Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1978, 3,4(29,30)
Урьдчилан сэргийлэх үзлэгээр умайн хүзүүний өмөнг эрт үед илрүүлэх
( Судалгааны өгүүлэл )

Доц.М.Дамбадорж, Багш С.Дорж.

 
Абстракт

Рак шейки   матки это злокачественная опухоль, широко распространенная во всех странах мира. Важную роль для рака шейки матки и предраковых заболеваний имеют профилактические осмотры. В нашей стране рак шейки матки по данным С.Дорж, М. Дамбадорж занимает 80,6% среди других злокачественных новообразований матки. В нашей стране с 1970 года создали передвижную  онкологическую бригаду. В 1972, 1973 году в Д Забхан, Хубсугул, Убсу, Восточных, восточногобийских и Южногобийских аймаках были проведены профилактические осмотры у 13385 женщин. из всех обследованных у 34,1% обнаружены гинекологические заболевания. Среди всех гинекологических заболеваний рак шейки занимает по стране 1,06% и в       Восточночном    1,3%,    Убсуском 1,4%, Южногобийском 0,8%. Среди всех гинекологических заболеваний эрозии матки в Восточногобийском 38,1%, Дзабханском 51,3%, Хубсугульском 46%, Восточном 34,4%, Убсуском 45,5%, Южногобийском 32%, Воспалительные заболевания в Восточногобийском аймаке 53,7%, Дзабханском аймаке 35%, Хубсугульском 48,6%, Восточном 56,7% Убсуском 45,5% и Южногобийском 58,6%. Данные таблицы говорят, что профилактическими гинекологическими осмотрами выявлены у 1,06% рак шейки матки, у 0,11% рак тела матки у 0,1% рак-яичников, у 2,61% фибромиома матки, у 41,34% эрозия шейки матки, и у 50,11% воспалительные болезни. Проведенными нами исследованиями установлено что заболеваниями рака шейки матки, фибромиома матки, рака шейки матки начинается с 25-29 летнего возраста в 45-49 летнем возрасте наибольший процент заболевания и затем снова снижается заболевания эрозий шейки матки и воспалительными заболеваниями женщины начинают заболевать в 17-25 летнем возрасте, и достигает наибольший процент эрозия среди женщин 30-34 летнего возраста, воспалительные заболевания 35-39 лет него возраста. Материалами исследований,  проведенных в шести аймаках страны, установлено что I стадии рака шейки 53,3%,   II стадии 13,4%   III ст адий  22,2%, IV стадии 11,1% из чего следует, что позднее обнаруживание заболевания раком шейкм матки; объяеняется плохо проводимыми осмотрами.

Умайн хүзүүний өмөн дэлхийн улс бүхэнд элбэг тархсан хорт хавдар өвчин. Өвчлөлтийн байдлыг бусад эрхтний өмөнтэй харъцуулахад ходоод гэдэсний өмөнгийн дараа II байранд ордог гэж судлаачид үздэг.(А.И.Серебров 1957, М.Дамбадорж, С.Дорж 1972 он) Судалгааны материалаас үзэхэд эмэгтэйн бэлэг эрхтний бүх өмөнгийн дотроос умайн хүзүүний И.М.Мамедов 74,7%, И.А.Фридман 84,8%, X.Мартиус 66% гэж тодорхойлсон. Манайд умайн өмөнгийн дотроос 80,6%-ийг эзэлдэг. (М.Дамбадорж, С.Дорж 1972). Иймээс умайн хүзүүний өмөнгийн тархалт, эрт таньж илрүүлэх, онош зүй эмчилгээ болон урьдчилан сэргийлэх арга гэх мэтийн асуудлыг ихээхэн чухалчилж дэвшүүлэн тавьж байгаа юм. Умайн хүзүүний өмөн болон түүний урьдал өвчнүүдийг эрт үед нь илрүүлэхэд урьдчилан сэргийлэх үзлэг чухал рольтой юм.

1907 онд оросын Проф.В.Ф.Снегирев анх эмэгтэйчүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийн тухай санааг тавьсан боловч Зөвлөлт улс байгуулагдсан нөхцөлд 1947 оноос хойш амьдралд биелэгдэж хорт хавдарт өвчин болон түүний урьдал өвчинг эрт илрүүлж, түүнийг эрүүлжүүлэх зорилгоор жил бүр төлөвлөгөөтэйгөөр зохион байгуулагдаж хүн амын ихэнх хэсгийг хамардаг болжээ. Е.Г.Праздниковынхаар ЗХУ-д 1948-1957 онуудад 150 сая хүн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж 0,1% нь өмөнгийн эхний үе шатанд 0,9% нь урьдал өвчтэй байсан. И.Ф.Жорданианы тодорхойлсноор 1950 онд 10000 эмэгтэйгээс 16 нь умайн өмөнтэй байсан Ф.А.Сыроватко, бусад эрдэмтдийнхээр 1947 онд Волгоградын районыг нэг хэсэгт 6000 эмэгтэй урьдчилан сэргийлэх үзлэгт үзүүлснээс 24 буюу 0,4%-д умайн хүзүүний өмөнтэй, 100 буюу 1,7% нь өмөнгийн урьдал өвчтэй нь илэрчээ. 1947 онд А.Ю.Лурье Украинд урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрсэн умайн хүзүүний шархлаа өвчтэй 90210 эмэгтэйд 3097 биожил шинжилгээ хийснээр 2%-д хорт хавдар илэрсэн. 1962 онд И.Т.Шевченко урьдчилан сэргийлэх үзлэгт 10 жилийн турш хамрагдсан хүний 0,09-0,13% нь хорт хавдартай 0.7-1.1% нь хавдрын урьдал өвчтэй байв. Мөн урьдчилан сэргийлэх үзлэгийг системтэйгээр явуулснаар өвчний хожуу шатандаа орсон өвчтөний тоо 1953 онд 20,4% байснаа 1958 онд 16,5% хүртэл буурсан байжээ. 1957 онд Л. А. Новиковагийнхаар 1949 онд Ленинградад умайн өмөн өвчтэй бүх өвчтөний 43%,1950 онд 14,6%, 1951 онд 5,8% нь урьдчилан сэргийлэх үзлэгийн үед илэрсэн байна. Н.Л.Мильберс 1953 онд урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрсэн бүх өвчтөний 64,7% нь хавдрын урьдал өвчтэй байна гэсэн. 1963 онд В.Рудовскийнхаар Польш улсад урьдчилан сэргийлэх үзлэгээр 1960 онд 8893 хүний 42 буюу 0,47% нь өмөнгийн анхны үед илэрч байсан. Дээрх эрдэмтдийн баталгаа нь өмөн өвчин ба түүний урьдал өвчинг цаг үед нь эрт илрүүлэн эмчлэхэд урьдчилан сэргийлэх үзлэг чухал  ач холбогдолтой болохыг харуулж байна. Тус opны ЭХЯ-ны харьяа цацраг туяа эмнэлэг нь Зөвлөлт Белорусын хавдар судлалын диспансерийн дэргэдэх хавдар судлалын хөдөлгөөнт станцын туршлагаар цацраг туяа эмнэлгийн дэргэд хавдар судлалын хөдөлгөөнт байнгын бригадыг байгуулан ажиллаж байна. Энэ бригадын бүрэлдхүүнд хавдар судлалын мэс засал, эмэгтэйчүүдийн ба рентген онош, эс судлалын эмч ба дүн бүртгэгч бага эмч багтана. Энэ бригад 1970 оноос эхлэн жил бүр тусгай төлөвлөгөө, график хийж түүний дагуу үзлэгийг явуулах боллоо. 1972, 1973 онуудад Завхан, Хөвсгөл Увс, Дорнод, Дорноговь, Өмнөговь зэрзг аймгуудад хавдар судлалын урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион явуулсан байна. Бид хавдар судлагч эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгээр хамрагдсан 13385 хүний материалд үндэслэн энэ судалгааг хийлээ. Бүх хамрагдагсдын 34,1%-д эмэгтэйчүүдийн ямар нэг өвчин илэрсэн. Судалгааны материалаас илэрсэн бүх өвчлөлтэй нь харьцуулахад 1,06%-ийг умайн хүзүүний өмөн эзэлж байгаагаас Дорноговь аймагт 0.4%, Завханд 1,56%, Хөвсгөлд 0,8%, Дорнодод 1,93%, Увсад 1,4%, Өмнөговьд 0,8% байна. Умайн хүзүүний шархлаа өвчинг нийт өвчлөлд харьцуулахад Дорноговь 38,1% Завханд 51,3%, Хөвсгөлд 46,%, Дорнодод 34,4%, Увсад 45,5%, Өмнөговьд 32%, үрэвсэлт өвчин Дорноговьд 53,7% Завханд 35%, Хөвсгөлд 48,6%, Дорнодод 56,7%, Увсад 44,7%, Өмнөговьд 58,6%-ийг тус тус эзэлж байна. Үзлэг хийсэн 6 аймагт умайн хүзүүний өмөн ба түүний урьдал өвчний илрэлтэд онцын ялгаа ажиглагдаагүй боловч Дорноговь, Өмнөговь аймагт бусад аймгуудаас харьцангуй бага байна.

