирэх) 10өрх 5,7%
Өрхийн хүмүүсээ сувилалд хамруулж өгөхийг хүссэн  5 өрх,  2,9% талаар мэдлэгтэй, харин дийлэнх нь дунд ба түүнээс доогуур мэдлэгтэй гэж өөрсдийгөө үнэлсэн байна.
 
 
 

 

Ном зүй

Ашигласан номын жагсаалт:
Өрхийн анагаах ухаан. 2004 он. 1 – 4 дүгээр тал
Нарантуяа Л. Эрүүл мэндийн анхан шатны тусламжийн тухай. Өрхийн сувилагч, сум, багийн бага эмч, сувилагч нарт зориулсан сургалтын материал. Хянан тохиолдуулсан Оргил Б. УБ. 2001 он 9 – 92-р тал
Наранчимэг С. Сувилгааны үйл ажиллагаа 2004 он.
Наранчимэг С. Монгол улс дахь сувилахуйн боловсролын сургалтын агуулга, шаталсан сургалтын тогтолцоог боловсронгуй болгох нь. Сувилахуйн ухааны боловсролын докторын зэрэг горилсон сэдэвт бүтээлийн хураангуй. УБ, 2002 он.
Оргил Б. Монгол улсын өрхийн эмнэлгийн үзэл баримтлал, түүний хэрэгжилтийн байдал. Монголын анагаах ухаан сэтгүүл
2002 он ¹1, 48, 49-р тал
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 1072
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК