Монголын Анагаахын Сэтгүүлүүдийн Холбоо (МАСХ)
Монголын анагаах ухаан, 1978, 3,4(29,30)
Улаанбаатар хот дахь хүүхдийн гэнэт нас баралтын байдалд хийсэн судалгааны дүнгээс
( Судалгааны өгүүлэл )

X.Лхавагжав Анагаах ухааны дэд эрдэмтэн. Р.Дорждэрэм

 
Абстракт

Профилактика детской смертности является одной из наиболее благородных задач медицинских работников вообще и судебной медики в частности. Изучению скоропостижной смерти детей уделяют большое внимание как клинициеты, так и морфологи. Однако эта проблема требует дальнейшей разработки. Целью настоящей работы является выяснения частоты случаев скоропостижной смерти детей и ее причины в г. Улан-Баторе. Нами изучено 752 случаев скоропостижной смерти детей в возрасте от 0-14 лет по материалам бюро судебно-медицинской экспертизы за период с 1971 до 1975 годы в ключительно. Из материалов видно, что скоропостижная смерть детей по г. Улан-Баторе за последние 5 лет составляет 71,1% из всех видов скоропостижной смерти. Из умерших детей было 44.5% девочек и 55,5% мальчиков.Наибольшая смертность детей наблюдалась в возрасте до года 75,3% причем из них 58,0% приходится в возрасте до 6-ти месяцев, в возрасте от года до 4 лет-23,2%, а в более старшем возрасте наблюдались лишь единичные случаи. Среди причин смерти первое место занимают заболевания органов дыхаыия- 80,3% это чаще всего очаговая и интерстециональная пневмонии (54,0%) у детей до 1 года. Второе место занимают инфекционные заболевания (10,9%), третье-заболевания желудочно-кишечного тракта. Смертиость в детском возрастс на нащем материале, чаще регистрируется в весеннем сезоне года-29,6%, затем в зимний период 28,4%, далее осенний-21,5% и реже всего летом-20,5%. Анализ всех случаев в смерти детей от заболеваний показывает что наступлению смертельного исхода нередко способствующими факторами являются ранняя выписка детей из лечебных учреждений, необращение или поздное обращение к врачу, отказ родителей от госпитализации больных детей, ошибки в диагностике, а также недостаточное патронирование. С целью устранеиия перечисленных моментов необходимо в первую очередь улучшить работу детских участковых врачей, детских консультаций, под наблюдением которых находятся дети в возрасте до одного года, а также особое значение имеет усиление санитарно просветительной работы среди детского возраста.

Хүүхдийн үхлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх асуудал бол манай эрүүлийг хамгаалах байгууллагын чухал зорилтын нэг юм. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хүүхдийн гэнэтийн үхлийг судлах явдал онцгой ач холбогдолтой бөгөөд хүүхдийн гэнэт үхэх шалтгаан, өвчлөлийн клиник, эмчилгээ, эмнэл зүй, урьдчилан сэргийлэх асуудлуудын талаар В.И.Прозоровский 1937, 1938, Н.А.Митяева 1955, 1959, 1971, Н.М.Авакян 1956, 1961, 1964, М.И.Авдеев 1959, В.И.Молчанов 1959, A.В.Алякритская 1959, И.С.Дергачев 1964, Н.Д.Гольдберг 1971 зэрэг олон эрдэмтэд судалгаа шинжилгээний ажил хийсэн боловч уг асуудал хараахан бүрэн шийдэгдээгүй, цаашид судлах шаардлагатай, манай оронд энэ талаар хийгдсэн судалгаа, шинжилгээний ажил ховорхон билээ. Энэ байдлыг харгалзан үзэж Улаанбаатар хотод гэрээр гэнэт нас барсан хүүхдийн нас баралтын байдал, шалтгааныг тогтоох зорилгоор улсын шүүх эмнэлгийн магадлах товчоогоор, 1971-1975 онуудад гэрээр гэнэт нас барж задлан шинжилгээ хийгдсэн 0-14 насны 752 тохиолдлын акт магадалгааны материалд судалгааг хийлээ. Судалгааны дүнгээс үзэхэд сүүлийн 5 жилд гэрээр гэнэт нас барж шүүх
эмнэлэгт задлан шинжилгээ хийгдсэн бүх тохиолдлын дотор 71,1%-ыг нь хүүхдийн гэрээр гэнэт нас барсан тохиолдол эзэлж байгаа бөгөөд хүүхдийн гэрээр гэнэт нас барах тоо судлагдсан хугацаанд ахицтай буураагүй байна. Бүх нас барсан хүүхдийн 54,5% нь эрэгтэй, 45,5% нь эмэгтэй хүүхэд байгаа ба судлагдсан тохиолдлуудыг насны байдлаар ялган үзвэл:

Дээрх хүснэгтээс үзэхэд 0-1 насны хүүхдийн нас баралт бүх тохиолдлын зонхилох хувийг (75,3%) эзэлж, 1-4 хүртэлх насны хүүхдийн нас баралтаас 3 дахин их байгаа бөгөөд 0-1 насны хүүхдийн 58% нь эхний 6 сардаа нас барсан байлаа. Олонхи эрдэмтдийн судалгаагаар хүүхдийг гэнэт үхэлд хургэх гол шалтгаан нь амьсгалын замын өвчин 65-85%, бусад өвчнүүд 15-35%-ийг эззлдэг. (А.Г.Леонтьев 1955; О.И.Можай 1956; М.Ф.Ябловский 1958, A.А.Семененко 1953, А.И.Туровцев 1959, A.С.Велишева 1965, В.Н.Добрынченко, И.В.Масленикова 1971 г.м) гэж дурдсан байдаг ба амьсгалын замын өвчнүүдээс голомтод ба нийлмэл хатгалгаа ихэнх хувийг эзэлдзг гэж үздэг (С.Б.Гольдштейн 1954, И.В.Сакович 1958, Р.Е.Бакшинская 1958, В.Г.Смольков 1958, Н.М.Авакян 1964, Е.Я.Соколов, Г.П.Васильев 1965, С.В.Рачинский, Р.Г.Артамонов 1973 г.м). Судлагдсан тохиолдлуудын нас барсан шалтгааныг өвчлөлийн байдлаар нь авч үзвэл:

Дээрх хүснэгтээс үзэхэд хүүхдийг гэнэт үхэлд хүргэж байгаа гол өвчин бол амьсгалын замын ба халдварт өвчнүүд байгаа бөгөөд амьсгалын замын өвчнүүдээс уушгины голомтод хатгалгаа (44,4%) нийлмэл хатгалгаа (9,6%) гуурсан хоолойн хатгалгаа (8,9%) халдварт өвчнүүдээс халдварт менин (91,2%) элэгний халдварт шарлах зэрэг өвчнүүд зонхилох суурийг эзэлж байна. Манай оронд амьсгалын замын өвчний дараа хоёр дахь гол шалтгаан нь халдварт өвчнүүд эзэлж байгаа нь бусад орны зарим судлаачдын. (И.В.Сакович 1958, М.Ф.Яблонский 1958, Н.К.Козырева 1959 г.м) тогтоосноос их байна. Хүүхдийн гэнэт үхэх, ялангуяа уушгины хатгалаг өвчнөөр нас барах нь улирлын шинжтэй байдаг гэж зарим судлаачид (Н.К.Козырева 1959, Н.М.Авакян 1964, С.М.Шамсиев 1973, М.X.Вахитов, В.Н.Альбицкий 1973) үзсэн байдаг бөгөөд бидний судалгаагаар бүх тохиолдлын 29,6% нь хавар, 28,4% нь өвөл, 20,6% нь намар, 20,4% нь зун тохиолдож, хавар өвлийн улиралд амьсгалын замын өвчнөөр, зун намрын улиралд ходоод гэдэсний өвчнөөр нас барах нь их байна. Бага насны хүүхдийн уушгины хатгалгаа өвчнөөр өвчлөх явдалд хүүхдийн биеийн эсэргүүцлийг сулруулж болох гадаад ба дотоод нөхцөлүүд онцгой нөлөөтэй бөгөөд ийм нөхцөлийн тоонд хүүхдийн тзжээлийн доройтол, сульдаа болон бусад эмгэг өвчнөер өвчлөх явдал их рольтой билээ. Судлагдсан хатгалгаа өвчтэй бүх тохиолдлын 51,9% нь хавсарсан эмгэгтэй байснаас 17,2% нь сульдаа, 12,5% нь ходоод гэдэсний эмгэгтэй, 12%-д нь дунд чихний үрэвсэлтэй, 10,2%-д нь тэжээлийн доройтолтой байлаа. Мөн бага насны хүүхдийн гэрээр гэнэт нас барахад ар гэрийн хүмүүсээс хүүхдээ цаг тухайд нь эмчид үзүүлэхгүй буюу хожуу үзүүлэх, эмнэлэгт үзүүлэхээс татгалзах, эмнэлгээс дутуу эмчлэгдэж гарах, онош цаг тухайдаа тавигдаагүй буюу буруу тавигдах, бага насны хүүхдүүдэд тавих хэсгийн эмнэлгийн хяналт сул буюу хяналтанд авахгүй байх зэрэг нөхцөлүүд ямар нэг хэмжээгээр нөлөөлж байна.

Дүгнэлт

  1. Улаанбаатар хотод хүүхдийн гэрээр гэнэт нас барах тохиолдлын зонхилох хувийг 0-1 насны хүүхэд эзэлж, нас баралтын тоо судлагдсан хугацаанд ахицтай буурахгүй байна.
  2. Хүүхдийн гэрээр гэнэт нас барах гол шалтгаан нь амьсгалын замын ба халдварт өвчнүүд ихэнх хувийг эзэлж байгаагаас гадна ихэнх тохиолдолд хавсарсан эмгэгээр өвчилж байна.
  3. Хүүхдийн гэрээр гэнэт нас баралтыг бууруулахад энэ талын судалгааны ажлыг цаашид өргөн хүрээтэй хийж, хүүхдийн хэсгийн эмнэлгийн үйлчилгээ, 0-1 насны хүүхдэд тавих хяналтыг сайжруулж, хөдөлмөрчид, эцэг эхчүүдийн дунд хүүхдийн асаргаа, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар өргөн хүрээтэй, үр дүнтэй ажлыг зохиох шаардлагатай байна.

 

Ном зүй

Авакян Н. М. Скоропостижная смерть в раныем детском возрасте. М 1964. Авдеев М.И. Курс судебной медицины. М 1959. Алякритская A.В. Сб. науч. работ Ростов-на-Дону, 1959. Бакшинская, P.Е. Матер. расшир. науч. конф. посвящ. засл. деят. наук. проф. М.И.Райского. Киев 1958. Вахитов М.X. Альбицкий. В.Ю. Здравоохранение РСФСР. 1973. 2 Гольдберг Н. Д. Вопр. суд. мед. под ред. В. И, Прозоровского М. 1971 Козырева. Н. К. Сб. науч. работ Ростов-на-Дону. 1959. Митяева. Н.А. To же, Рачинский. С.В. Артамонов Р.Г. Болезни легких у детей M 1973 Сакович. И.В. Матер. 3-ей расшир. науч. конф. посвящ. память засл. деят. наук. проф. М.И. Райского. Киев 1958. Семененко A.A. To же.Туровцев А.И. Сб. науч. работ. Ростов-на-дону. 1959. Шамсиев С. Ш. Мед. жур. Узбекистана. 1973. 5. Яблонский М. Ф. Матер. 3-ей расшир науч. конф, посвящ. память засл. деят. наук. проф. М. И. Райского Киев. 1958.
 


Нийтлэлийн нээгдсэн тоо: 768
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага, ©  2012.
Вебийг бүтээсэн Слайд ХХК