1-р хүснэгтээс үзэхэд эмэгтэйчүүдийн эмчийн үзлэгээр бүх өвчтэй илрэгсдийн 1,06%-д умайн хүзүүний өмөн, харин умайн их биеийн өмөн 0.11%, өндгөвчийнх 0,18%, умайн фибромиом 2,61%, умайн хүзүүний шархлаа 41.34, үрэвсэлт өвчнүүд 50,11% тус тус илэрсэн.

И.М.Мамедовын 7 жилийн судалгаагаар I байранд умайн хүзүүний өмөн 74,7%, 2-р байранд умайн их биеийн өмөн 13%, 3-р байранд өндгөвчийн өмөн 7,1% сүүлийн байранд үтрээ ба гадна бэлэг эрхтний өмөн 5,2%; И.А.Фридманы мөн 7 жилийн судалгаагаар умайн хүзүүний өмөн 84,8%, умайн их биеийн өмөн 11,2%, бусад хувь нь өндгөвч, үтрээ гадна бэлэг эрхтний өмөн байв. Л.И.Чарквианы ЗХУ-д 1966-1967 онд эмэгтэйчүүд умайн хүзүүний өмөнгөөр өвчлөх нь 100000 хүнд 27,8% байв гэжээ. . . Бидний судалгаагаар умайн хүзүүний өмөн, эмэгтэйн бэлэг эрхтний бүх өмөнгийн дотроос 1-р байр эзэлж байна. Бидний ажиглалт ба бусад гадаадын эрдэмтдийн судалгаанаас үзэхэд умайн хүзүүний өмөн нэгдүгээрт орж байна.

Харин дээрх эрдэмтдийн судалгаанд 2-р байранд умайн их биеийн өмөн орж байхад манай нөхцөлд өндгөвчийн өмөн орж байна. (13,33%) Үүний дараа умайн их биеийн өмөн 18,33 %, үтрээ ба гадна бэлэг эрхтний өмөнгүүд (3,33%) эзэлнэ. Энэ нь 1972 онд М.Дамбадорж, С.Дорж нарын хийсэн судалгаатай тохирч байна. Бидний хийсэн судалгаанд умайн хүзүүний өмөн, умайн фибромиом өндгөвчийн өмөн илрэх нь 25-29 наснаас эхэлж, 45-49 насанд дээд цэгтээ хүрч цааш аажмаар багасч байна. Умайн хүзүүний шархлаа, үрэвсэлт өвчнүүдийн илрэх нь 17-19 наснаас эхэлж шархлаа нь 30-34 насанд үрэвсэл 35-39 насанд дээд цэгтээ хүрч цааш аажмаар буурч байна. Үзлэгийн дүнд илэрсэн умайн хүзүүний өмөнг үе шатаар нь тодорхойлбол (2-р хүснэгт) 1 үед 53,3%; 2-р үед 13,4%; 3-р үед 22,2%; ,4-р үед 11,1%-ийг тус тус оношилсон нь эрт үед нь олж илрүүлэх ажил муу байгааг харуулж байна. Проф.А.И.Серебров, Л.М.Чарквиани, Б.Д.Кауфман нар үзэхдээ сэжигтэй өвчтөнг нарийн үзээгүй (жишээ нь: жирэмсэн үед толь тавьж үзээгүйгээс хөхүүл үед II-III шатанд илэрч байна.) Дуран шинжилгээ болон эсийн ба биопсийн шинжилгээг аваагүй, поликлиникийн эмэгтэйчүүдийн кабинет ба эмэгтэйчүүдийн зөвлөлгөө өгөх кабинетын эмчийн мэргэжлээс шалтгаалж хожуу оношлогдож  байна гэжээ.

Дүгнэлт                                                    

  1. Эмэгтэйчүүдийн эмчийн урьдчилан сэргийлэх үзлэгийг манай нөхцөлд 16-18 наснаас эхлэн тогтмол хийх нь зүйтэй байна.
  2. Хавдар судлалын үзлэгээр 17-49 насны эмэгтэйчүүдийн, дунд үрэвсэлт ба хавдрын урьдал өвчний илрэлт бусад өвчнөөс их байна.
  3. Эмэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөл, ялангуяа умайн хүзүүний өмөнгийн өвчлөлийг бууруулахын тулд идэр насны эмэгтэйчүүдийн дунд урьдчилан сэргийлэх үзлэг системтэйгээр зохион явуулах нь чухал юм.
  4. Хөдөө аймгийн хавдар судлалын кабинетын ажиллагааг сайжруулах, тэдний үйл ажиллагаанд биопси ба эсийн шинжилгээний арга дуран шинжилгээг өргөнөөр нэвтрүүлж ззэмших нь умайн хүзүүний өмөнгөөс урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой болно.
  5. Хот, хөдөөгийн урьдчилан сэргийлэх үзлэгийн кабинетууд хавдрын урьдал өвчинг диспансерын хяналтанд бүрэн эмчилж дахих явдлаас урьдчилан сэргийлэх хэрэгтэй.
  6. Хавдар судлалын кабинет нь төрөх тасагтай нягт холбоотой ажиллаж умайн хүзүүнд хийсэн эмчилгээ ба төрөхдөө гэмтэлтэй төрсөн тухай бүрт солилцох хуудсанд тэмдэглэж байх нь зүйтэй.
  7. Хот, хөдөөгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын ажлын хариуцлага, мэргэжил дээшлүүлэх ажлыг системтэйгээр зохион байгуулж байх нь зүйтэй байна.
Ном зүй

1.Богатырев.И,Д.О методике научно-исслед. работы по определению нормативов. Потребности населения в лечебно профилактическом обслуживании. в
кн. VI созещание. Министров Здравоохранения социалистических стран. Будапешт.1964 г.
2.Жордсшаа. И.Ф.Проф. Осмотр женщины. 1960, 14.
3.Владимирский М Ф. и др. На фронте Здравоохранения. 1956 г.
4.Вострикова A. М. Вестник статистики, 1962, № 12
5.Жук А.П. и др. Советское здравоохраненке, 1962 г. Ш 10
6.Овчинский М.В.Проф. Мед. Осмотр 1963 г. стр.351
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 924
Судлаачдын бусад өгүүлэл
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК